gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -23
  • Зурхай
     1.17
  • Валютын ханш
    $ | 3562₮
Цаг агаар
 -23
Зурхай
 1.17
Валютын ханш
$ | 3562₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -23
Зурхай
 1.17
Валютын ханш
$ | 3562₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Н.Мандуул: Утга учиртай ажиллаж, амьдрахыг хүссэн учир тэр саналаас татгалзсан

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
2 цаг 8 минутын өмнө
216
Twitter logo
Г.Тэгшсүрэн
216
Twitter logo
Маргааш ажилтай
2 цаг 8 минутын өмнө

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй. Энэ удаад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул (FB: Мanduuln/) -ыг танилцуулж байна.

"ХҮНИЙ ХӨГЖЛИЙН 21,000 ТӨГРӨГ” ГЭДЭГ ТОО ТЭГЖ ГАРСАН

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Нэгдүгээр сургуулийн математикийн сонгоны ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд тэтгэлгээр гадаадад сурахаар өөрөө бие даан англи хэлний мэдлэгээ сайжрууллаа. Тухайн үед Соросын сангийн тэтгэлэг гэж байсан. Энэ тухай олж мэдээд материал бүрдүүлж өглөө, шалгалтад нь тэнцэн Болгар дахь Америкийн Либерал арт сургууль (AUBG)-д тэтгэлгээр суралцахаар явав.

Би тэнд эдийн засаг, бизнесийн удирдлага гэсэн хоёр мэргэжлээр суралцсан юм. Хичээл ихтэй, GPA (Grade Point Average) буюу голч оноогоо бууруулбал тэтгэлэг зогсчих тул хичээж сурсан. Гэхдээ плэйжиризм (plagiarism)-ийн талаар мэдэхгүйгээс болж алдаа гаргаад нэг хичээлийнхээ дүнг тааруу гаргасан тохиолдол бий. Ингээд оноогоо буцаан ахиулах гэж чардайсан шүү. Тэтгэлгээ алдалгүй сургуулиа амжилттай төгсөж чадсан. Тэр плэйжиризмийн асуудал надад их том сургамж болсон доо.

Сургуулиа төгсөж 2007 онд Монголдоо ирээд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтнээр ажилд орлоо. Төсвийн нэгтгэл дээр таван жил (2007-2012 он) ажилласан. Цаг хугацаа, өдөр хоногийг тоон дотор л өнгөрөөдөг байлаа. Улсын төсөв. Орон нутгийн төсөв. Даатгалын сан. Хүний хөгжлийн сан. Энэ бүгдийн ард дата бааз, эксел файл байгаа. Тэндээс тоонуудыг татаад дундын гүйлгээг нь цэвэрлэж нэгтгэнэ. Нэгтгэл хийхийн тулд өдөржин, шөнөжин ажиллана даа. Орлого, зарлагын тоон мэдээг тал, талаас цуглуулж авна. Тиймээс нэг дор бүгд ирчихгүй, уван цувна. Ингэсээр шөнө бүгдийг цуглуулж аваад, үүн дээрээ ажиллана. Өглөө нь төсвийн хэлэлцүүлэгтэй тул Төрийн ордон орно, сайдтай хамт хуралд сууна. Асуулт, хариултад хэрэгтэй тоог нь гаргаж өгнө. Ингэж л ажилладаг байлаа.

Хонон, өнжин ажиллахдаа төсвийн алдагдал ямар түвшинд байгааг, хаашаа ямар зарлага, орлого хийгдсэн, ямар чиг үүрэгтэй гүйлгээ юм, энэ жилийн төсвийн онцлог юу байх вэ гээд төсвийн бүх харилцааг мэддэг болсон.

Намайг ажилладаг байх үед Сангийн сайд Б.Баярцогт байлаа. Түүнтэй үг, хэлээ амархан ололцдог байсан. Тухайн үед Хүний хөгжлийн сангаас иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор сар бүр мөнгө олгоно гэдэг асуудал эд яригдаж байлаа. Нэг хүнд хэдэн төгрөг олгох вэ гэдгийг тооцоолохоор нэг өдөр сайдын өрөөнд lap top-оо бариад орлоо. Нэгдсэн нэг мөнгөн дүнтэй. Сайд “Наадхаа хүнийхээ тоонд хуваагаад үз дээ. Нэг хүнд хэдэн төгрөг оногдохоор байна” гэв. Хувааж үзтэл 20,000 төгрөг, нэмээд хэдэн зууттай тоо гарлаа. Сайд “Тэгвэл 21,000 төгрөг” гэж хэлээд тэр дор нь байнгын хорооны тогтоолын төсөл бичиж, УИХ-ын чуулганы хурлаар оруулаад шийдэж байсан. Хүний хөгжлийн 21,000 төгрөг гэдэг тоо ингэж гарч байлаа. Тооны ард амьдрал л бий. Амьдрал энгийн шүү дээ.

2008–2009 онд дэлхийд санхүүгийн хямрал нүүрлэсэн. Энэ нь Монголын эдийн засагт том цохилт болж, экспортын түүхий эдүүдийн үнэ огцом унаж, төсөв, төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөө үзүүлсэн. Манайх гадаад нөөцөө шавхаад, валютын ханшийн хямралд орсон. Ханшаа барьсаар доллароо гөвчихсөн хэрэг. Ингээд ОУВС (IMF)-ийн “Stand-By” хөтөлбөрт орж, санхүүгийн дэмжлэг авахаар боллоо. Хөтөлбөрт орохын тулд маш их ажил ундарсан. Монголбанк, Сангийн яам л голчилж ажиллаж байлаа. Вашингтоноос хүмүүс ирээд л бидний ажлыг асууна, шалгаана. Бид жаахан таагүй хандвал тэд гэдийчих гээд л.

Ажил цэгцэрсэн даруйд 2012 онд АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгт материалаа явуултал тэнцчихлээ. Ингээд Бостонд Брэндайзын их сургуульд хоёр жил суралцан Бизнесийн удирдлагаар MBA (Master of Business Administration) хамгаалаад ирсэн.

Суралцах хугацаандаа тэндхийн консалтингийн компанид хагас цагаар ажилладаг байсан. Тэр компаниас үлдээд ажиллах санал хүлээн авсан юм. Тухайн үед хүүхэд маань ч жаахан байсан, энэ мэт нөхцөл, тохь тухаа бодвол үлдэж болох л байсан. Гэхдээ эх орондоо илүү утга учиртай ажиллаж амьдрахыг хүссэн учраас тэр саналаас татгалзаад Монголдоо буцаж ирсэн юм.

Сангийн яамандаа буцаад орлоо. Намайг ирэх үед мөн л нүүрсний үнэ унаад, манай улс хямрал руу ойртсон байсан. “Чингис бонд” гаргачихсан, эргэн төлөлт нь дөхчихсөн байлаа. Энэ бонд хоёр транж (tranche)-тай. Нэг нь тав, нөгөө нь арван жилийн хугацаатай. Таван жилийнх нь төлбөрийн хугацаа дөхчихсөн, гэтэл манайх валютын нөөцгүй, экспортын орлогогүй. Тиймээс гаднаас мөнгө олж, өрийн дахин санхүүжилт буюу хугацааг нь сунгах хэлцэл хийх шаардлага үүссэн байлаа.

Ингээд “Чингис” бондын эргэн төлөлтийн ажлыг бүтэн хариуцан ажилласан даа.  Манай улсын зээлжих зэрэглэл 2016 оноос унасан, нүүрсний үнэ ч сэргэдэггүй. Үнэндээ улсын эдийн засаг дампуурах дөхсөн шүү дээ. Дефолт болгохгүйн тулд гаднын хөрөнгө оруулагч нартай их ч уулзаж, ярилцсан. Мөн нөгөө талд ОУВС-ийн хөтөлбөрт орох шийдвэр гарчихсан байлаа. Ингээд хоёр талд зэрэг хэлэлцээр хийсэн. Тухайн үед би Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга байсан тул асуудлын цөм дээр ажилласан л даа.

ДУЛААНАА Л ӨРХИЙН ХЭМЖЭЭНД ШИЙДЧИХВЭЛ ШУГАМ ДАГАЖ ШАВААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО

-Би 2024 оны аравдугаар сараас Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.  Өмнө нь би том, том тоо ярьж л ирсэн. Төсвийн нэгтгэл хийхэд хэдэн тэрбум төгрөгийн тоо гарна. Бондын хэлцлийн үеэр хэдэн сая доллар ярина. Би зөвхөн цаасан дээрх тоог л харж ажиллаж байлаа. Дүүрэгт бол тоог жинхэнэ амьдрал дээр бодит ажил болгож байна. Би хотод төрж өссөн, Улаанбаатар хотыг амьдралыг бүхэлд нь харж өслөө. Яагаад ингэчхэж болдоггүй юм бол гэж бодогдох асуудлууд байсан. Одоо жижиг хүрээнд ч гэсэн бодсон зүйлсээ хийж байна. Ер нь хийж үзүүлье, ард нь үр дүн гаргая гэсэн амбицтай л ажиллаж байгаа. харж байна.

Би дүүрэгт ажиллаж байгаадаа олзуурхдаг. Янз бүрийн ажлыг жижиг түвшинд хийхэд их тохиромжтой. Тодорхой нэг ажлыг хийчихмээр санагдана. Үүнийг нийслэлийн хэмжээнд хийвэл хөрөнгө их зарцуулна. Хэрэгжилт бүтэлгүйдвэл энэ асуудлыг дахиж ярих боломжгүй болно. Одоо зуухны тухай хэн ч ярихгүй, зүрхэлж орохгүй байгаа биз. Харин дүүрэгт хэрэгжилтээ би өөрөө хяначихна. Бүтэлгүйдлээ гэхэд риск (risk) нь бага. 

Жишээ нь, гарц орцыг нэг хороонд туршиж болно. Энэ бүтэхгүй бол болчиход амархан, хохирол багатай. Тэр үүднээс би олон ажил хийж үзэж байгаа. Хуванцар зэрэг хог хаягдлыг анхан шатанд нь ялгуулахаар ажиллаж байна. Ингэхдээ нэг хорооны хэсэг газрыг сонгон авч, тэндээс хуванцрыг ялгуулаад, дахин боловсруулдаг үйлдвэрүүдэд худалдах юм. Олон талын оролцоотой тул зохион байгуулалтын ажил ихтэй. Гэхдээ туршиж үзээд ойлгомжтой болчихвол энэ загвараар нийслэл даяар хогоо ангилж, ялгадаг болчих боломжтой санагдаад байгаа юм.

Мөн бид өнгөрсөн өвөл айлуудын дулаалгын ажлыг хийлээ. Хүний гэр орныг дур мэдээд дулаална гээд байхаар хэцүү л дээ. Гэхдээ нөгөө талдаа үр дүн нь маш том. Бидэнд бүгдэд хүртээмжтэй. Утаа буурна. Гэрээ л дулаалчихвал газ, нарны панель гээд хэрэглээний олон сонголт гарч ирнэ. Нарны панель бүтэхгүй, өөдтэй тог гаргахгүй гэх нь бий. Гэхдээ гэрээ дулаалаад хэрэглээ нь багасчихвал үүнийг ашиглаж болно. Гэр дулаан алдахаа байчихвал хэрэглээ 50 хувь багасчхаж байгаа юм.

Энэ шийдэл юм байна гээд өөрсдөө санаачилга гаргаад дүүргийнхээ 100 айлыг дулаалчихлаа. Дулаалчихвал юу болох нь вэ гэдгийг туршиж, олон зүйл сурч авлаа.  Нийслэлийн 5000 айлыг хийн халаагуурт шилжүүлэхээр төлөвлөжээ. Бид бэлтгэлтэй, туршлагатай байсан тул манай дүүргийн 4000 айлыг эхний ээлжид хийн халаагуурт шилжүүлсэн. Үүнийг цаашид өргөжүүлье, туршлагаа гарын авлага болгоод бусад дүүрэг хуваалцъя гэж зорьж байгаа.

Бид өнгөрсөн жил нарны панелийн системийг дүүрэгтээ нэвтрүүлсэн. Энэ жил 80 айлд суурилууллаа. Ирэх жил Хятадын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр нэмээд 500 айлд суурилуулах юм. Өөрөөр хэлбэл, айлууд нарны панелиар цахилгаанаа шийдэж, илүүдэл эрчим хүчээ төвийн шугамд худалдаалж, нийлүүлдэг болгохоор зорьж байна. Энэ бол эрчим хүч хэрэглэдэг л биш үйлдвэрлэдэг, худалддаг болох шийдэл юм.

Ер нь бид энэ мэт байдлаар дулаанаа төвийн системээс хамааралгүйгээр шийдчих л юм бол эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй болох гээд байгаа юм. Манай хот дандаа дулааны шугамаа дагаж тэлж байна шүү дээ. 2000-аад оны эхэн үед Баянзүрх рүү тэлсэн, дараа нь урагшаа Зайсан, Яармаг руу тэлсэн. Гэтэл хойшоогоо дулааны шугам тавиагүй учраас гэр хороололтой хэвээр байна. Хэрэв бид дулааны асуудлыг өрхийн хэмжээнд зардал багатай шийддэг болчих юм бол шугам дагаж шаваад байх шаардлагагүй. Цэвэр агаарт, уулын аманд байшингаа бариад амьдрах боломжтой. Өнөөдөр зам дээрээ түгжрээд байна. Яах гээд түгжрээд байгаа юм бэ. Хүүхдээ зөөж байна, ажилдаа явж байна шүү ээ. Учир нь жил, хүүхдийн сургуулийн барилга ч дэд бүтцээ дагаж төвлөрч байна.

Ер нь дүүрэгт олон ажил санаачлаад, түүнийгээ хүндрүүлээд байхгүйгээр төсөвтөө, байгаа нөөц бололцоондоо тааруулаад ухаалаг ажиллаад явчихвал үр дүн гаргаж болж байна. Бүхнийг мөнгөөр шийддэггүй. Зохион байгуулалт, менежмент хийгээд гаргалгаа олж чадвал боломжууд байгаа. Иргэдээс уулзах хүсэлт цөөнгүй ирдэг. Тэр бүрд нь уулзаж амжихгүй нь бий. Гэхдээ би нэг хүнд цаг зав гаргаагүй ч нөгөө талд мянган хүний асуудал шийдэх гээд завгүй л явж байгаа шүү гэж хэлмээр байна.

Ер нь манайхан төрийн, хувийн гэж хоёр хуваагаад хооронд нь зодолдуулах гээд байгаа мэт хандлагатай. Төр, хувь яг үнэндээ холилдчихсон шүү дээ. УИХ-ын 126 гишүүний олонх нь бизнестэй. Тэднийг төрийн хүн гэх юм уу, хувийн гэх үү. Хэрэг болохоор хувийн хэвшил гэж дуугараад бусад үед нь төрдөө сэмхэн лобби хийгээд, дүрэм журмыг нь өөрийнхөөрөө янзлуулж ажлаа бүтээж л байна шүү дээ. Төр, хувь гэхээсээ илүү үндэсний үйлдвэрлэлээ яаж дэмжих вэ, яаж стандартыг нь мөрдүүлэх вэ гэдэг л чухал байна.

Төр том буюу данхар байгаа нь үнэн. Томорчихоороо хэн нь юугаа хариуцаад байгаа нь мэдэгддэггүй юм байна. Жишээ нь улсын бүртгэлийн үйлчилгээ, дотоод ажил яаж явдгийг би мэдэхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар гэдэг дүүрэг, аймаг бүрд хэлтэстэй том агентлаг байгаа. Манайх дүүрэгтээ нэг цэгийн үйлчилгээ гэж байгуулаад ашиглалтын зардал, цахилгаан төлбөр зэргийг хариуцаад, өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн ажлаа хийх орчныг бүрдүүлж өгч байгаа. Түүнээс тэр ажилтан хэнтэй хэрхэн ажиллаж, юу шаардахыг би мэдэхгүй. Ер нь бол төрийн үйлчилгээнд хэн нь, юугаа хариуцаад байгаа нь их ойлгомжгүй байна. Иргэдтэй, бизнес эрхлэгч, аж ахуй нэгжтэй харилцаад байгаа анхан шатны хүмүүст менежмент хэрэгтэй.

Бүртгэлийн ажилтан байлаа гэж бодъё. Иргэн материалаа бүрдүүлээд өглөө, тухайн ажилтан шалгаж үзлээ, дутуу байна гэхээр нөгөө хүн “Би тэр дутуу бичиг, тодорхойлолтыг нь хаанаас авах юм” гээд л үл ойлголцол үүсдэг. Уг нь тэр ажилтан материалыг бүрэн хүлээн авах л үүрэгт ажилтай. Гэтэл ингээд хүнтэй харилцах шаардлага үүсчхэж байгаа юм. Муухай ааштайдаа биш бүгдийг нь бүртгэж авах гэхээр нэг юм нь дутчихдаг. Ингээд ойлгомжгүй нөхцөл үүсдэг. Дунд нь өөр нэг агентлагийн л ажлын алдаа байгаа юм. Энэ тохиолдолд жишээ нь хүмүүсийг угтаж авдаг, тайлбарлаад өгчихдөг харилцааны менежер байвал асуудал шийдэгдэх байх гэж боддог.

ЗАЛУУС БИДЭНД "ИМПОРТЫН" МӨРӨӨДӨЛ ХЭРЭГГҮЙ

-Би амьдарч байгаа цаг хугацаандаа бодитой, үр дүнтэй, Бусдад хэрэгтэй зүйл хийгээд хэрэгтэй хүн байхыг л хичээж байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 2021-2023 оны хооронд ажилласан. Нээлттэй, ил тод ажиллая л гэсэн, тэгтэл “бөмбөг дэлбэрсэн”. Дайралт ирсэн, ирнэ ч гэдгийг төсөөлж байлаа.

Хоёр жил ажилласны үр дүнд нийтдээ 1.8 их наяд төгрөгийн өрийг буцаан төлүүлсэн. Үүгээр гаднын бондыг төлж дуусгаад, манай улс дефолт руу орчхоогүй салсан шүү дээ. Энэ мөнгийг эргэн төлүүлээгүй бол Засгийн газар өмнөөс нь төлөх байсан. Улсаа дефолт руу оруулахгүйн тул Засгийн газар яаж ийгээд төлөх л байсан болов уу. Энэ тохиолдолд хоёр асуудал үүснэ. Нэгдүгээрт, татвар төлөгч та бидний мөнгөөр бусдын зээлийг төлнө гэсэн үг. Буцаагаад тэр мөнгөө хэзээ, яаж авах юм. Хоёрдугаарт, яаж ийж байгаад төллөө гэхэд валютын нөөцөө гөвчихнө. Нөөцгүй болчихвол яах юм? Дахиад ОУВС-ийн хөтөлбөрт орох уу?. Тэгвэл цалин, тэтгэвэр нэмэхгүй байлаа.

Акц хийж, ажил гүйцэтгэж өрийг төлүүлсэндээ бахархдаг л юм. Өрөөс гадна соёлтой, боловсон, мэдлэгтэй харагддаг хүмүүс үнэндээ ийм л байдаг шүү гэдгийг харуулж, багийг нь хуулж өгсөндөө баярладаг. Нийлээд мөнгө “иддэг” хүмүүст бага ч гэсэн цочроо өгсөн болов уу л гэж боддог доо.

Хүмүүс “Хөгжлийн банкны ажлаа яагаад орхисон бэ” гэж асуудаг. Банкны үйл ажиллагаа зогсох гэж байсан бол хэвийн боллоо. Одоо банкны үйл ажиллагаа цааш үргэлжлэх ёстой. Гэтэл бид хоёр жил гаруйн хугацаанд банкны өр барагдуулах алба шиг ажиллачихсан. Банкны ажил чинь зээл өгөх. Гэтэл зээл өгч чадах менталити (mentality)-гүй болсон. Зээл бол банк ирээдүйд итгэж мөнгө өгч байгаа асуудал. Гэтэл хоёр жил хулгай, луйвар ярьсан хүн сэтгэлзүйн хувьд бусдад итгэж зээл өгөх боломжгүй болчхож байгаа юм. Тиймээс би ажлаа өгөхөөр шийдсэн. Ингээд хувийн хэвшилд ажилласан, дараа нь нийслэлийн Засаг даргын орлогчоор хагас жил ажиллаад орон нутгийн сонгуульд нэр дэвшин Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байна даа.

Залуус бидэнд импортын хий хоосон мөрөөдөл биш, дотроос, өв соёл, уламжлалаас урган гарсан өв мөн чанартай мөрөөдөл хэрэгтэй санагддаг. Бүгд АНУ шиг ганган машин унадаг, далай байхгүй байхад далайн эрэг дээр хэвтдэг мөрөөдлөөр яах юм бэ. Улсаараа тийм мөрөөдөлтэй болсон юм бол мөнгөө нийлүүлж байгаад нэг арал худалдаж аваад, тэндээ улсаараа амаръя. Энэ боломжгүй шүү дээ, тиймээс л энэ бидний дотроос гарч ирээгүй хоосон мөрөөдөл болчхож байгаа юм.

Медиа, контентууд бидэнд үзэл бодол зараад байна. Тиймээс тэр зүйлийг мөрөөдөөд, нийгэм ч тийм байх ёстой гэж хараад байх шиг. байгаа. Гэтэл тэр нь хиймэл болохоор буухгүй байна. Бид Холливүүдийн киноны үйл явдал шиг амьдрах ч албагүй.  Яагаад заавал амьдралын хэв маяг киноноос үздэг шиг байх ёстой юм. Хүрэхгүй юмны араас явахаар хоёр туулай хөөдөг үлгэрийн адил хий гүйгээд байна.

Бид өөрсдийн онцлогт тохирсон, гэхдээ бас орчин үед нийцсэн амьдралын хэв маягийг бий болгох хэрэгтэй санагддаг юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан