Өнгөрч буй энэ долоо хоног улс төрийн үйл явдлаар дүүрэн байлаа.
МАН ГАНЦААРАА ЗАСАГЛАХ УУ?
Гутал, цүнхний "хэрүүл" явсаар явсаар хамтарсан засгаас АН, ХҮН хоёрыг "жийхэд" хүргэх нь гэж тодорхойлбол хол зөрөхгүй л болов уу. Тэр дундаа АН-ын дарга Л.Гантөмөр намын даргын албыг өгөх хүсэлтээ өгсөн гэв. Угтаа ерөнхий сайдын хүүгийнх нь асар их тансаглалд эгдүүцсэн иргэд тэднийг орлогоо нотлохыг шаардахад, "бантсан хүн баавгай ална" гэдэгчлэн МАН Засгийн газрын хамтрагчдаа "хангалтгүй байлаа" гэж бага хурлаараа дүгнэн засгийн газраас гаргахаар шийдчихлээ.
Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хийж байна, төрийн ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Одоогоор алба, ажлын яриа хэлцэл юу ч байхгүй" гэсэн нь огцрох эсэх талаарх мэдээлэл одоогоор гараагүйг илтгэнэ.
Бага хуралд ирсэн МАН-ын гишүүдээс хэн, юу хэлснийг манай УЛС ТӨР цэснээс хүлээн авна уу.
ЗАЛУУСЫН ДУУ ХУУРТАЙ ТАЙВАН ЖАГСААЛ
Талбай хоёр хэсэгт хуваагдав. Зүрхэн тушаа гараа тавиад төрийн дууллаар өдөр бүр өндөрлөдөг "Огцрох амархан" тайван жагсаал. Тэд бол эх орныхоо төлөөх итгэл найдвараа тээсэн гал цогтой монгол залуусын төлөөлөл. Нөгөө хэсэг нь төв талбайд автобусаар олноороо ирж "десант" буусан гэх "эмээ өвөө" нар, мөнгө аваад дуртай дургүй ирж, нүүрээ нуусан хэсэг бүлэг залуу үеийн төлөөлөл байлаа. Тэдний дунд олны танил гэх хүмүүс ч "Ухаа худгаа авъя" хэмээн хашхичиж байв.
Нэг үгээр төв талбай ирээдүйг гэрэлтэйгээр харж буй залуу үеийнхэн ба эх орноо худалдсан өтөл үеийнхэн гэсэн хоёр хэсэгт хуваагджээ. "Огцрох амархан" жагсаалынхан тайван байдлыг илэрхийлж, сөрөг дайралтад эс хариу үзүүлэхээр бүгд суух аж. Нэг нь үзэл бодлоо илэрхийлэхэд бусад нь сонсож, уухайлан дэмжиж, цаашлаад бүр хамтдаа дуулна, сургалтад хамрагдана гээч. "Энэ яваа насандаа ийм гоё жагсаал үзсэнгүй" хэмээн зарим нь гайхан, омогшин дэмжинэ.
"НОТЛОГДООГҮЙ ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ" ӨРГӨН БАРИВ
Орлогоо нотлохыг ард иргэд нь шаардаж буй энэ цаг үед Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн барилаа.
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮ АТГ-Т МЭДҮҮЛЭГ ӨГӨВ
Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон "брэндсэг сторичин" бэрийн сүйт хархүү буюу Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн /2025.05.23/ Авлигатай тэмцэх газарт ирж мэдүүлэг өгчээ. О.Тэмүүлэнгийн найз бүсгүйн тансаг хэрэглээ нь Ерөнхий сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нийцэхгүй, давсан дүнтэй байгаа тул иргэд олон нийт АТГ-т хандаж, шалгах хүсэлт өгсөн билээ.
МАРАФОНТОЙ, АВТОМАШИНГҮЙ ӨДӨР
Өнөөдөр буюу тавдугаар сарын 24-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарласан. Марафонд оролцогчдын тоо нэмэгдэж энэ удаа гадаад, дотоодын нийт 30.000 орчим иргэн бүртгүүлжээ.
ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Энэ сараас эхлэн эхлэн тодорхой газруудад автозамын хөдөлгөөнийг хааж, зам засварын ажлыг эхлүүллээ. Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороонд тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас 26-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн хааж, засварлаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хороо, Денверийн гудамжны авто зам, Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх 1.4 км авто замыг тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 26-ны 06:00 цагийн хооронд хааж, засварлана. Дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.