Увс аймгийн Улаангомын төвд байрлах “Шинэ Улаангом” худалдаа, үйлчилгээний төвд гарсан гал түймрийн улмаас худалдаа эрхлэгчдэд их хэмжээний хохирол учирсан юм. Тус төвд бараа материалын даатгал хийлгэсэн худалдаа эрхлэгчдэд “Хаан Даатгал” ХХК нийт 240 орчим сая төгрөгийн нөхөн төлбөрийг газар дээр нь шуурхай олголоо.

Уг худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан 110 худалдаа эрхлэгч бараа материалын даатгалаа “Хаан Даатгал” ХХК-д 1–10 сая төгрөгийн үнэлгээгээр өөрсдийн сонголтоор хийлгэсэн байсан бөгөөд гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг шуурхай шийдвэрлэсэн байна.

Нөхөн төлбөр олгох үеэр даатгалын компани аж ахуй нэгж болон худалдаа эрхлэгчидэд даатгалын ач холбогдол, хэрхэн зөв даатгуулах талаар сургалт, зөвлөмж өгч ажиллав. Энэхүү сургалтын үеэр бизнес эрхлэгчдэд гал түймэр, байгалийн гамшиг, цахилгаан болон сантехникийн гэмтэл, гуравдагч этгээдийн хариуцлага зэрэг эрсдэлээс үйл ажиллагаагаа хамгаалахын тулд дөрвөн төрлийн үндсэн даатгалд хамрагдах шаардлагатай болохыг онцлон танилцуулсан юм.

Үүнд:
- Байгууллагын эд хөрөнгийн даатгал
- Лангууны бараа материалын даатгал
- Түрээслэгчийн хариуцлагын даатгал
- Түрээслүүлэгчийн хариуцлагын даатгал
Эдгээр даатгал нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг бууруулж, эрсдэл тохиолдсон үед учирсан хохирлыг нөхөн төлөх санхүүгийн хамгаалалт болдог байна.
Гэвч бодит байдал дээр худалдаа эрхлэгчдийн дийлэнх нь зөвхөн бараа материалын даатгал хийлгэх эсвэл бараа материалаа бодит үнэлгээнээс доогуур дүнгээр даатгуулах тохиолдол түгээмэл байдаг аж.

Даатгалын нөхөн төлбөр нь гэрээнд заасан үнэлгээний хэмжээнд олгогддог тул иргэд эд хөрөнгөө бодит үнэлгээнд тулгуурлан даатгуулах нь чухал юм. Тухайлбал, Улаангом захын худалдаа эрхлэгчдийн ихэнх нь 20–50 сая төгрөгийн бараа материалтай байсан ч даатгалын үнэлгээг 1–10 сая төгрөгөөр сонгосон байна. Үүний улмаас эрсдэл тохиолдсон үед лангууны бараа материалын бодит үлдэгдэлтэй харьцуулахад нөхөн төлбөр бүрэн хүрэхгүй байх эрсдэл үүсдэг байна.
Иймээс худалдаа эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүд эд хөрөнгөө бодит үнэлгээнд тулгуурлан даатгуулахын зэрэгцээ дээрх дөрвөн төрлийн даатгалд хамрагдсанаар эд хөрөнгө бараа материалаа илүү бүрэн хамгаалах боломжтой юм.

“Хаан Даатгал” ХХК нь 2025 онд нийт 30.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосноор Монголын даатгалын салбарын түүхэнд нэг жилийн хугацаанд хамгийн өндөр нөхөн төлбөр олгосон компани болжээ. Даатгалын үйлчилгээний үндсэн зорилго нь эрсдэл тохиолдсон үед даатгуулагчийн хохирлыг нөхөн төлөх бөгөөд Хаан даатгалд ХХК компани харилцагчдаас бүрдүүлэх материалыг аль болох хялбаршуулж, нөхөн төлбөрийг хурдан шуурхай олгох зарчмыг баримтлан ажиллаж байна.