gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 14
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ҮАБЗ хуралдаж, эрчим хүчний үнийн өсөлтийг хэлэлцэнэ

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2024-10-30
120
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
120
Twitter logo
Улс төр
2024-10-30
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 24 минут
2024.10.30

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун эрчим хүчний салбарт хийж буй үнэ тарифын шинэчлэлийн талаар өчигдөр /2024.10.29/ мэдээлэл өгсөн. ЭХЗХ-ноос үнийн нэмэгдлийг ямар байдлаар хийхээ өргөн хүрээнд судалж, олон хувилбараар тооцоолол хийжээ.

ТООЦООЛОЛ: 50 ам.метр талбайтай орон сууц бүхий 4 ам бүлтэй дундаж өрх

  • Цахилгааны төлбөр. Сард дунджаар 220 кВт/цаг цахилгаан хэрэглэж, 36220 төгрөг төлж байна. Шинэ тарифаар дунджаар 15 мянган төгрөг нэмэгдэж, 52 мянган төгрөг төлөхөөр байна.
  • Дулааны төлбөр. Сард 42 мянган төгрөг гардаг. Хоёр дахин нэмснээр 84 мянган төгрөг болно.

Халаалтын улиралд эрчим хүчний хэрэглээний нийт төлбөр өрхийн орлогын 3.1 хувийг эзэлж байгаа бол тариф шинэчлэгдсэнээр 5.4 хувийг эзлэхээр байна. Олон улсын дунджаар энэ үзүүлэлт 5-7 хувьтай байдаг. Үүнээс өндөр тарифтай улс орнууд ч бий.

  12 цаг 13 минут
2024.10.30

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны  дарга Т.Доржханд "Засгийн гаразр ирэх онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний 8 нь эрчим хүчний төслүүд юм. Эрчим хүчний үнэ тариф нэмэхгүй бол ээ салбар хүнд байдалд орсон. Өнөөдөр ҮАБЗ хуралдана. Бид энэ хурлаар эрчим хүчний салбарт ямар шинэчлэл хийхээ танилцуулна. Өмнө нь УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан. УИХ-ын гишүүд энэ шинэчлэлийг дэмжсэн.

Манай хороонд УИХ-ын гишүүдээс гадна хувийн хэвшил, ТББ, иргэний нийгмийн төлөөлөл ч багтсан. Үнэ нэмэх нь шинэчлэлийн зөвхөн нэг хэсэг.

Төр энэ салбарт монопол байна. Шилжилтийн эхний үе шат 2-5 жил үргэлжилнэ. Бусад улсад ч ийм хугацаанд хийдэг. Технологи хуучирсан тул эрчим хүчний салбарт ихээхэн хөрөнгө оруулах шаардлагатай. Гэхдээ үүнийг төр хийхгзй, хувийн хэвшлийнхэн хийнэ. Хувийн хэвшлээс ногоон эрчим хүчинд хөрөнгө оруулах шаардлага тавина. Төр юу хийх вэ гэхээр санхүүжилт авах байгууллагуудтай холбож өгнө, хуулиа шинэчилнэ.    

Үнэ нэмэхдээ үе шаттайгаар, иргэдэд санхүүгийн ачаалал нэмэхгүй байдлаар тогтооно. Төрийн компаниудыг үнэгүйдүүлэн, хувийнханд өгөх гээгүй. Ийм хардлага байна. Бид хэд хэдэн хөрөнгө оруулагчтай уулзсан. Тэд улс төрийн тогтвортой орчин л хүсэж байна   

БИ УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллахдаа төсвийн үр ашгийг нэмэх шаардлагыг их тавьдаг байв. Ирэх онд ердөө 38 том төсөл хэрэгжүүлнэ. Өмнө нь олон зуун жижиг төсөлд төсвийн мөнгийг зарцуулдаг, амсуулаад явдаг байв. Хэн лоббитой нь өөрийнхөө тойрогт мөнгө тавиулдаг байсан нь нууц биш.

Удахгүй айлууд сэргээгдэх хүчийг өөрсдөө үйлдвэрлэн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ" гэв. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Шинэчлэлийг бүх шатанд дэмжиж байгааг дуулгахад таатай бaйна.  Энэ салбар манай улсын тусгаар тогтнолтой холбоотой гэв.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа бид эрчим  хүчний компаниудын засаглалыг сайжруулахын тулд хаана авлига, алдаа гарав, яаж цаашид засах вэ гэдэгт анхаарч байна. Энэ салбарт   30-аад компани бий. Тэдгээр компанийн ТУЗ, гүйцэтгэх захирлуудыг сольсноор асуудлыг шийдэхгүй. Ул суурьтай судлах хэрэгтэй.  

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:  Эрчим хүчний салбар 101 жилийн настай. Эрчим хүчний хэрэглээ жил бүр өслөө ирэх жил ТЭЦ2 шиг чадлыг нэмж ашиглалтад оруулах шаардлагатай. Чадлын дутагдал бий болсон. Хоёр хөрштэй харьцуулахад нэг хүнд ногдох цахилгааны хэрэглээ манай улсад 2 дахин бага. Цар тахлын улмаас дэлхий нийтэд инфляц бий болж, эрчим хүчний салбар алдагдалд орсон.

Эрчим хүчний үнийг төрөөс хатуу тогтоодог атлаа зардал нь зах зээлийн зарчмаар гардаг. Иймд зөрүү үүссэн. 285 төгрөгөөр үйлдвэрлэж 216 төгрөгөөр цахилгаан нийлүүлж байна. Манай салбарт хоёр асуудал үүссэн. Санхүүгийн болон техникийн хоцрогдол. Иймд УИХ-аас томоохон ажлын хэсэг байгуулав. Бид сүүлийн гурван сард юуг, яаж хийхээ тодорхой болгосон гэв. Уг нь энэ асуудлыг аль эрт ярьж эхэлсэн ч өнөөг хүртэл хэрэгжсэнгүй.

Бид эхний ээлжид үнийг өртөг рүү нь ойртуулна. Төрөөс эрчим хүчний салбарын компанийн захирлуудыг томилдог. Эдгээр компанийн зарим мэдээлэл ил тод биш тул олон нийтийн хяналтад оруулж, нээлттэй хувьцаат компани болгоно.

Сэлэнгэ аймгийн төвд 70, Завханд 50 мегаваттын хүчин чадалтай станцууд барьж байна. Дорнодын ЦС-ыг барих ажил энэ онд дуусна. Ингэснээр өнгөрсөн онтой харьцуулахад шинэ эх үүсвэрүүд нэмэгдсэн.

ТЭЦ3-т 300 мегаваттын цахилгаан, 360 мегаваттын дулааны шинэ эх үүсвэр барихаар ОХУ-тай ярилцаж байна. Харамсалтай нь энэ төслийн өртөг өндөр байгаа юм.

Хамгийн сүүлд 2022 онд буюу цар тахлын дараа эрчим хүчний үнийг нэмсэн.  Ингэхдээ уул уурхайн салбарын төлдөг тарифыг 294 кв/цаг болгосон. Одоо ахуйн  хэрэглээ нэг квт нь 140 төгрөг байгааг 175 төгрөг болгох тооцоо хийж байна. Эрчим хүчний зохицуулах хороо бие даан шийдвэр гаргадаг байгууллага. Тэд шийдвэрээ дангаараа гаргана.

Удахгүй эрчим хүчний үнийг чөлөөлнө. Хувийн хэвшлийнхэн энэ салбарт орж ирж, өрсөлдөөн бий болсноор үнэ буурах ч магадлалтай. Эхлээд үнэ нэмж байна. Учир нь өртөгт нь хүргэснээр хөрөнгө оруулагчид энэ салбар руу орох сонирхол нэмэгдэнэ.     

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан