gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -20
  • Зурхай
     1.22
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -20
Зурхай
 1.22
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -20
Зурхай
 1.22
Валютын ханш
$ | 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Бодит байдлыг нуулгүй, хүүхдэд хар тамхины талаар зөв мэдээлбэл донтох эрсдлээс сэргийлнэ"

Б.Азбаяр
Эрүүл мэнд
5 цаг 3 минутын өмнө
12
Twitter logo

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Төслийн танилцуулгын өмнө донтох эмгэгтэй хүнд үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээ, олон улсын жишгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй Сэтгэц-нийгмийн сэргээн засах төвийн зохицуулагч Б.Түмэндэмбэрэл танилцууллаа. 

Тэрээр, "Дэлхийн хэмжээнд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) энэ салбарын харилцааг зохицуулж, бүх төрлийн удирдамж, стандартуудыг боловсруулж гаргадаг. Олон жилийн турш хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг ёс суртахуунгүй, ёс зүйгүй үзэгдэл хэмээн ойлгож ирсэн. Харин ДЭМБ үүнийг өвчин хэмээн тодорхойлж, Олон улсын өвчний ангиллын 11 дүгээр ангилалд (ICD-11) оруулсан бөгөөд энэ ангилал 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Иймээс бид өвчтэй болсон хүмүүст ямар төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой вэ, хэрхэн эдгэрэл, засралд хүргэх вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нь хууль бус шинжтэй боловч хүний эрхийг дордуулахгүйгээр эмчлэх, тусламж үзүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай. Үүнтэй холбоотой удирдамжийг ДЭМБ, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагууд гаргасан бөгөөд улс орнууд эдгээрт тулгуурлан төрийн бодлогоо тодорхойлох ёстой гэсэн зөвлөмжийг өгдөг юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай ойлголт зөвхөн бие махбодын хязгаарлалттай иргэдээр хязгаарлагдахгүй. ДЭМБ-ын тодорхойлолтоор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ч мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний ангилалд багтдаг. Иймд донтох эмгэгтэй хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, хамгаалалд хамруулах шаардлага үүсэж байгааг харуулж байна. 

2018 онд олон улсын байгууллагууд хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар олон улсын стандартыг боловсруулсан. Монгол Улс эдгээр стандартад нийцүүлэн урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй гишүүн улс боловч харамсалтай нь өнөөдөр урьдчилан сэргийлэх оновчтой, нэгдсэн бодлого хангалтгүй байна. Энэ асуудлыг зөвхөн цагдаагийн байгууллагын ажил мэтээр ойлгож ирсэн нь буруу. Энэ бол хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал бөгөөд нийгмийн эрүүл мэндийн салбар голлон хариуцах ёстой.

Урьдчилан сэргийлэх ажил нь хар тамхи бүү хэрэглэ гэж анхааруулах төдий биш. Энэ нь хүүхдийн төлөвшлийн наснаас эхэлдэг. Гэр бүлд түшиглэсэн хөтөлбөр, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжих системтэй хөтөлбөрүүд зайлшгүй шаардлагатай. 

Урьдчилан сэргийлэх ажлыг хүүхдийн төлөвшлийн наснаас эхлүүлэх нь чухал. Энэ нь гэр бүлд түшиглэсэн хөтөлбөр, цэцэрлэг, сургуульд түшиглэсэн сургалт, спорт, урлагийн арга хэмжээ зэрэг замаар системтэйгээр явагдах ёстой. Хүүхдэд бодит байдлыг нууж, муухай гэж жигшилгүйгээр, бага наснаас нь тайван, зөвөөр зааж сургах нь хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга юм. Ингэснээр хүүхэд зөв сонголт хийх, стрессийг даван туулах, сэтгэлээ удирдах чадвар сууж, насанд хүрээд донтох эрсдэл буурна.

Архийг муу гэж хэлсээр байтал хэрэглээ буураагүйтэй адил, зөвхөн хориглох хэлбэрийн сурталчилгаа үр дүнгүй.

Энэ бүх үйл ажиллагаа нь зөвхөн цагдаагийн байгууллагаар бус, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарууд, боловсролын байгууллагууд хамтран хэрэгжүүлэх ёстой. Мөн хувийн туршлага, зөвлөгөөн дээр тулгуурлан бус, нотолгоонд суурилсан, мэргэжлийн хүмүүс сургалт, мэдээллийг нийтэд түгээдэг тогтолцоо шаардлагатай.

Сургуулийн орчинд спорт, урлаг, олон нийтийн арга хэмжээгээр дамжуулан хүмүүжил, төлөвшлийн ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Архийг муу гэж хэлсээр байтал хэрэглээ буураагүйтэй адил, зөвхөн хориглох хэлбэрийн сурталчилгаа үр дүнгүй. Иймд нотолгоонд суурилсан, шинжлэх ухаанч хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэх шаардлагатай.

Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг нийгмээрээ үзэн ядах, ялгаварлан гадуурхах хандлага нь тэднийг улам нуугдмал байдалд оруулдаг. Олон улсын туршлагаас харахад энэрэнгүй, хүний эрхэд суурилсан бодлого илүү үр дүнтэй байдаг. 2020 онд НҮБ-ын байгууллагууд донтох эмгэгтэй хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг баталсан ч манай улс өнөөдөр үүнийг бүрэн нэвтрүүлж чадаагүй байна.

Эмчилгээ гэдэг нь зөвхөн эмнэлэгт хэвтүүлээд гаргахыг хэлэхгүй. Эмнэлэгт суурилсан эмчилгээ болон нийгэмд суурилсан сэргээн засах үйлчилгээ хослон хэрэгжих ёстой. Сэргээн засах эмчилгээ нь сэтгэл заслын цогц үйлчилгээ бөгөөд ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл засал, хөдөлмөр засал, спорт, бясалгал, гэр бүлийн дэмжлэг зэргийг хамарна. Донтох эмгэг нь насан туршид анхаарал шаарддаг өвчин бөгөөд сэтгэл зүйгээ удирдах чадвар эзэмших нь гол зорилго юм.

АНУ, Япон зэрэг улс орнууд энэ чиглэлээр нэгдсэн бодлого, салбар дундын уялдаатай тогтолцоог бүрдүүлсэн. Жишээлбэл, Япон Улсад 1985 оноос хойш нөхөн сэргээх төвүүд тогтвортой ажиллаж, 2025 оны байдлаар 90 гаруй төв үйл ажиллагаа явуулж байна. Судалгаагаар хоёр жилийн дотор эмчилгээний хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн 80 гаруй хувь нь засрал сайжралын байдлаа хадгалсан дүн гарсан.

Монгол Улсад ч мөн адил олон улсын стандартад нийцсэн, хүний эрхэд суурилсан, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Хар тамхи хэрэглэвэл эдгэрдэггүй гэсэн ойлголт буруу. Энэ бол эдгэрэх боломжтой өвчин бөгөөд зөв тусламж, үйлчилгээ авах нь чухал.

Сэтгэц, нийгмийн сэргээн засах төвүүд, салбар хоорондын хамтын ажиллагаа, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх замаар энэ асуудлыг цогцоор нь шийдэх боломж бидэнд бий. Манай байгууллага сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, донтолтын зөвлөхөөс бүрдсэн багтайгаар энэ чиглэлд ажиллаж байна" гэв.

ЭНД дарж хуулийн төсөлтэй танилцана уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан