Хүүхдэд мөнгөний тухай заан, мөнгийг хэрхэн захиран зарцуулах зөв дадал, хариуцлагатай хандлага төлөвшүүлэхэд туслах нь хүүхдийн хувь хүний хөгжил төлөвшилтөд маш чухал.
Хэрхэн төсөв зохиох, зарцуулах, хэмнэх гэх мэт суурь ухагдахууны талаар ойлгоход хүүхдэдээ туслах нь тэдний амьдралд мөнгөтэй харьцах зөв дадлыг эзэмшүүлэхэд тусална. Бодит амьдралын жишээ ашиглан мөнгөний тухай ярих нь амьдралд ойр, ойлгоход хялбар. Та мөнгөний тухай дараах зүйлсийг ярьж ойлгуулах гээд үзээрэй:
- Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газраар явж байхдаа: Ижил бүтээгдэхүүний үнэ бусад газарт өөр байж болох учраас хамгийн боломжийн үнээр авахын тулд үнийн судалгаа, харьцуулалт хийх нь зүйтэй тухай тайлбарлаж, ойлгуулах;
- Хэрэглээний (xалаасны) мөнгө өгөхдөө: Хэрэглээний мөнгө авч, зарцуулж сурснаар хүүхэд мөнгөний үнэ цэнийг ойлгоход тусална.
- Хэмнэж, хуримтлуулах талаар. Хүүхдээ тодорхой зорилготойгоор (жишээ нь, тоглоом, эсвэл гэр бүлийн гишүүн, найздаа төрсөн өдрийн бэлэг авах) гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарахад зориулан зарим мөнгөө хэмнэж, хуримтлуулахыг нь дэмжих хэрэгтэй. Энэ нь тэдэнд насанд хүрсэн хойноо амьдралынхаа турш мөнгө хэмнэж, хуримтлуулах дадлыг хэвшүүлэхэд тусална.
- ATM буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа: Таны шаргуу хөдөлмөрлөж, хичээж хуримтлуулсан мөнгийг хадгалж байдаг машин гэж хүүхдэдээ тайлбарлаарай. Тухайн мөнгийг ажил хийж шаргуу хөдөлмөрлөхгүйгээр энэ машинаас авч чадахгүй гэж хэлээрэй. Мөнгөө гаргаж авбал дансанд чинь дараа зарцуулах бага мөнгө үлдэнэ гэдгийг ойлгуулаарай.
- Төсөв зохиохдоо: Өрхийн төсвийн талаар хүүхэдтэйгээ ярилцах нь гэр бүлийн амьдралын өртөг зардлын талаар хүүхэд ойлгоход тусална.
- Ашиглалтын зардал төлөхдөө: Ашиглалтын зардлын нэхэмжлэхээ хүлээн авсны дараа (жишээ нь, цахилгаан ашигласны) төлбөр төлдөг учраас үргүй зардал гаргахгүй байх талаар (жишээ нь, ашиглаагүй үедээ гэрлээ унтрааж байх гэх мэт) тайлбарлаарай. Ашиглалтын зардлаа төлөх мөнгө олохын тулд та хэдэн өдөр ажиллах ёстойгоо тэдэнд тайлбарлаарай.
Эх сурвалж: sanhuugiinbolovsrol.mn