Монгол Улсад жил бүр мянга, мянган галын дуудлага, авто осол бүртгэгддэг. Гэвч эдгээрээс ч илүүтэй, чимээгүй хэрнээ хамгийн олон гэр бүлийг хөндөж буй эмгэнэлт шалтгаан бол хорт хавдар юм. 2024 оны байдлаар шинээр хорт хавдраар өвчилсөн хүний тоо 8,169 болж, өмнөх оноосоо 13 хувиар өссөн байна. Энэ бол зүгээр нэг тоо биш. Нэг тоо бүрийн ард нэгэн гэр бүлийн амьдрал, аз жаргал, амар амгалан алдагдаж байдаг.
Нэг хүнд оношилгоо, хими эмчилгээ, мэс засал, дараагийн сувилгааны зардал нийлээд хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөгийг зарцуулдаг байна. Энэ нь хорт хавдраар өвчилсөн тохиолдолд тухайн хүний биемахбодь, сэтгэл санаанаас гадна гэр бүлийнхэн нь санхүүгийн хүнд байдалд ордог гэдгийг харуулж байгаа юм.
Бид энэхүү өвчинтэй тэмцэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдах шаардлагатайг мэддэг ч нэгэнт өвчилсөн тохиолдолд өөрт болон гэр бүлийнхэндээ үүсэх санхүүгийн дарамтаас хамгаалагдах боломжтой гэдгийг мэддэг билүү? Энэ өвчнийг даван туулах санхүүгийн хэрэгцээгээ хандиваар биш даатгалаар шийдэх боломж хэн бүхэнд нээлттэй байдаг.

Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн хүйсийн харьцаа 50:50 байдаг ч хорт хавдрын даатгалд хамрагдсан хүмүүсийн хувьд эрэгтэйчүүд 60%, эмэгтэйчүүд 40%-ийг эзэлж байна. Энэ нь эрэгтэйчүүд гэр бүлийнхнээ гэнэтийн санхүүгийн эрсдэлээс хамгаалах хариуцлага, ухамсар харьцангуй өндөр байгааг илтгэж байна.
Mobilife-н Хорт хавдрын даатгал нь хорт хавдар оношлогдсон үед эмчилгээ болон дагалдах зардлаас үүдэх санхүүгийн дарамтыг бууруулахад зориулагдсан хамгаалалт юм. Өөрөөр хэлбэл бүх төрлийн хорт хавдраар оношлогдсон тохиолдолд таны сонгосон багцын дүнгээс хамааруулан нөхөн төлбөр олгоно.
Та энэхүү даатгалд хамрагдахыг хүсвэл дараах линкээр орж даатгалаа идэвхжүүлээрэй. https://www.mobicom.mn/mobiapp/mobilife