-Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд-
Монгол хүн сансарт нисэхэд хийсэн зарим туршилтын талаар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, УИХ-ын гишүүн Д.Рэгдэлээс тодрууллаа.
-Монгол хүн сансарт нисэхтэй зэрэгцэн манай эрдэмтэд олон туршилт хийсэн байдаг. Тэр үед ямар туршилтууд хийсэн бэ?
-Монгол Улс нэг намын системтэй байлаа. МАХН сансрын хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөр боловсруулах үүргийг ШУА-д өгсөн юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ШУА-иас найман хүнтэй Сансар судлалын тасаг байгуулсан. Энэ тасаг үндсэндээ Ж.Гүррагчаа баатрыг сансарт нисэхтэй холбоотой шинжлэх ухааны 32 туршилтын хөтөлбөрийг боловсруулсан. Эдгээрээс хамгийн олон туршилтыг сансрын биологи, анагаах ухааны чиглэлээр хийсэн.
![]()
-Сансарт монгол хүний хийсэн туршилтуудаас олон нийтэд хамгийн хүртээмжтэй нь чацаргана байжээ. Ж.Гүррагчаа баатрыг сансарт ниссэнээс хойш монголчууд чацарганаа сайн мэддэг болжээ дээ?
-Сансрын биологи, анагаах ухааны чиглэлээр хийсэн туршилтуудын нэг нь чацарганых. Сансарт нисэж буй хүний биед олон сөрөг үр дагавар үүсдэг. Түүнийг чацарганы тосны үйлчилгээгээр бууруулах зорилт тавьсан. Туршилтыг Ж.Гүррагчаа баатар өөрийн бие дээр хийгээд ирсэн. Үр дүн сайн болсон.
Хүний биед үүсдэг чөлөөт радикал гэдэг хортой бодисыг 2.5 дахин бууруулсан. Энэ бол маш өндөр үр дүн. Үүгээр манай Монголын чацарганы тостой бүтээгдэхүүн сансрын хоолны цэсэнд ороход бэлэн болсон. Чацаргана бол сансрын хоолны цэсэнд сайн тохирох хүнс байгаа юм.
-Хамгийн сонин туршилт нь юу байсан бол?
-Сансарт нисэх үед хүний биед бодит болоод хийсвэр мэдрэмжүүд үүсдэг. Үүний нэг нь жингүйдлийн үед хүний толгойд очих цус нэмэгдсэнээс болж толгой өвддөг. Энэ үед толгой эргэх шинж байнга илэрнэ. Сансрын эмч Л.Лхагваа доктор “Хүзүүвч” төсөл санаачилж, сансрын нислэгт бэлтгэж байсан Ж.Гүррагчаа, М.Ганзориг, С.Сайнцог, Д.Сүрэнхорлоо нарт хэрэглүүлж үзсэн. Зөв зүүвэл толгойд очих цусны хэмжээг зохицуулж болох юм байна гэдэг нь нотлогдсон.

Хамгийн сонин туршилт бол “Биоритм” гэж “Сансрын” Л.Лхагваа агсны туршилт байлаа. Л.Лхагваа сансрын нислэгийн дараа биоритм гэдэг сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.
Хүн газар дээр амьдрахдаа өдөр, шөнө гэсэн биоритмтэй. Тэр нь 24 цагт нэг удаа солигддог. Сансарт болохоор сансрын хөлөг дэлхийг тойрох замд 20 гаруй удаа өдөр, шөнө солигддог. Цаг тутам өдөр, шөнө солигдохоор хүний биед яаж нөлөөлж байгааг Ж.Гүррагчаагаас асуун, асуумж бөглүүлж авсан. Энэ бол сансрын нислэгийн түүхэнд анх удаа хийсэн туршилт.
Газар дээр бол 24 цагт нэг удаа өдөр, шөнө солигддог. Сансарт бол сансрын хөлөг дэлхийг тойрох замд 20 гаруй удаа өдөр, шөнө солигддог. Цаг тутамд өдөр, шөнө солигдоход хүний биед яаж нөлөөлж байгааг Ж.Гүррагчаагаас асуун, асуумж бөглүүлж авсан.
Ийм олон сонирхолтой туршилтыг Сансар судлалын тасгийн 8 залуу хийсэн. Бид дунджаар бүгд 30 орчим настай байсан. Би бас 30-аад настай байсан, тэр үед.
-Сансарт борцыг туршсан гэдэг. Туршилт хийсэн үү, эсвэл нисгэгч нарын хоол нь байв уу?
-Борц бол туршилт биш. Борц уг нь сансрын нислэгт авч явах нэлээд хэдэн шаардлагыг хангадаг хүнс. Ганцхан хангадаггүй юм нь агаарт бутардаг. Сансрын жингүйдлийн орчинд бутрамтгай юмыг хөлгийн бүхээгт гаргавал сансарт дэгдэж, хүний ам, хамраар дамжин, уушгинд орох эрсдэлтэй. Тэгэхээр тэр хүчин зүйлийг арилгаад, сансарт борц ашиглах боломжтой юм уу гэдгийг туршихыг ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуай бидэнд хэлсэн юм.
Тэгээд бид гурван жил Богдхан ууланд Хүрэлтогоотод монгол үхрийн махаар борж хийж, шинж чанарыг нь судлаад, яг сансрын нөхцөлд 60-аас дээш градустай халуун ус хийхэд уусдаг шөл хийсэн. Уусдаг кофе маягийн. Уг шөлийг Ж.Гүррагчаа баатар сансарт нисэхдээ авч явсан.
Ж.Гүррагчааг сансарт Оросын хоёр нисэгч хүлээж байгаа. Нэмээд В.А.Жанибеков очно. Тэр гурвыг монгол хүний зочломтгой зангаар дайлах үүднээс Ж.Гүррагчаа баатар тэднийг сансарт монгол хоолоор дайлж байгаа юм. Тэдэнд тэр борцны шөл их таалагдсан тухай тэр үеийн Оросын гол гол сонин хэвлэлд олон сайхан дурсамж, ярилцлага хэвлэгдсэн. Монголчууд үнэхээр сайхан амттай, тайламжтай үнэртэй ориг шөл хэрэглэж байжээ гэж ярьсан байдаг.