Сүүлийн хэдэн өдөр АНУ болон Гринландын асуудал дэлхийн анхаарлын төвд дахин орлоо.
Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой хэмээн онцолж, Европын зарим улстай худалдааны тарифын асуудлыг хүртэл энэ сэдэвтэй холбон ярьсан нь олон улсын маргааныг өдөөв.

Трампын мэдэгдлүүд нь АНУ Гринландыг шууд худалдан авах эсвэл эзэмших гэсэн оролдлого биш гэж Цагаан ордон тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр Арктик бүс дэх цэргийн стратегийн нөлөөгөө нэмэгдүүлэх сонирхол илт харагдаж байгаа аж.
АНУ ЯАГААД ГРИНЛАНДАД САНААРХАЖ БАЙНА ВЭ?
Гринланд нь пуужингийн эрт сэрэмжлүүлэх систем, Арктикийн далайн зам, сансрын хяналтын хувьд АНУ болон НАТО-д чухал байрлалтайд тооцогддог. АНУ аль хэдийн Гринландад Туле агаарын баазтай бөгөөд үүнийг өргөжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудал хэлэлцээний гол сэдэв болоод байна.
Гринландын ирээдүйг хэн, хэрхэн шийдэх вэ гэдэг асуулт Арктикийн мөсөн доор нуугдсан хамгийн том геополитикийн зөрчил хэвээр байна.
Давосын уулзалтын үеэр Трамп НАТО-ийн удирдлагатай “ирээдүйн хамтын ажиллагааны хүрээ” гэх ойлголтын хүрээнд тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн нь Дани болон Европын холбооны зарим оронд болгоомжлол төрүүлсэн юм. Учир нь Гринланд нь Данийн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг, дотоод өөртөө засах эрхтэй нутаг бөгөөд түүний ирээдүйн статусыг гаднаас шийдэх оролдлого гэж үзэх хандлага Европт давамгайлж байна.
Гринландын дотоодод ч эсэргүүцэл нэмэгдэж, “Гринландыг битгий оролд” гэсэн уриатай жагсаал, мэдэгдлүүд гарч эхлээд байна. Орон нутгийн улс төрчид Гринланд бол худалдааны объект биш, ард түмнийхээ хувь заяаг өөрөө шийдэх ёстой нутаг дэвсгэр гэдгийг онцолжээ. Тус бүс нутгийн хувьд АНУ-тай хамтран ажиллах нь эдийн засгийн боломж авчирч болох ч тусгаар тогтнол, өөрийн шийдвэр гаргах эрхэд заналхийлж болзошгүй гэж болгоомжилж байна.
ОРОС, ХЯТАД Ч АЖИГЛАЖ БАЙНА
Энэ маргаанд Орос, Хятад зэрэг том гүрнүүд ч анхааралтай ажиглагчийн байр сууринаас хандаж буй юм. Тодруулбал, Оросын тал АНУ болон Европын хооронд үүссэн зөрчлийг НАТО-ийн дотоод эв нэгдэлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж харж буйгаа илэрхийлсэн бол Хятад улс Арктик дахь хэт нэг талын нөлөөг нэмэгдүүлэх оролдлогоос сэрэмжлэх хэрэгтэй хэмээн анхааруулжээ.
Трамп энэ бүс нутагт Орос, Хятадаас учирч болзошгүй аюул заналыг удаа дараа онцолж ирсэн. Тэр "Truth Social" дахь нэгэн нийтлэлдээ “НАТО 20 жилийн турш Дани улсад "Оросын заналхийллийг Гринландаас холдуулах ёстой" гэж хэлсээр ирсэн. Харамсалтай нь Дани үүнийг хийж чадсангүй. Одоо цаг нь болсон, энэ асуудал шийдэгдэнэ!” хэмээн бичжээ.
АСУУДЛЫН ГОЛ ШАЛТГААН "ГРИНЛАНДДАА" Ч БИШ БАЙЖ БОЛНО
Шинжээчдийн үзэж буйгаар “Америк VS Гринланд” гэх гарчигтай мэт харагдаж буй энэ маргаан нь үнэндээ Гринландын тухай бус, Арктикийг тойрсон дэлхийн их гүрнүүдийн шинэ өрсөлдөөний илрэл юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мөс хайлж, шинэ далайн зам, ашигт малтмалын нөөц ил болж буй энэ бүс нутаг XXI зууны геополитикийн шинэ фронт болж байна. АНУ, Европ, Орос, Хятад гээд бүх том тоглогчид Арктикт байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа нь Гринландын асуудлыг олон улсын тавцанд улам хурцатгаж байна.
Одоогоор АНУ Гринландыг шууд эзэмших тухай албан ёсны санал дэвшүүлээгүй ч аюулгүй байдал, цэрэг стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь тодорхой байна. Харин Гринландын ирээдүйг хэн, хэрхэн шийдэх вэ гэдэг асуулт Арктикийн мөсөн доор нуугдсан хамгийн том геополитикийн зөрчил хэвээр үлдэж байна.
Сүүлийн жилүүдэд Гринландын байгалийн баялаг, тэр дундаа ховор газрын элементүүд, уран, төмөр зэрэг ашигт малтмалд сонирхол эрс нэмэгдсэн. Мөн газрын тос, байгалийн хийн нөөц их байж болзошгүй гэж үздэг.
Трамп ийм төрлийн баялагт Украинтай хийсэн харилцааг оролцуулан бусад бүс нутагт ч анхаарал хандуулж ирсэн боловч Гринландыг сонирхох шалтгаан нь эдгээр баялаг биш гэж тэр үгүйсгэдэг.

ГРИНЛАНДЫН ТУХАЙ ТОВЧХОН:
Гринланд бол Арктикийн бүсэд оршдог дэлхийн хамгийн том арал. Ойролцоогоор 2.2 сая км² (836,330 квадрат миль) талбайтай бөгөөд энэ нь Германаас бараг зургаа дахин том гэсэн үг юм.
Мөн дэлхий дээрх хамгийн сийрэг хүн амтай нутаг дэвсгэрүүдийн нэг бөгөөд ойролцоогоор 56,000 хүн амьдардаг, тэдний дийлэнх нь уугуул инуит хүмүүс юм.
Хойд Америк болон Арктикийн хооронд байрладаг учраас пуужингийн довтолгоо гарсан тохиолдолд эрт сэрэмжлүүлэх систем байрлуулах, мөн бүс нутаг дахь хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах стратегийн хувьд давуу байршилтай.
Хүйтэн дайны оргил үед АНУ Гринландад цөмийн пуужин байрлуулах төлөвлөгөөтэй байсан ч инженерийн хүндрэл болон Данийн эсэргүүцлийн улмаас уг төслийг орхисон байна.
АНУ нь Дэлхийн II дайнаас хойш "Pituffik" сансрын баазыг ажиллуулж ирсэн бөгөөд одоогоор тус бааз нь пуужингийн хяналт, тандалт хийдэг.
Гринландын нутаг дэвсгэрийн ойролцоогоор 80 хувь нь мөсөн бүрхүүлтэй тул хүн амын ихэнх нь нийслэлийн баруун өмнөд эрэгт суурьшсан байдаг.
Тус арлын эдийн засаг нь голчлон загас агнуурт тулгуурладаг бөгөөд Данийн засгийн газраас их хэмжээний татаас авдаг.

ДАНИ ЯАГААД ГРИНЛАНДЫГ ЗАХИРДАГ ВЭ?
Хэдийгээр Гринланд нь газарзүйн хувьд Хойд Америк тивийн нэг хэсэг боловч Данийн нутаг дэвсгэрээс бараг 3,000 км зайд оршдог атлаа ойролцоогоор 300 жилийн турш Дани улсын хяналтад байсаар ирсэн.
XX зууны дунд үе хүртэл арал колони хэлбэрээр захирагдаж байсан бөгөөд энэ хугацаанд ихэвчлэн тусгаарлагдмал, ядуу хэвээр байжээ.
Дэлхийн II дайны үеэр Нацист Герман Данийн эх газрыг эзлэн авахад АНУ Гринландыг эзлэн орж, цэргийн болон радио станцууд байгуулсан. Дайны дараа ч Америкийн цэргүүд Гринландад үлдсэн хэвээр байв.
1951 онд Дани улстай байгуулсан хамгаалалтын гэрээгээр АНУ тус нутаг дэвсгэрийн хамгаалалтад чухал үүрэг гүйцэтгэх, цэргийн бааз барих, ашиглах эрхтэй болсон.
1953 онд Гринланд Данийн вант улсын албан ёсны хэсэг болж, Гринландын иргэд Данийн иргэншилтэй болсон.
1979 онд болсон өөртөө засах эрхийн тухай бүх нийтийн санал асуулгаар Гринланд дотоод бодлогын ихэнх асуудлыг өөрөө шийдэх болсон ч гадаад бодлого, батлан хамгаалалт Данийн мэдэлд үлдсэн.
Өдгөө Гринландад Данийн болон Америкийн цэргийн оролцоо зэрэгцэн оршиж байна гэсэн үг юм.
Эх сурвалж: Reuters, BBC, PBS news