Өнөөдөр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 7-н билээ. Энэ өдөр хоорондоо золгодоггүй, айлд очиж, гадагш зочлохгүй, "хар өдөр" хэмээн цээрлэдэг ажээ.
Тухайлбал, үйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёх, усанд явах, эд мал зээлээр өгөх, шинийн нэгэнд айлд хонох, сар шинээр уйлах, хэрэлдэхийг цээрлэнэ. Эдгээр цээрлэх ёсын нэг нь шинийн 7-нд золгохгүй, айлд зочлохгүй байх тухай юм.
Тэгвэл энэ талаар Монголын бурхан шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс тодруулахад "Шинийн 15-ны өдрийг дуустал онцгой сайн өдрүүд үргэлжилж буй. Тиймээс эл өдөр золгохгүй гэх зүйлгүй. Золгож болно" хэмээн тайлбарлалаа.