gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     3.21
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 0
Зурхай
 3.21
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 3.21
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Хаврын чуулган эхэлсэн ч гишүүдийн ирц бүрдсэнгүй

Б.Нямдарь
2 цаг 6 минутын өмнө
Twitter logo
Б.Нямдарь
Twitter logo
2 цаг 6 минутын өмнө

Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

“МОБИКОМ-30 ЖИЛ” БӨХИЙН БАРИЛДААНД ЧАНСАА ӨНДӨР БӨХЧҮҮД ЗОДОГЛОНО 

Монголын үүрэн холбооны ууган компани "Мобиком Корпорац"-ийн 30 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан маргааш буюу гуравдугаар сарын 22-ны ням гарагийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Барилдааныг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхнийх нь улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан. Удаах нь чансаа өндөр 16 бөхчүүдийн нэрсийг гарган үзэгчдийн дунд санал асуулга явуулж, бөх сонирхогч иргэдээс хамгийн олон санал авсан дөрвөн бөхийн дунд халз барилдаан зохион байгуулна.

“Мобиком-30 жил” 128 бөхийн барилдааны:  

  • Түрүү бөх - 30 сая төгрөг
  • Үзүүр түрүү бөх - 15 сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөх тус бүр - 5 сая төгрөг
  • Дунд шөвгийн 4 бөх тус бүр - 2 сая төгрөг
  • 1-4-ийн даваа хүртэл даваа бүр - 300 мянган төгрөгийн бай шагналтай. 

Халз барилдааны санал асуулгад нийт 16 бөх оролцож байгаа ба та MonPay аппликэйшнээр эсвэл  143030 дугаарт SMS-ээр илгээж  саналаа өгөх боломжтой. Санал асуулга 3-р сарын 21-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дар хүлээн авна уу. 

УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын хаврын чуулган Даваа гарагт буюу 3 дугаар сарын 16-ны өдөр эхэллээ. Чуулган ирэх долоодугаар сарын 10 хүртэл хуралдах юм. Эхний өдөр 120 гишүүний ирцтэйгээр чуулганы хуралдаан болсон юм.

Мөн АН-ын бүлгээс "УИХ-ын дарга Н.Учрал ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй. Ингэснээр УИХ-ын үйл ажиллагаа тасалдахгүй. Олон хүчин зүйлийн улмаас энэ шийдвэрт хүрлээ. Н.Учрал намын дарга, парламентын даргаар хавсран ажиллаж байна..." хэмээн бойкотлов. Улмаар товлогдсон чуулгын хуралдаанууд "ирц бүрдэхгүй" байсаар пүрэв гарагт хуралдсангүй. 

ХОЁР САЙД ӨРГӨДЛӨӨ ӨГӨВ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар огцрох өргөдлөө Ерөнхий сайд Г.Занданшатарт өгсөн юм.     

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.18-ны өдөр Засгийн газраа эмхлэн байгуулсан ба Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нар 34 дэх Ерөнхий сайдын танхимд есөн сар ажиллаад ажлаа өгч байна. 

Х.НЯМБААТАР VS Э.БАТ-АМГАЛАН

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын хооронд улс төрийн зөрчил хурцдаж, олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тэдний маргаан нь нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлын төлөөх өрсөлдөөнтэй холбоотойгоор эхэлж, цахим орчин болон хэвлэлээр харилцан мэдэгдэл, шүүмжлэл өрнүүлэх хэмжээнд хүрсэн байна.

Хотын дарга Х.Нямбаатар лайв хийж, Э.Бат-Амгалантай холбоотой төсөв, барилгын ашиг сонирхлын талаар ноцтой мэдээлэл дэлгэсэн бол Э.Бат-Амгалан үүнийг “гүтгэлэг, хар пиар” хэмээн няцаажээ. Мөн маргаан даамжирч, хувийн шинжтэй асуудал хүртэл сөхөгдсөн бөгөөд Х.Нямбаатар өөрийн зургийг Бат-Амгалангийн хамаарал бүхий хүн шатаасан гэх мэдээлэл өгсөн юм. 

ЦЕГ: СЭТГҮҮЛЧ БУСДЫГ ШАНТААЧИЛЖ МӨНГӨ АВСАН  
СЭТГҮҮЛЧ:
БИД ЯМАР Ч БУРУУ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ

Эрүүгийн цагдаагийн албан хаагч гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс “Нэгүүн.мн” вэб сайтын сэтгүүлчийг прокурорын зөвшөөрөлгүйгээр саатуулан, шалгахыг завдсан. Улмаар тус редакцын удирдлагын эрүүл мэнд муудаж, эмнэлгийн тусламж авсан тухай асуудал үүссэн. 

Түүнийг бусдын эмзэг мэдээллийг ашиглаж бусдаас 50 сая төгрөг шантаачилж авсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Хэвлэлийн бага хурлын үеэр “Нэгүүн.мн” сайтын эрхлэгч Л.Баяржаргал “Нэгүүн.мн сайтынхан ₮50 сая, ₮30 сая аваагүй, бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу. 

"ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ" КОМПАНИЙГ ТОЙРСОН АСУУДЛУУД...

Орхон аймагт катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг “Зэс эрдэнийн хувь” компанийн одоогийн нөхцөл байдлын талаар /03.20/ мэдээллээ. Гэтэл хэвлэлийн хурлын үеэр өөр хэсэг бүлэг иргэд ирж маргаан дэгдээв. "Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчид хоёр хуваагджээ. Хэвлэлийн хурал зарласан хэсэг нь "Бид хохирсон, хувьцаагаа алдсан" гэв. Сүхбаатар дүүргийн цагдаагаас 10 цагдаа ирж, маргааныг зогсоохоор ажиллалаа. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу. 

Мөн Энэ асуудалтай холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар өмнө нь нүүр номоороо дамжуулан шууд бичлэг хийж, дараах мэдээллийг өгсөн. ""Зэс Эрдэнийн хувь" компанийн хувьцаагаа алдсан иргэд ирж, Барилга хот байгуулалтын яамны гадаа өлсгөлөн зарлалаа. Заримынх нь бие муудсан. Хууль зүйн сайд Б.Энхбаяр та Завханд иргэдийг загнаж байснаас энэ хэргийг шалгана уу. Баянзүрх дүүргээс тантай хамт УИХ-д сонгогдсон, таны хамтран зүтгэгч МАН-ын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалангийн нэр холбогдсон хэргийг шалгана уу..." гэсэн юм. 

МОНГОЛ ИРГЭД $15,000 ХҮРТЭЛХ БАРЬЦАА БАЙРШУУЛАХГҮЙ БОЛ АНУ-ЫН B1/B2 АНГИЛЛЫН ВИЗ ОЛГОХГҮЙ 

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулжээ.  Ингэснээр 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай боллоо. Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан