Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, Монголын 3.5 сая хүн амын 1.3 сая гаруй нь хүүхэд. Тэдний 138 мянга нь хөдөлмөр эрхэлж, 58 мянга нь аюултай хөдөлмөрт өртөж байна. Хүн амын тоо цөөн улсын хувьд энэ бол хэт өндөр үзүүлэлт.
Тиймээс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээллийн "Мөрөөдлийнхөө зүг" кампанит ажлыг эхлүүлсэн.
Аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн сурагчдын дунд reel бүтээх уралдааныг зарлаж энэ сарын 16-21-ний өдрүүдэд бүтээлүүдийг хүлээн авч ажиллалаа.
Уралдаанд нийт 15 бүтээл ирсэн бөгөөд эхний гурван байрыг шалгаруулан өнөөдөр /2025.12.27/ шагналыг гардуулав.
Нийлбэр дүнгээр
- Нэгдүгээр байрт НЕБ-ын 5 дугаар сургуулийн сурагч Н.Билгүүн,
- Хоёрдугаар байрт Дорноговь аймаг Сайншанд сумын ЕБ-н 3 дугаар сургуулийн сурагч Н.Мөнгөнзул,
- Гуравдугаар байрт Индра кибер сургуулийн сурагч Ц.Анужин нар тус тус шалгарлаа.
Уралдааны шүүгчээр ажилласан М.Мөнхдорж "Хүүхдүүдийн энэ зүг рүү харж буй ойлголт нь зөв байгаа ч олон төрлийн мэдээлэл нийгэмд байгаа учраас хамгийн зөв, үнэн мэдээллийг тэдэнд олгох нь чухал. Хүүхдүүд ч өөрсдөө аяны хүрээнд түгээсэн мэдээлэлд үндэслэн бүтээлдээ шингээж, бэлтгэсэн нь онцлууштай.
Цаашид зөвхөн хүүхэд залуучууд гэлтгүй, эцэг эх, асран хамгаалагч нар мөн хүүхдийг ажил хийлгэхдээ ямрыг нь хийлгэж болох, болохгүй вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
Мэдээж бид ажил хийхийг бол хориглоогүй. Харин хуулийн хүрээнд, өөрсдийн дааж чадах ачаалалд таарсан ажил, хөдөлмөр эрхлээсэй гэж дэмжиж буй нэг хэлбэр юм" гэв.
НЕБ-ын 5 дугаар сургуулийн сурагч Н.Билгүүн "Ийм уралдаан зарлагдсан гэдгийг манай эгч анх хэлсэн. Гадуур явж байхад надаас дүү хүүхдүүд барилга дээр хүнд ажил хийж байгааг харж байсан.
Бүтээлээ хийж явуулахдаа нэгдүгээр байрт шалгарна гэж төсөөлөөгүй. Ямартай ч хүүхэд хүнд хүчир ажил хийхээс сэргийлэх нэг хэлбэр болог гэж бодоод бүтээлээ хийсэн" хэмээн онцолсон юм.
Индра кибер сургуулийн сурагч Ц.Анужин "Манай сургуулийн багш энэ уралдааны талаар анх хэлээд оролцоод үз гэж уриалсан. Бүтээлээ хийх гээд аяны мэдээллүүдийг харж байхад хүүхдийн эрхийн талаар, ажил хөдөлмөр хийх зохицуулалтыг хуулиар зохицуулсан байдаг маш сонирхолтой санагдсан.
Энэ талаар өмнө нь огт мэддэггүй байсан байна лээ. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрээс сэргийлэхэд үе тэнгийнхнийгээ ч бас уриална" гэлээ.

Уралдааны хоёрдугаарт байрт шалгарсан сурагч биечлэн ирэх боломжгүй байсан тул шагналыг шуудангаар илгээсэн юм.