Монголын Үндэсний музей түүх, соёлын баялаг өвийг хадгалан, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхээр “Үндэсний бичиг – Өв соёл” үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй дэлгэлээ.
Энэ үзэсгэлэнгээс түүхэн өвийг тээсэн 100 гаруй эд өлгийн зүйлийг сонирхох боломжтой.
Үзэсгэлэнгийн талаар Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Хос-Эрдэнэ хэлэхдээ, “Монголчууд бид бичиг үсгийн арвин баялаг түүх уламжлалтай ард түмэн.
Хүннү гүрний үеэс улбаатай өнөөг хүртэл өөр хоорондоо ялгаатай 10 гаруй бичиг үсэг зохион хэрэглэж ирсэн түүхтэй. Тэдгээрийн нэг нь Монгол бичиг.
Тухайлбал, Хар бухын балгаснаас илрүүлсэн үйсэн дээрх бичгүүд, Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн захидал, Монгол бичиг бүхий тамхины хайрцаг, цоож цуургын зүйлсийг дурдаж болно.
Манай улсын үе үеийн удирдлагууд үндэсний бичгээ хадгалах, түгээн дэлгэрүүлэх шийдвэрүүдийг гаргаж байсан. 1920-1940 онд кирилл үсгээр албан хэргээ хөтөлж ирсэн ч 1985 онд Монгол бичгээ сэргээх “Хос бичигтэн” болох суурь тавигдсан. Хэдий явцдаа орхигдсон ч үндэсний бичгээ сурахад одоо ч хожимдоогүй” гэдгийг онцоллоо.
ЦААСАН ОЛДВОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХАД БАГАДАА ГУРВАН САР ЗАРЦУУЛДАГ
Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд дунд цаасан захидал онцлох зүйл байв. Энэ нь бусад төрлийг бодвол сэргээн засварлахад нарийн, төвөгтэй байдаг аж.
Энэ талаар Монголын Үндэсний музейн Сан хөмрөгийн албаны сэргээн засварлагч Д.Нямсүрэн “Би уран дархан мэргэжилтэй.
Монголын Үндэсний музейд сэргээн засварлагчаар 13 жил ажиллаж байна. Эртний түүх, соёл уламжлалын өвийг тээсэн олдворуудыг сэргээн засах, хадгалж, хамгаалах чухал үүргийг бид хариуцан ажилладаг.
Манай улсад цаасан эдлэлийн сэргээн засварлалт илүү онцлогтой. Хүмүүс зөвхөн цаас мэтээр л хүлээж авдаг. Гэтэл ном, бичмэл, товхимол нь бүх эртний эдлэлийн гоёл чимэглэлд ямар нэгэн байдлаар тусгагдсан байдгаараа сонирхол татдаг” гэсэн юм.
Цаасан олдворыг сэргээн, засварлахад багадаа гурван сар зарцуулдаг. Тухайлбал, өнцөг, булан нь сэмэрсэн, тасарсан тохиолдол цөөнгүй. Үүнийг бүтэн болгохын тулд нөхөн сэргээх ур дүй шаардахаас гадна цаасны хоорондын нийцэл, цавуулаг чанарыг бүрэн мэддэг байх шаардлагатай гэдгийг тэрбээр тодотгосон.
“ТҮҮХЭН ОЛДВОРУУД БИДЭНД ӨНГӨРСНИЙГ ЯРЬДАГ, ЗААДАГ”
Түүхийн эд өлгийн олдвор, дурсгал нь бидэнд өнгөрснийг ярьж өгдөг. Үйсэн эдлэлийн олдворуудыг анх олоход тийм гэж хэлэхийн тэмдэггүй байдаг. Үйсэн эдлэлийг сэргээн засварлахын тулд түүний бүтэц, зохион байгуулалтыг бүрэн ойлгосны дараа археологиос олдсон олдворт гар хүрдэг.
Эдгээр өвөг дээдсийн үлдээсэн хосгүй, үнэт өв соёлын олдворыг багадаа 100 жил хадгалж, хамгаалахаар цаг тутам суралцаж байдаг.
Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс онцлох хоёрыг нь уншигчдад тайлбарлаж өгөхийг Монголын Үндэсний музейн тайлбарлагч П.Цэндмаагаас хүссэн юм.
Тэрбээр “Монголын Үндэсний музейд хадгалж буй 16-17-р зууны үеийн “Халхын ноёдын үйсэн дээрх бичиг” нь хулсны үйсэн дээр усны үнсийг боловсруулж, дөрвөлжин хэлбэрт оруулан нуруулдаж, хар өнгийн бэхээр бичигдсэн товхимол юм.
1570-1800 он хүртэлх Халхын ноёдын 18 удаагийн чуулганаар хэлэлцэн гарсан хууль дүрмийг эмхлэн бичсэн байдаг. Тухайн үед цаас ховор байсан тул олдоцтой байх хус модны үйсийг ашиглан Монгол бичгээр дурсгалын үг бичсэнээрээ онцлогтой.
Энэхүү олдворыг 1970-аад оны үед Монголын нэрт археологич Х.Пэрлээ Булган аймгийн Дашинцэлэн сумын Хар бухын балгаснаас олж, судалгааны эргэлтэд оруулсан.
БНМАУ-ын хөдөлмөрч ард олноос Маршал Х.Чойбалсан, ардын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу нарт талархал илгээж, бэлэг дурсгалын зүйлс гардуулсан байдаг. “Маршал Х.Чойбалсан танаа” гэж гарчигласан талархлаа Монгол бичгээр бичсэн гэдгээр онцлогтой.
Учир нь Монголчууд 1946 онд бүх нийтээр кирилл бичигт шилжсэн ч 1970 оны үед ч үндэсний соёл уламжлалаа орхигдуулаагүйг харж болно.
Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн захидал нь сонгодог Монгол бичгээр бичигдсэн. Онцлог нь орхиц, зурлаг нь урагшаа төгсгөлтэй байдаг.
Захиа бичсэн онцлог, хэв байдлыг ажиглавал уламжлалт албан ёсны дипломат хэлбэрийг мөн агуулсан. Хааны нэрийг мөр тэтгэх ёсоор бүхний эзэн гэдэг утгаар нэг мөр дээш өргөмжилж бичиж ирсэн.
Нэг цаасан дээр хааны зарлиг гүйцдэггүй тул 2-3 цаас нийлүүлж бичдэг байсан. Цаас нийлүүлэхэд дунд нь залгаа үүснэ. Энэ нь явцдаа солигдохоос сэргийлж хоёр цаасны нийлсэн нугалбарт хааны тамгыг даран баталгаажуулах аргыг хэрэглэдэг байсныг харж болно” гэв.
Өнөөдөр нээлтээ хийсэн үзэсгэлэнг сонирхохоор ирсэн багш Л.Нямсүрэн өөрийгөө музей үзэх, шинэ үзэсгэлэнг шимтэн сонирхдог хүн хэмээн тодорхойлсон бөгөөд “Би Монголын түүх, угсаатан зүйн соёлыг ихээхэн сонирхдог.
Музейн шинэ үзэсгэлэн бүрийг алгасахгүй үзэхийг хичээдэг. Тиймдээ ч Монголын үндэсний музейн гадна байршуулсан үзэсгэлэнгийн самбарыг ихэд олзуурхан орж ирлээ” гэсэн юм.
Үндэсний бичиг – Өв соёл үзэсгэлэнг тавдугаар сарын 12-ныг хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимаас үзэх боломжтой.