Италийн Турин хотноо Дэлхийн Тусгай Олимпын наадам үргэлжилж байна.
Дэлхийн Тусгай Олимпын Сержант Шрайверын Олон улсын Элч төлөөлөгч Б.Ерөөлтийг та бүхэнд танилцуулж байна.
Б.Ерөөлт Италийн Турин хотноо зохион байгуулагдсан “Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” дээд хэмжээний хэлэлцүүлгийг амжилттай чиглүүлэн удирдсан бөгөөд дэлхийн хэмжээнд оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй залуу манлайлагчдын нэг юм.
Тэрээр оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн дуу хоолойг дэлхий дахинд түгээхийн сацуу Монгол улсад хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэхэд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Дэлхийн Тусгай Олимпын Сержант Шрайверын Олон улсын Элч төлөөлөгч Б.Ерөөлтийн манлайлал нь Монгол Улсыг хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн хөдөлгөөнд тэргүүлэгч орнуудын нэг болгож, олон улсын тавцанд манай улсын оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Ерөөлтдөө баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!
Сонирхуулахад Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам нь Италын Турин хотноо 2025 оны 3-р сарын 8-15-нд болж байна. Тус наадам Италид анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог байна. Нийт 102 улсын 3,125 тамирчин дараах найман спортын төрлүүдэд өрсөлдөнө. Мөн Монгол Улсаас 24 тамирчин зургаан төрөлд өрсөлдөж байна.
Монголынхоо баг, тамирчдад өндөр амжилт хүсье.
- Уулын цана
- Цанын гүйлт
- Уран гулгалт
- Шорт-трек
- Сноуборд
- Цасан дээрх алхаа (Snowshoeing)
- Флорбол
- Бүжгийн спорт
Италийн Турин хотноо болж буй Тусгай Олимпын нээлтийн үйл ажиллагаа:
Түүний талаарх өмнөх нийтлэлүүд: