Монголын Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Энэ холбоонд Дулааны цахилгаан станц 3,4, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Цахилгаан түгээх сүлжээ ХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Амгалан дулааны станц ХХК, Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК, Дарханы ДЦС ТӨХК зэрэг байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо гишүүнчлэлтэй. Эдгээр үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдээлэл хийв.
Монголын Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээр энэ оны нэгдүгээр сард эхэлсэн. Хэлэлцээр тохиролцоонд хүрээгүй тул Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил хаялт зохион байгуулах нөхцөл үүслээ. Монголын Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2025 оны арванхоёрдугаар сард “Ажилтнаа сонсъё” зөвлөгөөнийг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор миний бие эрчим хүчний салбарын улсын төсөв Соёлын яамныхаас хоёр дахин бага байгаа тухай мэдээлж байсан. 2026 онд эрчим хүчний салбарынх 429 тэрбум төгрөг, соёлын салбарын 510 тэрбум төгрөг болжээ.
Эрчим хүчний салбарын нийт ажилтан, албан хаагчийн 80 орчим хувь хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах үндсэн эрхтэй. Энэ эрх ноцтой зөрчигдөж байгаа. Адил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс адил цалин авах ёстой. Гэтэл алслагдсан бүс нутагт ажиллаж буй эрчим хүчний салбарынхан 1.5 сая төгрөг хүрэхгүй цалин авч байгаа” гэв.
Тэдний тавьж буй үндсэн шаардлага нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, ингэхдээ 30 ба түүнээс дээш хувиар нэмэх. Эрчим хүчний салбарт мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх. Мөн цаг зэргийн тариф, итгэлцүүрийг мөрддөг. Итгэлцүүр хүртэлх гэдэг дордуулсан заалтыг өөрчлөх ёстой зэрэг 12 заалт бүхий хэлэлцээр эхлүүлсэн ч тохиролцоонд хүрээгүй өдийг хүрчээ.
Тохиролцоонд хүрч чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил хаях нөхцөл бүрдсэн тул бэлтгэл хангах үйл ажиллагаа эхэлсэн гэж ойлгож болно гэдгийг мэдээлэл хийсэн хүмүүс онцоллоо.