Холливудын домогт жүжигчин Мэрилин Монрогийн жинхэнэ нэрийг Норма Жийн Мортенсон гэдэг байсан. Тэрбээр амьд ахуйдаа эрчүүдийн харцыг булаасан нэгэн байсан ч, тэр зөвхөн төгс бие галбир, шаргал үс, улаан ялдам уруултай бүсгүй байгаагүй. Тэр бол 1950–60-аад он болон өнөө цагийн эмэгтэйчүүдэд урам зориг, өөртөө итгэх итгэл өгч чадсан эмэгтэй хүний ухаан, соёлын бэлгэ тэмдэг байсан юм.
Түүний хэлж байсан шилдэг эшлэлүүдээс онцолъё.
1. “Тачаангуй байдал нь хүчилж бус зөвхөн байгалиараа, байгаагаараа байх үедээ л жинхэнэ сэтгэл татам"
2. “Өөрийг нь хэрэгтэй нэгэн гэж үздэггүй хүн эмэгтэй хүнд хэрэггүй”
3. “Хөвгүүд охидыг ном шиг гэж боддог. Хэрэв хавтас нь сонирхол татахгүй бол доторхыг нь уншихгүй"
4. “Миний хамгийн сайхан зүйл бол унтах. Ядаж л зүүдэлж чадна”
5. “Би амжилтад хүрэхийн тулд амьдардаг, хэн нэгэнд таалагдахын тулд биш...”
6. “Би залхсандаа больдоггүй. Харин боллоо гэсэн цагтаа л зогсдог”
7. “Миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйлсийн нэг бол би эмэгтэй хүн болж төрсөн маань. Бүх эмэгтэйчүүд ингэж мэдрэх ёстой”
8. “Эмэгтэй хүн өөрт нь юу хамгийн сайн болохыг зөн совингоороо мэддэг"
9. “Би сайн хүн, гэхдээ сахиусан тэнгэр биш. Би нүгэл үйлддэг, гэхдээ чөтгөр биш. Би бол энэ том ертөнцөд хайрлах хүнээ хайж яваа бяцхан охин”
10. “Бид бүгд од. Гялалзах эрхтэй одод”
11. “Ухаантай охин хязгаараа мэддэг. Харин илүү ухаалаг нь хязгаар гэж үгүйг мэддэг”
12. “Бид хөгширч амжаагүй дээрээ амьдарч эхлэх хэрэгтэй”
13. “Хэрэв чи эмэгтэй хүнийг инээлгэж чадвал, түүгээр юуг ч хийлгэж чадна”
14. “Айдас бол тэнэг зүйл. Харамсал ч мөн адил”
15. “Би мөнгө олохыг хүсдэггүй. Би гайхамшигтай байхыг л хүсдэг.”

16. “Намайг бага байхад хэн ч хөөрхөн гэж хэлж байгаагүй. Бүх бяцхан охидод хөөрхөн гэж хэлж байх ёстой, тийм биш байсан ч”
17. “Би бүх дүрмийг дагасан бол хаана ч хүрэхгүй байх байсан.”
18. “Заримдаа сайн зүйлс нурж унаснаар илүү сайн зүйлс тохиолддог”
19. “Үргэлж, үргэлж өөртөө итгэ. Чи итгэхгүй бол өөр хэн итгэх вэ хонгор минь?”
20. “Инээмсэглэ. Амьдрал сайхан, инээмсэглэх шалтгаан олон шүү дээ”
21. “Бид бүгд од, гагцхүү яаж гэрэлтэхээ сурах ёстой”
22. “Миний бодлоор хүний амьдралд үнэхээр тохиолддог, жинхэнэ утгатай зүйл бол хайр ба ажил юм”
23. “Юуны өмнө намайг хүн гэж хүндэлмээр байна”
24. “Бараг бүх зүйл боломжтой”
25. “Хүн гэдэг ганцаараа байхыг хүсдэг ч бас хамт байхыг хүсдэг”
26. “Инээмсэглэл бол бүсгүй хүний хамгийн сайхан гоёл"
27. “Хэрэв би од болсон бол хүмүүс намайг од болгосон гэсэн үг”
28. “Би эрчүүдэд зориулж хувцасладаг. Эмэгтэйчүүд хувцсыг шүүмжилж хардаг, эрчүүд харин таашаадаг"
29. “Амьдралдаа ганц бахархдаг зүйл минь би хэзээ ч "тэжээвэр" эмэгтэй байгаагүй.”
30. “Би эмэгтэй хүн гэдгээ тодоос тод мэдэрдэг, бас үүндээ баяртай”
31. “Би бол энгийн байдал ба төвөгтэй зангийн хослол. Одоо л өөрийгөө ойлгож эхэлж байна”
32. “Би хэзээ ч ‘Мэрилэн’ болохыг хүсээгүй. зүгээр л тийм болчихсон. Мэрилэн бол Норма Жиний халхавч мэт"
33. “Хувцасгүйгээр надтай адилхан харагдах хүн байхгүй.”
34. “Хүмүүсийн төсөөлөлд багтах сайхан, гэхдээ өөрийнхөөрөө хүлээн зөвшөөрөгдөх бүр сайхан”
35. “Алдар нэр түрс шиг... амттай ч өдөр бүр идвэл хэтэрнэ”
36. “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ноён Ерөнхийлөгч өө”
37. “Эрчүүдийн ертөнцөд амьдрахад дургүйцэхгүй, гол нь би эмэгтэй хэвээрээ байж чадвал...”
38. “Би сул доройдоо бусдыг уучилдаггүй. Харин хүмүүс алдаа гаргадаг гэдгийг ойлгохуйц хэмжээний тул уучилдаг”
39. “Хэрэв чи хоёр нүүртэй байх гэж байгаа бол ядаж нэгийг нь хөөрхөн болго”
40. “Амьдралдаа байгаа зүйлсээ харан үргэлж инээмсэглэж бай”
41. “Жинхэнэ хүчтэй эр хүн эмэгтэйгээсээ илүү гарах гэж оролддоггүй. Өөрт нь хайртай эмэгтэйн эсрэг хүчээ гаргадаггүй, харин хорвоо ертөнцтэй л хүчээ үздэг"
42. “Жүжигчин болно гэж мөрөөдөх нь өөрөө жүжигчин байхаас илүү сэтгэл хөдөлгөм"
43. “Найз чиний сонсохыг хүссэнийг хэлнэ. Харин жинхэнэ найз үнэнийг хэлнэ”
44. “Аз жаргалд дутмаг хүнд аз жаргал хэзээд анхны мэт санагддаг”
45. “Ганцаараа аз жаргалгүй байх нь хэн нэгэнтэй хамт аз жаргалгүй байхаас хавьгүй дээр”
46. “Эмэгтэйн өнгөрсөн хайр дурлал одоогийн хайрыг нь багасгана гэж боддог эрчүүд ихэвчлэн сул доройн шинжийнх юм"
47. “Карьер гайхалтай, гэхдээ хүйтэн шөнө тэврээд унтаж чадахгүй”
48. “Би хэнийг ч хуурч байгаагүй. Харин эрчүүд өөрсдийгөө хуурахыг нь зөвшөөрсөн"
49. “Би сэтгэлийн зөрчлийн золиос биш. Би хүн"
50. “Нүүр будгийн цаана, инээмсэглэлийн ард ердөө л ертөнцийг мөрөөддөг нэг охин бий”
Эх сурвалж: parade.com