Иргэн Чингисхаан ирчхэж. “Шар чингис” архины шил сугавчилчихсан. Хэн нэгэн шилийг нь аваад хогийн саванд санаандгүй шидчихсэнд сүрхий уурсаж, шилээ ухаж авав. Хажууд нь суусан бүсгүйтэй маргалдсан уу, ямартай ч харилцааны асуудал үүсгэснээр цагдаа ирж түүнийг аваад явлаа.
Мохошгүй тэмцэгч “Цагаан хоолой” жагсагч дахиад иржээ. Ахтай ярилцлаа.
-Таныг хэн гэдэг вэ?
-Намайг Бадарчийн Гантөмөр гэдэг. Ах нь тэмцэгч, төрийн бус байгууллагын тэргүүн. Би гурав дахь өдрөө ирж жагсаж байна.
-Цагаан хоолойгоо хаанаас авсан бэ?
-Би өөрөө худалдаж авсан юм.
-Хэд үү?
-Тэр чухал уу. Хүн цагаан хоолойтой байж болохгүй юу?.
Миний асуултад унтууцан, уурласнаар бидний яриа ингээд дуусав.
"ТАТВАР АРАЙ Л БАЙНА"
Жагсаалд оролцож буй дөрвөн хүнтэй яриа өрнүүллээ. Ажлаа хийж яваад арван жилийн нэг ангийн найзтайгаа таарлаа. Уул уурхайн компанид цалин өндөртэй ээлжийн ажилтай тэр “Татвар арай л байна” гээд толгой сэгсэрч байна. 14 хоногийн амралтаараа таксинд явах зэргээр давхар ажил хийж байгаа гэнэ. Өмнө нь хуулийн байгууллагад ажиллаж байсных тэр их хаширлажээ. Энэ удаагийн жагсаалыг 7 хоног сошиалоор, телевизийн мэдээнээс ажигласан. Эцэст нь, органик жагсаал гэж дүгнэсэн учраас өнөөдөр энд иржээ.
"ХӨНЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ЁСТОЙ"
Хоёр дахь нь нүдний шилээ цагаан цамцныхаа энгэрээс зүүсэн, дөч эргэм насны буурь сууж, бодол тогтсон байрын эр. Тэр хамтарсан засгийн газрыг “хөнжлийн” гэж тодотгов. Угаас л “хөнжлийн” засгийн газрыг эсэргүүцдэг хүн тул “Огцрох амархан” жагсаалын зорилготой, үзэл бодол нь таарч буй тул дэмжихээр иржээ.
“Сонгуульд ялсан нам дангаараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд, Засгийн газраа тэргүүлээд ажиллах ёстой. Гэтэл сөрөг хүчний байр суурьтай байх ёстой АН, ХҮН хоёрыг урхидаад нэг хөнжилд оруулчихсан. Үүнийг би эсэргүүцэж байгаа” гэж ярив.
"ЗӨВ БАЙГААД ӨГӨӨЧ"
Гурав дахь хүн хар нүдний шил, амны хаалт зүүсэн дунд эргэм насны бүсгүй. Монгол Улс бусад орны дайтай бодлого хэрэгжүүлдэг Засгийн газартай болоосой гэдэг чин хүсэл нь өнөөдөр түүнийг энд авчирчээ. “Монгол улс системгүй, бодлого нь огт хэрэгждэггүй. Маш сайн жишээ авчхаар улс байна шүү дээ. Цэцэрлэгээс нь эхлээд л хүнийхээ төлөвшилд анхаардаг байхад манайд огт тийм зүйл алга. Зөв бодлого хэрэгжүүлээд, зөв байгаад өгөөч гээд л ирлээ” гэв.
Уулзсан дөрөв дэх хүн хувиараа бизнес эрхлэгч. Хүн ажиллуулж, цалин олгодог. Тэр 10 хувийн, ажилтан ч бас 10 хувийн, нийлээд 26 хувийн татвар төлж байгаа. Гэтэл энэ татварын мөнгө шударга бусаар зарцуулагдаж байгаад бухимдалтай яваагаа хэлж байна.
Тэдний хэн нь ч хий хоосон сэтгэл хөдлөл, худлаа зүйл биш хүний амьдралын л асуудал ярилаа. Хэнийх нь ч амьдрал болоод, бүтээд, өмнөх ажлаа л хийгээд явж байхад сэтгэл ханачхаж чадахгүй байгаа тул Яармагаас ч яваад иржээ.
Энэ мэтчилэн өнгө, өнгийн хүсэл зорилготой, өөр өөр хүмүүс Сүхбаатарын талбайд цуглажээ. Зарим нь чин зүрхээрээ дуу, хоолой болъё гээд ирсэн байхад зүгээр л сонирхож, сонжиж ирсэн дүрэмт хувцастай сурагчид ч тэнд байна. Үг хэлж, уурлаж бухимдахгүй ч тэнд өдөр бүр чимээгүйхэн ирж суугаад, чимээгүйхэн таран оддог тууштай тэмцэгчид ч сууж байна.
Удаан сонсоход чих өвдмөөр царгисан дуу өсгөгч. Цагаан индэр, хэдэн сандал. Энэ бүгдийг мөн л энэ жагсаалыг чимээгүйхэн дэмжиж буй хүмүүс эрвийх, дэрхийхээрээ энд, тэндээс илгээснийг зохион байгуулагчид гэх залуус яриандаа дурдав. Сандлыг гэхэд европт ажиллаж, амьдардаг хүмүүс нэгдээд онлайн дэлгүүрээс захиалаад хүргүүлжээ. Харин дуу өсгөгчийг талбайн хажууханд байрлах офистой нэгэн “түр хэрэглэ” гээд сайн дураараа тусалсан гэнэ. “Ийм ч төлбөртэй жагсаал байдаггүй байх аа” гэх итгэл төрөхүйц ядруухан л жагсаал болж байна, талбайд.
Халмагхан нэг монгол бас иржээ. Гоё дуу, хөгжимд хөөрч тэсэлгүй л босоод бүжиглэх юм. Энгийн л нэг залуу бүсгүй эвсэлтэй гэгч нь бас бүжиглэж, тэд хэн нь ч хэнийгээ тээршээхгүйгээр өнөөдрийг, энэ цаг, минутыг өөр өөрийнхөөрөө мэдэрч байна. Зохион байгуулагч залуу “Манай ах өнөөдөр л жаахан уучхаж. Тэрнээс гурван өдөр жагсаж байгаа манай хүн шүү. Зөвөөр ойлгоорой, ахад хэдүүлээ алга ташъя” гэж жагсаалыг “эвлүүлчхээ" мэдэж байна.
Ерөөс Сүхбаатарын талбай дээр үнэгүй караоке ажиллаж байна. Хонхны баяраа тэмдэглэж буй хүүхэд, залууст зориулж “Сургууль минь баяртай”, жагсагчдад зориулж “Give Me Justice” эгшиглэнэ. Тийм ээ, “Бидэнд шударга ёсыг өгөөч”...Жагсаалын зорилго биелж, цаг дуусахаас урьтаж сонсох дуу “Үргэлж хамтдаа” байх.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилготой “Огцрох амархан” нэртэй жагсаал Сүхбаатарын талбайд долоо дахь өдрөө үргэлжилж байна.