gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Улс төрийн намд иргэн 6 сая, ААН 26 сая төгрөгийн хандивыг жилд нэг л өгнө

Г.Тэгшсүрэн
Улс төр
2023-04-14
23
Twitter logo

Улсын Дээд шүүхэд улс төрийн 35 нам албан ёсоор бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 35 улс төрийн намтай. Дээд шүүхэд сард шинээр нам бүртгүүлэх хүсэлт 1-2 удаа ирдэг аж.

Хамгийн сүүлд гэхэд энэ оны гуравдугаар сард иргэн Б.Жагараас "Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам" (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин өргөдөл ирүүлжээ. Улсын Дээд шүүх үүнд тун ч хатуу ханддаг тул нам байгуулсан хэн дуртай нь намаа улсад бүртгүүлж чаддаггүй байна. Одоо харин үүнийг "зөөллөж" эвлэлдэн нэгдсэн хэн ч нам байгуулж болно. Харин нам байгуулсны дараах шаардлагыг өндөрсгөх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өнөөдөр /2023.04.14/ өргөн мэдүүллээ.

Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхын санаачилгаар боловсруулжээ. Учир нь, тэрбээр мөрийн хөтөлбөртөө улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг нь шилэн болгохтой холбоотой хуулийн төсөл санаачлахаар тусгасан байна.

Хуулийн төслийн зорилго нь, Үндэсний эв нэгдлийн төлөө гэнэ. "Улс төрийн намыг цэгцлэхгүй бол маш олон асуудлын үндэс энд байна" гэж үзжээ. Хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн намууд цөөнхийн явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг болох гэнэ. Ингээд намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард, иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, авлигын түвшин ч буурна гэж үзжээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хууль 5 бүлэг, 24 зүйлтэй. Шинэчилсэн найруулгад үүнийг 7 бүлэг 45 зүйлтэй байхаар тусгажээ. Зарим зүйлийг онцолбол:

  1. Улс төрийн намууд ниймгийн харилцааны хөгжлөөс хоцорчээ. Улс төрд компанийн халаасны нам их байна. Тиймээс улс төрийн намуудыг бодлогын институт болгон төлөвшүүлэх нь чухал байгаа аж. Иймд шинэчилсэн найруулгад "Намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий бодлогын судалгааны байгууллага намын дэргэд ажиллана" гэж оруулжээ.
  2. Сонгуулийн ерөнхий хороог нам хариуцсан яамны журмаар ажиллуулна. Улсын Дээд шүүх намуудын татан буулгах, бүртгэх асуудлыг хариуцаж ажилладаг. Харин намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянадаг, тэдэнтэй харьцдаг төрийн байгууллага байхгүй. Улс төрийн 35 нам бий ч 10 гаруй нь л сонгуульд идэвхтэй оролцдог байна. Улмаар цүнхний намууд улс төрийг их будлиантуулдаг гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тодотгов. Иймд УИХ-ын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй бол тухайн намыг сонгуулийн төв байгууллага идэвхгүйд тооцох нь.
  3. Томоохон компанийн удирдлагууд хандив нэрээр улстөрчдөд нөлөөлдөг. Иймд хандивын дээд хэмжээг заасан. Одоо мөрдөгдөж буй хуулиар улс төрийн намд иргэн нэг удаа 5 сая, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн хандив өгөх боломжтой. Гэхдээ үүнийг жилд хэдэн ч удаа өгч болно. Харин шинэчилсэн найруулгаар иргэн 6.6 сая, аж ахуйн нэгж 26 сая төгрөгийн хандив өгч болохоор дээд хязгаарыг тогтоожээ. Үүнийг жилд нэг намд нэг л удаа өгнө. Мөн хандивыг гадаадын иргэн, гадаад улсын төрийн байгууллага, нам, хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс авахыг хориглоно" гэж тусгажээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дэлгэрэнгүйтэй ЭНД-ээс танилцах боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан