- Даваа гарагийн байдлаар нэг ам.доллар 101 рубльтэй тэнцэж байна
- Энэ нь сүүлийн 16 сард ам.долларын эсрэг хүрсэн хамгийн доод хэмжээ
- Ханшийн уналт цэрэг, зэвсгийн салбарт ихээхэн мөнгө зарцуулж буйтай холбоотой
Нэг ам.доллар 100 рубльтэй тэнцсэн нь рублийн ханш сүүлийн 16 сард ам.долларын эсрэг хүрсэн хамгийн доод хэмжээ болов.
Ханшийн уналт экспортоос илүү импорт хурдацтай нэмэгдэж, Украины эсрэг дайтахад цэрэг, зэвсгийн салбарт ихээхэн мөнгө зарцуулж буйтай холбоотой аж.
Орос-Украины дайн эхэлснээс хойш рублийн ханш хэлбэлзсээр байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд ам.долларын эсрэг дөрөвний нэг хувиа алджээ.
Эдийн засагчид энэ байдал хүндэрвэл инфляцад өртөж магадгүйг хэлж байна. Зарим Барууны орон дайн эхэлснээс хойш ОХУ-д хориг тавьсан нь Орос иргэдийг гадаад руу зорчиход хүндрэл учруулж байна.
Эх сурвалж: ВВС