Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос "Бордюрын мафи"-ийн талаар мэдээлэл хийлээ.
Тэд "Сүүлийн үед замын бордюрын ажилд биднийг буруутгаж байна. Бид мөрөөрөө ажлаа хийж яваа замчид. Тиймээс бид энэхүү мэдээллийг хийж байна. Замын бордюрыг урд хөршөөс нийлүүлж байгаа, манайд хэдхэн чулууны үйлдвэр байдаг ч нь нийлүүлэлтийг хангаж чадахгүй. Мөн бетонон хашлага их богино настай байдаг. Чулуун хашлагатай гудамжийг дурдвал Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө зэрэг 20 гаруй жил болж буй хашлагууд байна. Бетонон хашлагаас 2-3 дахин үнэтэй ч нэг сольчихвол 20-30 жил насалбал Монгол Улсад л хэрэгтэй. Яваандаа монголчууд чулуун хашлагыг өөрсдөө хийх хэмжээнд хүрэх байх. Урдаас чулуун хашлагаа авчирч нийлүүллээ гэх улс төрийн тоглоомд ороод байгаа нь харамсалтай байна.
Их бүтээн байгуулалтын ажилд оролцож буйгаараа бид муу нэртэй болчих гээд байх юм. Улс төржүүлэхгүй, үнэн бодит мэдээллээ хүргээсэй. Урд хөршөөс чулуун хашлага 30 гаруй мөнгөн төгрөгөөр худалдаж авдаг. Гэтэл 12 мянгаар оруулж ирдэг гэсэн ташаа мэдээллийг сошиал орчинд түгээж ард иргэдийг бухимдуулж байна. Авто замын салбарыг бүү улс төржүүлээч. Сүүлийн үед замын салбарыг их муу нэртэй болгож байна" гэлээ.
Урд хөршөөс бордюр оруулж ирдэг компанийн захирал н.Даваацэрэн "Бид урдаас 2000 гаруй хашлага оруулж ирлээ. Нэг кг тутамд 0,58 юаниар буюу нэг бордюрыг 36 мянган төгрөгөөр авч байна. Чулуун бордюрын татвар нь гаалийн татварт 20 хувь, НӨАТ-т 10 хувь буюу нийт 30 хувийг төлдөг. Тэгэхээр нэг ширхэг бордюрт 20,900 төгрөгийг татвар нэмэгддэг. Тэгээд Зам-Үүдээс УБ хүртэлх тээвэр нэг автомашин 5 сая төгрөг, тэгэхээр нэг бордюр 25 мянгаар ирж байгаа. Бидэнд вагон олддоггүй, цаг хугацаатай ажил учраас хурдан авч ирэхээ боддог. Тэгэхээр хотод ирэх хүртэлх зардал 83 мянган төгрөгөөр орж ирж, буулгаж, ачих ажлын зардал гарсаар 100 гаруй мянган төгрөг болдог. Замын бродюрыг солих нь буруу, зөв хэмээн ард иргэд шүүмжилсээр байдаг. Олон жилийн настай боржин чулуун бордюр хийж, ойрын 20-30 жилдээ бүр цаашлаад 50 жилийн хугацаанд дахиж солихгүй болгоё гэхээр "үнэтэй бордюр авлаа", "Бордюрны мафи" гээд мөн л шүүмжлээд байх юм. Монгол Улсын гааль дээр бүх мэдээлэл нь бий" гэв.
Бордюрыг компани бүр харилцан адилгүй үнээр оруулж ирж байгааг гэв. Дэлхий дээр хамгийн урт удаан насжилтаараа алдартай боржин хашлагыг хөгжингүй улс орнуудад түгээмэл ашигладаг гэлээ.
Мэдээллийн үеэр иргэн "Манай гэрийн гадаах хашлагыг хавар сольсон. Гэтэл одоо дахиад л солих гээд хуулсан, ухсан байдалтай байна. Та нар тооцоо судалгаа хийдэг юм уу, хэдээс дээш жилийн насжилттай хэчнээн бордюр солих гээд байгаа вэ" хэмээн шүүмжиллээ.