gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -19
  • Зурхай
     1.10
  • Валютын ханш
    $ | 3558₮
Цаг агаар
 -19
Зурхай
 1.10
Валютын ханш
$ | 3558₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -19
Зурхай
 1.10
Валютын ханш
$ | 3558₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Сандагсүрэн: UBCab 90 мянган жолоочтой, 2000 такси авахад тэдний бизнест сөргөөр нөлөөлөхгүй

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-01-08
38
Twitter logo

Нийслэлд 5000 такси үйлчлэх шаардлагатай ч энэ онд 2000 такси худалдан авч, 4500 ажлын байр бий болгох шийдвэрийг хотын удирдлагууд өнгөрсөн сард гаргасан. Нийслэлийн хөгжлийн корпорацын захирал Ж.Сандагсүрэнтэй "Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төсөл”-ийн талаар ярилцлаа. 

-Та энэ төслийн эхлэлийг 2019 онд НИТХ-ын тогтоол гарснаар тавьсан гэсэн. Тэр тогтоолын агуулга нь юу байсан бэ? 
-2019 онд Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацад таксины төслийг хэрэгжүүлэх үүргийг өгсөн юм. Нийтийн тээвэр хотод зайлшгүй байх ёстой, иргэдэд үйлчилдэг суурь үйлчилгээ.  

Сүүлийн жилүүдэд хуульд өөрчлөлт орж, нийтийн тээврийн хүрээнд баазтай, чиглэлтэй такси үйлчилгээ нийтийн тээвэрт хамаарна гэж тодорхой заасан. 

Төрийн дэмжлэггүйгээр такси компаниуд энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй.

Улаанбаатарт стандарт шаардлага хангасан такси үйлчилгээ хангалтгүй тул энэ төслийг хэрэгжүүлэх үүргийг манай байгууллагад өгсөн юм. Өнөөдрийг хүртэл энэ ажил хэрэгжээгүй шалтгаан нь санхүүтэй холбоотой. Төрийн дэмжлэггүйгээр такси компаниуд энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсан. 

Харин өнөөдөр нөхцөл өөрчлөгдөж, тодорхой боломжууд бүрдсэн. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт орсноор такси үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжирсан юм. Ингээд уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулж, холбогдох яамд, байгууллагуудаас санал авч, тээврийн салбарт ажиллаж буй мэргэжлийн зөвлөхүүд, докторуудыг оролцуулан ажилласан. 

Мөн Зам, тээврийн яамны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй таван компанийн төлөөллийг оролцуулсан. Ийм байдлаар төслийн бэлтгэлийг хангаж, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хоёр, гурван удаа оруулж хэлэлцүүлсэн юм. 

-ЗТЯ-ны Мэргэжлийн зөвлөл ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-Мэргэжлийн зөвлөл энэ төслийг нэг удаа буцаасан. Энэ нь ноцтой асуудал биш. Такси үйлчилгээ эрхлэгчдийн саналыг нэгтгэх, ТЭЗҮ-д мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын саналыг нэмж тусгах шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан юм. 

Үүний дагуу ТЭЗҮ дээр дахин ажиллаж, мэргэжлийн зөвлөхүүдийг оролцуулан баримт бичгийг сайжруулж, дахин хэлэлцүүлсэн. Ингэснээр холбогдох шийдвэрүүд гарсан. 

Зам, тээврийн яамны зүгээс голлон анхааруулсан асуудал нь техникийн үзүүлэлтүүд. Ямар автомашин оруулж ирэх нь зохимжтой, тусгай зөвшөөрөлтэй, одоо үйл ажиллагаа явуулж байгаа таван компанийн эрх ашгийг хэрхэн хангах зэрэг асуудлаар тодорхой санал, шаардлагууд тавьсан. Тэдгээр саналыг тусгасны дараа төслийг хоёр дахь хурлаар баталсан юм. 

Үүний дараа Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамныхан хэлэлцэн, эцэст нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан. 

Энэ төсөл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих учраас эдгээр шат дамжлагуудыг давдаг. Учир нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхэд хуульд заасан олон шаардлага, өндөр босго бий. Эдгээрийг хангаж, шат дараатайгаар хэлэлцэж байж тухайн төсөл хэрэгжих боломж бүрддэг.  

-“Шүгэл үлээлээ” гэж хууль зөрчсөн, хүний эрх ноцтой зөрчигдсөн, нууцаар шийдэх гэж оролдсон асуудал дээр яригдана. Харин энэхүү төсөл огтхон ч тийм шинжтэй биш. 

-ТЭЗҮ-ийг ямар компани, хэзээ боловсруулсан бэ?
-ТЭЗҮ-ийг захиалсан нь манай компани. Учир нь уг ажлыг манайд албан ёсоор хариуцуулсан. Бид мэргэжлийн докторууд, дэд профессор зэрэг зөвлөхүүдийг оролцуулж, мөн холбогдох компаниудаас санал авсан. Төсөлд оролцсон компаниудын  санал ТЭЗҮ-д бүрэн тусгагдсан. 

-”Ubcab” компанийн үүсгэн байгуулагч энэ төслийн талаар “шүгэл үлээснээр” такси бааз байгуулах бизнесийн загварын үе өнгөрсөн гэж иргэд шүүмжилж байна.
-“Шүгэл үлээлээ” гэж хууль зөрчсөн, хүний эрх ноцтой зөрчигдсөн, нууцаар шийдэх гэж оролдсон асуудал дээр яригдана. Харин энэхүү төсөл огтхон ч тийм шинжтэй биш. Төслийн мэдээлэл нийтэд нээлттэй байсан. НИТХ-ын хуралдааныг шууд дамжуулдаг. Таксины төслийг олон удаа хэлэлцсэн, ил тод явагдсан ажил. Нууцын гэрээ байгуулж, далд шийдэх гэж оролдоогүй.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу бүх үе шат нь нээлттэй явж ирсэн. 

“UBCab” болон “UBCab Brigade” гэх байгууллагуудын тухай дурдъя. “UBCab Brigade” нь такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй таван компанийн нэг. Бид тэднээс албан ёсоор санал авч, саналыг нь ТЭЗҮ-д тусгасан, тэдэнтэй уулзаж, санал солилцсон. 

UBСab “бид такси компани биш, технологийн компани” гэдэг. Тэд жолооч дуудах аппликэйшн хөгжүүлдэг технологийн компани. Жишээ нь, жолоочтой холбоотой гомдол гарч, UBCab-д хандахад “Бид технологийн компани, жолооч нарын эцсийн үйлчилгээний чанарт шууд хяналт тавих үүрэггүй” гэдэг. Энэ нь Uber, Bolt зэрэг олон улсад үйл ажиллагаа явуулдаг платформуудтай ижил загвар. 

Шүгэл үлээсэн талаар дахин хэлэхэд, энэ төсөл анхнаасаа ил тод байсан. ТЭЗҮ хэлэлцэж байхад, Зам тээврийн яамны Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд ч тухайн компаниудын төлөөлөл сууж, илтгэл, эрдэмтдийн санал, хэлэлцүүлгийг бүгдийг нь харж, оролцсон. Тухайн үед огт асуудал яриагүй атлаа одоо олон нийтийн анхааралд оруулж буйд гайхаж байна. 

Энэ асуудал олон нийтийн анхааралд орж, ярьж байгааг би буруу гэхгүй. Бид угаасаа төслийн танилцуулгуудыг үе шаттайгаар дахин хийх төлөвлөгөөтэй байсан. UBCab-д бүртгэлтэй жолооч нартай ч уулзсан. 

Тус компанийн гүйцэтгэх захирал О.Золбаярын гарын үсэгтэй, “ТЭЗҮ-д эдгээр асуудлыг нэмж тусгаач” гэсэн агуулгатай албан бичиг ирүүлсэн. Тэдгээр саналыг ТЭЗҮ-д тусгахаар ажиллаж байна. 

-Такси үйлчилгээний баазын систем хоцрогдсон уу? 
-Такси үйлчилгээ яагаад хөгжихгүй байна гэвэл хууль, дүрмийн дагуу бүрэн зохицуулагдаж чадаагүйтэй холбоотой. ТЭЗҮ боловсруулах явцад олон хүн “Эхлээд энэ салбарыг хуульчилъя, хуулиа мөрддөг болгоё, тэгвэл шударга өрсөлдөөн бий болно” гэсэн. 

Учир нь манай улсад баруун талдаа жолооны хүрдтэй автомашинаар такси үйлчилгээ эрхлэхийг хориглосон хууль, стандарт хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улс зүүн талдаа жолооны хүрдтэй автомашин ашигладаг улсын ангилалд ордог. Такси үйлчилгээний стандартад баазтай байх, такси нь тусгай тэмдэглэгээтэй байх, жолооч нар ижил хувцастай байх, сургалтад хамрагдсан байх, автомашинаа 10-аас дээш жил ашиглаагүй байх зэрэг маш тодорхой шаардлагууд бий. 

Гэвч бодит байдал дээр эдгээрийг огт мөрддөггүй. Энэ салбарт олон хүн амьжиргаагаа залгуулж байгаа тул шууд хориглоё, стандартаа хатуу хэрэгжүүлье гэвэл ихэнх такси зах зээлээс шахагдана. Ийм байдлаар шударга өрсөлдөөнийг бий болгох боломжгүй. 

Өнөөгийн нөхцөлд UBCab зэрэг платформын загвар, дэлхийн бусад хотын жишигтэй адил хамт байх нь зайлшгүй юм. Стандартыг бүрэн хангасан, баазтай, сургалттай, журмаа мөрддөг албан ёсны такси компаниуд ч хөгжих ёстой. 

Бид ТЭЗҮ-д шинэ юм санаачлаагүй. Харин хууль, стандартад хэдийнэ заасан шаардлагуудыг л тусгасан. Стандартад “баазтай байна” гэсэн тул бид ТЭЗҮ-д баазтай байна гэж бичсэн. Хууль, стандарт зөрчиж ТЭЗҮ боловсруулах боломжгүй. 

Баазтай байхын давуу талууд олон. Өмнөх шар таксинууд ч баазтай байсан. Бизнесийн хувьд ашиггүй гэж үзэх хүн байж болох ч манай санал болгож буй загвараар ажиллах компаниуд байгаа стандартыг хүлээн зөвшөөрч, түүний дагуу өрсөлдөх зарчмаар тендерт орно. Нийслэлээс үзүүлэх 20 тэрбум төгрөгийг дэмжлэгийг авч, үлдэх санхүүгийн эрсдэлийг тухайн компани өөрөө хүлээнэ. 

UBCab, UBCab Brigade, бусад дөрвөн зөвшөөрөлтэй компани бүгд адил тэгш, нээлттэй өрсөлдөх боломжтой. Туршлага, чадвартай компаниуд орж ирвэл бүр сайн. 

УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХОТ БОЛОХ, ХӨГЖИХ ЁСТОЙ 

Такси үйлчилгээ яагаад зайлшгүй сайжрах ёстой вэ гэдэг нь ойлгомжтой. Жуулчдын жишээг ярихаар “гадаадынханд зориулж байна” гэж ойлгодог. Улаанбаатар дэлхийн хот болох, хөгжих ёстой. Эсэргүүцлээ гээд шийдвэр гаргахгүй, хойшлуулсаар байвал такси үйлчилгээ ойрын 5–10 жилд сайжрахгүй. Харин ч олон аппликейшнтэй, стандартгүй, эмх замбараагүй зах зээл бий болно. 

Тиймээс өнөөдөр шийдэх хэрэгтэй. Шийдэх боломж яаж гарсан гэвэл Нийтийн тээврийг хөгжүүлэх сан Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан журамтай. Зөвхөн нийтийн тээврийг хөгжүүлэхэд л сангийн мөнгийг зарцуулна.  

Эсэргүүцлээ гээд шийдвэр гаргахгүй, хойшлуулсаар байвал такси үйлчилгээ ойрын 5–10 жилд сайжрахгүй. Харин ч олон аппликейшнтэй, стандартгүй, эмх замбараагүй зах зээл бий болно. 

Нийтийн тээврийн сан анх 2009 онд Солонгосын “Дэү” компанийн 300 гаруй автобус оруулж ирснээр үүссэн. Тухайн үед хувийн хэвшлүүд автобус ашигласныхаа орлогоос санд мөнгө төвлөрүүлэх ёстой байсан ч хэрэгжээгүй. Сангийн орлого бүрэн бүрдэж чадаагүй. 

Х.Нямбаатар даргын үед улсын хөрөнгө оруулалтаар автобус авч, аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр ашиглуулж, орлогоос нь Нийтийн тээврийн санд тогтмол төвлөрүүлж, 20 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдсэн юм. 

Энэ хөрөнгийг бид өмнө нь автобусны парк шинэчлэлд ашигласан. Одоо такси үйлчилгээ сайжруулахад зарцуулна. Ялгаа нь автобусанд төр, төрийн өмчит болон хувийн компаниуд хамтран оролцсон бол таксинд зөвхөн хувийн хэвшлийг дэмжинэ. Гэхдээ өндөр шаардлага хангасан, шалгарсан компанийг л дэмжинэ. Тэд эргээд нийтийн тээврийн санд мөнгө хуримтлуулна.  

-Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн орлого өссөнд 500 төгрөгийн төлбөрийг 1000 болгосон нь нөлөөлсөн үү?
-Маш бага. Хотын дарга хувийн компаниудтай гэрээ байгуулж, автобуснуудыг хувийн хэвшлүүдэд хуваарилан ашиглуулж, зөв схем нэвтрүүлснээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сан бодит эх үүсвэртэй болсон. Үүний үр дүнд уг сангаас нийтийн тээврийн салбарт зарцуулах санхүүгийн боломж бүрдлээ. 

Тус сангийн мөнгө Төрийн санд байршдаг, манай компанийн дансанд байдаггүй. 

Өнөөдрийн байдлаар урт хар автобус худалдан авах санхүүжилтийг тус сангаас бүрэн гарган, холбогдох шийдвэрүүдийг гаргаад явж байна. Харин энэ онд такси үйлчилгээний салбарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ТЭЗҮ-д 20 хүртэлх тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдсан. Шаардлагатай эх үүсвэр бүрдсэн. 

-2000 такси нийлүүлэх компанийн сонгон шалгаруулалтыг хэзээ зарлах вэ? 
-Сонгон шалгаруулалтыг бид хийхгүй. Манай зүгээс зөвхөн ТЭЗҮ-ийг боловсруулж, ийм боломж байна гэдгийг харууллаа. Сүүлийн үед “BYD-ийн машин авах гэж байна” гэх мэт яриа гарч байгааг би ойлгохгүй байна. 

ТЭЗҮ боловсруулах явцад Монголд такси үйлчилгээ эрхлэх боломжтой автомашинуудыг судалсан. Төрөөс дэмжиж хэрэгжүүлэх төсөл учраас агаар орчинд хор нөлөө багатай, ирээдүйг чиглэсэн, хүлэмжийн хийн ялгаруулалт багатай, байгальд ээлтэй автомашин нэвтрүүлэх ёстой. Төрийн дэмжлэгтэй худалдан авалтаар заавал ийм төрлийн хөрөнгө оруулалтыг л дэмжих ёстой. 

“BYD-ийн машин авах гэж байна” гэх мэт яриа гарч байгааг би ойлгохгүй байна. 

Ийм шаардлагыг хангасан ямар машинууд байна гэдгийг судалж, Солонгос, АНУ, Япон, Хятад зэрэг улсуудаас жишиг болгон 10–15 загварын автомашиныг судалгаанд хамруулж, жагсаасан. Энэ нь жишиг жагсаалт болохоос заавал аль нэг машиныг нь сонгох тухай огт биш юм. 

Ямар автомашин авах, аль загварыг сонгохыг тендерт шалгарсан компани өөрөө шийднэ. Үүнд төр огт оролцохгүй. Хоёрдугаарт, сонгон шалгаруулалтыг төрийн албан хаагчид, магадгүй эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс явуулна. 

Олон нийтийн дунд “энэ төсөл нэг компанид зориулагдсан” гэх мэт хардлага гарч байгааг ойлгож байна. Гэхдээ бид ТЭЗҮ боловсруулахдаа зөвхөн нэг компанид зориулж бус, харин мянга гаруй жолоочийг зохион байгуулж ажиллуулах, үйлчилгээний чанарыг хангах чадвартай, туршлага, нөөц бололцоотой компани шалгараасай гэсэн зарчим баримталсан. Энэ бол өндөр зохион байгуулалт, их хариуцлага шаардсан бизнес. 

Шалгаруулалтыг явуулах багийг тусад нь байгуулна. Авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан тухайн төслийг зохицуулах үүрэгтэй, шалгаруулалт хийдэг бүтэц биш юм. 

Тиймээс Засаг даргын Тамгын газрын харьяа холбогдох хэлтэс, албад оролцсон, боломжтой бол хууль, хяналтын байгууллагаас, такси үйлчилгээ эрхэлж буй иргэдийн төлөөллийг оролцуулсан, өргөн бүрэлдэхүүнтэй комисс ажиллаасай. Ингэснээр хэн хэндээ хардлагагүй, ил тод, шударга процесс болно. 

Шалгаруулалтыг шударгаар явуулж, энэ ажлыг үнэхээр хийе, такси үйлчилгээний салбарыг бодитоор сайжруулъя гэсэн сэтгэлтэй, чадавхтай компани шалгарах ёстой. Хэрэв бид энэ боломжийг ашиглахгүй бол такси үйлчилгээний салбарыг сайжруулах алтан боломжийг алдах эрсдэлтэй. Тиймээс одоо шийдвэр гаргаж, урагшлах нь чухал. 

-Нийслэлийн хөгжлийн корпорац захиалж, ТЭЗҮ батлуулжээ. Үүний дараа НИТХ-ын долоон тэргүүлэгч, дараа нь нийслэлийн Төсвийн Эдийн засгийн байнгын хороогоор энэ төслийг хэлэлцжээ. Байнгын хорооны гишүүдээс хэд нь дэмжин, хэд нь татгалзсан бэ?  
-Жил бүр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дараагийн жилүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталдаг. 2019 оны жагсаалтад уг төсөл багтаж, хэрэгжүүлэхээр шийдсэн. 

Үүний дараа төслийг боловсруулж, дахин Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулдаг. Асуудал бүрийг эхлээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зөвлөлөөр оруулдаг. Энэ Зөвлөл хуралдаанд оруулах материалуудыг илүү чамбай болгох, аль асуудлыг хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал дүгнэлт гаргадаг. Материал дутуу, шаардлага хангахгүй бол хойшлуулах, хурлаар оруулахгүй байх санал гаргана. 

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зөвлөлд орохоос өмнө тухайн асуудал Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэгдэнэ. Зөвлөл нь ойролцоогоор 20–30 хүний бүрэлдэхүүнтэй, салбар бүрийн бодлогын газар, хэлтсийн дарга нар хэлэлцдэг. Ингэсний дараа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зөвлөлөөр дахин орж, чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэдэг. 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чуулганд орж, холбогдох байнгын хороодын хурлаар урьдчилан хэлэлцэгддэг. Сүүлийн удаагийн хуралдааны үеэр, миний санаж байгаагаар, бичгээр санал авч, хурлын дэгийн дагуу “усгай санал байна уу гэдгийг асууж, Эдийн засгийн байнгын хороо, намын бүлгээр тусгай саналгүйгээр дэмжигдсэн. 

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 60 гаруй хувийн саналаар батлагдсан. Гэхдээ дэмжсэн хүн сайн, эсэргүүцсэн хүн нь муу гэсэн үг биш. Санал хураалтын явцад ирц бүртгүүлсэн ч хуралдаанд оролцоогүй төлөөлөгч татгалзсан саналд тооцогдох зэрэг техникийн шинжтэй асуудал гардаг. 

-Зорчигчдын төвлөрүүлсэн 20 тэрбум төгрөгийг зөв ажилд зарцуулна гэдэгт та бүрэн итгэлтэй байна уу?  
-Такси үйлчилгээг сайжруулах нь хотын зайлшгүй гүйцэтгэх ёстой үүрэг. Энэ ажлыг хийлгүй орхивол таван жилийн дараа хот үүргээ гүйцэтгээгүйгээс ийм асуудал үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй. Хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдсэн хохирол ч хөндөгдөнө. Энэ утгаараа уг төслийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. 

Төслийн үндэслэлүүдийг хурлын үеэр болон бусад хэлэлцүүлгүүдээр хангалттай тайлбарласан. UBCab “Энэ төсөл хэрэгжвэл манай орлого багасна, таксинд явж буй иргэдийн амьжиргаа хүндэрнэ” гэсэн. 

Тус платформд ойролцоогоор 90 мянган жолооч, автомашин бүртгэлтэй.  

Энэ онд мянган такси авчирч, 2,000 орчим жолоочийн тухай яригдаж байна. Шалгарсан компанид 1,000 автомашиныг 1,000 эсвэл 2,000 жолоочтойгоор ээлжлэн ажиллуулах зэрэг зохион байгуулалтын олон хувилбар бий. Эдгээр нь ТЭЗҮ-д зөвхөн боломжит санал, хувилбар байдлаар тусгагдсан, менежментийг хариуцах хувийн компани өөрөө аль ашигтайг шийднэ. Төр зохион байгуулалтад оролцохгүй. 

Нийтийн тээврийн олон төрөлт систем хөгжсөнөөр иргэд машинаа гэртээ үлдээдэг. 

1000 такси нь бүртгэлтэй 90 мянгын дөнгөж 1–2 хувийг эзлэх тул UBCab-ийн орлого буурахгүй. Олон улсын жишгийг харахад 1,000–5,000 иргэнд нэг стандарт такси ноогддог. Манай хотод эхний ээлжид 5,000 стандарт такситай байх боломжтой гэсэн тооцоог ТЭЗҮ-д тусгасан.  

-Мөн түгжрэлийг нэмэх нь гэж зарим хүн шүүмжилсэн. 
-Харин эсрэгээрээ буюу нийтийн тээврийн төрөл, хүртээмж сайжрах тусам түгжрэл буурдаг. Нийтийн тээврийн олон төрөлт систем хөгжсөнөөр иргэд машинаа гэртээ үлдээдэг. Орой 18:00–20:00 цагийн хооронд такси бараг олдохгүй байна. Үүний улмаас иргэд ядаж машинтайгаа түгжирье гэдэг. Энэ нь түгжрэлийг улам нэмдэг. 

Оройн оргил цагуудад UBCab-аар хэдэн машин үйлчилдгийг Хотын нийтийн тээврийн бодлогын газар бүрэн удирдаж, хянах боломжгүй байгаа нь ч асуудал мөн. 

-Мэдээллээ өгдөггүй юм  уу?  
-UBCab, ABBA зэрэг платформоор хэдэн автомашин тухайн өдөр бодитоор үйлчилгээ үзүүлж байгааг мэдээлдэг, удирддаг тогтолцоо байхгүй. Энэ тогтолцоог заавал бий болгох ёстой. 

Хэдэн такси үйлчилгээ үзүүлэв гэдэг бодит тоон мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах, түгжрэлийг бууруулах, иргэдэд такси үйлчилгээг хүртээмжтэй болгох тооцоог Хотын нийтийн тээврийн бодлогын газар хийх шаардлагатай. 

Мөн КОВИД шиг онцгой нөхцөл үүсвэл яах вэ? Ийм эрсдэл үүсэхэд бид ямар хүндрэлтэй тулгарсныг би сайн мэднэ. Би хотын Онцгой штабаас ажиллахад маш том сорилт болсон. “КОВИД тархаж байхад яагаад автобус явуулж байна вэ” гэх шүүмжлэл их ирсэн юм. Бидэнд өөр унаа байгаагүй, нийтийн тээврийг бүрэн зогсоох боломж байгаагүй. 

Такси үйлчилгээ зохицуулалтгүй тул хотын зүгээс удирдах боломжгүй байв. Эрсдэлтэй, онцгой нөхцөл үүсэхэд хот өөрөө удирдаж, зохицуулж чаддаг албан ёсны, зохион байгуулалттай такси үйлчилгээтэй байх зайлшгүй шаардлагатай. Маргааш ямар эрсдэл, онцгой байдал үүсэхийг хэн ч мэдэхгүй.   

-Гэхдээ одоо авах 2000 такси хувийн хэвшилд очно шүү дээ.  
-Тийм ээ, өнөөдөр автобуснууд хувийн хэвшлийн компаниудад харьяалагддаг ч хотын зүгээс бүрэн удирдаж, зохицуулж байна. Учир нь тэд хариуцах эзэнтэй, компанийн бүтэцтэй, тодорхой маршрутын дагуу зорчдог. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт хэдэн автобус явуулах, Баянзүрхэд хэдийг хуваарилахыг мэргэжлийн байгууллага тооцоолж, зохицуулж байна. 

Улаанбаатарт такси үйлчилгээ эрхлэхэд тодорхой маршрут, зохион байгуулалт байхгүй. Үүнийг хэлэхээр зарим такси компани доромжиллоо гэх байх. Гэхдээ энэ бол бодит үнэн. 

Мөн өнөөдөр жолооч болоод маргааш таксинд үйлчлэх ёсгүй. Тэд сургалтад суусан, тоноглогдсон автомашинаар үйлчилгээ үзүүлдэг, ардаа хариуцлага хүлээх компанитай байдаг. Нөгөө талаас ямар нэг асуудал гарвал “өнөөдөр энэ дүүрэгт 150 машин, нөгөө дүүрэгт тэдэн машин явуул” гэж хотын зүгээс чиглэл өгч, удирдах боломжтой байх ёстой. 

Жишээ нь, зарим автобусны чиглэлийг зогсоосон тохиолдолд “Танай компани таксинуудаа ийм байдлаар зохион байгуулж ажиллуулна” гэж гэрээний дагуу үүрэг өгч, хэрэгжүүлэх боломж бүрдэх ёстой.  

Гэтэл одоо зарим такси компани бодит утгаараа ажилладаггүй. Тэд хэдэн зуун автомашинд буюу хувь хүмүүст сентуар буюу такси гэж бичсэн тэмдгээ түрээслүүлдэг. 200–250 такси бүртгэлтэй ч тэдгээр нь тус тусдаа, хувь хүмүүсийн машин тул компаниас удирдлага, зохион байгуулалт бараг байхгүй. 

-Одоо ажиллаж буй таксины жолооч нарын орлогод нөлөө үзүүлэх үү? 
-Стандарт такси үйлчилгээ эхэлснээр таксины үйл ажиллагаа сайжирч, нэг машин өдөрт 10 хүнд үйлчилдэг байсан бол магадгүй 20 хүнд үйлчлэх боломжтой. Ингэснээр жолооч нарын орлого нэмэгдэнэ. 

Мөн стандарт, албан такси үйлчилгээг нэвтрүүлснээр жолооч нарын аюулгүй байдал, нийгмийн баталгаа сайжирна. Өнөөдөр байнгын таксинд ажилладаг хүмүүсийг харахад 50 гаруй настай эмэгтэйчүүд их. Тэдэнд энэ нь тогтвортой, аюулгүй ажлын байр болж байна.  

Хотула аппликэйшний зорилго нь нийслэлийн хаана ямар эрсдэл, нөхцөл байдал үүссэн талаар шууд мэдээлэл авах, хоттой шууд харьцах боломжийг олгох, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн системийг хэрэгжүүлэх юм.  

2000 такси жолоочийн орлого, үйлчилгээний хүртээмжид томоор нөлөөлөхгүй. 300 жолоочийн чуулган болсон юм. Тэнд бодитой зүйл ярьсан. Би жолооч нартай уулзахад тэдний хамгийн их санаа зовж байгаа нь нэг компани монопол болж, тэдний орлого багасах. Ийм нөхцөл үүсэхгүй гэдгийг би төрөл бүрээр тайлбарлалаа. 

Ялангуяа бүх орлогоо таксинаас олдог, 50-иас дээш насны хүмүүст энэ төсөл сөрөг нөлөө үзүүлэхгүй. Дэлхийн бүх оронд таксины ижил тогтолцоо бий. Монгол бусдаас ялгарсан онцгой соёлтой биш, бусдын жишгээр л бид явж байна. 

Зарим жолооч UBCab, ABBA-г зэрэг ашиглаж байна. Зарим өдөр зам дээр 30 мянга, заримдаа гурван мянган жолооч гардаг тул түгжрэл ихэсч, заримдаа такси олдохгүй нөхцөл үүсдэг. Хойшдоо UBCab, ABBA аппликейшнүүд зохицуулалтад орж, үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал сайжирна. 

-Та бүхэн сонгон шалгаруулалтын нөхцөлдөө технологид суурилсан үйлчилгээ үзүүлнэ гэж тусгах уу? 
-Байр сууриа олчихсон UBCab, ABBA зэрэг компанитай хамтарч ажиллана. Тусгай программ зохиох шаардлага тавихгүй, мөн шинээр апп хөгжүүлэхийг санхүүжүүлэхгүй. Такси үйлчилгээ эрхлэгчид “Хотула” аппликэйшнийг хөгжүүлж байна гэж ойлгосон нь буруу. Би технологийн компаниудын дунд төрийн дэмжлэгээр буюу тэгш бус өрсөлдөөн бий болгохгүй гэсэн хатуу байр суурьтай байна. 

Хотын аппликэйшн буюу “Хотула” бол хөгжиж байгаа аппликэйшн бөгөөд өөр зорилготой. Энэ нь иргэдэд нээлттэй байх зарчмыг баримталж, иргэд асуудлаа хотын удирдлагад шууд илэрхийлэх боломжийг нээж өгнө. Хотула аппликэйшний зорилго нь нийслэлийн хаана ямар эрсдэлт нөхцөл үүссэн талаар шууд мэдээлэл авах, хоттой шууд харьцах боломжийг олгох, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн системийг хэрэгжүүлэх юм.  

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан