Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төвөөс цахим эдийн засгийн экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих санг энэ жил байгуулжээ. Уг санд дэлхийн 600 гаруй байгууллага өрсөлдсөнөөс Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) дөрвөн орны нэгээр шалгарч, хоёр жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх эрхтэй болсон байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Одын хэлснээр:
- Экспорт хийж буй болон хийхээр төлөвлөж буй эмэгтэй бизнес эрхлэгчдэд 30-100 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг олгоно.
- Экспортын бүтээгдэхүүнд стандартын талаар зөвлөгөө өгнө.
- Зах зээлд гарч чадахгүй байгаа ЖДҮ эрхлэгчдийг олон улсын зах зээлтэй холбох, дижитал худалдааны платформ ажиллуулна.
- “E-Mongolia” платформ дээр аж ахуй нэгжүүдэд зориулсан "E-business" цэсийг хөгжүүлнэ.
- Хоёр жилийн хугацаатай тэтгэлгээс гадна урт хугацааны экспортын санхүүжилтийн шугамыг хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлнэ.
- Хөтөлбөр олон нийтэд нээлттэй бөгөөд mongolchamber.mn сайтаар урьдчилсан саналаа өгөх боломжтой гэв.
Тэтгэлгийн хүрээнд хараат бус комисс байгуулж сонгон шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх аж.