gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     5.06
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Найдалаа: Эрчим хүчний салбарт ирэх өвөл 150 МВт-ын чадлын дутагдал үүсэх бодит эрсдэл үүссэн

Э.Энхмаа
Эдийн засаг
7 цаг 12 минутын өмнө
Twitter logo

Эрчим хүчний сайд Б.Найдалаатай салбарын тулгамдсан асуудал болон цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ өчигдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн асуудал болон ирэх өвлийг бэлтгэлийн талаар тодруулсан юм.

-Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр ямар түвшинд ажиллаж байна вэ?
-Чадлын дутагдалтай буюу өөрийн хэрэглээгээ бүрэн хангах чадамжгүй байна. Жишээлбэл, Хятад улсад суурилагдсан хүчин чадал нь эрчим хүчний хэрэглээнээсээ гурав дахин их нөөцтэй байдаг. Аль нэг газарт доголдол гарлаа гэхэд өөр эх үүсвэрт холбоод л ямар ч асуудалгүй ажиллана. Гэтэл манай улс хэрэглээгээ ч хангаж дийлэхгүй, гаднаас аваад ч сох дутсан байдалтай байна. Ийм байдлаар олон жил явж ирсэн нь нэг талаас харамсмаар, гадны хүнд ярихаас ичмээр үзүүлэлт юм. Гэхдээ ичлээ гээд дуугүй байж болохгүй. Манай улсын хувьд хэрэглээнээсээ 30 хувиар давсан чадлын нөөцтэй болох зорилт тавьж байна.

Нөөцтэй байж засвар үйлчилгээ хийнэ. Нөөцгүй учир засвар үйлчилгээ хийх боломжгүй, хийсэн ч “хам хум” хийгээд залгаж байх жишээтэй. Иймд байхад эрчим хүчний салбарт доголдол гарах нь аргагүй. Өнгөрсөн өвөл ДЦС-ын зууханд гэмтэл гарч, цахилгааны хязгааарлалт хийлээ. Манай улсын эрчим хүчний сүлжээ тоног төхөөрөмжийн элэгдэлд орсон хуучин, хоцрогдсон технологитой. Үүнийг манай салбарын инженерүүд “монголчилсоор” өдийг хүрлээ шүү дээ.

-Эрчим хүчний салбарт ирэх өвөл 150 МВт-ын чадлын дутагдал үүсэх бодит эрсдэл бий болсон гэж та танилцуулгадаа мэдэгдлээ. Энэ эрсдэлийг хэрхэн давах вэ?
-Монгол Улсын эрчим хүчний салбарын хувьд ирэх өвөл хамгийн хэцүү өвөл болно. Хэрэглээ жилд 7-8 хувиар өсөж байхад бидний нэмж шинээр ашиглалтад оруулж буй эх үүсвэр нь бага. Энэ жил Сэлэнгийн 70МВт-ын станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүн дээр БНХАУ-аас 80МВт хүртэл цахилгаан эрчим хүч импортлох дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийнэ. Хятадаас авах эрчим хүчийг шууд төвийн сүлжээнд татан хэрэглэх боломж хязгаарлагдмал.

Учир нь цахилгаан дамжуулах шугамын хүчин чадал хүрэхгүй учир говийн бүсийн чадлын дутагдлыг нөхөн хангах боломжтой гэсэн үг.Доголдол тасалдал аль болох гаргахгүйн тулд засвар үйлчилгээг сайн хийх шаардлагатай.

-Энэ жил нарны цахилгаан станц тавыг барих Засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
-Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар таван газарт 50 МВт-ын нарны цахилгаан станц байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Станцын тендерийг зарлаж, маш богино хугацаанд буюу ирэх өвлөөс өмнө ашиглалтад оруулах ажил удахгүй эхэлнэ. Эдгээр эх үүсвэр бүгд ашиглалтад орвол нийт хүчин чадал  240МВт-аар нэмэгдэнэ. Үүгээр зогсохгүй батерей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Ингэж  ирэх өвлийг давахын дээр цаашид сэргээгдэхийн болон бусад төслийг дэмжихэд системийн тохируулгын чадавхийг нэмэгдүүлнэ.

Эрчим хүчний яамнаас нарны цахилгаан станцуудыг хаана хаана байгуулах газрын байршлыг сонгож, ТЭЗҮ-ийг боловсруулсан. Энэ төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татна. Нээлттэй өрсөлдөөнт шалгаруулалтыг явуулж, хэн хамгийн бага үнэ санал болгосныг шалгаруулж, ажлыг нь ирэх 7-р сард эхлүүлэхийг зорьж байна. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад ойрын үед мэдээлэл өгнө. Эрчим хүчний салбар онцгой нөхцөлд байгаа энэ үед бидэнд удаан бодож суух цаг байхгүй.

Төрөөс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого барьж байна. Эрчим хүчний яаманд   сэргээгдэх эрчим хүчний нэгж байсныг аль хэдийнэ татан буулгасан. Харин бид одоо яамандаа Сэргээгдэх эрчим хүчний газар байгуулж байна. Сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хариуцсан,  бодлогын түвшинд манлайлан ажиллах газар хэрэгтэй гэж үзсэн. Тэгж энэ салбарын ач холбогдлыг өргөж, гадны хөрөнгө оруулагчдад мессэж өгөхийг зорьж байна.

-Эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөхийн тулдд хэрэглээний үнийг нэмэх талаар олон жил яригдсан ч шийдэгдээгүй. Нэмэх шийдвэр гарсан боловч иргэдэд очих санхүүгийн дарамт нэмэгдэнэ гэж хойшлуулсан. Цаашид ямар бодлого явуулах вэ?
-Үүнийг шийдэх хэд хэдэн арга байна. Нэгдүгээрт, Иргэд, ААН-үүдэд дарамтгүйгээр үнэ тарифыг зохистой түвшинд нэмэх буюу өртөгт нь ойртуулах. Үүнийг зөвхөн үнэ нэмнэ гэж ойлгож болохгүй. Тарифыг хот, хөдөөгүй нэг л дүнгээр тооцдог. Тариф тогтоох арга, хандлага бодлогоо өөрчлөх ёстой. Жишээлбэл, оргил ачааллын цагаар эрчим хүч хэрэглэвэл илүү үнэтэй тарифаар төлнө гэх мэтээр өдөр шөнө, өглөө орой, өвөл зун, хавар намар гэх мэтээр цаг, орон нутаг, эх үүсвэрээс хамаарч олон үзүүлэлтээр олон төрлийн ялгаатай тариф мөрдүүлэх хэрэгтэй. Тэгж байж хэрэглэгчдэд зөв ойлголт өгнө. Оргил ачааллын цагаар эрчим хүчний тариф илүү өндөр үнэтэй байдаг шүү гэдгийг хэрэглэгчдэд ойлгуулахаас хэмнэлтийг эхлүүлнэ.

Тэгэхээр хоолоо эрт хийх, эсвэл хоолны цагаар угаалгын машин, индүү зэрэг бусад цахилгаан хэрэгслийг давхар ажиллуулж ачааллыг улам нэмэхгүй байх хэрэглээний соёлд суралцах ёстой болж байна. Ус, цахилгаан, дулааны үнэ цэнийг иргэд төдийлэн ойлгохгүй байна. Хоёрдугаарт, Эрчим хүчний салбарын өртөг зардлыг бууруулах, хулгай, үр ашиггүй байдлыг цэгцлэх эрчим хүч, дулаан үйлдвэрлэх өртгийг бууруулна. Ингэж байж гурван жилдээ багтан үнэ тариф болон худалдаж, худалдан авч буй болон үйлдвэрлэж, дамжуулж байгаа бүх талуудад ашигтай, дарамтгүй, төрөөс татаас авдаггүй зохистой, хэвийн түвшинд оруулах зорилго тавин ажиллаж байна.

-Эрчим хүчний салбарын дамжуулах шугам сүлжээний хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх вэ?
-Төв аймгийн нутагт Баян, Бөөрөлжүүтийн том чадлын цахилгаан станцууд баригдаж байна. Энэ станцууд ашиглалтад орвол төв рүү татах шугам манайд байхгүй. 500КВт-ын шугам татах ёстой.
Эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг онцгой нэмэхээс аргагүй.

-Арван аймгийн Дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. Бид мөнгөө түрүүлж өгсөн байсан уу? Энэ асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?
-Арван аймагт Дулааны станц барихаар БНСУ-тай хамтран ажилласан. Гүйцэтгэгч Солонгосын компани нь  гүйцэтгэлийн алдаа гаргасан тул ажлаа хийж чадаагүй. Тиймээс гэрээний дагуу шүүхдэж маргааныг эцэслэх, дараагийн шатанд яаж шийдвэрлэх ажлууд үргэлжилж байна.

-Дизель түлшний үнэ нэмэгдсэн нь эрчим хүчний салбарыг өртөгт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Манай улс, бид бүхнээс хамаарахгүй олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан үнийн өсөлт ялангуяа нүүрсний уурхайнуудын үндсэн өртөгт нөлөөлнө. Гэхдээ энэ ондоо үнэ тогтвортой байх мэдээг хариуцсан яамнаас өгсөн. Гэвч бодит эрсдэл тулгарч буй нь үнэн, тэр нь эрчим хүчний салбарт нөлөөлнө. Түлшний асуудал эрчим хүчний салбарын алдагдал болон өр ширд шууд нөлөөлж, дарамт үзүүэхээр байна.

-Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг нэмэх үү?
-Эрчим хүчний салбарт 17700 хүн ажиллаж байна. Энэ хүмүүсийн хөдөлмөр зүтгэл дээр эрчим хүчний салбар тогтож байна. Нөгөө талаас эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар 720 тэрбум төгрөгийн өртэй. Ийм өртэй байхад цалинг нэмж болж байна уу, үгүй юү.

Энэ хүмүүсийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх, цалинг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого баримтална. Гэхдээ цалинг хавтгайруулан нэмэхгүй. Тухайн хүний бүтээмж, хүч хөдөлмөрт нийцсэн буюу хэн илүү ачаалал үүрч, хүнд нөхцөлд ажиллаж байна, тэр чиглэлд нь дорвитой нэмэх бодлого барина. Эрчим хүчний салбарынхны дундаж цалин компаниудаасаа хамаарч өөр өөр. Ойролцоогоор 3-4 сая орчим төгрөг байна.

-Атомын цахилгаан станц барих нь зөв, буруу, аюултай гэх мэтээр талцдаг. Салбарын сайдын хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын эрчим хүчний салбарт атомын цахилгаан станц зайлшгүй хэрэгтэй. Дэлхий даяар АЦС-ыг хэрэглээд олон жил болсон. Монгол инженерүүд энэ чиглэлээр суралцаж,  монголчууд үр шимийг нь хүртэх ёстой.. Харин хэзээ вэ, бэлтгэлээ хэрхэн хангах вэ гэдэг асуудал яригдана.

АЦС байгуулна гэдэг олон жилийн бэлтгэл ажил шаарддаг. Эрчим хүчний системийн аюулгүй байдал, бэлтгэл хангах шат дараатай олон ажлыг хийх ёстой. Дунд хугацаанд буюу 10-15 жилийн дараа АЦС байгуулна. Үүний тулд бэлтгэл ажлыг одооноос эхлэх ёстой.

-Монголд АЦС байгуулах талаар сонирхлоо илэрхийлсэн улс байна уу?
-Тодорхой санал одоогоор байхгүй. Энэ технологийг эзэмшсэн аль нэг улстай хамтрах нь ойлгомжтой. Одоо бид дотооддоо бэлтгэлээ хангах ёстой. Цаашид эрчим хүчний салбарыг олон эх үүсвэртэй бодлого барина. Энэ бодлогын төлөвлөлтөд атомын цахилгаан станц байгуулахаар тусгасан.

-Ирэх өвөл дулааны үнийг нэмэх үү?
-Хүйтэн сэрүүг уур амьсгалтай манай улсын хувьд дулаан бол онцгой чухал бүтээгдэхүүн. Гэвч өнөөдөр хэрэглэгчдэд дулааныг өртгөөс нь хэт доогуур үнээр нийлүүлж байгааг өртөгт нь дөхүүлэх ёстой. Үүний тулд нэгдүгээрт, иргэдэд дарамтгүй байх ёстой. хоёрдугаарт, ЭХЯ-наас хийхээр төлөвлөж буй зүйл нь “дулааны үнэ нэмнэ” гэхээс илүү дулаанаа хэмнэдэг болох ёстой. Иргэд ямар хэмжээний дулаан хэрэглэдгээ мэддэггүй. Мэддэггүй учир хэмнэдэггүй. Дээр нь үнэ харьцангуй хямд учир юман чинээ санахгүй байна. Эрчим хүч өндөр үнээр үйлдвэрлэгддэг учир иргэд ч зохистой хэрэглэх ёстой гэдэг ойлголтыг бий болгох нь чухал юм.

Жишээлбэл, шинээр баригдах буй барилгууд цахилгааныхтай адилхан дулааны хэрэглээгээ хэмждэг тоолууртай байх ёстой.
Тиймээс Барилгын яамтай хамтарч, шинэ барилгын норм стандартад дулааны тоолууртай байх шаардлагыг оруулна. Баригдсан барилгуудын боломжтойгоос эхлэн тоолууржуулах ёстой.  Тэгж байж бид хэдий хэмжээний дулаан, эрчим хүч хэрэглэдэг, ямар үнэ цэнтэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа мэдрэх ёстой.  Үнэ цэнийг нь мэдэрвэл хэмнэх тухай ойлголт бий болно. Дулааны үнэ тарифыг нэмэхээс илүү зохистой хэрэглээг нэвтрүүлнэ. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийнэ. Дулааныг тоолууржуулах нь цахилгаантай харьцуулахад техникийн хувьд хүндрэлтэй, хугацаа шаардах ажил.

-Бид гэрт халуун байвал цонхоо онгойлгоод дулааны дундаж температураа “тохируулж” байна. Манай улсад дулааны тоолууртай орон сууц байдаг уу?
-Байхгүй. Тэгэхээр ЭХЯ-д дулаан болон цахилгаан эрчим хүчийг тоолууржуулах, цахимжуулах асуудлаар бодлогын бичиг баримт боловсруулж байна. Эхний ээлжинд шинээр барьж буй барилга, орон сууцанд дулааны тоолууртай байх шаардлагыг барилгын стандарт, норм дүрэмд оруулна. Энэ асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдүүлэх гэж байна.

Дараа нь боломжтой айл өрх, албан байгууллагын барилгад дулааны тоолуур суурилуулах ажлыг эхлүүлнэ. Тэгж байж үнэ цэнийг ойлгож, эрчим хүчийг хэмнэх ёстой гэдэг хэрэглээнхий соёлд суралцана. Тоолууртай болчихвол паар хэт халуун байна гэж нимгэн хувцаслаад, цонхоо онгойлгох биш, тасалгааны температураа бууруулна. Тэрээр хэрээр эрчим хүчний хэмнэлт гарна. Үүнийг эрчим хүчний хэмнэлт гэж байгаа юм. Энэ бол эрчим хүчний салбарын шинэчлэлийн хүрээнд хийх ажлуудын нэг хэсэг юм.

Эрчим хүчний асуудал зөвхөн энэ салбарт ажилладаг хүмүүсийн асуудал биш. Улс даяараа энэ салбарын оролцогч, хэрэглэгчид юм. Тиймээс хүн бүхэн энэ талын ойлголттой, хариуцлагатай байж, оролцоосой гэж хүсэж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан