gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүзүүгээ гинжлүүлсэн ээжийн бичлэг Хятадад олон нийтийг бухимдуулжээ

А.Мишээл
Дэлхийд
2022-02-01
167
Twitter logo
А.Мишээл
167
Twitter logo
Дэлхийд
2022-02-01
Хүзүүгээ гинжлүүлсэн ээжийн бичлэг Хятадад олон нийтийг бухимдуулжээ Найман хүүхдийн ээж Ян

Хятадын Жянсу мужийн Шюжоу хотын нэгэн тосгонд найман хүүхэдтэй хүзүүгээ гинжлүүлсэн ээжийн бичлэг олон нийтийг бухимдуулжээ.

TikTok-ийн эзэмшдэг Douyin сүлжээнд тус бичлэгийг тухайн эмэгтэйгийнд очсон нэгэн эр хийсэн бөгөөд тэрээр эмэгтэйг хараад маш их цочирдсон байна. Дулаахан хувцас авчирч өгснийхөө дараа тэрээр түүнээс хэд хэдэн асуулт асуусан боловч эмэгтэй хариулж чадахгүй байжээ.

Энэ бичлэгийг өнгөрсөн баасан гарагт нийтэлсний дараа Хятадын интернэт хэрэглэгчид эрх баригчдаас түүнд туслахыг шаардсан байна. Түүнчлэн Хятадын хөдөө тосгонд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртдөг, эрх нь хэрхэн зөрчигддөг талаар олон хүн үзэл бодлоо илэрхийлжээ. Мөн тухайн эмэгтэйг найман хүүхдээ ямар нөхцөлд төрүүлж өсгөсөн тухай санал солилцсон байна.

"Тэр хүн болохоос эд зүйл биш. 20 гаруй жилийн хугацаанд найман хүүхэд төрүүлсэн энэ эмэгтэйн талаар өнөөдөр л олж мэдлээ гэж үү? Энэ хэрэгт холбогдсон төрийн байгууллага, хууль шүүхийнхний аль нь ч гэм буруугүй мэт царайлж байна" гэжээ

Өвлийн хүйтэн жавартай байхад эмэгтэй нимгэн хувцастай байжээ. Бичлэг хийсэн эрэгтэй тухайн эмэгтэйгээс "Даарч байна уу?" гэж дахин дахин асуухад асуултыг нь ойлгохгүй байв. Цахим орчинд хүмүүс Хятадын ядуу буурай хөдөө тосгон дахь хүний ​​наймааны талаар хурц хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 

Гэвч эрх баригчид баасан гарагт мэдэгдэл хийж, хүн хулгайлсан гэх таамаглалыг үгүйсгэжээ. Тэд эмэгтэйн овог нэр, оршин суугаа хаягийг тогтоосон байна. Түүнийг Ян гэдэг бөгөөд 1998 онд нөхөртэйгөө гэрлэжээ. Түүнийг сэтгэцийн эмгэгтэй гэж оношилж байв. Ян хүчирхийлэлд байнга өртдөг гэж гэр бүлийнхэн нь орон нутгийн эрх баригчдад хэлж байжээ.

Ням гарагт албаныхан тухайн гэр бүлийн талаар мэдэгдэл хийж, нөхрийг нь шалгаж байгаа талаар мэдээлсэн байна.  "Донгийг хууль зөрчсөн гэж сэжиглэж байна. Олон нийтийн аюулгүй байдлын албаныхан хэргийг шалгаж эхэлсэн" гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Мөн "Хатагтай Ян одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдүүд нь улсын асрамжид байгаа" гэв. 

Гэсэн хэдий ч интернэт хэрэглэгчид орон нутгийн удирдлагуудыг хариуцлага хүлээхийг шаардсан бөгөөд олон нийтийн бухимдал намжаагүй хэвээр байна. "Тэр хүн болохоос эд зүйл биш. 20 гаруй жилийн хугацаанд найман хүүхэд төрүүлсэн энэ эмэгтэйн талаар өнөөдөр л олж мэдлээ гэж үү? Энэ хэрэгт холбогдсон төрийн байгууллага, хууль шүүхийнхний аль нь ч гэм буруугүй мэт царайлж байна" гэж нэгэн хэрэглэгч бичжээ.

Хэргийн талаар цахимаар хэлэлцүүлж эхэлсний дараа эрх баригчдын зүгээс маш их хэмжээний бичвэрүүдийг устгасан байна. Шюжоу хотын найман хүүхэдтэй эмэгтэйн тухай эрх баригчдын мэдэгдлийг л устгахгүй үлдээсэн бөгөөд даваа гарагийн байдлаар уг мэдэгдлийг 190 сая гаруй удаа үзэж, 56 мянган сэтгэгдэл үлдээсэн байна. Сэтгэгдлүүдийн ихэнх нь  орон нутгийн удирдлагуудын хариултад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байжээ. 

Эх сурвалж: ВВС

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан