ГУРАВДАГЧ ХӨРШТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОЁР ДАХЬ ТОМ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газар Франц Улсын “Орано Майнинг” хувьцаат компанитай ураны салбарт хайгуул, олборлолт хийх хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны 1-р сарын 17-ны өдөр гарын үсэг зурлаа.
Гэрээнд Монголын талаас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас БНФУ-ын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах Энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар тус тус гарын үсэг зурж гэрээг баталгаажуулав.
Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэх, Франц улсад экспортолно. Франц улс энэхүү цөмийн түлшийг боловсруулж, өөрийн орны болон Европын найман орныг цэвэр эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангахад зориулах юм.
Энэхүү төсөл нь Монголын ард түмэнд 5 орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд шууд дэмжлэг болж очно.
Төслийн үр дүнд Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монголд нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмж бүхий 1600 мэргэжилтний ажлын байр бий болно.

ЭРХ БАРИГЧДЫН ЗӨРЧИЛДӨӨН ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛД ТУЛАВ

Засгийн газрыг огцруулахыг шаардсан олон нийтийн жагсаал Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суудлыг ганхуулж, УИХ дахь МАН-ын бүлгийг хоёр хуваав. Удтал үргэлжилсэн иргэдийн шаардлагыг УИХ-аар авч хэлэлцэн, чуулганы нууц санал хураалтаар 6-р сарын 3-ны өдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорлоо.
Засгийн газраа огцруулсан ч эрх баригчдын зодоон намжсангүй. Суудлаасаа огцорсон Ерөнхий сайд намын даргын албан тушаалаа шинэ даргад шилжүүлэхээр МАН-ын Бага хурлыг зарлаж, энэхүү албан тушаалд 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөж, Д.Амарбаясгалангийн ялалтаар өндөрлөв.
Гэвч үр дүнг хүлээн зөвшөөрсөнгүй, МАН-ын зодоон улам ширүүслээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой олон ноцтой баримтыг дэлгэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдэгдлүүд хэдийгээр нотлогдоогүй ч, хууль хяналтын байгууллагууд шат шатандаа ажиллаж, УИХ-ын даргыг яллагдагчаар татаж, прокурорын хяналтын дор АТГ-аас шалгаж эхэлжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг Д.Амарбаясгалан болон Г.Занданшатарыг дэмжигчид гэсэн хоёр бүлэгт хуваагдаж, эцэстээ энэ хоёрыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, хоёуланг нь нэг өдөр огцруулснаар Монгол Улс түүхэндээ анх удаа УИХ-ын даргагүй, Ерөнхий сайдгүй болж үзэв.
Гэвч Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн УИХ-ын хэсэг гишүүд Цэцэд гомдол гаргав. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан 10-р сарын 22-ны өдөр болж энэ асуудлыг хэлэлцээд, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэснээр 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар суудалдаа үлдэв.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой анхаарал татсан асуудал нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хамааралтай. Тэрбээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах санал хураахдаа Үндсэн хууль зөрчиж, буруу саналын томъёолол ашигласан гэх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу эрх баригч МАН-ын бүлэг УИХ-ын дэд даргыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилуулав. Асуудал үүгээр цэгцэрсэнгүй, Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй хэвээр шинэ онтой золгох нь.
Эцэст нь намын даргын маргааныг таслах МАН-ын 31-р Их хурлыг зарлаж, УИХ-ын гишүүн Н.Учралыг 11-р сарын 15-ны өдөр МАН-ын даргаар сонгов. Намын дарга нь Ерөнхий сайд болж Засгийн газраа бүрдүүлдэг уламжлалыг эвдэн, Г.Занданшатар Засгийн газраа, Н.Учрал УИХ-аа удирдахаар болж эрх баригчдын ил зодоон намжив.

ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ БА УЛСТӨРЧДИЙН 16 ЖИЛИЙН ӨМНӨ ХЭЛСЭН ҮГС

Монгол Улсын засгийн газар болон "Айвенхоу Майнз", "Рио тинто" компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр "Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гарын үсэг зурсан.
Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, Монгол Улсын Засгийн газар "Оюу толгой" компанийн 34 хувийг албан ёсоор эзэмшиж эхэлжээ.
16 жилийн өмнө байгуулсан энэ гэрээнд өөрчлөлт оруулах, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Иймд гэрээний баримт бичиг, үйл ажиллагааг хянан шалгах, үүний тулд нээлттэй сонсгол хийх хэрэгтэй гэж үзэн УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулав.
Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд байсан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл болон Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй хүмүүс гэрчээр дуудагдан 16 жилийн өмнө хэлсэн үгсээ эргэн санацгаав.
Гэвч энэ сонсголын үр дүн чухам юу байх, сонсголоос ямар шийдвэр гарч, юунд хүрэх нь тодорхой хэвээр дууссан.

"ОГЦРОХ АМАРХАН" ЖАГСААЛ БОЛЖ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР УНАВ

Залуус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ёсзүй, хариуцлага нэхэж, хүүгийнхээ тансаглалд зарцуулсан орлогоо нотол, үгүй бол огцор гэж 22 хоногийн турш “Огцрох амархан” жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Жагсаалын үр дүнд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 03:51 минутад огцорсон.
Эцэст нь жагсаалд оролцсон залуусын төлөөлөл “Бид хэн нэгэн эрх мэдэлтэй хүн илүү их боломжийг олж аваад, эрх мэдэлгүй нь боломжийн ард хоцорч үлдээд байдаггүй тийм нийгмийг хүсэж жагссан. 22 хоногийн жагсаалын ард залууст итгэл найдвар байгаа юм байна, өөрчилье гэсэн хүсэл, улстөрийн идэвх ч бас байгаа гэдгийг харж чадлаа.
Хамгийн гол нь ямар ч төлбөргүй, хүчирхийлэлгүйгээр өөрчлөлт авчирч болдог юм байна гэдгийг хүмүүст харуулж чадлаа шүү дээ. Гэхдээ юу ч дуусаагүй, төгсөөгүй. Харин олон хүнд өнөөдрөөс цоо шинэ итгэл, найдвар бий болж байна” хэмээж байв.
“Огцрох амархан” жагсаал ингээд дууссан. Гэхдээ нэг хүнийг суудлаас нь буулгаснаа залуус амжилт гэж хөөрөөгүй. Харин цааш цаашдаа шударга бусыг үйлдсэн хэнийг ч тэр “Огцруулах даваа гараг” хүлээж буйг сануулж байлаа.

НООРОГ.МН БА О.УЛАМСАЙХАН
НООРОГ.МН БА О.УЛАМСАЙХАН

“Ноорог” медиа агентлагийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан өнгөрч буй 2025 оны онцлох дүр байлаа. Тэр үзэнядагдсан, үзэл бодлоо илэрхийлсэн бас бусдын санаатай халдлагад өртөж гэмтэв. Эргэн сануулбал, О.Уламсайхан ба түүний нөхдийг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө саатуулсан. Мөн ажлын байранд нь нэгжлэг хийж гар утас, компьютерын хардыг хураан авчээ.
Хуулийн байгууллагаас тэднийг мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Нэгнийх нь зургаан дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан хэмээсэн.
Албаныхны энэ мэдээллийг О.Уламсайхан үгүйсгэж, “Ноорог” медиа агентлагаас бүтээж буй “18 хоног” баримтат киноны дүрс, бичлэгийг хуулж авах зорилгоор энэ ажиллагааг явуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлийг хөндсөн юм.
Удалгүй “Огцрох амархан” жагсаал болоход идэвхийлэн оролцсон хүн нь мөн л “Ноорог”-ийн О.Уламсайхан байв. Цагдаагийн, жагсаалын ч асуудал намжсанаас хэдэн сарын дараа тэр бусдын халдлагад өртөв. Орцонд нь таарсан нэгэн “Өө, нөгөө жагсаал хийдэг бацаан байна” гээд мэсээр гэмтээсэн гэдгийг тэр хэлсэн.

МОНГОЛЧУУДЫГ НЭГТГЭЖ, ШИНЭ СОЁЛ ТҮГЭЭСЭН "THE MONGOLZ"

Дэлхийн тавцанд Монгол Улс, Монголын цахим спортын чадварыг батлан харуулж буй The MongolZ баг 2025 онд өмнөх жилүүдээсээ илүү олон томоохон амжилтыг үзүүллээ.
Тэд энэ онд оролцсон олон улсын тэмцээнүүдийнхээ ихэнхэд хагас шигшээд шалгарч, Саудын Арабад зохион байгуулагдсан “Esports World Cup 2025” дэлхийн цомын тэмцээний аварга болсон.
Удалгүй дахин нэг тэмцээнд дэд байрт орсон зэрэг нь багийн чансааг эрс өсгөв.
Үүний үр дүнд The MongolZ баг HLTV болон Valve-ийн чансаагаар дэлхийд нэгдүгээрт бичигдсэн нь Монголын цахим спортын түүхэнд онцлох амжилт болж үлдлээ.
Тэдний бахдам амжилтууд монголчуудыг нэгтгэж, цахим спортын талаарх буруу ойлголтыг өөрчилсөн төдийгүй гэр бүл, найз нөхдөөрөө хамтдаа тоглолт үзэн догдлох соёлыг бий болгосон юм.
Зуны турш залуус төв талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газарт цуглан The MongolZ багийн тоглолтыг үүр цайтал үзэж дэмжсэн нь 2025 оны онцлох дүр зураг байв.
Тэднийг Монгол Улсын үндэсний шигшээ багт багтаасан төдийгүй оны төгсгөлд Монгол Улсын соёлын элчээр томилсон юм.

АЛТАН ҮСГЭЭР ТЭМДЭГЛЭГДЭХ "АМТТАЙ" АЙЛЧЛАЛ

2025 онд Монгол Улс онцлох айлчлалуудыг хүлээн авсан жил байв. Тухайлбал Япон Улсын Эзэн хаан, Хатан нар Монгол Улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхсон нь хоёр улсын харилцааны түүхэнд онцгой үйл явдал болж үлдлээ.
Талууд энэхүү айлчлалыг “хоёр улсын харилцаанд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх мөч” хэмээн онцолсон юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэхүү айлчлалд онцгой ач холбогдол өгч, хүндэтгэлийн зоогийн үеэр Хаан, Хатан хоёрын анх танилцсан мөчөөс эхлэн гүнжээ өлгийдөн авсан баярт агшнууд, ханхүү байхдаа Монгол Улсад айлчилж байсан үеийн гэрэл зургуудыг япон аястай хослуулан дэлгэцээр толилуулсан нь зочдод гүн сэтгэгдэл төрүүлсэн талаар албаны хүмүүс онцолж байв.
"Хаан, Хатныг ингэж халуун дотноор хүлээж авсан айлчлал бараг байхгүй болов уу" хэмээн хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга нь ч тэмдэглэсэн юм.
Үүнээс гадна 2025 онд Туркменистан Улсын Ерөнхийлөгч, Австралийн Амбан захирагч, Австрийн Ерөнхийлөгч зэрэг гадаадын хүндтэй зочид Монгол Улсад айлчилсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех, Польш, Итали, Гэгээн Ширээт Улс, Энэтхэг зэрэг оронд төрийн айлчлал хийж, Монголын гадаад бодлогын идэвхтэй жилийг тодотголоо.

3X3 САГСАН БӨМБӨГИЙН ДАШТ-Д МАНАЙ ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

3×3 сагсан бөмбөгийн “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээн 2025 оны 6 р сарын 23-наас 29-ний хооронд Улаанбаатар хотноо, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан билээ.
FIBA 3x3 World Cup нь 3×3 сагсан бөмбөгийн хамгийн өндөр зэрэглэлийн, дэлхийн түвшний албан ёсны тэмцээн юм. Энэхүү тэмцээнд 20 эрэгтэй ба 20 эмэгтэй баг дэлхийн өнцөг булан бүрээс FIBA-гийн онооны дагуу шалгарч оролцдог.
Тус тэмцээнд манай эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртсэн нь энэ жилийн онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн байлаа.
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг "FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний алтан медалийн төлөө Нидерландын шигшээ багтай тоглож, 15:9-өөр ялагдаж, мөнгөн медалийн эзэд болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч эмэгтэй шигшээ багийн тамирчид болох О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхамыг Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнасан юм.

"PHYSICAL ASIA" ШОУНД МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Өнгөрч буй 2025 онд Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинаа өндөрт өргөсөн үйл явдлууд олон боллоо. Тэдгээрийн нэг нь яах аргагүй Netflix платформ дахь "Physical Asia" шоу тэмцээнд дэд байр эзэлсэн Монголын баг тамирчдын амжилт байлаа.
Өмнөд Солонгос, Монгол, Япон, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин гээд нийт найман орны баг оролцсоноос манай Монголын баг Өмнөд Солонгосын багтай тунаж үлдэж хүч үзсэн билээ. Монголын багт Улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил, жүдоч А.Адъяасүрэн, циркчин Э.Лхагва-Очир, волейболчин Г.Хандсүрэн, сагсчин Э.Дөлгөөн нар багтсан юм.
Багана тогтоож барих, хүнд хүрд эргүүлэх, тэнцвэр, эр бяр, хүч сорьсон олон "тулаанд" манай тамирчид ямар их тэсвэр тэвчээр, багийн ажиллагааны ур ухаантай болохоо батлан харуулсан юм. Уг нэвтрүүлгийн дараа бусад орны зарим тамирчин Монголд ирж, ахуй соёл, спорттой танилцсан юм.
Мөн Netflix-ийн уран бүтээлчид Өмнөд Солонгосын болон Монголын баг тамирчдын хамтарсан "Physical: Welcome to Mongolia" тусгай дугаарыг бэлтгэсэн ба маргааш буюу энэ сарын 24-нд болон шинэ оны эхний өдөр тус тус цацагдах юм.

"Х.НЯМБААТАР БА ТҮЦ, ЗАМ, БОРДЮР, ХООЛНЫ ФЕСТИВАЛЬ... "

Энэ онд Улаанбаатар хотод цөөнгүй бүтээн байгуулалт эхэлж, өрнөсөн ч багагүй шүүмжлэл дагууллаа.
Нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа эрхэлдэг түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-нүүдийг албадан буулгаж, ачиж нүүлгэсэн. Энэ нь нөгөө талдаа хүний эрхэд халдсан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зөрчсөн үйл явдал хэмээв.
Нийслэлийн зургаан дүүрэгт 1436 ТҮЦ-ийг нүүлгэжээ. Засаг дарга Х.Нямбаатар "ТҮЦ-ийг хууль бусаар байрлуулсан иргэд тогтоосон хугацааны дотор өөрсдөө чөлөөлөх ёстой. Тогтоосон хугацаа дуусмагц хотын зардлаар чөлөөлж, гарсан зардлыг тухайн ТҮЦ эзэмшигч, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнаар төлүүлнэ" хэмээсэн юм.
Мөн энэ онд нийслэлд гол 59.6 км урт явган хүний замыг 65.3 тэрбум төгрөгийн төсвөөр байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөжээ. Өмнө нь нийслэлд дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангадаггүй бордюр ашигладаг байсан гээд дахин "гар хүрэхгүй" 20 жилийн эдэлгээ даах гантиг бордюрыг урд хөршөөс ширхэгийг нь ойролцоогоор 20000–23000 төгрөгөөр худалдан авсан.
Зүгээр байгаа зам, бордюрыг хуулж дахин шинээр тавьж байгааг иргэд шүүмжилсэн ба энэ нь стандартыг бүрдүүлэх үүднээс бүгдийг ижилхэн хавтангаар засах шаардлагатай тул хэмээн тайлбарлаж байлаа.
Мөн нийслэлээс аялал жуулчлалын сарыг угтан Сүхбаатарын талбайд "UB Food" фестиваль зохион байгуулж узбек будаатай хуурга, монгол үндэсний хоолыг зах зээлийн ханшаас бага төлбөрөөр иргэдэд худалдсан нь мөн л олны шүүмжлэлд өртөв.
Энэ талаар сөрөг хүчин / УИХ-ын гишүүн Ж.Баярмаа/ татварыг бууруулах шаардлагатай байгаа талаар мэдээлэл хийхдээ "Сэлбийн далан барьж, будаатай хуурга тарааж төсвийн мөнгө үрмээргүй байна. Хэд хоног төв талбай дээр будаатай хуурга, бантан зуурч ард иргэдэд өглөө" хэмээн ширүүхэн шүүмжилсэн юм.

ГЭР БҮЛИЙН ЗУРГААН ГИШҮҮН УНТААД ӨГЛӨӨ СЭРСЭНГҮЙ

2025 оны хамгийн харамсалтай, сэтгэл эмзэглүүлэм үйл явдал бол нэг гэр бүлийн зургаан гишүүн угаарын хийд хордож, амь насаа алдсан явдал байв.
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг өрх толгойлсон ээж 6-17 насны дөрвөн хүүхэд, дүүгийн хамт сайжруулсан шахмал түлшний утаанд хордож, унтаад сэрсэнгүй. Тухайн гэр бүлээс цэргийн алба хаахаар явсан хүү л ганцаар үлдсэн юм.
Албанаасаа дуудлагаар ирээд гэр бүлийнхэн нь нас барсан гэх гашуун мэдээг сонссон хүү хэвлэл мэдээлэлд хандсан билээ.
Засгийн газрын шийдвэрээр 2019 оноос агаарын бохирдлыг бууруулахаар шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн ч угаарын хийн цочмог хордлогын дуудлага тасрахгүй байгаа юм.
Энэ онд л гэхэд угаарын хийн хордлогоор 110 гаруй хүн цаг зуурдаар амиа алджээ.

"ДЦС-3"-Т ГАЛ ГАРЧ, ИНЖЕНЕР АМИА АЛДАВ
"ДЦС-3"-Т ГАЛ ГАРЧ, ИНЖЕНЕР АМИА АЛДАВ

Алдагдалтай, ачаалалтай, асуудалтай ажилласаар ирсэн эрчим хүчний салбар энэ онд ч балагтай байлаа. 2025 оны зургаадугаар сарын 2-ны өдөр "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-ийн өндөр даралтын цехэд гал гарч, 9 дүгээр турбины генератор шатав.
Ослын улмаас тус станцад 20 жил ажилласан инженер амиа алдан, цахилгааны хангамж 50 МВт, дулаан хангамж 100 гкал-аар дутагдалд оров.
Ашиглалтад ороод 60 жил болж буй тус станцын тоног төхөөрөмжийн насжилт хэтэрч, турбинүүдийн ашиглалтын хугацаа дууссан нь гал гарах гол шалтгаан болжээ.
Энэ явдлаас хоёр сарын дараа ДЦС-3-т дахин гал гарч арга барсан сайд удирдлагууд лам авчирч ном хүртэл уншуулав.
Станцын техник хэрэгслийн элэгдэл, аюулгүй байдал хүний амь эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн нь салбарын хэмжээнд томоохон сургамж болсноос гадна 35 жил эм тариагаа арайхийж залгуулсан эрчим хүчний салбартаа анхаарах дохиог ч өгөв.

ГАЦААНААС ГАРСАН ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДНЫ ТӨМӨР ЗАМ

Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр зам нь Замын-Үүд-Эрээний шугамаас хойш Монгол, Хятадын хооронд 70 жилийн дараа хэрэгжиж буй хоёр дахь төмөр замын холболт боллоо.
Төслийн хэлэлцээрийг 2004 оноос эхлэн, нүүрсний экспортын өсөн нэмэгдэх хэрэгцээтэй уялдуулан ярьж эхэлсэн ч санхүүжилт, цариг, ашиглалтын зохицуулалтын асуудлаас шалтгаалан олон жил бодит ахицгүй саатсан түүхтэй.
Улмаар 2025 оны хоёрдугаар сарын 14-нд хоёр улсын Засгийн газар албан ёсоор хэлэлцээр байгуулж, 2025 оны зургаадугаар сарын 9-нд “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., Ltd-тэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар нийт 32.6 км урттай хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхлэв.
Төслийг Монгол Улсын 2024–2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт стратегийн ач холбогдол бүхий мега төслүүдийн нэг бөгөөд хоёр бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь энэ оны онцлох үйл явдал боллоо.
Барилга угсралтын ажил 2025 онд эхэлж, төлөвлөгөөний дагуу бол 2027 орчим ашиглалтад орох хүлээлттэй байна.

ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭВИЙН VS ШАТАХУУНЫ ХОМСДОЛ

2025 онд Монгол улс шатахууны хомсдолтой дахин нүүр тулгарав. Энэ талаар Салбар яамны сайд шатахууны нөөц, нийлүүлэлт хэвийн, хомсдол үүсээгүй. Ойрын хугацаанд хэвийн байдалд орно гэж мэдээлсээр буй.
Гэвч сүүлийн хоёр сарын байдлаар иргэд литр бензин авахын тулд шөнийн турш, зарим нь өглөө үүрээр шатахуун түгээх станцын гадаа дугаарлан зогсох дүр зураг үргэлжилж байна.
Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг билээ. Тодруулбал, нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ-аас, үлдсэн хувийг БНХАУ-аас авдаг. Улсын сарын хэрэглээ 2200 орчим тонн байдаг бол энэ сард ОХУ-аас 83,600 тонн АИ-92 шатахуун, 134,240 тонн Дизель түлш, 1,560 тонн АИ-95 шатахуун авахаар гэрээ хийж баталгаажуулсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин танилцуулсан юм.
Гэтэл одоогийн байдлаар нийт шатахуун хангамжийн 50 хувь хүрэхгүй хувийг импортоор оруулж ирсэн байгаа нь шатахууны хомсдол үүсэхэд хүргэж буй.
Иймд нөөц дүүрэхгүй байгаа тул орж ирсэн вагон бүрийг орон нутаг, нийслэлийн ШТС-уудаар өнөөдөр нэгд нь өгсөн бол маргааш нь нөгөөд нь өгөх байдлаар зохицуулалтыг хийж эхлэв.

БАГШ, ЭМЧ НАР АЖИЛ ХАЯЖ ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭВ

Ерөнхий боловсролын 500 гаруй сургуулийн 30 мянган багш цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, 10-р сарын 9-нөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарлав. Сарын цалин шууд 3.5 саяд хүргэх төсвийн боломжгүй тул Засгийн газар цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж, шаардлагад хүргэх төлөвлөгөөг Боловсролын сайд П.Наранбаяр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудад танилцуулж, зөвшилцөлд хүрснээр 11-р сарын 3-нд багш нар ажил хаялтаа зогсоов.
Тус холбооноос ЕБС-ийн багш нарын үндсэн цалинг 2026 оны 7-р сарын 1-нээс 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьсан.
Харин Боловсролын яамнаас багш нарын цалинг 3.5 сая хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлээд, үндсэн цалинг:
Багш нарын жагсаал үр дүнд хүрч, цалингаа нэмүүлэхээр болсон бол эрүүл мэндийн салбарынхан мөн ажил хаяж, цалингаа нэмүүлэхээр тэмцэхээ мэдэгдэв. Эмч нар 11-р сарын 12-ноос ажил хаялт зарлахаа мэдэгдсэн бол Засгийн газрын мөн өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Хуралдаанаар эрүүл мэндийн ажилтнуудын цалинг 2026 онд гурван үе шаттай 75 хувиар нэмэхээр шийдвэрлэв.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь нэмэгдүүлнэ. Цаашдаа үе шаттай хоёр удаа нэмж нийт 75 хувиар нэмэх саналыг танилцуулсан. Ингээд 2026 ондоо багтаан эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг гурван сая төгрөгт хүргэх тооцоолол хийснээ танилцуулснаар цагаан нөмрөгтнүүдийн шаардлага биеллээ олов.

1XBET, ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ БҮРЭН ХОРИГЛОВ

2025 онд Монгол Улс цахим мөрийтэй тоглоом, тэр дундаа 1XBET-ийн үйл ажиллагааг хязгаарлах, хорих чиглэлээр бодит алхам хийж эхэлсэн онцлох үйл явдал боллоо. Засгийн газар хууль, хяналтын байгууллагуудтай хүчээ нэгтгэн домэйн хаах, сурталчилгааг зогсоох, эрүүгийн хариуцлагын заалтууд оруулах зэрэг арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж эхлэв.
Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал бүх төрлийн цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомыг хориглох хуулийн төслийг боловсруулж буй талаараа мэдэгдсэн.
Учир нь цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 1XBET гэхэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй компани бөгөөд гэрээ байгуулж, цалин авдаг 110 агенттай. Эдгээр агентаар дамжин 2024 онд 500 сая ам.доллар, 2025 он гарснаас хойш эхний 2 сарын байдлаар 87 сая ам.доллар Монгол Улсаас гарсан байдаг.
Иймд Засгийн газраас төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг бүрэн хориглох тухай Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ.
Ингээд УИХ-аар энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр эцэслэн баталсан тус хууль нь 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Ингэснээр Монгол улс цахим мөрийтэй тоглоомыг хориглосон Ази тивийн 22 дахь улс болсон юм.

ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, ХҮҮХДИЙН ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИВ

Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.
Гэсэн ч зарим иргэд "Дүнжингарав" уралдааныг сэргээх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Засгийн газар (2025.01.29)-ний ээлжит хуралдаанаар үүнийг хэлэлцэж, Спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулах бүх эрхийг аймаг, орон нутагт шилжүүлсэн юм.
Ингэснээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрээ хүчингүй болгов. Өөрөөр хэлбэл хурдан морины уралдааныг хэзээ, хэрхэн зохион байгуулахыг аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэх боломжтой болсон юм.
Өвөл, хаврын морин уралдаан бол хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг болохыг ХЭҮК болон олон улсын судалгаанд дурдсан байдаг. Гэтэл Засгийн газрын уг шийдвэр нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж болон хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг илт, ноцтой зөрчсөн шийдвэр болсон.
Олон нийт ч унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд эрсдэлтэй хэмээн эсэргүүцсэн ч тус шийдвэр хэвээр үлдэв.
ХЭҮК, олон улсын байгууллагатай хамтран хурдан морь унаач хүүхдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаарх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн зарим нь бие махбод, сэтгэл санаа, ёс суртахууны хүчирхийлэлтэй нөхцөлд ажил, хөдөлмөр эрхэлж, ажлын хөлсөө зөвхөн эцэг, эх, ар гэртээ зориулж, өрийн төлөөст орж байгаа талаараа ярьсныг ЭНД дарж хүлээн авах боломжтой.

МИДЛИНГЭЭС ХАГАС КОКСОН ШИНЭ ТҮЛШ
МИДЛИНГЭЭС ХАГАС КОКСОН ШИНЭ ТҮЛШ

Энэ онд шахмал түлшний бодлогод гарсан хамгийн том өөрчлөлт нь түүхий эдийн найрлага төдийгүй нийлүүлэлтийн хэлхээ байв.
Өмнөх жилүүдэд дотоодын мидлинг суурьтай шахмал түлш хэрэглэж байсан бол энэ оноос хагас коксон нүүрсийг үндсэн түүхий эдээр ашиглах шийдвэр хэрэгжсэн. Улмаар түлшийг БНХАУ-д үйлдвэрлэн Монгол Улсад импортлох зохицуулалт руу шилжсэн.
Тус шилжилтийн бодит нөлөөг энэ сарын 22-нд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн юм. 2025-2026 оны галлагааны улиралд хагас кокс хэрэглэснээр түлшнээс үүдэх ялгарлыг ойролцоогоор 50 хувь, нийслэлийн агаарын чанарт 27-28 хувийн эерэг нөлөө үзүүлэх тооцоо гарсан гэв.
Түлшийг импортоор авч буйд иргэд дургүйцсээр ирсэн. Тэгвэл энэ сарын 22-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн хурлын үеэр "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, "Хагас коксон түлшний үйлдвэр байгуулж, ирэх онд 100 хувь дотооддоо үйлдвэрлэнэ" гэдгийг онцлов.
Ийн шахмал түлш нь 2025 онд агаарын бохирдлыг бууруулах бодлого төдийгүй шилжилтийн үеийн зохицуулалт, дотоодын үйлдвэрлэлийн ирээдүйн тухай бодит асуултуудыг давхар тавьсан онцлох сэдэв болж үлдлээ.