Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболдтой хоёр улсын дипломат харилцаа болон Энэтхэг орны талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр мөн Бангладеш, Балба, Бутан, Шри Ланк, Малдив улсуудад хавсран суудаг элчин сайд юм.
- 2021 оноос хойш Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдаар ажиллажээ. Энэ хугацаанд Элчин сайдын яамны зүгээс хийж, хэрэгжүүлсэн ажлуудаасаа онцолбол?
- Өнгөрсөн 4 жил хагасын хугацаанд хоёр орны харилцааг сайжруулахад багагүй ажлуудыг хийлээ. Манай хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг 2015 онд зарласан. Энэхүү Стратегийн түншлэлийг эдийн засгийн үр өгөөжөөр баяжуулах, олон зуун мянган жилийн түүхтэй оюун санааны хөршүүдийн харилцааг өргөн утгаар нь хөгжүүлэхэд анхаарал тавин ажиллалаа. Өнгөрсөн жил хоёр орны хороонд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиолоо. Томилогдож ирснээс хойших хугацаанд хоёр орны Оюун санааны хөршийн түүхэн харилцааны талаар аль болох олон энэтхэгчүүдэд ойлголт, мэдээлэл өгөх ажлыг түлхүү хийлээ. Энэтхэгийн залуу үеийнхэн буюу оюутан залуучуудад хоёр орны түүхэн харилцааны талаарх 10 гаруй их, дээд сургуулиудад зочилж, лекц уншиж, ярилцлага хийв.

Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд мэдээж өндөр дээд хэмжээний айлчлал их чухал. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д түүхэн айлчлал хийсэн. Энэ нь дипломат харилцаа тогтоосны 70 жил, Стратегийн түншлэлийн 10 жилийн ой тохиож байснаараа онцлог болсон. Энэ үеэр тодорхой салбаруудад хамтран ажиллах 12 баримт бичиг байгуулсан. Энэ нь түүхэн ач холбогдолтой чухал айлчлал болсон.
Монгол, Энэтхэг хоёр оронд эдийн засгийн хувьд нэлээн боломж бий. Монгол орны хувьд газрын баялаг их бөгөөд энэхүү салбарт бид хамтрах боломж бий. Мөн коксжих нүүрс Энэтхэг улс руу экспортлохоор ярилцаж байна. Энэтхэгчүүдийн хувьд нүүрсээ Австрали, Индонез зэрэг улсаас импортолдгийг солонгоруулж манайхаас авах сонирхол их байгаа. Жилдээ 60-70 сая тонн угаасан нүүрс авах хэрэгцээ байдаг. Мэдээж дараагийн боломж бол газрын ховор элемент юм. Ковидын дараа буюу хоёр гурван жилийн өмнөөс энэтхэгчүүд микрочипийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн ба түүний түүхий эдийн 98 хувийг гаднаас импортолдог. Бидний зүгээс газрын ховор элементийг нийлүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэж харж байна. Мөн зэс, алт их сонирхдог.
Мэдээж одоогоор манай эдийн засгийн хамтын ажиллагааны чухал төсөл бол Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр. 2019 оны хоёрдугаар сард төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Ковидоос үүдэлтэй төслийн ажилд хүндрэл гарч товлосон хугацаанаас хойшлоод байна. 2028 оны эхээр ашиглалтад оруулахаар зорилт тавьж ажиллаж байна. Том төсөл учраас багагүй цаг хугацаа орж буй. Эхний багц бүрэн дууссан, хоёрдугаар багц 60-70 хувьтай, гуравдугаар багц 50 хувьтай байгаа бол дөрөвдүгээр багц буюу газрын тос нэрэх чухал хэсэг нь дөнгөж эхэлж байгаа. Том тоног төхөөрөмжүүдийг эндээс /Энэтхэг улсаас/ саяхан ачиж эхэлсэн. Манай улсын эрчим хүчний аюулгүй байдал маш чухал төсөл юм. Мөн нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.
БНЭУ-аас англи хэлний 1000 гаруй багшийг Монголд, ялангуяа хөдөө орон нутагт ажиллуулах боломжтой.
Түүнээс гадна Монгол-Энэтхэгийн найрамдлын сургуулийг Зайсанд барьж, энэ жил ашиглалтад орно. 1200 сурагчийн хүчин чадалтай тус сургуулийн онцлог нь хүүхдүүд Энэтхэг улсын талаарх гүнзгий ойлголттой болж төгсөөд үргэлжлүүлж Энэтхэг улсад сурах боломжтой болно. Түүнээс гадна Монгол-Энэтхэгийн IT & аутсорсингийн төвийн үйл ажиллагаа мөн энэ жил эхэлнэ. Мэдээж эдийн засгийн хамтын ажиллагаа үргэлжилж, цаашлаад өргөжих ёстой. Миний хувийн бодлоор, энэтхэгчүүдтэй газар тариалангийн салбарт хамтран ажиллах боломжтой. Мөн говийн нутагт цөлжилтөө зогсооход анхаарч, хойд бүс нутгийн голуудаасаа суваг татаж усжуулах төсөл байж болох юм.
Эдийн засгийн боломжоос гадна оюун санааны хамтын ажиллагаа буюу боловсролын хамтын ажиллагаа их чухал. 2023 онд Монгол Улс англи хэлийг боловсролын албан ёсны хоёрдогч хэл хэмээн зарласан шүү дээ. Энэ хүрээнд мэдээж манай Боловсролын яамныхан англи хэлний багш нарыг бэлдэж байгаа. Сайн багшийг 5-10 жил бэлддэг ч үүнийг хүүхдүүд хүлээх учиргүй. Тиймээс БНЭУ-аас англи хэлний 1000 гаруй багшийг Монголд, ялангуяа хөдөө орон нутагт ажиллуулах боломжтой. Манай орон нутагт гадаад хэл сурах сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд байдаг ч багшийн дутагдалтай байна. Улсын сургууль бүрийг англи хэлтэй энэтхэг багштай болгочихвол хүүхэд залууст ч багш, сургуулийн ажилтнуудад ч англи хэл сурах боломж илүү их бүрдэнэ гэж бодож байна.
Одоогоор Дели хотод 37 монгол оюутан бий, ихэнх нь Делигийн их сургуульд IT, инженер, технологи, улс төр, соёл урлагийн чиглэлээр сурдаг
60-70-аад онд энэтхэгчүүд Африкийн орнууд руу 20-30 мянган багш нарыг илгээж байсан туршлагатай юм байна лээ. Бид оюун санааны хөрш гэдгээрээ боловсролын салбарт хамтран ажиллаад, Монгол Улс өөрийн гэсэн чадварлаг англи хэлний багш нартай болтол бид энэтхэгээс багш нарыг урьж ажиллуулбал ирээдүйд манай хүүхэд залуучуудад олон улсын үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэх боломжтой юм.
БНЭУ-аас жил бүр зарладаг тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол улсаас 50 хүн суралцах боломжтой байдаг. Энэ шугамаар ирж байгаа хүүхдүүдийг харахад англи хэлний шаардлагад зарим нь хангадаггүй. Бид хүүхдүүдээ монгол хүн болгож хүмүүжүүлэхээс гадна дэлхийн хүн болгож бэлдэх ёстой гэж би хувьдаа боддог юм. Дэлхийд гараад Монголыг таниулах ёстой. Саяхан л Английн Ерөнхий сайд нь энэтхэг гаралтай хүн болж байсан, АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн эхнэр нь энэтхэг хүн гээд тэд ихэд бахархаж байна. Магадгүй 20, 30 жилийн дараа монгол гаралтай хүн АНУ-ын Ерөнхийлөгч болж болно шүү дээ. Тэр утгаараа бид алсыг харж, хүүхдүүдээ бэлтгэх ёстой гэж боддог. Манай хүүхдүүдийн суурь сайн тавигдвал их чадварлаг, хол явах чадамжтай шүү дээ.
- Оюун санааны хувьд бид хөршүүд гэлээ. Чухам юугаараа бид нийтлэг, дотно байдаг вэ? Ер нь Энэтхэг улсад ажиллаж, амьдарч буй монгол хүний хувьд энэхүү улсыг цөөн үгээр тодорхойлбол?
- Энэтхэгт ирээд 4 жил хагас болж байна. Хувь заяаны төөрөг байдаг бол би гэр бүлээсээ Энэтхэг улсад амьдарч байгаа дөрөв дэх хүн нь юм. Учир нь манай аав Энэтхэг улсын Дарамсалад 5 жил болсон. Дунд ах маань Хайдарабад сурч байсан бол охин маань Пунегийн их сургуульд сурч төгссөн.
Үндсэн хуульдаа 22 албан ёсны хэлтэй буюу бүх албан ёсны баримт бичиг, бүртгэл нь 22 хэл дээрээ мөн давхар гардаг.
Энэтхэг хүмүүс монголчуудад их элэгтэй, сайхан хүмүүс байдаг. Тусархуу, илэн далангуй, тайван, дөлгөөн хүмүүс шүү дээ. Нэг их уурлаад ундуйцаад байдаггүй. 28 мужаар нь явж үзэхэд Хиндү шашин нь хамгийн түгээмэл нь, тэр нь дотроо мөн олон урсгалтай. 2500 гаруй бурхантай. 1947 онд англичууд Энэтхэгээс гарч явсны дараагаар Энэтхэгийн тэр үеийн удирдагчид олон жижиг хаант улсуудыг нэгтгэж, орчин үеийн Энэтхэг улсыг байгуулсан. Нэг үгээр шашин шүтлэг, хэл ус, хоол хүнс, хувцас хунар гээд өөр өөр буюу шуудайнд хийсэн эвэр шиг байхад нь нэгтгэж нэг улс болгосон нь том амжилт. Энэтхэг улс нь 251 хуудастай, дэлхийн хамгийн том Үндсэн хуультай улс. Үндсэн хуульдаа 22 албан ёсны хэлтэй буюу бүх албан ёсны баримт бичиг, бүртгэл нь 22 хэл дээрээ мөн давхар гардаг. Энэтхэг улс нь 28 мужтай, 8 холбооны газар нутагтай. Зүүн Xойд 7 мужийнхан Монголоос гаралтай гэж хэлж ярьдаг хүмүүс бий.
- Энэтхэг улсад хэчнээн монголчууд байдаг вэ?
- Өдгөө Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 500 хүрэхгүй монголчууд бий. Өмнө нь бүр их байсан юм билээ. Би Энэтхэг улсад томилогдож ирсэний дараагаар Өмнөд Энэтхэг дахь хэд хэдэн сүм хийдэд очиж үзсэн. Тэнд сурч буй хүүхэд, залуучуудад монгол хэл, түүх, уран зохиолын хичээл заах хэрэгтэй юм байна гэж үзээд хичээл орж эхэлсэн.
Одоогоор Дели хотод 37 монгол оюутан бий, ихэнх нь Делигийн их сургуульд IT, инженер, технологи, улс төр, соёл урлагийн чиглэлээр сурдаг. Гужарат мужид 13, Панжаб мужид 17 оюутан суралцаж байна. Мөн Энэтхэгийн зарим мужуудад нутгийн хүнтэй суусан цөөн тооны монголчууд байдаг.
- Монголын Элчин сайдын яам Энэтхэг улсад хэзээ анх байгуулагдсан юм бэ?
Анх 1955 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны дараа 1956 онд анхны Элчин сайд ИЖБ-ээ өргөн барьж, одоогийн Элчин сайдын яам 1957 онд байгуулагдсан. Мэдээж хүний л амьдрал болсон хойно Энэтхэг улсад байгаа монгол иргэдэд янз бүрийн асуудал тулгарлаа гэхэд манай Элчин сайдын яамны зүгээс аль болох шуурхай хүрч ажиллах, асуудлыг шийдэхээр дор бүрнээ л мэрийн ажилладаг.
Мөн хоёр жилийн өмнөөс цэргийн атташетай болж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна. Харин энэ жилдээ багтаан Энэтхэг улсаас Улаанбаатарт цэргийн атташегаа томилж ажиллуулахаар болж байгаа.
Мөн бид анагаах ухааны салбарт хамтран ажиллах боломжтой гэж хардаг. Жишээ нь элэг, бөөр шилжүүлэх хагалгаа Японд 100 мянга гаруй ам.доллар, БНСУ, Турк, Тайландад 50-60 мянган ам.доллар байдаг. Харин Энэтхэгт энэ төрлийн хагалгааг 20 мянган ам.доллар хавьцаа хийдэг. Манай монголчууд их очдог, Делид байдаг 10 гаруй эмнэлэг бий. Тэдгээрийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагууд, эмч, өвчтөн, асрагч нартай уулзаж ярилцахад Монголд Энэтхэг эмнэлэг нээвэл бидэнд их хэрэгтэй байгааг анзаарсан. Жишээ нь Энэтхэгт эрхтэн шилжүүлэх хагалгааг хийлгэхээр боллоо гэхэд өвчтөн, донор, тэднийг асрах 1-2 хүн, тэд бүгдийн замын зардал, хоол хүнс, 2-4 сар байрлах буудлын төлбөр гээд багагүй зардал гардаг. Мөнгө нь дуусахад танилуудаасаа гуйна, хандив авна, байр, машинаа зарна гээд асуудал их бий. Монголд Энэтхэг эмнэлэг нээхэд эдгээр асуудлыг "нимгэлэх" боломжтой юм. Энэтхэгийн эмнэлгийн үйлчилгээ бусад орнуудтай харьцуулахад хямд, эмч нар нь 20-оос дээш ажилласан, Англи, Америкт мэргэжил дээшлүүлсэн, чадварлаг, эмнэлгийн тоног төхөөрөмж сайтай буюу орчин үеийнх, эм, эмэн бүтээгдэхүүн нь сайн чанартай, эмнэлгийн менежмент сайн гээд давуу тал олон.
- Ярилцсанд баярлалаа.