gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     3.25
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 5
Зурхай
 3.25
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 3.25
Валютын ханш
$ | 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Фүжи уулын бэлд Японы хамгийн үнэтэй будаа, ногоог тарьдаг миний "аав, ээж"

А.Номин
Хүмүүс
4 цагийн өмнө
Twitter logo
А.Номин
Twitter logo
Хүмүүс
4 цагийн өмнө
Фүжи уулын бэлд Японы хамгийн үнэтэй будаа, ногоог тарьдаг миний "аав, ээж" Такахаши Мацүноха гэргийн хамт.

Япон улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой JENESYS хөтөлбөрийн энэ удаагийн ээлжид Монгол Улсаас 24 хүн оролцлоо. 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Шизүока мужийн Готэмба хотыг зорьж, нутгийн тариаланчдын гэрт хоёр хоног байрлан нэг гэр бүл болж амьдрах боломж тохиосон юм.  

Хөтөлбөрт оролцогчдыг гурван айлд хуваарилсан бөгөөд бидний очсон нь Мацүнохагийн гэр бүл. Тэд "farmstay" буюу гэр буудал ажиллуулж, гаднын зочдыг хүлээж авдаг. Бид энэ гэрт өнгөрүүлсэн гурван өдөр хоёр шөнийн хугацаанд тэднийг "аав, ээж" гэж дуудаж, нэг гэр бүл шиг байсан юм. 

Биднийг очиход тэд монгол дээл, хантааз, малгай өмсчихсөн угтаж авав. Биднийг угтах гэж өмнө нь Монголд ирж байсан, Монголын талаар судалдаг нэгэн хөршийнхөө дээл, хувцсыг зээлж авч өмссөн нь энэ байж. Үүнээс л тэд бидэнд зориулж ямар их сэтгэл гаргасан нь илт харагдах биз.    

Аав, ээж хоёр өдгөө 80 нас дөхөж яваа ч амрах завгүй. Аав хотын эмнэлэгт менежерийн албан тушаал хашдаг. Мөн хотын захиргааны гишүүнээр ажиллаад 12 жил болж байна. Аав, ээж хоёр хамтдаа цагаан будаа болон васаби тэргүүтэй нарийн ногоонууд тарьж ургуулдаг. 

*Васаби-Япончууд хоолондоо өргөн хэрэглэдэг үндсэрхэг ногоон ургамал
Васаби ногооны навч нь чихэрлэгдүү амттай бөгөөд дарж, амтлан идэх боломжтой.
Тэдний тарьсан будаа, ногоо нь Япон улсад хамгийн өндөр зэрэглэлийн, үнэтэйд тооцогддог. Хамгийн өндөр зэрэглэл гэхийн учир нь эдгээр ногоо, будааг Фүжи уулын ундаргын усаар усалдагт байгаа юм. 

Хамгийн цэвэр усаар усалдаг учир хамгийн өндөр зэрэглэлийнх болдог.

Шизүока муж, Готэмба хот нь Японы бэлгэ тэмдэг болсон Фүжи уул байрладаг нутаг. Фүжи уул нь 3776 метрийн өндөр, мөнх цаст идэвхтэй галт уул гэдгээрээ онцлог. Энэ бол Японы хамгийн өндөрлөг цэг. Энэ нутгийнхан Фүжи уулаа л шүтэж, үр шимийг нь хүртэн амьдардаг. 

Оройд нь тогтсон цас олон жилийн турш хайлж доош урсан байгалийн аргаар шүүгдэж, булгийн цэвэр ус болон ундардаг. Энэ булгийн ус нь өвөл ч, зун ч яг л 13 хэм байдаг аж. Энэ усаар нутгийнхан будаа, ногоогоо усалдаг учраас энд тариалсан будаа Японы хамгийн өндөр зэрэглэлийнх болдог бөгөөд үнэтэй байдаг.

Аавын тарьж, ургуулсан васаби Японы хамгийн өндөр зэрэглэлийнх учраас үүнийг нийтэд шууд худалдаалдаггүй. Тансаг зэрэглэлийн ресторан болон далайн бүтээгдэхүүний захууд захиалж авдаг. Ийм үнэтэй васабиг тэдний гэрт байрлах хугацаандаа өөрийн гараар хураан авч, амсаж үзэх боломж олдсон юм. 
Васаби ногооны үндэс хэсэг нь. Хамар цоргим хурц амт нь эндээс гардаг.Васаби ногооны тухайд товч танилцуулахад ямар ч хаягдал гардаггүй ургамал гэдгээрээ онцлог. Ихэвчлэн сүшинд хольж иддэг нухаш хэлбэрийн васабиг уг ногооны үндэс хэсгийг үрж, гарган авдаг байна. Харин иш болон навчийг нь дарж, амтлан идэх боломжтой.

Гэрээсээ гараад л Фүжи уул харагдах энэ харууц үнэхээр үзэсгэлэнтэй бас сүрдэм. Монголчууд Отгонтэнгэр хайрхан харагдах хүндээ л харагдана гэж ярьдаг шиг Фүжи уулыг харах ч бас тийм хялбар зүйл биш аж. 

Ихэвчлэн бүрхэг, салхитай байдаг тул 3-4 хоногтоо л нэг цэлмэг тэнгэр гарч, энэ уулын үзэсгэлэнг тольдох боломжтой байдаг хэмээн нутгийнхан ярина. 

Энэ хотод байрласан гурав хоногийн хугацаанд үнэхээр нэг өдөр нь л Фүжи уулыг бүрэн бүтнээр нь харж чадав. Харах харахдаа ширхэг ч үүлгүй, цэлмэг тэнгэртэй өдөр энэ уулыг ширтэн суулаа. Үлдсэн хоёр хоногт нь үүл бүрхээд харах боломж олдоогүй юм. 
Мацүнохагийн гэрийн гаднаас Фүжи уул харагдах нь.Япончууд хөдөлмөрч, шаргуу гэж монголчууд их ярьдаг. Тэднээс суралцах зүйл олон гэдгийг бид нэгнээрээ хэлүүлэлгүй мэддэг болсон. Мацүнохагийн гэрт очиж байрлахдаа энэ бүгдийг нүдээрээ харж, биеэрээ илүү ойроос мэдрэв. Гурван ажил хийхийн зэрэгцээ гэр буудал ажиллуулж, олон улсын жуулчдыг хүлээн авна. 

Амрах завгүй ч амьдралынхаа ийм мөчүүдээс аз жаргалаа олдог гэмээр. 

Мэдээж тэдэнд зүгээр л нэг "буудлын" үйлчилгээ үзүүлээд болчихгүй. Ярилцана, халамжилна, хүндэлнэ бас хамтдаа олон сонирхолтой зүйл хийж үзэх боломжтой. 

"Яаж энэ бүгдийг амжуулж байна вэ" гэхэд зөөлхөн инээмсэглэлээр "Бидэнд амрах зав байхгүй" хэмээн хариулах аав, ээж хоёр амьдралынхаа ийм мөчүүдээс аз жаргалаа олдог гэмээр. Тэд гурван хүүхэдтэй. Том хүү нь одоо Японы Эрүүл мэндийн яаманд ажилладаг. Харин дунд охин нь америк хүнтэй гэрлэж, АНУ-д амьдарч байна. Бага хүү нь нийслэл Токиод аж төрдөг. 

Хүмүүс ирж, очин гэр буудалд нь байрлах нь хоёулхнаа өнгөрөөх тэдний амьдралд өнгө, дуу нэмдгийг аав ярьж байв. Биднийг явсны дараа гунигтай байх болно хэмээн орчуулгын аппликэйшнээр хэлүүлэхэд нь шууд л нүднээс нулимс цийлгэнэв. Биднийг явахад өөрсдийн тарьсан будаагаар цагаан будааны боов, сакэ (цагаан будааны архи) хийж, бэлэг болгон өгсөнд нь одоо ч талархаж байна.  
Мацүнохагийн гэр буудал.Өнгөрсөн хугацаанд аав, ээж хоёр нийт 32 улсын зочдыг хүлээн авчээ. Харин энэ удаад Монгол Улсаас анх удаа бид очиж, тэдний хүлээн авсан улсын тоог 33 болгов. Хэдий богино хугацаа ч нэг ширээний ард сууж, нэгэн дээвэр дор тэдэнтэй хамт өнгөрүүлсэн өдрүүд тодоос тод дурсамж болон үлдэх нь лавтай. 

Готэмба хотын аялал жуулчлалын нэг гол онцлог нь гэр буудлууд юм. Аялахаар очсон хүмүүс эдгээр гэр буудлуудад захиалга өгч, нутгийн айлуудад байрлан япончуудын амьдрал, аж ахуйг биечлэн мэдрэх боломжтой байдаг. 

JENESYS хөтөлбөрийн тухайд товч танилцуулбал, 2015 оноос эхлэн Япон улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлж буй Азийн орны иргэдийн Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой солилцооны хөтөлбөр юм. 

Монгол Улсын хувьд хүүхэд залуучууд, төрийн залуу албан хаагчдыг Японд урьж, Монгол дахь дараагийн шатны үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Энэ удаад япон дуу, уран илтгэл, косплэй тэмцээнүүдийн ялагчид болон Гадаад харилцаа, Батлан хамгаалахын яамны залуу дипломатчид оролцлоо. 

Үргэлжлэл бий...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан