Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлуудын талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.03.24/ мэдээлэл хийлээ.

Дэлхийн худалдааны 80 гаруй хувь нь далайгаар дамждаг. Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлыг 3-р сарын 1-нээс хойш ажиглаж байна. Үүнээс үүсэх үр дагавар Монголд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн судалгааг тасралтгүй хийж байна. Эрчим хүчний дэд бүтцүүд рүү харилцан цохилт хийж байгаа нь санаа зовоосон гол асуудал боллоо.

Энэ нь дэлхийн нефтийн зах зээлийн түүхэнд анх удаа хамгийн том нийлүүлэлтийн шок үүсгэж байна. Нефть боловсруулах үйлдвэрүүд гэмтэл авсан бөгөөд дахин сэргээн засварлахад 4-5 жил шаардлагатай. Үүнээс болж дэлхийн зах зээлд шатахууны дутагдал бодитоор үүсэж эхэллээ.
Энх тайван өнөөдөр тогтлоо гэхэд шатахуунтай холбоотой эдийн засагт үзүүлэх нөлөө багаар бодоход дөрвөн сар. Мөргөлдөөн гүнзгийрвэл эдийн засагт үзүүлэх нөлөө 2026 оны туршид үргэлжлэхээр байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эрсдэл учрах, төсөв санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц төлөв байдал үүсэж байна. Тиймээс үндэсний эдийн засгаа хамгаалахтай холбоотой зарим арга хэмжээг Засгийн газрын маргаашийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох хууль эрх зүйн өөрчлөлт болон бодлогын арга хэмжээнүүдийг авах санал оруулах гэж байна.
Олон улсын эдийн засагт юу болж байна вэ?
1-рт, Ормузын хоолойгоор өдөрт дунджаар шатахуун тээвэрлэсэн 100 танк дамжин өнгөрч байсан бол өнөөдөр 0-5 болж, нийлүүлэлт маш том хомсдол үүссэн. Мөргөлдөөний өмнө газрын тосны үнэ баррель тутамд 60 ам.доллар байсан бол өнөөдөр 112, байгалийн хий 28-аас 59 ам.доллар болж өссөн нь дэлхийн эдийн засагт доргилт үүсгэж эхэллээ.

БНХАУ ГАЗРЫН ТОСНЫ ИМПОРТЫНХОО 48 ХУВИЙГ ОЙРХ ДОРНОДЫН БҮСЭЭС АВДАГ
Монгол Улсын эдийн засаг, худалдааны дийлэнх хувийг бид өмнөд хөрштэйгээ хийдэг учир БНХАУ-ын эдийн засагт үзүүлэх нөлөөг харж, судалж байна. Тэгэхээр шатахуун суурь үнэ, инфляцид нөлөөлөх төлөв үүсэж эхэлсэн.
БНХАУ:
- Газрын тосны импортынхоо 48 хувь,
- Метанолын 70 хувь,
- Байгалийн хийн 18 хувь,
- Нефть, коксын 23 хувь,
- Хуванцрын 30 хувь,
- Бордооны гол түүхий эд болох хүхрийн 45 хувийг Ойрх Дорнодын бүсээс авдаг. Метанол нь барилгын материал, хуванцар материалын гол түүхий эд бөгөөд манай улсад онцгой хамааралтай түүхий эд. Дээрх бүтээгдэхүүнээр дамжин манай улсын эдийн засагт нөлөөлөхөөр байна.

ШАТАХУУНЫ ҮНЭ 110 АМ.ДОЛЛАР ХҮРВЭЛ ИНФЛЯЦИ 13.8 ХУВИАР ӨСНӨ
Манай шатахууны гол импортлогч ОХУ-ын зах зээлд үнэ харьцангуй тогтвортой байна. Шатахууны хангалтыг тогтвортой хийж байна.
Бид шатахууны нийлүүлэлтийн хоёр гэрээтэй. Нэг нь АИ-92 автобензиний үнэ тогтворжуулалтын гэрээ. Нөгөөх нь дизель түлшний хувьд Сингапурын биржийн үнийг хардаг. Сингапурын биржид өнөөдөр үнэ өндөр өсөлттэй байгаа учир шатахууны үнэ өсөх, үнийг шинэчлэх нөхцөл үүсэж байна. Гэхдээ үнийн өсөлт гурван сар дараалан үргэлжилбэл үнийг өсгөхөөр гэрээнд тусгасан. Тэгэхээр өсөлтт энэ хэвээр үргэлжилбэл 7 сарын 1-нээс үнэ өсгөх хэлцэлд орох нь. Хямралт байдал зогсвол хуучин үнээр үлдэх боломжтой.
Ойрх дорнодын нөхцөл байдал агаарын тээврийн компаниудын зардлыг өсгөж, нислэгийн тоог бууруулж байна. Ойрх Дорнодын бүс нутагт жилд 30 сая жуулчин аялдаг. Хэрэв бэлтгэлээ базааж чадвал тэр жуулчдыг Монгол руу татах боломж байна. Монгол дэлхийн хамгийн тайван, амар амгалан 5 улсын нэг.
ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт ямар эрсдэл үүсэж болохыг судалж байна. Шатахууны үнэ баррель тутамд 110 ам.доллар давбал манай эдийн засагт инфляцийн 13.8 хувийн нөлөөлөл үүснэ. Хэрэв 130 ам.доллар болбол манай инфляци 17.1 хувиар өсөх тооцоолол гарсан. Тиймээс Засгийн газар бодлогын томоохон арга хэмжээ авах шаардлага үүссэн. Энэ бол эдийн засагт үүсэх хамгийн том эрсдэл.