Монголын цемент үйлдвэрлэгчид хамтран анх удаа “Cement Expo-2025” үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаагаар
- Цемент үйлдвэрлэлийн салбарын олон улсын чиг хандлага,
- Шилдэг технологи, арга туршлага,
- Тулгарч буй бэрхшээл,
- Манай дотоодын үйлдвэрүүдийн онцлог, бүтээгдэхүүний чанар стандарт, барилга бүтээн байгуулалтын салбарын хөгжил дэвшлийн талаар монгол төдийгүй олон улсын экспертүүд илтгэл сонирхуулав.
- Мөн тус салбарт хүчин зүтгэж буй бүтээн байгуулагчид, мэргэжилтнүүд оролцлоо.
"АРДЧИЛСАН НИЙГЭМ ГАРСНААС ХОЙШ МАНАЙ УЛСЫН ХАМГИЙН АНХНЫ ХҮНД ҮЙЛДВЭР БОЛ ЦЕМЕНТИЙН САЛБАР"
Энэ үеэр Монцемент ХХК-ийн зөвлөх Ц.Гарамжаваас манай улсын цементийн салбарын нөхцөл байдал, тулгарч буй саад бэрхшээлийн талаар ярилцлаа.
Тэрээр “Монгол Улсад сүүлийн 30 жил хүнд үйлдвэрийн салбар зогсонги байдалтай байлаа. Ингээд 2015 онд Монцемент компани үүсгэн байгуулагдаж, хуурай аргын технологиор 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Цементийг аливаа улс эх орны хөгжлийн талх нь гэдэг. Өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс харвал цементийн үйлдвэрээ хамгийн түрүүнд барьдаг.
Ингэснээр зам дагасан хөгжил, аж үйлдвэрийн салбар бий болох суурь болдог. Өнөөдөр Монцемент компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн 10 жилийн хугацаанд тулгарсан бэрхшээл, ололт амжилтаа хэлэлцүүлж байна.
Манай улсад байнгын өсөн нэмэгдэж буй дэд бүтэц, цахилгаан, түүхий эдийн үнээс болж цементийн үнэ тогтворгүй болж байна. Түүнчлэн холбогдох яамдын уялдаа холбоогүй байдал их асуудал дагуулж байна. Бусад орнуудын төрийн зүгээс үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд бодлогын түвшинд ихээхэн дэмждэг.
Үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжээд өгөхийг хүсэж байна
Учир нь тухайн үйлдвэрээ босгохын тулд асар их зээл тусламж гадаад, дотоодоос авдаг. Зээлийн хүүд дарлуулчихсан үед бодлогоор дэмжихгүй бол дампуурчих эрсдэлтэй байдаг юм. Тиймээс бодлогын түвшинд дэмжих нэн шаардлагатай. Ардчилсан нийгэм гарснаас хойш манай улсын хамгийн анхны хүнд үйлдвэр бол цементийн салбар юм. Үүнээс хойш ган, төмөр зэрэг үйлдвэрүүд бий болох юм бол манай улсын үйлдвэрийн суурь нь босоод ирнэ.
Гэхдээ бодлого шийдвэрийн тогтворгүй байдал энэ салбарт маш хүнд цохилт болж байгаа. Монгол Улсын нийт цементийн хэрэглээ 2.5 сая тонн байдаг. Үндэсний үйлдвэрлэгчид дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай ч импортоор цементээ аваад байдаг. Жижиг ч гэлтгүй бүх үйлдвэрлэлээ дэмжмээр байна.
Давагдашгүй хүчин зүйл гараад хил хаагдвал дотооддоо бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх шаардлага бий. Хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжээд өгөхийг хүсэж байна. Манай компани цементээ ОХУ-руу экспортлох бүрэн боломжтой. Гэхдээ тухайн улс дотоодынхоо цементийн үйлдвэрийг дэмжих, хамгаалах бодлого баримтална шүү дээ. Тиймээс бид хэдий стандарт норм, журмыг хангаад манай төрөөс бодлогоор дэмжихгүй бол хөгжихгүй” гэлээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү “Манай улсын цементийн үйлдвэрүүд 4.6 сая тонн суурилагдсан хүчин чадалтай. Дотоодын хэрэглээ энэ онд 2.6 сая тонн хүрэх тооцоолол бий. Үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэглээг бүрэн хангаж, үлдсэн 1 сая тонн цементийг экспортлох боломжтой.
Яамны зүгээс барилгын материалын бараа бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжиж ажиллаж байгаа.
Гэхдээ бараа бүтээгдэхүүнийг экспортлоход нийлүүлэгчээс гадна худалдан авагч талын хэрэгцээнд тулгуурлах ёстой. Тэгэхээр бид нэн тэргүүнд ОХУ-руу экспорт хийх боломжтой. Гэхдээ тэр улсын бүтээгдэхүүний стандарт, бичиг баримтыг хангах шаардлагатай.
Яамны зүгээс барилгын материалын бараа бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Гаалийн статистик мэдээгээр импортын цемент манай улсын 17 хувийг эзэлж байгаа гэсэн дүн бий. Импортын цементийн гаалийн татварыг 20 хувьд хүргэсэн. Энэ бол дотоодын үйлдвэрээ хамгаалах бодлого юм. Хоёрдугаарт бүтээгдэхүүний үнэ, чанарыг сайжруулах боломж болж байна” гэлээ.
Ховд цемент үйлдвэрийн Санхүүгийн албаны дарга Н.Хаянхярваа “Манай улсад 7 цементийн үйлдвэр бий. Өнгөрсөн онд манай улсад 2.2 сая тонн орчим цементийн хэрэгцээ байжээ. Гэтэл өнөөгийн нөхцөлд дотоодын үйлдвэрүүдийн цемент бус гаднаас цемент оруулж ирж буй нь татвар, төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлоготой холбоотой гэж харж байна.
Манай компанийн хувьд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд баруун бүсийн цементийн хэрэгцээг хангадаг. Цементийн салбарт ажилчдын цалин, дэд бүтэц, түүхий эд болон тээврийн зардлын өртөг дийлэнхийг эзэлдэг. Бусад улс орнуудад эрчим хүч, дэд бүтцийг төрөөс нь дэмжлэг үзүүлдэг байна. Ингэснээр өртөг зардлын хувьд хямд байдаг. Тиймээс манай үйлдвэрүүд бол бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна экспортлох бүрэн боломжтой” гэлээ.
Ийнхүү манай улсад анх удаа үндэсний цемент үйлдвэрлэгчдийн нэгдэн зохион байгуулж буй “Cement Expo-2025” үйл ажиллагаанд барилга, бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт хүчин зүтгэж буй мэргэжилтнүүд, хамтран ажиллагсад, ханган нийлүүлэгчид оролцож, амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.