gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Хуланг гадаадын тагнуултай хамтрахад хамжилцсан Б.Отгонбаатар гэж хэн бэ?

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2023-07-26
301
Twitter logo
Г.Тэгшсүрэн
301
Twitter logo
Нийгэм
2023-07-26

Цоодолын Хулан болон Бадамын Отгонбаатар нарт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр \2023.07.25\ ял оноолоо. Тодруулбал, Ц.Хуланд 9 жил 6 сар, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Ц.Хулан хоёр ч удаа “Болор цом”-ын эзэн болсон, ард түмний хайртай яруу найрагч. Мөн сонины сурвалжлагч, хариуцлагатай эрхлэгч, ерөнхий редактор, эрхлэгчээр ажиллаж байсан. Цаашлаад Улсын хүүхэлдэйн театрын захирал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх байв. Түүнийг мэдэх, таних хүн олон. Харин түүнтэй нэр нь хамт бичигдэж, шүүхээс ял сонссон Бадамын Отгонбаатарын тухай мэдээлэл хомс байна.

БАДАМЫН ОТГОНБААТАР ГЭЖ ХЭН БЭ?

Б.Отгонбаатар Дели хотноо очсон БСШУЯ-ны төлөөллүүд Далай ламтай уулзахад орчуулагчаар ажиллажээ. 2005 он.

Сажа Бандид номын хүрдэн хийд \Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг\-ийг үүсгэн байгуулагч, тус хийдийн тэргүүн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдүгээр арван жилийн сургуульд суралцаж байгаад Бурхан багшийн 16 архадын нэг Бакулу архадын 19-р дүр Бакула Ринбүчи Живзун Лувсан Түвдэн Чогнорын тэтгэлгээр 1994 онд Энэтхэгийн Сажавын их сургуульд суралцаж, шашны зам, мөрийг сонгосон.

Тус сургуульд найман жил суралцаад, 2002 онд шастри цолтойгоор төгсөж Монголдоо иржээ. Улмаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Эрдэнэзуу хийдийн дэргэдэх “Хичээнгүй” шашны сургуульд захирал, хийдийн ловон ламаар ажиллаж байсан.

Үүний дараа сажийн ёсыг дэлгэрүүлэхээр \Буддын шашны хөгжлийн дунд үе буюу XII-XY зууны үед Монголд орж ирсэн Махаяна буюу Их хөлгөний дөрвөн янзын урсгалын нэг. XI зуунд Төвдөд үүссэн гэж үздэг\ “Их энэрэхүй” ТББ-ыг үүсгэн байгуулж, Улаанбаатар хотод орж иржээ. Ингээд 2006 онд Баянзүрх дүүрэгт Саж бандийн номын хүрдэн хийдийг байгуулах ажлыг эхлүүлж, 2009 онд хийдийн суурийг тавьж, 50 лам амьдрах орчныг бүрдүүлсэн, сургалт хичээлийн танхимтай байрыг 2015 онд ашиглалтад оруулсан байна. Энэ хийд нь сажин ёсны уламжлалыг дагнасан үйл ажиллагаа явуулдаг. 

Ц.ХУЛАНТАЙ ЯМАР ХАМААРАЛТАЙ ВЭ?

Б.Отгонбаатар бурхны шашны ном товхимлуудыг монгол хэл рүү хөрвүүлэх зорилго бүхий “Пагва сан” байгуулсан. Энэ сангийн үйл ажиллагааны хүрээнд Монголын хөх гүрний дөрвөлжин бичгийн талаарх номуудыг бүтээлцэж, 2019 онд дөрвөлжин үсгийн 750 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал \2019.05.30\ зохион байгуулжээ.

Энэ хуралд гадаад, дотоодын 20 гаруй эрдэмтэн судлаач оролцсон бөгөөд хурлыг нээж тухайн үеийн Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан үг хэлсэн байна.

“Дөрвөлжин үсэг-750” олон улсын эрдэм шинжилгээний хурал. МУИС-ийн байр. \2019.05.30\

Цаашлаад Б.Отгонбаатарын үүсгэн байгуулсан “Пагва сан”-аас Төв аймгийн Аргалант сумын нутагт 30 га газар, сажийн ёсны уламжлал бүхий шашин, соёлын цогцолбор барих ажлыг санаачлан, эхлүүлээд байжээ.

Энэ хүрээнд 2019 оны тавдугаар сарын 31-ний өдөр дөрвөлжин үсгийн 750 жилийн ойд зориулан тус сумын нутаг Ар дулааны аман дахь Пагва сангийн газарт 4.3 метрийн өндөртэй гэрэлт хөшөөг нээх ёслол болсон байна. Энэ хуралд мөн Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан оролцжээ.

Ц.Хуланг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын соёл, шашны бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгажээ. Үүнийг шүүх үнэн гэж дүгнэв.

Х.Баттулга 2017-2021 оны хооронд Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд Ц.Хулан 2017 оноос 2020 оны хооронд түүний зөвлөх байв. Дөрвөлжин үсгийн 750 жилийн ойн хүрээнд зохиосон эрдэм шинжилгээний хурлыг Б.Отгонбаатар санаачлан зохион байгуулсан, үүнд  Ц.Хулан оролцсон, хурал 2019 онд болсон. Үүнээс үзвэл, ямартай ч Ц.Хулан Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх буюу гадаадын тагнуулын албанд мэдээлэл дамжуулсан гэх цаг хугацаанд тэд танилууд байжээ.

ТЭД ЯМАР БУРУУТАЙ ВЭ?

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна. 2023.07.25.

Монгол Улсын иргэн Ц.Хулан гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан. Гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан \эдгээрийн аль нэг нь байж болно\.

Энэ гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай. Үүнээс Ц.Хуланд 9.6 жил оноожээ. Товчхондоо, Ц.Хулан гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон. Улмаар хамтран ажилласан, ингэхдээ гүйцэтгэгчээр хамтран оролцжээ.

Харин шүүхийн мэдээнд түүнтэй хамт нэр нь бичигдэж буй Б.Отгонбаатар нь мөн л гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Ц.Хулангаас ялгаатай нь тэр хамжигчаар хамтран оролцжээ. Өөрөөр хэлбэл нэг нь гүйцэтгэж, нөгөө нь хамжилцсан. Ялын санкц яг адилхан бөгөөд шүүх түүнд 8 жилийн хорих ял оноосон байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан