gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бидний өв соёл-хүн-байгалийн гүн холбоос Монголын онцлогтой тогтвортой аялал жуулчлалын загварыг бүтээнэ

Б.Энхцэцэг
Аялал
2025-04-27
125
Twitter logo

Анх харахад Монголын уламжлалm гэр жуулчны баазуудаас тэс өөр ч, говийн нууцлаг бөгөөд сүнслэг мөн чанар “Говь Каравансерай” лоджийн булан тохой, хана туурга, халбага сэрээнээс нь хүртэл мэдрэгддэг нь ер бусын. Анх эрчим хүчний шугам ч яваагүй, ханьгүй хоосон талд “Говь Каравансерай”-г төсөөлж байсан үүсгэн байгуулагчдын хувьд энэ нутгийнх. Тиймдээ ч бодлын шуурга намдаан хоослогч тэрхүү говийн сүнслэг мөн чанарыг мэдрэх нь энэ цаг үеийн дээд тансаглал гэж итгэдэг. Тэд баазаа уран бүтээлчдийн говиос авсан мэдрэмжээ тэр дор нь буулгасан бүтээлүүдээр тохижуулсаар, уудам говийг бүхэлд нь дүрсэлсэн албан бус урлан болгожээ.

Сэргээгдэх эрчим хүч, хог, хаягдлын менежмент, соёлын өвийн хамгаалал, байгаль хамгаалал, нутгийн иргэдийн оролцоо гээд олон талаар тогтвортой хөгжлийн сайн жишиг болж буй “Говь Каравансерай” лоджийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Г.Нинжинтэй бид ярилцаж, туршлагыг нь хуваалцаж байна.

-Юуны өмнө, аялал жуулчлалын бизнест хөл тавих болсон шалтгаан тань юу байв?
-Анх гэр бүлийн хамт Тэрэлжид таван өргөө гэр барьж гэр бүлийн амрагчдыг хүлээн авч үйлчилж эхэлсэнээр энэ салбарт хөл тавьсан. Өдгөө энэ ууган төсөл маань гэр бүлд зориулсан бүрэн хэмжээний ресорт болон хөгжиж зуны дэлгэр цагт хүүхэд багачууд гэр бүлийн зорин очиж амрах дуртай газруудын нэг болсон.

Бага ахуй насандаа Энэтхэг, Герман орнуудад амьдарч, харилцан адилгүй нийгэм, сэтгэлгээний орон зайд боловсорч өссөн надад энэ салбарт хөл тавьсанаар эх орныхоо өв соёл үнэт зүйлсийг танин мэдэх хүндлэн бишрэх их аялал эхэлсэн гэж хэлж болно. Монгол орны цаг уур, байгалийн сайхан, түүнд нь идээшиж ээнэгшсэн нүүдлийн өв соёл, аж төрөх ёсон нь аялал жуулчлал хөгжихөд үнэлж баршгүй баялаг бөгөөд аялагч хүн бүрийн сэтгэлд үүлэн чөлөөний нар шиг сэтгэлгээний эрх чөлөө, түвшин амгалан мэдрэмжийг төрүүлэх увидастай. Бидний дараагийн төсөл болох хязгааргүй говийн гүнд орших Говь каравансерай аялал жуулчлалын цогцолбор энэ ойлголтыг минь илүү гүнд нь хөтөлсөн.

-Анх бодож төлөвлөж байснаас юу өөрчлөгдсөн бэ? Говьд баазын үйл ажиллагаа эрхлэхийн хамгийн хүнд хэцүү ба сайхан нь юу вэ?
-Амралт ресортын төслүүд анхны санааны түвшнөөс бодит бүтээн байгуулалт, үйл ажиллагаа жигдрэх хүртлэх үйл явц бол олон хүний хүсэл мөрөөдөл, сэтгэл, хүч хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Миний хувьд төслүүдийнхээ зорилтот зах зээлд таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, маркетинг борлуулалтыг хариуцаж ажиллаж ирсэн бөгөөд хамт олныхоо итгэлийг хүлээн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн аваад удаагүй байна.

Говь каравансерай лодж нь “Ultra Escapist” концепци буюу мэнд оршихуйнхаа төлөө одоогийн нөхцлөөс гарч, говь нутгийн нам гүм сүнслэг орчинд ирж, тэрхүү хүчтэй эрчмээр бие сэтгэлээ цэвэрлэж, оюун санааны алжаалаа тайлах газар юм.

Түүнчлэн бид энэ төслөөрөө говийн эмзэг эко системийг хадгалан хамгаалах, таниулахыг зорьдог.

Энэ зорилтод хүрэхийн тулд бид өдөр бүр элсэн шуурга, хуурай халуун цаг агаар, дэд бүтэцгүй алслагдмал оронзайн сорилтуудтай нүүр тулж байдаг хэдий ч маш сайн багийн ажил хийгээд зочид, хамтын ажиллагаатай байгууллага, хувь хүмүүсийн зүгээс ирэх талархал хүндлэл нь бидэнд урам зориг, эрч хүчийг хайрладаг.

-Яагаад Дундговийг сонгосон юм бэ? Энэ нутгийн онцлог юундаа байгаа гэж хардаг вэ? Танайх хангай нутагт бас баазтай. Говь, хангайд бааз ажиллуулахад ялгаа нь ямар байдаг вэ?
-Дуу хуурын өлгий нутаг Дундговь бол говийн тойрон аяллын эхний цэг. Жуулчид Дундговь аймгийн Бага газрын чулуугаар дайраад Цагаан суврага үзээд дараа нь Өмнөговь руу аялдаг үндсэн жимтэй. Бидний үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр бол Дундговь аймгийн Өлзийт суманд харъяалагддаг бөгөөд Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт тогтоцоос 5 км, Монголын хамгийн том сүг зургийн байгалийн ил галерей гэгддэг Дэл хөнжлийн уулаас 32 км зайд оршдог. Өлзийт сумын нутаг бол аймагтаа хамгийн олон урлагийн бүтээл, гавьяатууд төрсөн баримтыг харахад л утга уянгын онцгой энергитэй газар. Үнэхээр сонирхолтой.

Говь, хангайн бүсийн цаг уур эрс тэс ялгаатай. Говьд өдрийн аагим халуун, оройн зөөлөн сэрүүн агаар нь онцгой бөгөөд үе үе босох хүчтэй салхи шуурга ч мөн байгалийн сүр хүчийг бид бүхэнд мэдрүүлж байдаг бол хангайд сэрүүн, жихүүн өдрүүд их тул нар гарахад хүн бүхний сэтгэл тэнийж баяр баясгаланг авчирдаг. Үүнийг дагаад хоёр баазын маань өнгө төрх, үйлчилгээ, өгч буй мэдрэмж, зорилго нь маш өөр байдаг. Ер нь харьцуулах ч боломжгүй л дээ.

-Та бүхэн тогтвортой хөгжил, байгальд ээлтэй аялал жуулчлалын хүрээнд ямар туршлагууд хэрэгжүүлдэг вэ?
-Бид үйл ажиллагаа явуулж буй газар нутгийнхаа онгон дагшин байдлыг хадгалан хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах үүднээс НҮБ-ийн мянганы хөгжлийн зорилтод багтсан Байгаль орчны тогтвортой байдлыг хангах менежментийн цогц бодлогыг хэрэгжүүлдэг. Тухайлбал, бид нэг удаагийн хуванцрын хэрэглээнээс татгалзсан анхны лодж. Цаашлаад химийн орц найрлага ихтэй бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж, байгалийн гаралтай ахуйн бүтээгдэхүүн болон тохижилтын материал хэрэглэдэг. Мөн бид эрчим хүч болон усны нөөцийн хадгалалт ба хамгаалалт, хог хаягдалтай харьцах зарчмуудаа дагаж ажилладаг.

-Та бүхэн монголын уран бүтээлчидтэй хамтран ажилладаг туршлагаасаа хуваалцаач? Энэ хүсэл сонирхол юунаас, хэнээс үүдэлтэй вэ? Та бүхний хувийн сонирхолтой хэрхэн холбогддог вэ?
-“Говь Каравансерай” лоджийн уриа бол “Байгаль эх өөрөө уран тансаг, үзэсгэлэн гоо, төгс төгөлдөр нь билээ”. Байгаль эхийн үнэ цэнийг өөрөөс нь урган дэлгэрсэн урлаг соёлоор дамжуулж хүн шууд сэтгэлдээ хүлээн авдаг юм билээ. Уран бүтээлч байгаль эх хоёр нь яг л арга билиг мэт хослох бөгөөд үүгээрээ хүнд нэгийг бодогдуулж нөгөөг ухааруулж, ямар ч хатууг уяраан зөөллөж хайрлан энэрэх сэтгэлийг үүсгэх чадалтай юм шиг санагддаг. Энэ утгаараа суурин, завгүй амьдралтай энэ цагийн хүмүүст байгалийн эрчим, үнэ цэнийг мэдрүүлэх хамгийн оновчтой арга зам ч байж болох юм. Дорнын их говиор аялагчдад Монголын тал хээр нутгийн мөн чанарыг бид урлаг соёлоор дамжуулан таниулан, мэдрүүлж үнэ цэнийг нь түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй.

Төслийн нэр ч үүнтэй холбогддог. “Каравансерай” гэдэг үг нь ЮНЕСКО-д бүртгэлтэй өнөө цагт ашиглагдахаа больсон түүхэн нэршил бөгөөд мянганы туршид “Тэмээн жингийн зам” дагуу аянчин, жинчид сүлжин буудаллан амардаг соёлын солилцоо өрнөдөг төв цэг байжээ. Ийм ч учраас бид дүрслэх урлаг, соёлын элементүүдийг лоджийн орчинд үнэ цэнтэйгээр дэглэн толилуулахаас гадна үндэсний уран бүтээлчид, биет бус соёлын өв тээгч нартай хамтран ажиллаж төрөл бүрийн урлагийн арга хэмжээг зохион байгуулахыг чухалчилдаг.

-Жишээ нь, та бүхэн яагаад хамтрахаар шийдсэн гэдгээ уран бүтээлийнх нь урсгал өнгө аястай холбоод, тодорхой уран бүтээлч дээр тайлбарлавал болох уу?
-Дорнын их говийн нууцлаг увидсыг, тэр дундаа Цагаан суврага, Дэл хөнжил орчмын нутгийн онцгой энергийг хэн хүнээс илүү гүн мэдэрч, хөглөгддөг онцгой зочдын нэг бол уран бүтээлчид. Лоджийн үзэл санаа концепцийг талархан хүлээж авч бидний ажил үйлийг дэмжин хамтран ажилладаг уран бүтээлчид олон бий. Тэдний бүтээлүүд өдөр бүр зочдын маань сонорыг мялааж, мэлмийг баясган манай лоджд “амьдардаг”. Тухайлбал Тэнгэрийн хаяа ресторанд язгуур урлаг судлаач Ганпүрэв, түүний үүсгэн байгуулсан Алтай хамтлаг болон “Хэнг драм” хөгжимчин уран бүтээлч Ганхөлөгийн дэлхийд танигдсан уран бүтээлүүд албан ёсны эрхтэйгээр эгшиглэхийг сонордон мөнх бус энэ орчлонд ухамсар мөнх болохыг дүрслэн өгүүлэх МУУГЗ, Олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт уран барималч А.Очирболдын арван гурван “Ухамсар” бүтээлийг, мөн МУУГЗ уран сийлбэрч Ж.Түвшинжаргалын “Эх үр” боржин чулуун бүтээлийг лоджын эргэн тойронд тэнгэр газар нийлэх хязгааргүй хээр талд дэглэсэнийг ажиж суух нь ер бусын амар амгалан, зөн билгийн мэт оршихуйн мэдрэмжийг өгч байх жишээтэй.

-Та бүхэн эвент аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэхээр тодорхой ажлууд хийдэг. Хөгжим ба одны арга хэмжээг яагаад хийж эхэлсэн бэ? Ямар үзэл санаа мэдрэмжийг хуваалцахыг зорьдог бэ?
-Нүүдэлчин түмний байгаль эхээ шинжин судалж, тэр дундаа шөнийн тэнгэр, оддыг ажин орчлонгийн зүй тогтлыг танин мэдэж аж төрөх ёсондоо шингээн өвлүүлж ирсэн гүн ухаан, өв соёлын онцлогоо таниулан дэлгэрүүлэх зорилгоор бид “Сэтгэшгүй оддын чуулган” соёлын одон орны аяллын эвент арга хэмжээг жил бүрийн 6-дугаар сарын 24, 25 өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулж байна. Онгон дагшин байгальд үлгэр домог, дуу хуураар хөглөгдөж бүжин байгаль эхтэйгээ ахин давтагашгүй холбоос мэдрэмжийг энэ л арга хэмжээний үеэр зочид маань үүсгэн мэдэрдэгээрээ онцлог.

-Танай эвентэд оролцох үеэр бороо мөндөр холилдон орж, солонго татсан нь хамгийн дурсамжтай мөч байсан. Халуун говьд 100 гаруй удаа ирж очсон хүний хувьд тоотой цөөн харсан үзэгдэл байлаа. Энэ эвент болж эхэлснээс хойш жил бүр ийм үзэгдэл тохиосон гэж давтан оролцогчдоос сонссон.Та энэхүү байгалийн үзэгдлийг юутай холбож тайлбарлах вэ?
-Энэхүү арга хэмжээний гол онцлог нь уран бүтээлчид, байгаль эх, цөөн тооны зочид гэсэн гурвалсан харилцаанд тулгуурлан зохиогддог. Уран бүтээлчид байгаль эхээ хүндэтгэж бүтээлээ эгшиглүүлэх агшинд байгаль, уран бүтээлчдийн хооронд үүсэх онцгой холбоос мэдрэмжийг зочид таалан ажиж мэлмий сонороо баясгах мөч хамгийн үнэ цэнтэй нандин байдаг. Харин уран бүтээлчид ирсэн зочдын хамт тойрон бүжиж эртний домог лугаа нэгэн хэмд нэгдэж их хүчийг агсах мэт үйл явдал нь арга хэмжээний оргил мөч болдог. Энэ төрлийн байгалийн эрчмийг дэмжсэн хөг аялгуу, үйл ажиллагаа нь эх дэлхийг баясгах мэт араасаа бороо орох, солонго татах үзэгдлүүд дагуулдаг нь хамгийн гайхам сонин байдаг. Мөн байгаль эх амьтайг бидэнд сануулж ойлгуулдаг. Арга хэмжээг зорин ирэх гадаад дотоодын зочдын эрэлт жилээс жилд нэмэгдэж буй бөгөөд дийлэнх оролцогчдын хувьд давтан оролцохыг хүсэн хүлээдэг болсон.

-Эвент бол нарийн зохион байгуулалт шаарддаг төвөгтэй ажил. Лоджийн үйл ажиллагааны хажуугаар цөөн хүнтэй эвент зохион байгуулахын учир зорилго юунд вэ?
-Оддыг ажиглахад байршил хамгийн чухал хүчин зүйлд тооцогддог. Тухайн орчин цэлмэг тэнгэртэй, гэрлийн бохирдолгүй, уудам цэлгэр байх шаардлагатай. Ийм газрыг “Dark sky” буюу “харанхуй тэнгэр” гэж нэрлэдэг билээ.

Монголын говь, хээр тал эдгээр болзлыг бүрэн хангаж чаддаг.

Үүний сацуу хуурай салхитай, шөнийн цагаар агаарын даралт нь буурдаг, далайн түвшнээс 1576 метр өргөгдсөн гээд таатай нөхцлүүд бүрддэг. Мөн үзэгдэх орчинд торох зүйлгүй уудам талын ачаар тэнгэр, газар хоёрын зааг арилж яг л оддын дунд биеэрээ очсон мэт мэдрэмж төрөх болно.

Орчин цагт төвлөрөн суурьших үзэгдэл нэмэгдэхийн хэрээр од эрхэстэй үүсгэсэн бидний холбоо бүдгэрсээр байгаа энэ цаг үед нэг талаараа эргээд хүн үүсэл гаралруугаа аялах аялал болдог тул энэ арга хэмжээг эх орондоо төдийгүй олон улсад таниулж, алсаас зорин ирж оролцдог эвент болж хөгжинө гэдэгт би хувьдаа итгэдэг.

-Суралцах цаг боломжоо юунд зориулдаг вэ?
-Судалгаа хийх, мэдээллийг мэдлэг болгож хэрэглээнд оруулах замаар эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг тэмүүлдэг. Ер нь зогсолтгүй суралцаж явдаг. Энэ бүхэнд зах хязгаар үгүй мэт санагдаж байна. Сурах чиглэлийг эрхэм болговоос, явах зам өөрөө тодорно гэдэгдээ. Одоогоор соёлын аялал жуулчлал, байгальд аялж буй хүний сэтгэл зүйг ихэд сонирхон судлаж байна. Мөн сүүлийн үед үндэсний онцлогтойгоо уялдсан удирдан зохион байгуулах арга ухаанд суралцаж байгаа бөгөөд сурсан мэдсэнээ тун удахгүй хэрэгжүүлж эхлэхээр зэхэж байна.

-Жуулчдыг Монголд юу үзэж, ямар мэдрэмж аваасай гэж хүсдэг бэ?
-Бид өв соёлдоо эзэн нь байж улам илүү өргөн хүрээнд хэрхэн таниулах арга ухаанаа уралдуулж хөгжүүлэх нь чухал байна. Жуулчид Монголд үзэж харж, бахдан бишрэх аугаа баялаг өв, мэдлэгийн сан байна. Түгээмэл нэг жишээ бол Монгол хүний хүнлэг сэтгэл, уужуу талбиун ухаан байна. Энэ зан чанар нь надад бусад соёл иргэншийнхээс онцгой санагдаж би хувьдаа биширч явдаг юм. Үүнийгээ бид магадгүй илүү тодлож тордож таниулах аваас энгийн боловч хүчтэй ялгаралыг үүсгэж ч чадах юм. Энэ мэт байгаль дэлхий, өв соёл, монгол хүний онцлогоо бид тодотгон тордож эргэлтэнд оруулж сэргээж явахгүй л бол чимээгүйхэн алгуурхан мартагдаж устах эрсдэл ямагт дагаж байна.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах хүрээнд хэрэгжүүлдэг туршлагууд

Эрчим хүч ба усны нөөцийн хадгалалт хамгаалалт:

  • Нарны эрчим хүчээр гэрэлтүүлгээ шийдэж, усаа халаадаг,
  • Эрчим хүчинд хэмнэлттэй гэрлийн шил, бага хүчдэлийн төхөөрөмжийн шийдлүүд,
  • Ус, тогны хэрэглээгээ үнэлэх, хянах мониторинг төхөөрөмжүүд,
  • Байгалийн гэрлийн тусгалыг удаан хадгалах, агаар солилцоог дэмжсэн байгууламжийн шийдлүүд,
  • Цагаан хэрэглэл болон алчууруудын давтан хэрэглээг урамшуулдаг,
  • Усны даралтыг бууруулснаар усанд орох ба бие засах өрөөнд хоёр дахин бага ус хэрэглэдэг,

Хог, хаягдын менежмент:

  • Орон нутгийн органик бүтээгдэхүүний худалдан авалтыг илүү дэмждэг,
  • Бүтээгдэхүүнээ хангалттай хэмжээгээр нөөцлөн авч, савалгааны хог хаягдлыг багасгадаг,
  • Цаас ба шилийг ангилж, хаягдал дахин боловсруулах газруудад өгдөг,
  • Шинэ цаасан дээр хэвлэхгүй, хуучин цаасуудаа эргүүлэн ашигладаг,
  • Ажилтнууд зочдын алхалтын маршрут дагуух хог хаягдлыг байнга түүдэг. Ажилтнуудад хаягдал багасгах, ангилах, дахин ашиглах зааварчилгааг тогтмол өгдөг,
  • Ресторан болон хүлээн авах хэсэгт цэвэршүүлсэн ус өгдөг. Нэг удаагийн савлагаат уух зүйлсээс татгалздаг,
  • Байгальд уусдаггүй уутны хэрэглээг хорьдог,

Химийн орц найрлагыг багасгах:

  • Хлор ба фосфоргүй, байгальд хоргүй угаалгын шингэнүүд ашигладаг.
  • Байгалийн гаралтай цэвэрлэгээний хэрэглэгдэхүүнтэй.
  • Үнэртүүлэгч, үнэртэй лаа, тамхины утааг хориглодог.
  • Байгалийн гаралтай, органик ахуйн бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүлдэг.
  • Цайруулагчгүй ариун цэврийн цаас ашигладаг.
  • Байгалийн гаралтай кофены шүүлтүүр цаас ашигладаг
  • Өнгө, үнэр, амт оруулагч, нөөшлөгч бодис, шавьж устгагч бодис ашиглагдаагүй органик хүнсний бүтээгдэхүүнүүд авдаг.

Байгалийн, сэргээгдэх, дахин боловсруулсан материалууд:

  • Нэг удаагийн хуванцрын хэрэглээнээс бүрэн татгалзсан анхны лодж,
  • Зочдын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үндэсний органик үйлдвэрлэгчээс авдаг,
  • Цагаан хэрэглэлүүд харшил өгөхгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Үндэсний үйлдвэрлэгч, гар урлалынхнаас алчуур, хөнжил гэх мэт авч болох бүгдийг авдаг,
  • Ган төмөр гал тогооны хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд ашигладаг,
  • Нэг удаагийн амны алчуурын оронд даавуун алчуурууд хэрэглүүлж, дахин ашиглуулдаг,
  • Дахин боловсруулсан дотоодын шил, шаазан савны хэрэглээтэй,
  • Ажлын харилцааг цаас хэвлэхгүйгээр электрон баримт бичгүүдээр шийддэг,
  • Дотоодын уран бүтээлчдийн байгалийн гаралтай материалаар бүтсэн урлагийн бүтээлүүдийг толилуулах замаар дотоод тохижилтоо шийдсэн.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан