gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -11
  • Зурхай
     1.02
  • Валютын ханш
    $ | 3557₮
Цаг агаар
 -11
Зурхай
 1.02
Валютын ханш
$ | 3557₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -11
Зурхай
 1.02
Валютын ханш
$ | 3557₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2026 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд

А.Анужин
Нийгэм
7 цаг 38 минутын өмнө
23
Twitter logo
А.Анужин
23
Twitter logo
Нийгэм
7 цаг 38 минутын өмнө
2026 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд Архивын зураг ашиглав.

- 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хууль, шийдвэрүүдийг хүргэж байна -

БАГШ НАРЫН ҮНДСЭН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

Энэ оноос Төсвийн тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Тус хуулиар эмч, багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой шийдвэрүүд тусгагдсан билээ. Тодруулбал, багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 50 хувь буюу 742 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан билээ.

Улмаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дахин 26 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр ирэх 2026 онд багшийн цалинг 70 орчим хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр төсөвт 520 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгаад буй билээ.

Мөн түүнчлэн нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төгрөгийг тусгасан.

ЭМЧ НАРЫН ҮНДСЭН ЦАЛИНГ 30 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

Төсвийн тухай хуулиар эмч нарын цалингийн асуудлыг ч орхигдуулаагүй юм. Тодруулбал, эмч, ажилтны үндсэн цалинг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар, 8-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1-н хүртэл 9 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт эх үүсвэрийг нь суулгасан. Засгийн газрын зүгээс энэ ондоо багтааж 75 хувь нэмэгдүүлэхээр болсон гэдгээ зарласан байдаг бөгөөд цаашдаа 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх юм.

НДС-ААС ОЛГОХ БҮХ ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ

Засгийн газар 2025 оны отгон хуралдаанаараа 2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталсан юм. Тодруулбал, НДС-гаас олгох бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон юм. Эл Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд буй юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.

ДҮРЭМ ЗӨРЧСӨН ЖОЛООЧИЙГ AI-ААР ИЛРҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦНО

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар илрүүлж, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцож эхэллээ. Тодруулбал,

  • Хурд хэтрүүлэх,
  • Гэрэл дохио зөрчих,
  • 1-р эгнээгээр явах,
  • Эгнээ байр буруу эзлэх,
  • Автобусны буудал дээр зогсох,
  • Үргэлжилсэн шугам давах,
  • Урсгал сөрөх,
  • Хориотой газар зогсох,
  • -Явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон зөрчлүүдийг илрүүлж хариуцлага тооцох юм. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг нотлох баримттайгаар иргэдэд илгээнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН НЭМЭГДЛИЙГ 10 ХУВИАР НЭМНЭ

Засгийн газрын түвшинд хэд хэдэн тогтоолууд мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн тогтоол батлагдсан. Ингэснээр эл тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж, мөрдөхөөр болсон юм. Ингэснээр онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг 10 хувиар нэмэгдэж байна.

36 САРЫН ТЭТГЭМЖИЙГ ӨВЛҮҮЛНЭ

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож ирсэн.

Гэвч төрийн албанаас чөлөөлөгдсөн ч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй байгаа юм. Тиймээс 36 сарын цалингийн дундажтай тэнцэх буцалтгүй тусламжийг нь түүний ар гэрт олгож байх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргасан бөгөөд эл тогтоол нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм.

БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙД

1. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль 

2. Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай 

3. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай

4. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай 

5. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай 

6. Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоол "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам" 

7. Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоол "Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо тогтоох тухай" 

8. Засгийн газрын 2025 оны 69 дугаар тогтоол "Сүү бэлтгэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт" 

9. Засгийн газрын 2025 оны 65 дугаар тогтоол "Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход 2026 онд хэрэглэх итгэлцүүр" 

10. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны  237 дугаар тушаал "Гадаргын усны үндсэн үзүүлэлтийг тодорхойлох" /БНбД 33-10-25/ Барилгын норм ба дүрэм шинэчлэн батлах тухай" 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан