Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг цагдан хорьдгийг болиулсан. 2023 оны 11 сард баталсан хуулийн үр дүнд сүүлийн 1 жилийн хугацаанд цагдан хорих нь 3 дахин буурсан үзүүлэлт бий. Энэ бол сайн хэрэг. Харин улс төрчидтэй ойр хүмүүс цагдан хоригдохоос зайлсхийж байгаа асуудал байна.
Жишээ нь, Д.Амарбаясгалантай даргын хэрэгт холбоотой Эрдэнэжаргалыг шүүгч хоёр удаа суллалаа. Сүүлд уржигдар шөнө сулласан байна. Энэ нь мөрдөн байцаах ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд байна. Д.Амарбаясгалан дарга Монголд байна уу, хилээр гараад явчихсан уу? Үүн дээр шийдэмгий баймаар байна. Хууль зүйн сайдын хувьд хэрэг маргаан шийдвэрлэдэггүй учир оролцохгүй, нөлөөлж болохгүй. Бүрэн эрхийнх нь асуудлыг оруулж ирье л дээ, юунаас нь айгаад байгаа юм бэ. Түдгэлзүүлээд шалгая л даа" хэмээв.