gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхий сайд Засгийн газрын гишүүддээ “Сошиалын хууль”–тай холбоотой хариуцлага тооцох уу?

Б.Мягмардорж
Улс төр
2023-02-14
45
Twitter logo

“Сошиалын хууль” буюу “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсныг УИХ тус сарын 20-ны өдөр эцэслэн баталсан байдаг.

УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зөвхөн “үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах”-тай холбоотойгоор Ерөнхий сайдын гаргасан хүсэлтийг үндэслэн УИХ-ын дарга нэн яаралтай хэлэлцүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээтэй байдаг. Гэтэл Засгийн газар ч, Ерөнхий сайд ч, УИХ-ын дарга ч энэ хууль нь хэрхэн үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбогдож байгаа талаар тайлбарлаагүй, нотлоогүй гэдгийг энд дурдах нь зүйтэй.

“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль бүрмөсөн “алга” болоогүй буюу хүчингүй болоогүй байгаа.

Хэдийгээр тус хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа нь 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр уг хууль болон дагалдуулан баталсан бусад хууль тогтоомжуудад бүхэлд нь хориг тавьснаар эдгээр хуулиудын үйлчлэл түр зогссон юм.

“Үйлчлэл нь түр зогссон” гэхийн учир нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5.4-т аливаа хуулийг дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа нь Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг УИХ хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хуулийн үйлчлэл түр зогсоно гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн зарчмууд, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмуудыг зөрчиж баталсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль бүрмөсөн “алга” болоогүй буюу хүчингүй болоогүй байгаа. УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэх хүртэл үйлчлэл нь түр зогссон төдий гэсэн үг юм.

Тийм учраас, иргэд, олон нийтийн байгууллагууд энэ хуультай холбоотой хараа хяналтаа сулруулж болохгүйн зэрэгцээ Ерөнхийлөгчийн хоригийг удахгүй хэлэлцэх УИХ-д болон УИХ-ын гишүүдэд боломжит сувгуудаараа хүсэлт, мэдэгдэл, шаардлага хүргүүлэх нь зүйтэй болов уу.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР ХОРИГ ТАВЬСАН БЭ?

Ерөнхийлөгчийн уг хуульд тавьсан хоригийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан. Ингэхдээ, уг хуулийн төслийг боловсруулах болон хэлэлцэн батлах үйл явц нь Үндсэн хуулийн болон Хууль тогтоомжийн тухай хуулийн хэд, хэдэн гол заалтуудыг зөрчсөн гэж үзэж хориг тавьсан байдаг. Тухайлбал:

Хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, саналыг аваагүй зэрэг нь Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.” гэж заасныг, мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6 дахь заалт, 38 дугаар зүйлийг бүхэлд нь тус тус зөрчсөн байна гэж үзжээ.

Ийнхүү дээрх зүйл, заалтуудыг зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг буюу төрийн үйл ажиллагааны зарчмыг зөрчих нөхцөлийг бий болгосон гэж тайлбарласан байна.

Түүнчлэн, хуулийн төслийг боловсруулахдаа, хэлэлцэн батлахдаа Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн дэг журмыг гажуудуулж болохгүй” хэмээн хязгаарлалт тогтоосныг анхаарч үзээгүй байна гэжээ.

Мөн, хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2023 оны хоёрдугаар сарын 1 гэж тогтоохдоо Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хориг тавих тооцож оруулаагүй, багтаагаагүй нь Ерөнхийлөгчийн хориг тавих эрх хэмжээнд халдсан шинжтэй гэж тайлбарласан байна.

Иргэд, олон нийтийн байгууллагууд төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч ч “сошиалын хууль”–ийн төслийг боловсруулсан, хэлэлцэн баталсан үйл явц нь Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь ч үндэслэлтэй.

ТЭГВЭЛ, ИЙНХҮҮ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХУУЛЬ БАТЛУУЛСАН ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛД ХЭН, ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?

Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрх хэмжээтэй. Өөрөөр хэлбэл, тус хуулийн төслийн санаачлагч нь буюу өргөн барьсан субъект нь Засгийн газар юм. Харин, Засгийн газарт хариуцлага тооцох эсэх тухай асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.

Нөгөөтээгүүр, Засгийн газрын гишүүдээс тус хуулийн төслийг хариуцан боловсруулсан гишүүн нь уг хуультай холбоотой асуудлыг хариуцаж буй сайд болох Н.Учрал байна. Энэ нь хуулийн төслийн хэлэлцүүлэгт түүний оролцсон байр сууриас гадна хуулийн төслийн баримт бичгүүдээс тодорхой харагддаг.

Тухайлбал, нэгдүгээр сарын 18-нд 01/305 тоот албан бичгээр Сангийн сайдаас, мөн өдрийн 1/294 тоот албан бичгээр ХЗДХ-ийн сайдаас тус тус уг хуулийн төслийг боловсруулсан ЦХХХ-ны сайд Н.Учралд хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгосон байна. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.7, 20.8-д заасныг тус тус үндэслэн Сангийн сайд нь төсөл төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах эсэхийг хянаж зөвшөөрөл олгож байгаа бол, ХЗДХ-ийн сайд нь төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянан зөвшөөрөл олгож буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн төслийг зөрчсөн байхад ийнхүү зөвшөөрөл олгосон Х.Нямбаатар энэ хүрээнд зохих хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.

Харин, уг хуулийн төслийг хариуцсан боловсруулсан, ингэхдээ Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг холбогдох заалтуудыг зөрчсөн ЦХХХ-ны сайд Н.Учралыг уг сайдын албаас буюу Засгийн газрын гишүүнээс нь огцруулах хүртэл хариуцлага авах нь зүйд нийцэх болов уу.

Иргэдийг чуулганы танхимаас “хүн-хог” гэж зарлаж, тэр ч бүү хэл хуулийн төсөл боловсруулсан, өргөн барьсан үйлдэл, үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн, Хууль тогтоомжийн тухай хууль зөрчсөн шинжтэй байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад өнөөдрийг хүртэл Н.Учралд хариуцлага тооцохгүй байна вэ?

Н.Учрал нь УИХ-ын гишүүний зэрэгцээ Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын албыг давхар хашдаг. Түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц болон УИХ дүгнэх, шийдвэрлэх эрхтэй. Харин, тэрээр Засгийн газрын гишүүний хувьд боловсруулж өргөн барьсан хуулийн төсөлтэй нь холбоотой хариуцлага тооцож, Засгийн газрын гишүүнээс нь огцруулах бүрэн эрх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бий.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн нэг гол агуулга нь Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ УИХ-аар батлуулдаг бус харин өөрөө томилдог болсноос гадна мөн Засгийн гишүүддээ хариуцлага тооцож огцруулж чаддаг байх боломжийг олгосон. Уг агуулгыг Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тусгасан байдаг.

Ингэснээр, Ерөнхий сайд өөрийн удирдаж буй Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа аливаа хариуцлага алдсан сайдыг чөлөөлж, огцруулах шийдвэрийг бие даан гаргаж, ийнхүү гаргасан шийдвэрээ УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах зохицуулалттай болсон.

Үндсэн хуульд дээрх өөрчлөлтийг оруулсныг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулж, уг хуульд 23.1 дэх хэсгийн 2 дахь заалтыг нэмж оруулсан байдаг. Тус заалтын дагуу Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнийг огцруулахдаа захирамж гаргах бөгөөд захирамжаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар хүчин төгөлдөр болохоор байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээр тайлбарласан Үндсэн хуулийн болон Засгийн газрын тухай хуулиар түүнд олгосон Засгийн газрын гишүүнээ томилох, чөлөөлөх, огцруулах эрх хэмжээг хэрэгжүүлж өөрийн тэргүүлж буй Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцож огцруулж байсан удаа ч бий.

Тэрээр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг “... 1520 өрх, манай яамныхан энийгээ бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрхүүд гэсэн үг. ...” гэж хэлсэнтэй нь холбогдуулан хариуцлага тооцож, Засгийн газрын гишүүнээс огцруулах захирамж гаргасныг 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байсан билээ.

Тэгвэл, “улны айлууд” гэх хэллэг хэрэглэсэн нь Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн үйлдэл учраас хариуцлага тооцсон атлаа цахим орчинд шүүмж өрнүүлдэг иргэдийг УИХ-ын чуулганы танхимаас “хүн-хог” гэж зарлаж, тэр ч бүү хэл хуулийн төсөл боловсруулсан, өргөн барьсан үйлдэл, үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн, Хууль тогтоомжийн тухай хууль зөрчсөн шинжтэй байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад өнөөдрийг хүртэл Н.Учралд хариуцлага тооцохгүй байна вэ?

Хэдий Д.Сарангэрэлийг байж боломжгүй алдаа гаргасан, огцруулж хариуцлага тооцсон нь зөв гэж бодож байгаа ч Ерөнхий сайдыг Засгийн газраа гишүүдээ хүйсээр нь ялгаварлаж байна уу гэж харж болохоор. Эсвэл хөшигний цаадах тохиролцоо, түлхэлцлээс шалтгаалж Н.Учралд хариуцлага тооцож чадахгүй байна уу гэсэн хардлага төрж буйгаа ч энд дурдъя.

Иргэд, олон нийтийн байгууллагууд төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл Н.Учралын хариуцсан “сошиалын хууль” – ийг Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль зөрчсөн шинжтэй байна гэж үзэж байхад, ийнхүү зөрчсөн гэх хангалттай үндэслэл байхад Засгийн газрын холбогдох гишүүддээ хариуцлага тооцно уу, Ерөнхий сайд аа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан