gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хэлбэрээ өөрчилсөн дээрэлхэлтээс өсвөр үеийнхнээ хэрхэн хамгаалах вэ?

О.Батхишиг
Нийгэм
2 цаг 50 минутын өмнө
Twitter logo

Цахим гэх үг бидний амьдралд цахиур хагалж орж ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Интернэтийн тусламжтайгаар мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломж нээгдсэн нь бидний амьдралыг хөнгөвчилсөн ч, нөгөө талдаа хяналтгүй, биет бус орчинд "цахим дээрэлхэлт" хэмээх үл үзэгдэх аюул газар авах үндэс болов.

Монголд 13-18 насны хүүхдүүдийн 96 хувь нь фэйсбүүк хаягтай бөгөөд дийлэнх нь өдөр бүр юүтүб, инстаграмм, тик ток тогтмол ашиглаж байна. Энэ өндөр хэрэглээний цаана 14-18 насны хоёр хүүхэд тутмын нэг нь цахим дээрэлхэлтэд өртөж, тэдний 93 хувь нь өөрийгөө хамгаалах чадваргүй байна гэх судалгаа гарчээ.

Хэлбэрээ өөрчилсөн дээрэлхэлт ба бодит тохиолдлууд 

Сүүлийн үед өсвөр насныхан, тэр дундаа охид бүлэглэн нэгнийгээ дээрэлхэх, эмзэг үеийнх нь бичлэгийг хийж олон нийтийн сүлжээнд дэлгэх тохиолдол газар авав. Саяхан томоохон худалдааны төвд ганцаар явсан охин сургуулийнхаа бүлэг охидтой таарч, "фэйсбүүкээр блоколсон" гэх шалтгаанаар шатаар чирүүлж, элдвийн үгээр доромжлуулжээ. 

Дээрэлхэгч охид хохирогчийн эсэргүүцэл үзүүлж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж, түүнийг "соёлгүй, бүдүүлэг, зургаасаа өөр, олон хөвгүүдтэй харьцдаг" хэмээн гүтгэн гутаасан байна. Үүнээс болж хохирогч охин өөртөө болон бусдад итгэх итгэлээ гээж, сэтгэл зүйн асар гүн уналтад оржээ.

Мөн охид бүлэглэн нэгнийгээ дээрэлхэж, үүнийг нь хөвгүүд бах таваа ханган харж, зодож буй бичлэгээ цахим хуудсаараа хуваалцах нь ердийн үзэгдэл мэт дэлгэрч байна. Ийм дарамтад өртсөн хүүхэд сэтгэл гутралд орж, хоолны дуршил буурах, нойр алдагдах, хичээлдээ дургүй болох зэргээр нийгмээс тусгаарлагддаг. Хамгийн ноцтой нь, дээрэлхүүлсэн хүүхэд өөрөө эргээд бусдыг дээрэлхэх хандлагатай болдог нь энэ асуудлыг улам даамжруулж буй хэрэг юм.

Үе тэнгийнхний дээрэлхэлт ийнхүү хэлбэрээ өөрчилж, цахим орчинд улам хурцдаж байгаа энэ үед өсвөр үеийнхнийг хамгаалах асуудалд нийгмийн бүхий л түвшинд онцгой анхаарал хандуулах цаг хэдийн иржээ.

Хориглох биш, хамгаалахыг заах цаг иржээ

Цахим орчны хэрэглээг бууруулах тухай яриа олонтой гардаг. Гэвч бодит байдал дээр цахим орчин бол боловсрол, харилцаа, мэдээллийн гол суваг болсон учир хялбар биш. Тиймээс асуудлын шийдэл нь хориглох биш  хамгаалахад чиглэж, үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж, цахим орчныг ухаалгаар ашиглахад чиглэж байна.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд эрсдэлийг таних, хувийн мэдээллээ хамгаалах, дарамтад өртсөн үед зөв хариу үйлдэл үзүүлэх, тусламж хүсэх зэрэг чадварыг системтэйгээр заах шаардлагатай болжээ.

Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд тодорхой алхмууд хийж эхэлсэн нь сайшаалтай. Тухайлбал, эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянаж чаддаггүй, дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 50 хувь нь асуудлыг гэр бүлээсээ нуудаг байна. Иймд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг энэ онд боловсруулж эхэлсэн. Анхдагч хуулийн төсөлд насны хязгаартай хэрэглэгч,  нийгмийн сүлжээ, нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч гэсэн ойлголтыг тусгаж, харилцааг нь зохицуулах аж. 

Цаашлаад Мобиком корпораци хүүхэд, залууст цахим хэрэглээний боловсрол олгох зорилгоор “Smart Usage” хөтөлбөрийг 3 дахь жилдээ ажилтнуудын оролцоотойгоор хийсээр ирсэн аж.. Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цахим орчны зөв хэрэглээ, цахим дээрэлхлээс урьдчилан сэргийлэх, хувийн нууцаа хамгаалах талаар сургалтуудыг зохион байгуулдаг аж. 

Мөн smartusage.mobicom.mn цахим хуудсаар дамжуулан багш, эцэг эхчүүд анги хамт олондоо зориулан сургалтын сэдвүүдээс сонгож, захиалга өгөх боломж бүрдсэн нь энэ төрлийн боловсролыг илүү хүртээмжтэй болгожээ.

Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн  “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” мэдээлэл сурталчилгааны аян нэг сарын хугацаанд хэрэгжихэд дээрэлхэлт өмнөх оноос 9,5 хувь буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.

Цахим орчны эрсдэлээс өөрийгөө хамгаалж сурах нь өнөө цагийн хүүхэд бүрийн эзэмших ёстой суурь чадвар болсныг нийгэмд үүссэн асуудлууд болон тэдгээрийг баталсан судалгаанууд бэлхнээ харуулж байна.

Тиймээс хүүхдийнхээ цахим хэрэглээг зөвхөн хязгаарлах бус, тэдэнд зөв мэдлэг, хандлага олгох чиглэлээр төр, хувийн хэвшил болон эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь хамгийн бодит шийдэл билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан