gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТҮҮХЭН БАРИМТ: 1915 онд өрхийн сав суулга, сахрын хэмжээг ч судалж байжээ

Б.Азбаяр
Түүхэн зураг
2023-04-20
63
Twitter logo

Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголчуудын соёлын өв, гар бичмэл, архивын баримтын цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр үргэлжлэв.  

Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо, Чингис хаан үндэсний музей зэрэг 21 байгууллагын 30 гаруй эрдэмтэн биечлэн, 15 эрдэмтэн, судлаач цахимаар илтгэлээ хэлэлцүүллээ.  

“1915 оны хүн ам статистикийн баримт түүхийн судалгааны чухал эх сурвалж болох нь”

Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун дараах илтгэлийг танилцууллаа. “Польшийн Краков хотын архивд хадгалж буй 1915-1916 оны Монголын хүн ам, статистикийн баримт материалыг судалж байна. 7800 хуудас бүхий уг материалыг Варшавын их сургуулийн багш нартай хамтран есөн боть судлагдахуун болгон хэвлүүлнэ. Өөрөөр хэлбэл 100 жилийн өмнө Монголд тодорхой зорилгоор хүн ам, эдийн засгийн бүрэн статистикийн судалгааны үр дүнг Польшоос авч хуулбарлан Монголд хэвлүүлж байна” гэв.

Илтгэлийг товчилбол: “Уг судалгааг 1915 онд Иван Михайлович Майский /дипломат, түүхч, судлаач  1884-1975/ Монголд судалгааны багийг ахалж ажилласны баримт гэж үзэж байна. Нөгөө талаас Монголоос судалгааны материалыг ОХУ-руу илгээсэнд дүн шинжилгээ хийсэн хэмээн таамаглаж буй.

Судалгааг таван замын дагуу буюу шар, хөх, улаан, хүрэн, хар өнгөөр ялган тэмдэглэдэг байж. Зам тус бүрийг хариуцагч ахалж явуулдаг байсан хэмээн тайлбарлалаа. Тус статистикийн ерөнхий удирдамж нь:

Нэгдүгээрт замын дагуух хүн амыг тоолох, аль нэг газрыг тухайлж хүн амыг бүртгэх, ард хүмүүнийг ялган салгаж, гэртэй, гэргүй, эр, эм, лам, эсвэл гадна хошуунаас ирсэн зэргийг тодорхойлох.  

Баян, дунд, хоосон эсэх, айл бүр хэчнээн тооны ямар малтай, аж ахуйн байдал, газар тариалангийн үйлдвэр, ой модны аж ахуй, жин тээгүүр, гарын ур зэрэг аж үйлдвэрийг нь хянан байцаах. Үгээгүй ядуу, дунд, баян гурван жишээний айлуудын орлого, зарлагыг тооцох, цаашилбал өрхийн гишүүн бүрийн нэр, нас, хүйсийг тухайлан тэмдэглэсэн түүвэр судалгаа аж.   

Судалгааны материалыг тусгайлж бэлтгэсэн статистикийн хүснэгтэд хөтөлдөг байсан бол энгийн дэвтэр дээр уулзсан хүмүүсийн байр байдлыг тэмдэглэдэг байжээ.  

Үгээгүй ядуу, дунд, баян гурван жишээний айлуудын орлого, зарлагыг тооцох, цаашилбал өрхийн гишүүн бүрийн нэр, нас, хүйсийг тухайлан тэмдэглэсэн түүвэр судалгаа аж.   

Зүүн этгээдийн Сэцэн ханы хошуунаас арван асуумжаар дүн, бүртгэл хийсэн байна.

Тухайлбал хошууны бүтэц зохион байгуулалт, засаг захиргааны зохион байгуулалт, зэрэг дэв, хошууны нүүдэл суудал, өр, хошууны онцлог, харуултай эсэх, сум, баг гэх мэт бүх зүйлийг нарийвчлан судалжээ. Эдгээр арван асуултыг айл айлаас авсан түүвэр асуултаараа нэгтгэж, дүгнэсэн байна.

Мөн хүн амын бүртгэлээс гадна, бичиг үсгийн мэдлэг, намаржаа, хаваржаа, өвөлжөө, зуслангийн нүүдлийн газар, жилдээ авдаг өвс, тариалангийн хэмжээг тэмдэглэжээ.  

Нэгтгэсэн дүнгээр хошууны урьдын өр, зарлага, овоо тахилгад зарцуулсан төсөв зэргийг нарийн тооцсон тусгай хуудаснууд байжээ. Түүнчлэн өрхийн төсвийг нэгтгэсэн дүнг гаргасан аж. Айлд байгаа сав суулга, сахрын хэмжээг хүртэл нарийн судалжээ. Гэхдээ энэ судалгаанд газар зүй, байгалийн баялгийн талаарх статистик огт байхгүй байсан гэдгийг онцлов.  

С.Чулуун захирал “Монголын архивын материалаас үзэхэд 1916 онд Оросын Гадаад хэргийн яам руу бичсэн захианд уг онд хүн амын тооллоготой холбоотой бүх баримт шатсан гэж бичсэн” гэв.  

Судалгааг нийтдээ 2 фут хэмжээтэй баримт болсон хэмээн тэмдэглэжээ. Тэдгээр бүх баримтыг тухайн цагт ОХУ-руу явуулсан аж.

“Одоогоор дээрх материалын ихэнх хэсэг Польшийн архивд байгаа бол зарим хэсгийг Санкт-Петербург, Москвад хадгалж байна. Эдгээрийг эмхтгэн цувралаар гаргаснаар монголын хүн амын данс, хошуу нутгийн аж амьдрал, 20-р зууны эхэн үеийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинтой холбоотой бүх мэдээллийг мэдэх бололцоо бүрдэнэ” гэлээ.

Унгарын судлаачид Батхааны Унгар дахь их аян дайнаас үлдсэн эд өлгийн зүйлсийг археологийн зүгээс судалсан судалгааны үр дүнг танилцуулав. Үүнээс монголчуудын Европ дахь аян дайны ул мөрийг судлахад гол баримт болно гэдгийг судлаачид онцоллоо. 

Шинжлэх Ухааны Академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж “Бусад улсын хэл дээрх түүхэн гар бичмэлүүдийг цувралаар  нийтлүүлбэл Монголын түүхийн сан хөмрөг баяжиж, цаашдын нарийвчилсан судалгааны үндсийг тавих боломж бүрдэнэ.

Түүхийн судалгааны онцлог бол шинэ сурвалж, хэрэглэгдэхүүнгүйгээр ахиц гаргахад бэрх. Уг түүхийн сурвалжууд, гадаад, дотоодод архивын баримтууд, гар бичмэлийг судалж, гадаад хэлээр бичсэн түүхэн сурвалжийг орчуулж хэвлэх нь чухал. Гэвч үүнд  хангалттай   мөнгө төсөвлөдөггүй” гэлээ.

Зургаа дахь удаазохион байгуулагдсан уг хуралд нийт 180 гаруй материал дэлгэснээс 80 хувь нь өмнө огт хэвлэгдээгүй баримт бичгүүд юм. Хоёр өдрийн турш танхим,  цахимаар нийт 50 илтгэл танилцуулав  

2013 оноос энэ хурлыг Улаанбаатар, Санкт-Петербург хотноо хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулж байна. Бусад улсуудад хадгалж буй Монголын түүх, соёлын дурсгалуудыг судлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж танилцуулах, хамтран нийтэлж сурталчлах, судалгааны цар хүрээг тэлэх, олон улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулах зорилготой.  

Энэ удаад Монгол, Орос, Хятад, Унгар, Герман, Солонгост хадгалж буй гар бичмэл, сурвалж бичгүүд, монгол судлаач эрдэмтдийн сан хөмрөг, бүтээл, монгол хэл, түүх зэрэг соёлын асуудлуудыг судлан шинжилсэн, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан илтгэлүүдийг хэлэлцэв.  
 
Ингэснээр судалгаа шинжилгээний өнөөгийн төлөвийн талаар санал солилцох, цаашдын хандлага, цар хүрээг тогтоох, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны өргөн баримттай болох ач холбогдолтой юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан