Монголын оюун ухааны ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчид боллоо.
Ихэр охидын ээж Т.Нармандах "Өнөөдөр миний охид Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм алдрыг хүртлээ. Ээж хүний хувьд үгээр хэлэмгүй сайхан мэдрэмжийг авч байна.
Хүүхдүүдээ багаас нь урлагийн олон төрлийн дугуйланд явуулж, авьяас чадварыг нь хөгжүүлдэг байсан. Тиймээс охид минь цаг баримтлах, зорилгодоо хүрэх, тууштай байх чадварт маш сайн суралцсан.
Ер нь багаасаа л аливаа зүйлд ихэд тууштай, дайчин охид байсан. “Эхлүүлсэн зүйлээ заавал хийнэ, хийж дуусгана” гэсэн зорилготой өссөн.
Анх хоёр охиноо оюутан болох үед хичээлд нь тус нэмэр болох болов уу гэх үүднээс Монголын оюун ухааны академид бүртгүүлж байлаа.
Ингээд арванхоёрдугаар анги төгсөх хавраа Оюун ухааны академийн Х.Хатанбаатар багшийн насанд хүрэгчдэд зориулсан тав хоногийн сургалтад сууж, үргэлжлүүлэн Ө.Сэнгэсамдан багшийн тамирчин бэлтгэх нэг сарын сургалтад суусан.
Гурван сарын дараа гэхэд л улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёул амжилттай оролцож, зургаан сарын дараа Сингапурт зохиогдсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний шилдэг тавд багтаж чадсан юм. Ингээд өсвөрийн дэлхийн аваргууд болж, оюун ухааны тамирчин болох гараагаа эхлүүлсэн.
Хүн тархиа бүрэн ашиглаж чадвал гайхамшиг бүтээж чадах юм байна. Авьяасаас гадна, тууштай хичээл зүтгэл, сахилга бат байхад зорилгодоо хүрч болдгийг охидынхоо амжилтаас харж байна.
Хоёр охиныгоо олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, төрийн далбаагаа мандуулахад мөч бүрд өөрийн эрхгүй сэтгэл огшиж, нулимс цийлгэнэдэг.
Ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваад нь ээж нь үргэлж баярлаж, бахархдаг. Цаашид охид минь өөрсдийн хүссэн зүйлээ хийж, сайхан амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Мөн охидуудыг минь дэмжиж, зааж сургасан Монголын Оюун Ухааны академийн Х.Хатанбаатар болон дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан, Б.Баасандорж багш нартаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье" гэв.
Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар 2016 онд ой тогтоолтын спортоор өсвөрийн дэлхийн аварга болж, олон улсын их мастер цол хүртэж байв.
Мөн 2017 онд Н.Мөнхшүр багц хөзөр цээжлэх төрөлд цагт 1924 хөзөр, Н.Энхшүр 30 минутад 5445 цифр цээжилж, Гиннесийн дээд амжилтыг тогтоосон юм.
Ихэр тамирчид БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн “Олон улсын харилцаа, Төрийн бодлого, менежмент” мэргэжлээр магистрын зэргээ хамгаалж, амжилттай төгссөн билээ.