gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.07
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.07
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.07
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Говийн бүсэд ажиллах төмөр замчин сард ₮5 саяын цалин авна”

Э.Энхмаа
Эдийн засаг
8 цаг 19 минутын өмнө
Twitter logo

Зам, тээврийн яам болон тус яамны харьяа Монголын төмөр зам ТӨХК, Иргэний нисэхийн салбарын байгууллагууд авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлаа танилцуулах, энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилготой “Говийн бүсийн хөгжил” сэдэвт өдөрлөг гуравдугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд боллоо.

Монгол Улсын экспортын 90 хувь нь Өмнөговиор, импортын 70-80 хувь нь Дорноговь аймгийн нутгаар явж буй юм. Эдийн засгийг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий говийн бүсэд төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх бүтээн байгуулалтын ажлууд энэ жилээс эхэлж байна.

Төмөр замын салбарт.
Засгийн газраас хил дамнасан төмөр замын холболтыг хийх замаар уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлж, ачаа тээврийн урсгалыг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлж буй нь Өмнөговь аймгийн нутагт биеллээ олж байна. Мөн говийн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор агаарын тээврийн салбарын үйл ажиллагааг тэлж, Өмнөговь аймгийн “Гурвансайхан”  нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгон өргөтгөх ажлыг эхлүүллээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Зам тээврийн яамнаас төмөр замын томоохон төслийг хэрэгжүүлэх гэж байна. Тухайлбал,

  • Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын төмөр зам
  • Ханги-Мандал чиглэлийн төмөр зам
  • Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлнэ.

Энэхүү хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хамгийн эхний томоохон бүтээн байгуулалт болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулах ажлыг БНХАУ-ын талтай 2008 оноос хойш үе үеийн Засгийн газар ярьж хэлэлцсээр, 17 жилийн хугацаанд 60 гаруй удаагийн яриа, хэлэлцээ хийсний эцэст улс төржилтийн олон гацаа саадыг давж, хил холболтын төмөр замын  бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 6-р сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажил одоогоор төлөвлөлтийн дагуу буюу 10 хувьтай үргэлжилж байна.

Хил холболтын төмөр замыг 2027 оны 6-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь говийн бүсэд шинээр 170 орчим ажлын байр бий болж, төмөр замын ачаа тээвэр, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрнэ. Нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж, ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.долларт хүрэх эдийн засгийн тооцоолол гарсан хэмээн танилцуулж байв.  

Төмөр замын салбарт ажиллах боловсон хүчнийг аль болох орон нутгийн залуусыг сургаж мэргэшүүлэн тогтвортой ажлын байраар хангахыг зорьж байна. Төгсөөд төмөр замд ажиллах говь нутгийн оюутан, залуус БНСУ-ын их сургуулиуд болон БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургууль, Бугат хотын Төмөр замын технологийн коллежид тэтгэлгээр суралцаж байна.

ӨМНӨГОВИЙН “ГУРВАНСАЙХАН” НИСЭХ БУУДЛЫГ ӨРГӨТГӨХ 7.5 ТЭРБУМЫГ ОРОН НУТГААС САНХҮҮЖҮҮЛНЭ

Агаарын тээвэрт салбарт.
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд өнгөрсөн жил өдөрт 70-80 онгоц авч байв. Нисэх буудлын ачаалал нэмэгдсэн учир Зам, тээврийн яамнаас Өмнөговийн Гурвансайхан, Хөвсгөлийн Мөрөн, Ховд аймгийн Ховд, Баян-Өлгийн Өлгий гэсэн дөрвөн аймгийн нисэх буудлыг олон улсын шууд нислэгтэй болгон өргөтгөхөөр төлөвлөжээ. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлын терминалыг өргөтгөх ажлыг эхлүүллээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Өмнөговь аймаг Улсын төсөвт дээд тал нь 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээж байсан. 1 их наяд 111 тэрбум төгрөг улсад төвлөрүүлдэг. Хил холболтын төмөр замууд болон нисэх буудлын өргөтгөл ашиглалтад орсноор Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулна.

Гурвансайхан нисэх буудлыг өргөтгөх ажлын зураг төсөл нь бэлэн болсон. Өргөтгөлийн бүтээн байгуулалтад шаардагдах 7.5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт суулгаад байна.

Энэхүү төсвөөрөө “Гурвансайхан” нисэх буудлын өргөтгөлийн ажлыг яаралтай гүйцэтгэж, ирэх 7-р сараас гадаадын шууд нислэгийг хүлээн авахаар ажиллаж байна. Эхний ээлжинд Өмнөговьд Япон, Солонгос, Хөх хот, Ордосоос онгоц хүлээн авах төлөвлөж байна гэв.  

Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын дараа ирэх онд Гурвантэс сумын нутаг дахь Шивээхүрэнгийн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох ажил эхэлнэ. Энэ хоёр төмөр зам хоорондоо 300-хан метрийн зайтай, өндрийн  зөрүүгүй тул ямар нэг хүндрэл бэрхшээл гарахгүй болов уу. Ингэснээр Монгол Улсын экспорт жилд 50 гаруй сая тонноор нэмэгдэх тооцоолол гарсан гэв. 

Өдөрлөгийн үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос Даланзадгадын сумын чиглэлд төмөр зам барих санамж бичигт тус аймгийн Засаг дарга Н.Энхбат,  Монголын Төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд Даланзадгад сумыг Тавантолгой–Гашуунсухайт хилийн боомтын чиглэлийн төмөр замтай холбох суурь дэд бүтцийг бүрдүүлэх, Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Даланзадгад сум чиглэлийн төмөр замын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах юм.

“Монголын Төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, Манай компани БНХАУ-ын “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” компанийн хооронд нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг 2025 оны 5-р сарын 14-ний өдөр байгуулсан. “Чайна Энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас худалдан авсан нүүрсийг 16 жилийн турш төмөр замаараа тээвэрлэх гэрээний дагуу 2025 оны 6-р сарын 24-нөөс эхний галт тэрэг хөдөлсөн. Эдийн засгаа өргөжүүлэх, экспортыг дэмжих зорилготой энэхүү төмөр замаар “Чайна энержи”-тэй байгуулсан гэрээний хүрээнд өнөөдөр 5 сая дахь тонн ачаа тээвэрлээд байна. Дараагийн хоёр жилд 6 сая, тав дахь жилээс 20 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй. Энэ зорилтоо хэрэгжүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна.

Үйл ажиллагаа өргөжин тэлсэнтэй холбогдуулан бид боловсон хүчнээ ээлжийн ажилтнуудаас /ростер/ илүү говийн бүсэд суурьшуулан ажиллуулах бодлого барьж байна. Энэхүү хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг ч мөн ийм зорилготой. Бид 2025 оны 7-р сард мөн хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг зохион байгуулахад 270-аад өргөдөл ирснээс 60 ажилтныг сонгон шалгаруулж авсан.

Одоогоор манай нийт ажиллагсдын 24.6 хувь буюу 340 орчим нь говийн бүсийн иргэд байгаа нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэсэн бодлогын нэг илэрхийлэл болж байна гэв.

ӨМНӨГОВЬЧУУД ЭРЭЭНИЙ БАРААГ УЛААНБААТАРААС ТАТДАГ

Уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ-д хүргэж буй Гашуунсухайт боомт нь Өмнөговь аймгийн төвөөс 70-хан км зайтай. Гэвч өмнөговьчууд Эрээнээс Замын-Үүдээр орж ирсэн барааг Улаанбаатар хотоор дамжуулан авдаг байна. Урд хөршийнхөө хаяанд атал дэд бүтэц хөгжөөгүйгээс тойруу замаар тээвэрлэгдэн ирдэг учир Өмнөговь аймагт бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй.

Тэгвэл Гашуунсухайтын боомтоороо Эрээнээс Замын-Үүдээр авчирдаг бүхий л бараа бүтээгдэхүүнийг шууд оруулах боломж бүрдүүлэх гэж буй нь энэхүү Цогтцэций- Даланзадгад чиглэлийн 100 км төмөр зам юм. Энэ ажлыг нутгийн иргэд ч талархан дэмжиж, бүтээн байгуулалт нь хурдан эхлээсэй хэмээн хүлээж суугаа биз ээ.

Одоогийн байдлаар Гашуунсухайт боомтоор зөвхөн барилгын арматур оруулж, Цогтцэцийд борлуулдаг болжээ. Ингэснээр арматурын үнэ буурсан гэнэ. Үүн шиг бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ буурах таатай нөхцөл бүрдэнэ. Өмнө нь Бугат хотоос авсан арматур Эрээн, Эрээнээс-Замын-Үүдээр дамжин, Улаанбаатараар тойрч Өмнөговьд буудаг. Аймгийн төвөөс Гурвантэс сум руу тээвэрлэхэд 2000 км зам туулдаг тул өндөр үнэтэй байв. Одоо Гашуунсухайтаас хамгийн ойроос хямд өртгөөр, чанартай арматур авах боломж бүрджээ.

ТӨМӨР ЗАМ, АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН 200 ГАРУЙ АЖИЛТАН ШААРДЛАГАТАЙ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр зам, агаарын тээврийн салбарын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн дээр эдгээр салбарт шаардлагатай 200 гаруй инженер, техникийн ажилтнуудыг зэрэг бэлдэж байна. Одоо сургуульд явсан залуучууд 4-5 жилийн дараа бэлтгэгдэн ирнэ.

Иймд говийн хүмүүс нутагтаа төмөр замчид, нисэхийн салбарт ажиллахыг санал болгож орон нутгийн хүүхэд, залуучуудыг өдөрлөгт урьсан юм. Орон нутгийн залуусын сургалтын төлбөрийг Зам, тээврийн яам болон Монголын төмөр зам компаниас хариуцаж, сургана. Хүүхэд, залүүчууд ОХУ-ын Москвагийн Төмөр замын сургууль, Санкт-Петербургийн Төмөр замын дээд сургууль, Эрхүүгийн Төмөр замын сургуульд В.Путины тэтгэлгээр сургах боломжтой. Мөн БНХАУ-ын Зам харилцааны их сургуульд ЗТЯ-наас төлбөрийг хариуцан сургаж байна. Бээжингийн Төмөр замын харилцааны сургууль, Шанхайн Зам тээвэр, замын харилцааны сургуультай гэрээ байгуулаад байна.

Мөн нисэхийн салбарт ажиллах нисгэгч, газрын инженерүүдийг сургах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нисэхийн салбарт инженер бэлтгэх нь өндөр өртөгтэй. Нисэхийн нэг инженер бэлтгэхэд жилд 100 мянга гаруй ам.доллар зарцуулдаг. Социалист нийгмийн үед манай улс нисэхийн мэргэжилтнүүдээ ОХУ-д бэлтгэж байв. Одоо нисэж байгаа нисгэгчдийн ихэнх нь Украины Нисэхийн сургуулийг төгссөн байдаг.

Одоо бид газрын инженерүүдээ Франц, Япон, Хятад, БНСУ, Америк, Тайландад сургаж байна. Сар шинийн баярын үеэр би Франц улсын Зам тээврийн сайдын урилгаар тус улсад айлчиллаа.

Манай “Чингис хаан” нисэх буудал өнгөрсөн жил оргил үедээ хоногт 60-80 нислэг хүлээн авсан бол энэ жил 100 гаруй нислэг авахаар байна. Ачаалал эрс нэмэгдээд буй энэ үед нисэх онгоцны буудлыг өргөтгөх, навигацын тоног төхөөрөмжүүдээ шинэчлэх шаардлага тулгарч байна. Тиймээс энэ салбарын тоног төхөөрөмжүүдийг Франц улсын компаниас авах болон нисэхийн салбарт ажиллах инженерүүдийг Францад инженерээр бэлтгэх гэрээ байгуулсан.

2026 оны Улсын төсвийн тухай хуульд навигацын төлбөрийн 50 хувийг салбарт нь үлдээхээр тусгасан. Бид навигацын орлогоо барьцаалан Худалдаа хөгжлийн банкаар баталгаа гаргуулж, Францын банкнаас зээлийн санхүүжилт авахаар болсон. Энэ бол Засгийн газрын баталгаагүй анхны зээл юм. Энэ бол 30 жилийн хугацаанд шинэчлэгдээгүй навигацын тоног төхөөрөмжийг шинэчилж, аюулгүй байдлаа хангах ажил. Ирэх 9, 10-р сард тоног төхөөрөмжүүд бүрэн суурилагдана. Манай агаарын замаар ковидын үед өдөрт 400 гаруй онгоц өнгөрч байсан бол навигацын нөөц тоног төхөөрөмжүүдийг шинэчилснээр өдөрт 800-гаад онгоц нэвтрүүлэх хүчин чадалтай болно. Навигацын орлого ч 2-3 дахин нэмэгдэнэ гэв.

Орон нутгийн нисэх буудлыг өргөтгөх замаар жуулчдыг татахад анхаарах зарим зүйлийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нутгийн иргэд, ААН-ийнхэнд тайлбарлав.

Тэрбээр, Орон нутгийн нисэх буудлыг олон улсын нислэгтэй болгох нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой. ЗТЯ-наас орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бүс нутгийн онцлогт тохирсон түүх, соёл, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлд аймаг, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Монголын төмөр зам ТӨХК нутгийн иргэдийг ажлын байраар хангахад түлхүү анхаарна. Мөн төмөр замын ажилчдыг гэр бүлээрээ амьдрах бололцоог бүрдүүлэх зорилгоор ирэх жил Цогтцэций суманд орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлнэ. Орон сууцны хороолол барих газрыг орон нутгийн ЗДТГ, ИТХ шийдэж өгөхөөр болсон. Ингэснээр говийн бүсэд явуулын хүмүүс биш, суурьшин ажиллах, хүн амын төвлөрөл бий болгоно. Байгалийн баялгийг ухаж олборлоод орхих биш, хот байгуулж, олон ажлын байрыг олноор бий болгож суурин амьдралын орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Говь нутагт суурьшин төмөр замд ажилласных нь төлөө цалингийн 40 хувийн нэмэгдэл олгоно. Дөнгөж ажилд орсон төмөр замчин залуу таван сая төгрөгийн цалин авна. Ийм цалинтай ажлын байр манайд улсад элбэг биш ч говьд ирвэл бэлэн байна. Залуучуудаа гадаад руу явуулсаар  Монгол Улс ажиллах хүчний дутагдалд орж байна. Тиймээс орон сууц, цалингийн бодлогоор урамшуулж залуусыг орон нутагт ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр хэлснийг иргэд талархан хүлээн авч байв.

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ҮНЭТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ. НЭГ ЖУУЛЧНААС ӨНДӨР ТӨЛБӨР АВАХ БИШ, ОЛОН ХҮНЭЭС БАГЫГ АВ”

Нисэхийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, дөрвөн аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлд нийцүүлэн өргөтгөх ажил энэ хавраас эхэлж байна. Ирэх 8-р сард Монгол Улсад СОР-17 буюу цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдааныг зохион байгуулна. Дэлхийн 140 гаруй орны төлөөлөгчид ирнэ. Үүний 40-50 хувь нь улс орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөрийн онгоцоор бууна. Тиймээс гадаадын 50-60 онгоц шинээр хүлээж авна гэсэн үг. Энэ ачааллыг “Чингис хаан” нисэх буудал дангаараа даахгүй. Ачааллыг хуваалцах, нөгөө талаас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор бүс нутгуудад олон улсын нисэх буудал байгуулж буй юм.  
 
Ойрх Дорнодын улсууд руу жилд 300 сая гаруй жуулчин явдаг байсан. Дайны улмаас тус чиглэлд  явах боломжгүй тул жуулчдыг бид татах ёстой. Монгол Улсын дэлхийн хамгийн амгалан тайван орны нэгээр нэрлэгдэж байна, тэр жуулчдыг татах нь бидний гол зорилго. Жуулчид нисэж ирдэг, газраар ирэх нь тун ховор. Тиймээс Өмнөговийн Гурвансайхан, Хөвсгөлийн Мөрөн, Ховдын Ховд, Баян-Өлгийн Өлгий нисэх буудлыг сонгож, олон улсын нислэг үйлдэх бэлтгэл хангаж байна.  

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт Чех улсын “Транспорм” компани олон улсын 4С ангиллын буюу өдөрт хэд хэдэн онгоц зэрэг хүлээн авах хүчин чадалтай нисэх онгоцны буудал барина. Тэд Өмнөговьд ирж нисэх буудал барих газрыг үзчихээд явсан, ойрын үед Монголд дахин ирнэ. Том оврын буюу БОИНГ онгоц буух зурвастай нисэх буудал байгуулж, ашиглалтад оруулах хүртэл 2-3 жилийн хугацаа орох тул эхний ээлжинд  “Гурвансайхан” нисэх буудлаа өргөтгөхөөс өөо аргагүй.
Энэ жилдээ 130 хүний суудалтай дунд оврын онгоц хүлээн авна. Төрийн болон хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудыг дэмжиж ажиллана гэв.

Зам, тээврийн сайдын аялал жуулчлалын салбарынханд өгсөн зөвлөгөө.
Жуулчдын тоо дорвитой өсөхгүй байгаа нь манайд зардал өндөр байгаатай холбоотой.  Улаанбаатараар дамжин говьд ирэхэд зардал өндөр тусаж байна гэсэн үг. Энэ цаг болон мөнгийг хэмнэхийн тулд орон нутгийн шууд нислэгийг нээх гэж байна.  2025 онд Даланзадгадад 35 мянган жуулчин ирсэн. Орон нутагт олон улсын шууд нислэгийг нээснээр энэ тоо хоёр дахин нэмэгдэх боломжтой. Тэр хэрээр Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын компани болон иргэдийн орлого нэмэгдэнэ.

Хамгийн гол нь жуулчдад хямд зардлаар үйлчлэх хэрэгтэй. Нэг хүнээс их мөнгө татахдаа биш, олон хүнээс бага төлбөр ав. Аялал жуулчлалыг үнэтэй байлгаж болохгүй. Өмнөговьд ойрхон урд хөршийн хотууд манай аялал жуулчлалыг булааж байгаа хүчин зүйл нь тэнд манайхаас 50 хувиар  хямд байна. Үүнийг сануулах зорилгоор орон нутгийн аялал жуулчлалын компаниудыг урьсан, орон нутгийн удирдлагуудад ч энэ талаар хэлж ярилаа.

Манай улсын хамгийн том эдийн засагтай хамгийн хувьд аялал жуулчлалын болон нислэгийн компаниуддаа татаас өгч дэмжих хэрэгтэй. Дэлхийн улс орнууд татаас өгч аялал жуулчлалын компаниудаа дэмжиж ажилладаг гэж нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр сайд Б.Дэлгэрсайхан онцгойлон захина лээ.

Нэг ирсэн жуулчинд сайхан сэтгэгдэл төрүүлбэл дараа жил нь гурав болж нэмэгдэнэ. Ирсэн дээр нь гэсэн сэтгэлээр хандаж гомдоогоод явуулбал хойтон хэн ч ирэхгүй. Аялал жуулчлалаас хүсдэг хамгийн гол зүйл бол хямд үнэ, аюулгүй байдлын баталгаа, хүнд сурталгүй байдал.  

“Жуулчдад аль болох хурдан шуурхай үйлчлээрэй. Битгий паспортыг нь бариад зогсоод байгаарай” гэж би хил гаалийнхан хэлдэг. Урд хөршөөс жуулчид ирэхэд манайхан “Чи яах гэж ирсэн юм!“ гээд паспортыг нь үзээд суучихдаг. Тийм хүнд суртал жуулчдыг үргээдэг. Энэ талаар аймгийн Засаг дарга болон орон нутгийн удирдлагуудтай уулзахдаа ч ярилаа. Хууль, хяналтын байгууллагынхан жуулчдын аюулгүй байдалд илүү анхаарал тавих ёстой. Энэ бүхэн жуулчдын хүсдэг хамгийн чухал зүйл шүү гэв.  

“Говийн бүсийн хөгжил” өдөрлөгт нутгийн иргэд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд, дунд сургуулийн ахлах ангийнхан болон орон нутгийн аялал жуулчлалын болон бусад бизнес эрхлэгчид оролцож мэдээлэл авсан юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан