gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     11.03
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 3
Зурхай
 11.03
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 11.03
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Т.Ганбаатар: Хөдөө өссөн надад "Кэмбрижийн эрдэмтэн" гэдэг алдар амархан олдоогүй

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
Өчигдөр
637
Twitter logo
Г.Тэгшсүрэн
637
Twitter logo
Маргааш ажилтай
Өчигдөр

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн, судлаач, доктор Т.Ганбаатар (FB: Ganbaatar Tumen-Ulzii)-ийг танилцуулж байна.

БАГШ МААНЬ “ИРЭЭДҮЙД НОБЕЛИЙН ШАГНАЛ АВЧ Ч МЭДЭХ ПРОФЕССОРЫН ШААРДЛАГАД БИД ТЭНЦЭХГҮЙ БАЙХ” ГЭСЭН

-Би МУИС-д химийн технологич мэргэжлээр суралцан, онц дүнтэй төгссөн. Тухайн үед нэгэн шинэ компаниас химийн инженерээр ажиллах санал хүлээн авлаа. Уул уурхайн тэсэлгээний компани байсан юм. Тэсэлгээ хийхэд химийн бодис ашиглана, тэр нь надад сонирхолтой санагдсан.

Мөн захирал нь маш сайхан ирээдүйн тухай ярьж, таван жил ажиллачих, хоёр өрөө байр, өөрийн унаж байгаа “Volks Wagen” машинаа өгнө гэсэн. Тэр компанид би нэг жил ажилласан. Санхүүжилт орохгүй байна гэх мэт олон шалтгааны улмаас нэг л удаа цалин авсан. Анхны амлалтууд ч байхгүй.

Оюутан байхад улсаас 70,000 төгрөг өгдөг, мөн би “Оюутолгой” компаниас тэтгэлэг авч байсан. Тэгтэл ажилтай болоод бүр мөнгөгүй болсон доо. Цалингүй, амьдрах газаргүй, ах дүү нарынхаараа тэнүүчилж байгаад тэр компаниас гараад “Эм Си Эс”-ийн цахилгаан станцын төсөлд ажилд орсон. Би 14 хоног ажиллаад, ээлж бууж Улаанбаатарт ирээд буцаж очоогүй. Тэнд химичээр ажилд орсон юм. Лабораторид өдөр бүр нэг л зүйлээ давтана. Хүн бүр өөр шүү дээ. Нэг л зүйлээ давтахад тухтай санагддаг хүн байхад би тийм биш учраас ажилдаа дургүй байв.

Миний хамгийн удаан буюу хоёр жил ажилласан байгууллага Ашигт малтмал газрын тосны газар. Тэнд ажиллах хугацаанд төрийн байгууллагын тайлан бичнэ, гадуур шатахуун түгээх станцуудаар явж бензиний октан шалгана. Өөртөө, өөрийнхөө хийж байгаад сэтгэл дурамжхан л яваад байсан. Ингээд ерөөсөө л магистрт сурч судалгааны ажил хийе гэж шийдээд, ажлаасаа гарсан.

“Шинэ Монгол”  технологийн дээд сургуульд наношинжлэх ухаан, инженерчлэл мэргэжлээр магистрын зэрэг хамгааллаа.

Би дэлхийд маш алдартай, органик гэрэл цацруулагч (OLED) гэдэг технологийг зохион бүтээсэн анхдагчийн нэг Японы Кюүшү их сургуулийн профессор Чихаяа Адачигийн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг шимтэн уншдаг байлаа. “Шинэ Монгол” сургуулийн багштайгаа хамт 2015 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон олон улсын хуралд оролцох үеэр энэ хүнтэй таарч, багш намайг түүнд танилцуулсан юм. Өгүүлэл болон номыг нь уншиж байсан хүнтэйгээ тааралдсандаа маш их баярласнаас гадна энэ хүний шавь болж докторт сурахыг мөрөөдөх болсон. Магистраа төгссөний дараа Япон руу явах өдрийн бодол, шөнийн зүүд болов.

Магистрын багштай Ч.Ганзоригтойгоо энэ тухай нухацтай ярилцлаа. “Кюүшүгийн Адачи профессорын лабораторид очиж ажиллаад доктороо хамгаалах боломж олдох болов уу” гэхэд багш “Тэр хүн ирээдүйд Нобелийн шагнал авах хэмжээний алдартай профессор. Түүний лабораторид өмнө нь Монголоос хүн очиж ажилласан удаагүй, хэдүүлээ шаардлага хангахгүй байх” гэсэн. Тэгэхэд нь багшийг “Та юу ч гэсэн мэйл бичээд өгч болох уу” гэж шаллаа. Багш мэйл бичсэн, маргааш өглөө нь хариу ирлээ. “Шууд зөвшөөрөх боломжгүй, манай лаборатори руу 30 хоногийн хугацаатай явуулчих, ажиллуулж үзье” гэсэн байв.

Би бакалаврын гурван оюутныг ахлаад, нийтдээ дөрвүүлээ Япон явлаа. Бидэнд Адачи профессорын шавь нар зааж, сургана, дараа нь туршилт хийлгэнэ. Адачи профессор ч сургалт орсон. Бид Монгол руугаа буцлаа. Ирээд хоёр хонож байтал “Танай оюутан Т.Ганбаатарыг бид докторт авъя. Японы Засгийн газрын “Монбушо” гэдэг тэтгэлэгт хөтөлбөрт материалыг нь бүрдүүлээд өгье. Шалгаруулалтад нь тэнцвэл бид оюутан болгоно” гэсэн байлаа.  

Энэ тэтгэлэг нь Япон дахь профессор нь хүлээн авах хүнийхээ материалыг өөрийн сургуульд гаргаж өгнө. Сургууль нь өөр бусад профессоруудаас ирсэн материалтай нэгтгээд уралдаант шалгаруулалтад оруулна. Ингээд тэнцсэн материалуудыг шигшиж Японы Боловсролын яам руу явуулдаг. Зургаан сар хүлээсний эцэст “тэнцсэн” гэдэг хариу, даруй Японд ирэх урилгатай имэйл хүлээн авсан. Ингэж алдартай, шүтэн биширч явдаг Чихияа Адачи профессорын лабораторид ажиллах боломж олдсон юм даа. Их гоё лаборатори бий.

МИНИЙ ДОКТОРЫН СУДАЛГААНЫ СЭДЭВ НАРНЫ ПАНЕЛИЙН ДАРААГИЙН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ

Японд анх био электроник чиглэлээр доктор хамгаалахаар очсон. Энгийндээ, хуванцар материалыг электроникийн төхөөрөмж болгохыг био электроник гэнэ. Маш ирээдүйтэй технологи л доо. Гэхдээ биологи, электроник, физикийн хавсарсан судалгаа хийх ёстой. Би физик, химийн суурьтай, биологидоо дургүй. Гэхдээ чадна гээд хэдэн сар хүчилж, зүтгээд өөрийгөө үнэхээр чадахгүй гэдгийг ойлгосон.

Багшдаа үнэнээ хэллээ. “Би чиглэлээ өөрчлөөд нарны зайн судалгаа руу оръё гэхэд “Туршаад, шинэ санаа олох гээд үз” гэв. Тэдний лабораторид энэ чиглэлийн судлаачид ажиллаж байсан юм. Ингээд нарны зайн чиглэлээр судалгаа хийж эхэллээ. Олон улсын сэтгүүлд хамгийн багадаа эрдэм шинжилгээний хоёр өгүүлэл бичиж, хэвлүүлж байж докторын зэрэг хамгаалах ёстой. Би хоёр жил ямар ч өгүүлэл гаргаж чадаагүй.

Үндсэн судалгаа болоод, сайжраад байгаа ч өгүүллээ бичиж чаддаггүй. Японд очоод гурав дахь жил рүүгээ дөхөөд байх үедээ өгүүллээ бичиж материал судлалын чиглэлдээ дэлхийд эхний тавд ордог “Advanced Materials” сэтгүүлд нийтлүүлэхээр илгээчихлээ. Хариу ирэхгүй удаад байхаар өгүүллээ татаж аваад, өөр жижиг сэтгүүлд нийтлүүлээд доктороо хурдхан хамгаалах уу гэж ч бодсон. Гэхдээ хүлээсний эцэст “Таны өгүүллийг нийтлэхээр боллоо” гэдэг хариу хүлээн авав. Дараа, дараагийн өгүүллээ төвөггүй бичсэн. Нийт дөрвөн өгүүлэл хэвлүүлэн доктороо хамгаалсан даа.

Миний докторын сэдэв нарны зай, нарны панелийн дараагийн үеийн шинэ технологи. Бидний одоо хэрэглэж байгаа нь цахиур (Si гэж тэмдэглэдэг химийн элемент) дээр суурилсан. Үүний дутагдалтай тал нь үнэ өндөр, үйлдвэрлэх процесс нь их хэцүү. Цахиурыг 1400 градус цельст хайлуулдаг. Хайлуулах зуухыг асаахад өндөр температур, их энерги шаардана. Их энергийн цаана эрчим хүч, мөнгө, эдийн засаг эргэлдэнэ. Энэ утгаараа нарны панель ногоон технологи мөн үү гэдэг асуудал үүснэ. Тиймээс дараагийн үеийн шинэ, үйлдвэрлэхэд илүү амар нарны панелийн судалгааг хийсэн гэсэн үг.

Нарны панельд ашигладаг хагас дамжуулагч материалыг перовскит гэж нэрлэдэг. Энэ шинэ материал биш, 2009 оноос судалж байгаа юм. Гэхдээ шинжлэх ухааны хувьд энэ бага хугацаа. Перовскит материал маш өндөр эрчим хүч үйлдвэрлэдэг. Нарны гэрлийг шингээж аваад оролцоогоор 20 хувийг нь буцаагаад электрон буюу хүч болгож гаргадаг ч эрчим хүчийг богино хугацаанд алддаг онцлогтой. Ерөнхийдөө 100 цагийн дотор бүх эрчим хүчээ алдана. Тэгэхээр нарны зайн ашигт үйлийн коэффициентыг өндөр гаргах, тогтворжуулах асуудлыг дэлхий нийтээрээ судалж, үүнд шийдэл олохын тулд эрдэмтэн, судлаачид өрсөлдөж байгаа.

Миний хувьд перовскит материалын дотор механизмыг ойлгох гэж маш их хичээж, цаг зарцуулсан. Ойлгосныхоо дараа хоёр шинэ зүйл нэмчихвэл болох юм шиг санагдаад туршлаа, хоёулаа болсон. Өөрөөр хэлбэл, ашигт үйлийн коэффициент хамгийн өндөр нь 21.2 хувь байсан үзүүлэлтийг би 21.4 хувьд хүргэж тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр үр дүнг гаргасан юм. Мөн 100 цаг ажиллахад 20 хувь алдаж байгаа үзүүлэлт дэлхийн дундаж байсан бол миний ажлын үр дүнгээр 500 цагийн турш эрчим хүчийг 100 хувь хадгалах, дараа нь 1000 цагийн турш тогтвортой, ямар ч алдагдалгүй байсан.

Шинжлэх ухааны хамгийн аз жаргалтай мөч энэ. Аливааг ойлгоод, үүний дараа сайжруулах арга олох. Энэ аргыг өмнө нь хэн нэгэн, хаа нэгтээ туршаад бэлэн болгоогүй учраас бүгдийг тархинаасаа л гаргаж хийнэ. Санаагаа олоод туршина, зарим нь болохгүй. Харин болчих юм бол маш гоё мэдрэмж.

РЕНТГЕНИЙ ТУЯАГ БҮРТГЭЖ ЧАДВАЛ ӨДӨРТ ХЭДЭН Ч УДАА ТОМОГРАФИ ХИЙЛГЭЖ БОЛНО

Энэ ажлынхаа тухай өгүүлэлдээ бичсэнээр Кэмбриж явах зам зурайв. Эрдэм шинжилгээний өгүүлэл яагаад чухал вэ гэхээр үүнд том, жижиг нь хамаагүй ямар нэгэн шинэ нээлт багтдаг. Миний өгүүлэлдээ бичсэн, шинэ гэж бодож байгаа санааг өмнө нь өөр хэн нэгэн бодоод олчихсон, хийчихсэн бол хэвлэхгүй. Яагаад гэвэл шинжлэх ухаанд шинэлэг зүйл авчрахгүй гэж үздэг. Үүнийг удаан хугацаанд, маш нарийн шалгадаг юм билээ.

Өгүүллээ хэвлүүлсний дараа надад гурван сонголт гарч ирсэн. Япондоо үлдэж Кюүшүгийн их сургуульдаа туслах профессороор байнга ажиллах, АНУ-ын Лос Аламос хотод очиж захиалгат судалгаа хийх гурван жилийн тэтгэлэг. Нэмээд Кембриж. Би Кэмбрижийн их сургуулийн профессор руу багт нь орж ажиллах хүсэлтэй байгаагаа албан имэйлээр илэрхийлснээр 150-200 хүний ажлын ярилцлагаас сонгогдон “пост доктор” (Postdoctoral researcher)-оор ажиллахаар болж, Японоос Англи рүү нүүсэн дээ.

Кэмбрижид очиход манай шинэ судалгааны багийнхан намайг хэдийнээ мэддэг болсон байв. Тэд үргэлж хуралдаж өөр хүмүүс ямар өгүүлэл хэвлүүлж буйг ярилцдаг юм. Нэг өдрийн хурлаараа миний өгүүллийг хэлэлцсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, тэдний судалгааны түвшинд хийж байсан ажлыг би хэдийнээ өгүүлэлдээ биччихсэн байсан гэсэн үг.  

Би одоо Англи улсын Кембриж хотод гэр бүлийн хамт амьдарч, Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн судлаачаар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд перовскитийг рентген туяа илрүүлэгч төхөөрөмжид судалгааны түвшинд маш эрчимтэй хэрэглэж эхлээд байгаа. Цээжний зургийг рентгенээр авах үед нурууны ард хар өнгийн хавтан байрлуулдаг шүү дээ. Шүдний зураг авахад ч мөн аман дотор хар цаас шиг зүйл хийдэг. Эдгээр нь рентген туяаг хүлээж авч дүрс үүсгэдэг төхөөрөмж юм. Рентген бол маш бага долгионтой, нэвтрэх чадвар өндөртэй, энерги өндөртэй туяа. Их хэрэглэвэл хортой.

Хүний биед яс, булчин шөрмөс бий. Энэ бүх биологийн эд эсүүдийн рентген туяаг шингээх чадвар ондоо. Хүний яс нягтаршил өндөртэй, кальци ихтэй учир рентген туяаг шингээгээд авчихна. Харин зөөлөн эдүүд (булчин, шөрмөс, өөх гэх мэт) туяаг нэвтрүүлж гаргадаг. Энэ үед зураг дээр хар, цагаан, саарал сүүдэр үүсгэнэ. Үүнийг л бид рентген зураг гэж хардаг.

Одоогийн хэрэглэж байгаа төхөөрөмжүүдийн хүчин чадал сайн биш учраас рентген туяаг хангалттай хэмжээгээр бүртгэж авч чадахгүй байгаа. Тиймээс рентген туяа бүртгэгч төхөөрөмжид бид нарны зайд ашигладаг перовскитийг ашиглахаар туршиж байна. Энэ материал хямд өртөгтэй. Үүнийг ашиглаад рентген туяаг алдалгүй, маш сайн бүртгэдэг төхөөрөмж үйлдвэрлэх боломжтой юм.

Компьютер томографи гэж бий. Үүнд яагаад жилд 1-2 удаа л орох боломжтой гэдэг вэ? Маш өндөр эрчимтэй рентген туяаг хүний бие рүү нэвтрүүлж байж хангалттай тод зураг харж хавдар үүсгэгч хаана байгааг хэлж чаддаг. Гэвч энэ бол хортой, аюултай. Их хэмжээний рентген туяа хүний биед нэвтрүүлэх тусам үүнээс шалтгаалсан хожуу үеийн хавдрын тохиолдлууд их. Тиймээс хүмүүсийг олон удаа компьютер томографид оруулахыг хориглодог. Уг нь рентген туяаны ширхэг болгоныг хэмжих хамгийн өндөр үр дүнтэй төхөөрөмж бол томографи. Гэхдээ л байнга ороод байж болохгүй учраас хавдрыг эхэн үед нь илрүүлж чадахгүй байна шүү дээ.

Тэгэхээр бид хамгийн сайн чанартай, бүр рентген туяаны ширхэг бүрийг тоолж чадах төхөөрөмж хийгээд хүний бие рүү нэвтрүүлэх рентгений хэмжээг багасгаж чадвал хүмүүс рентгенд өдөрт хэдэн ч удаа харуулж болно гэсэн үг. Ингээд үүнийг компьютер томографид ашиглаад хавдрын эрт үеийн оношилгоонд ашиглаж болно. Рентген туяаны нэг ширхэг гэдэг бидний төсөөлж чадахгүй тийм жижиг нанометр шүү дээ.

Бид бага тунгаар өвчнийг эрт илрүүлэх рентген төхөөрөмжийг бүтээхээр ажиллаж байгаа. Энэ нь хорт хавдар, зүрх судасны өвчнийг эрт шатанд нь оношлох боломжийг нээж өгнө гэдэгт итгэлтэй байдаг. Эхлэх цэг нь миний судалгааны ажил. Рентген туяаг ширхгээр нь тоолж чаддаг болбол математикийн шинжлэх ухаанчид код бичнэ, ингээд эмч нар хар цагаан зургаа 3D болгож хараад хавдрыг нэгдүгээр шатнаас нь оношлох боломжтой.

Би хамтран ажилладаг хүмүүстэйгээ “Clarity Sensors” гарааны компанийг үүсгэн байгуулсан юм. Бид өнгөрсөн нэгдүгээр сард EIC (European Innovation Council)-өөс 2.5 сая паундын санхүүжилт авсан. 

“НАДАД ТӨГС, ГОЦ АВЬЯАС БАЙГААГҮЙ”

“НАДАД ТӨГС, ГОЦ АВЬЯАС БАЙГААГҮЙ”

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа, Монгол руугаа хэзээ ч эргэж хардаггүй хүмүүс байна. Монголоос гарчихсан, буцаж очоод юу хийх юм гэх нь бий. Би тэдэнтэй философийн хувьд санал нийлдэггүй юм. Миний хувьд хилийн чанадад байгаа ч Монголтойгоо чадахаараа холбоотой байхыг хүсдэг. Жишээ нь, МУИС-тай байнга холбоотой байгаа.

Төрийн ажилчидтай би олон уулздаг. Би улстөрд орох огт сонирхолгүй, тиймээс өөрийнхөө төлөө биш. Тэдэнтэй уулзахгүй байсан ч миний амьдрал хэвийн үргэлжилнэ. Харин монгол хүн Кембрижид ажиллаж болж байна. Монголд ч ийм хэмжээний лаборатори байгуулахад ажиллах залуус олон бий. Би сурсан, мэдсэн туршлагаа бусдад үнэгүй хуваалцъя гэдэг л санаа, зорилготой уулздаг юм. Тэгье, сайхан санаа байна, их мөнгө биш гэх байдлаар хүлээж авдаг ч одоогоор ажил, хэрэг болоогүй л байна.  

Ер нь заавал Монголдоо байж Монголоо хөгжүүлнэ гэж би боддоггүй. Алсаас ч гэсэн өөрийн чадах хэмжээгээр тус, дэм болоод явж болно. Харин гадаадад амжилттай ажиллаж байгаа хүмүүсээсээ “санаа” салгаж авах хэрэгтэй шүү дээ.

Төр, Засгаас бөх, дуучдыг л дэмждэг гэдэг. Тэднийг яагаад дэмжээд байна вэ? Ард иргэд, хүүхэд залуус нь даган дуурайж байгаа учраас тэр. Нөгөө талд шинжлэх ухаанчид, инженерүүд, эрдэмтэд олонд танигдахгүй байна, таниулах ажлаа өөрсдөө хийхгүй байгаа.

Жишээ нь, Кембрижийн их сургуульд жилд хоёр удаа нээлттэй хаалганы өдөрлөгтэй адил арга хэмжээ зохиодог. Эрдэмтэн судлаачид нь дараагийн үеэ бэлтгэх бичигдээгүй үүрэгтэй. Тиймээс энэ арга хэмжээгээр дамжуулан олон янзын сонирхолтой туршилтуудыг лабораторидоо хийгээд хүүхдүүдийг сургууль, сургуулиар нь урьж авчраад үзүүлдэг. Хүүхдүүдэд “Ямар гоё юм бэ” гэдэг ойлголтыг өгөхийн тулд бүр гарт нь бариулж, өөрөөр нь туршуулдаг. Эндээс ирээдүйд “Би эрдэмтэн болно” гэдэг мөрөөдөл бий болно. Монголд энэ төрлийн ажил хийж байгаа байх, гэхдээ хөдөө суманд очих зэргээр илүү хүртээмжтэй болгох хэрэгтэй.

Хүүхэд, залууст “Ийм гоё ах, эгч болно”, “Надад ч бас боломж байгаа юм байна” гэх үлгэрлэл их чухал. Тийм ч учраас би өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, туршлага мэдлэгээ багтаан “Үхэр Монгол” нэртэй номоо хэвлүүллээ, номын дэлгүүрүүдээр тун удахгүй худалдаална.

Бага байхдаа би  “Монголын шилдэг 30 бизнесмен” гэдэг нэртэй ном уншсан юм. Тэр дунд “Оюун ухааны музей”-г үүсгэн байгуулагч З.Түмэн-Өлзий гуайн түүх байв. Түүнд аав, ээж нь оньсон тоглоомууд авчирч өгчээ. Гэтэл нэг нь эвдэрхий байсныг оролдсоор байгаад засчихсан. Энэ нь түүнийг өнөөдрийн алдар, амжилтад хүргэх эхлэл болсон тухай бичсэн байлаа. Энэ түүхийг уншаад би тухайн үед “Ямар гоё юм бэ” гэж бодсон.

Намайг жаахан байхад манай найзууд дунд би ийм бөх болно, түүн шиг алдартай дуучин болно гэх хүүхэд олон байсан. Харин би энэ хүн шиг эрдэмтэн, шинжлэх ухаанч, инженер болно гэдэг байсан хүүхдийг лав санахгүй байна. Тухайн үед мэдээлэл авах боломж ч хомс, хэн нэгнийг харж урам зориг аваад, шинэ төрлийн мэргэжлийг мэдэх боломж бага байсан л даа.

Хааяа би боддог юм, би яаж энд ирж чадаа вэ гэж. Би Завхан аймгийн Улиастайд төрсөн. Аав тээврийн жолооч, ээж зоо техникч. Идэр сумын сургуулийн сурагч байхад Кэмбриж гэдэг нэрийг ч мэддэггүй байлаа. Надад төгс, гоц авьяас байсангүй. Химийн хичээлдээ сайн тул олимпиадад орж байсан, гэхдээ аймаг, улсын олимпиадад орж үзээгүй. Орж болох байсан ч би спортод илүү дуртай байлаа. Ер нь хичээлдээ тийм ч дуртай хүүхэд байгаагүй. 2008 онд арван жилийн сургуулиа төгслөө. Тэр үеийн мөрөөдөл МУИС-д орох л байв. МУИС-д элсэж чадсан, оюутан болоод маш их хичээн суралцаж, олдсон боломж бүрийг ашигласан.

Би өдөр бүр шинэ зүйл хайж байдаг “амбиц”-тай хүн. Энэ нь олон нийтийн, улстөрийн төлөөх амбиц биш. Харин би чадна, би шинэ юм хийнэ гэдэг амбиц юм. Хэрэв бид өнөөдрийг хараад тогоон дотроо л эргэлдээд байвал юу ч өөрчлөгдөхгүй. Арав, зуун жилийн дараа Монгол яг энэ хэвээрээ нүүрс, зэсээ зараад, магадгүй худалдах юм нь өөрчлөгдсөн байж болох юм.  Хариуд нь хэдэн төгрөг авдаг, үүгээрээ буцаагаад Хятадаас технологи худалдан авсаар байна. Бид Хятадын технологийнх байнгын хэрэглэгч улс байх уу. Эсвэл ирээдүйд өөрсдөө технологи хөгжүүлээд хэрэглэх юм уу.

Хүмүүст оюун санааны урагш харсан тэмүүлэл хэрэгтэй. Ийм тэмүүлэл байхгүй бол тогоон дотроо, өнөө маргаашаа яриад л байна. Оюун санааны түүчээ Монголд үнэхээр хэрэгтэй байгаа.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан