Компаниуд эдийн засгийн өсөлтөөс гадна тогтвортой хөгжлөөр уралдах зайлшгүй шаардлагатай болжээ. Аливаа бизнес хэр их ашиг олж байгаагаар бус амжилтаа ямар замаар, хэрхэн бүтээж, нийгэмдээ хэр их үр өгөөж өгч буйгаар дэлхий нийт бизнесийг үнэлж байна.
Дэлхийн тэргүүлэх компаниуд эдийн засгийн үзүүлэлтүүдээс гадна тогтвортой, урт хугацааны төлөвлөгөөгөө НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулахад анхаарах боллоо. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчид ч энэ үзүүлэлтийг хардаг болсон.
Манай томоохон аж ахуйн нэгжүүд байгаль орчин, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд ихээхэн анхаарч, зарим компани жил бүр тогтвортой хөгжлийн тайлангаа гарган, цахим хаягтаа нээлттэй байршуулах болсон. Харин НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилгод нэгдсэн төр засаг энэ үүргээ биелүүлэхэд хойрго хандаж байна. Мөн төрийн өмчийн, уул уурхайн компаниуд ч тогтвортой хөгжлийг төдийлөн ойшоохгүй байна.
Тогтвортой хөгжлийн тайлагналын удирдамж, стандартыг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагаас тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, ялгаатай байдалтай уялдуулж, загварчилсан талаар бид өмнөх нийтлэлдээ дурдсан.
НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилгод нэгдсэн төр засаг энэ үүргээ биелүүлэхэд хойрго хандаж байна.
Тухайлбал, “БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамж”-ийг Хөрөнгийн биржээс 2022 онд гаргажээ. Уг удирдамжийн журамд 2024 онд өөрчлөлт оруулж, Хөрөнгийн биржийн I ангиллын компаниуд БОНЗ, тогтвортой байдлын тайлан заавал илгээхээр болсон. Гэвч орон нутгийн өмчийн, Хөрөнгийн биржийн I ангилалд хамаарах “Тавантолгой” ХК 2024 онд тайлангаа ирүүлээгүй. Нэг үгээр журмаа биелүүлээгүй. Өмнөговь аймгийн ИТХ тус компанийн 51 хувийг эзэмшдэг.
Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Тогтвортой хөгжлийн, БОНЗ-ын тайлан гаргаагүй, олон нийтэд танилцуулаагүй бол тухайн компани урт хугацаанд, үр ашигтай ажиллах төлөвлөгөөгүй гэж дүгнэж болно.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ыг баталж, нэгдэн орсон уул уурхайн компаниудаа үнэлдэг. Энэ дагуу “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”, “Багануур” зэрэг төрийн өмчийн уул уурхайн компаниуд тайлангаа илгээжээ. Төрийн өмчид бүртгэлтэй 20 орчим уул уурхайн компани бий ч тэднээс 20 хувь нь өөрсдийгөө үнэлүүлсэн нь энэ. Угтаа хариуцлага, ил тод байдал, байгаль орчин, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжилд манлайлах ёстой төрийн өмчит компаниуд хойрго хандсаар байна.
Г.ЭРДЭНТУЯА: ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ БҮХ КОМПАНИАС, ЖИГД ШААРДДАГ ТОГТОЛЦОО БҮРДЭЭГҮЙ БАЙНА

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай тогтвортой хөгжлийн тайлан гаргах нь яагаад чухал талаар ярилцлаа.
-Манай улс Хариуцлагатай уул уурхайн кодексийг батлаад багагүй хугацаа өнгөрлөө. Танай ассоциацад уул уурхайн хэчнээн компани нэгдсэн бэ?
-Бид дэлхийн хандлагатай хөл нийлүүлэн, хариуцлагатай уул уурхайн олон улсын стандартыг үе шаттай нэвтрүүлэхийг зорьдог. Олон улсын стандартыг хэрэгжүүбэл хөрөнгө оруулалт татна. Олон улсад шинээр нэвтэрч буй шаардлага, чиг хандлагыг цаг алдалгүй нутагшуулах, өөрчлөлтөд үргэлж бэлэн байхыг эрмэлздэг.
“Хариуцлагатай уул уурхайн кодекс” /ХУУК/ нь хариуцлага, ил тод байдал, байгаль орчин, нийгмийн хариуцлагын үндсэн зарчмуудыг шингээсэн, тогтвортой хөгжлийг хангах суурь баримт бичиг юм. (Кодексийг монгол хэл рүү орчуулбал хуучны, эртний гар бичмэл, дүрэм, эмийн жор, судар гэсэн утгатай).
Одоо бид хариуцлагатай хайгуулын стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр хайгуулын дараа олборлолтыг зөв удирдах боломж бүрдүүлж, орон нутгийн иргэдтэй харилцах суурийг зөв тавина. Монгол Канадын Уул уурхайн ассоциацын боловсруулсан, Тогтвортой уул уурхайн төлөө /TSM/ стандартад нэгдсэн 13 дахь улс болсон. Энэ стандартыг сурталчилж, нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Манай гишүүн компаниуд гишүүнчлэлийн гэрээнийхээ дагуу Хариуцлагатай уул уурхайн кодексийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Энэ кодекс 8 зарчим, 6 хамрах хүрээ, 29 шаардлагатай.
Зургийн эх сурвалж: Монголын уул уурхайн үндэсний ассоциац
-Хариуцлагатай уул уурхайн кодекст төрийн өмчит уул уурхайн компаниудаас нэгдсэн үү?
-“Эрдэнэт үйлдвэр” Тогтвортой уул уурхайн төлөө /TSM/ стандартыг анхлан хэрэгжүүлэгчдийн нэг болохоор бэлтгэж эхэлсэн. Харин “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийг “Эрдэнэт”-ээс гадна “Эрдэнэс Тавантолгой”, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”, “Багануур” зэрэг төрийн өмчит компаниуд хэрэгжүүлж байна. Эдгээр компани кодексийн хэрэгжилтийн тайлангаа жил бүр манайд хүргүүлдэг.
-Төрийн өмчит уул уурхайн компаниуд тогтвортой уул уурхайн зарчмыг хэрхэн баримталж байна вэ, засаж залруулах зүйл бий юу?
-Компаниуд өрсөлдөх чадвараа сайжруулах, хөрөнгө оруулагчид эрсдэлээ бууруулах, оролцогч талуудад төслийн үр нөлөөг ил тод ойлгох боломж олгож, эцсийн дүндээ салбарын тогтвортой хөгжлийг хангах үндэс нь хариуцлагатай байх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх юм.
Компаниуд төрөл бүрийн стандарт, системүүд нэвтрүүлдэг ч бодит үр дүн хүртэхгүй байх нь бий. Жишээ нь, зөвлөх үйлчилгээ авахад зөвлөх нь компанид баахан цаас өгдөг. Тэдгээр зөвлөгөө бодит байдалд, компанийн үйл ажиллагаанд нийцдэггүй, ажилтнууд нь оролцож боловсруулаагүй тул “амьгүй” болчихдог.
Систем зөвхөн баримт бичгийн цуглуулга биш, байгууллагын соёл, ажилтнуудын хандлага, өдөр тутмын шат дамжлагад суусан дадал юм. Тиймээс удирдлагаас эхлээд бүх түвшний ажилтнуудын оролцоог хангах, байгууллагын онцлогт тохируулан, бодитоор хэрэгжихүйц систем бий болгох, тогтмол үнэлэх, сайжруулах шаардлагатай.
Хариуцлагатай байхыг бүх компаниас, жигд шаарддаг тогтолцоо бүрдээгүй байна.
Хариуцлагатай уул уурхайн кодекс, Тогтвортой уул уурхайн төлөө стандарт тухайн компанид өөрийгөө үнэлж, сайжруулах боломж олгодог. Эдгээр стандартыг компаниуд өдөр тутмын ажилдаа бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлбэл авлига, үр ашиггүй байдал, хууль бусаар алт олборлож, хил давуулах зэрэг олон асуудлыг эртнээс цэгцлэх боломж байв.
Эдгээр эрсдэлийг урьдчилан харж, бууруулахын тулд Хариуцлагатай уул уурхайн кодекс, Тогтвортой уул уурхайн төлөө стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай.
Хариуцлагатай уул уурхайн кодекст анх (2019 онд) МУУҮА-ийн гишүүн долоон компани нэгдсэн. Одоо 57 аж ахуйн нэгж болж өргөжлөө. Энэ хэрээр уул уурхайн салбарт хариуцлагатай, өгөөжтэй, оролцоотой байх соёл нутагшиж байна. 2024 онд 13 компани "Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийн дагуу өөрсдийгөө үнэлсэн.
ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН КОДЕКСИЙН ҮНЭЛГЭЭ

-Хариуцлагатай уул уурхай эрхлэхэд манай улсад тулгамдсан асуудал бий юу?
-Манай улсад 2000 гаруй хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгожээ. Тэднээс 200 орчим нь уулын ажлын төлөвлөгөөгөө өгдөг буюу үйл ажиллагаа явуулдаг. Манай гишүүд хариуцлагатай уул уурхайн кодексийг хэрэгжүүлж, хариуцлагатай байя, орон нутагт өгөөжтэй, байгальд аль болох бага, сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулъя гэдэг. Гэвч тэднийг дэмжих механизм байхгүй. Хариуцлагатай байхыг бүх компаниас, жигд шаарддаг тогтолцоо бүрдээгүй байна.
Стандартууд хариуцлагатай, ил тод үйл ажиллагааг төлөвшүүлж, Монголын уул уурхайн салбарын нэр хүндийг олон улсын түвшинд өргөн, нийгэмд ээлтэй, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна. Хамгийн сүүлд бид Монголбанканд хандаж, алт худалдан авахдаа бидний нэвтрүүлсэн стандартыг олборлогчдоос шаардах санал хүргүүлсэн.
ТОГТВОРТОЙ УУЛ УУРХАЙН ТӨЛӨӨ СТАНДАРТЫН АГУУЛГАД ЮУ БАГТДАГ ВЭ?
-095906-2178106581-120516-466768990.jpeg)
Төрийн өмчийн уул уурхайн компаниас Эрдэнэт үйлдвэр Тогтвортой хөгжлийн тайлан гаргажээ. Тус тайланд “Бид нийгмийн, орон нутгийн хөгжил, дэд бүтцийн, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй олон төслөөрөө дамжуулан үндэсний тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бодитой хувь нэмэр оруулсаар байна. Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч-нийлүүлэгч болохоор зорино” гэжээ.
Тус үйлдвэр цаашид тогтвортой хөгжлийг манлайлах амлалтыг, “Тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ” гэж эрхэм зорилгодоо шингээжээ.
Канадын уул уурхайн ассоциац “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартын хэрэгжилтийг 12 орны 200 орчим компани хэрэгжүүлсэн. Манай улсаас “Эрдэнэт” үйлдвэр энэ стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ стандартад нэгдсэнээр үйлдвэрлэлийн явцад гарах хаягдал (цагаан тоос гэх мэт), усны менежмент, эрчим хүчний хэмнэлт, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайжруулах үүрэгтэй.
-125840-11371471451-130541-1194347352.jpeg)
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тэргүүлэх эдийн засагч Ц.Оюунболортой ярилцав.
-Эрдэнэт үйлдвэр БОНЗ, Тогтвортой хөгжлийн тайланг хэзээнээс гаргаж байгаа вэ?
-БОНЗ, Тогтвортой хөгжил гэдэг ойлголтыг аливаа байгууллагын хувьд эдийн засаг, нийгэм, байгаль орчны харилцан шүтэлцээ бүхий хүчин зүйлүүдийн нэгдэл, уялдаа холбоог бизнесийн ёсзүй, зөв засаглалаар удирдаж, үйл ажиллагааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэх бизнес модель гэж ойлгож болно.
Эрдэнэт үйлдвэр үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны болон орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалалд бодитой, үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Мөн орон нутагтай байгуулсан хамтын ажиллагаа, нийгмийн салбарт явуулж буй үйл ажиллагаа, нийгмийн нөлөөллийн болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг өмнөх жилүүдэд нийгмийн хариуцлагын тайлангаар дамжуулан тайлагнадаг байсан.
Эрдэнэт үйлдвэр 1990-ээд оны эдийн засгийн шилжилтийн үед үндэсний ДНБ-ий 30 орчим хувь, улсын төсвийн 30 хувийг бүрдүүлж байсан бол өнөөдөр эдийн засаг 1995 онтой харьцуулахад 120 дахин тэлсэн.
Эдгээр эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлж буй хувь нэмэр, нөлөөллийг бодитоор үнэлэх, үндэсний болон орон нутгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох зорилгоор “Монгол Улсын эдийн засаг, нийгэмд Эрдэнэт үйлдвэрийн үзүүлсэн нөлөөлөл, хувь нэмэр” судалгааг салбарын эдийн засагчид, судлаачидтай хамтран гүйцэтгэсэн.
Тус судалгааны үр дүнгээр Эрдэнэт үйлдвэр 1990-ээд оны эдийн засгийн шилжилтийн үед үндэсний ДНБ-ий 30 орчим хувь, улсын төсвийн 30 хувийг бүрдүүлж байсан бол өнөөдөр эдийн засаг 1995 онтой харьцуулахад 120 дахин тэлсэн нөхцөлд ч эдийн засгийн 5 гаруй хувийг, улсын төсвийн 10 орчим хувийг бүрдүүлж, эдийн засагт бодитой хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулсаар байна.
Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт оруулж буй хувь нэмрээс гадна нийгэм, орон нутгийн хөгжил, байгаль орчны хамгаалал, сайн засаглалын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг олон улсын тогтвортой хөгжлийн шалгуурт нийцүүлэн үнэлж, тайлагнах зорилгоор 2024 оноос эхлэн олон улсын тогтвортой хөгжлийн тайлагналын 100 гаруй шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ хийж, анхны Тогтвортой хөгжлийн тайлангаа энэ онд хэвлүүлэн, олон нийтэд танилцуулсан.
Мөн 2025 оноос олон улсын Тогтвортой уул уурхайн төлөө стандартын дагуу анхны өөрийн үнэлгээг хийж, цаашид тус стандартын дагуу өөрийн үнэлгээг тогтмол хийж, Тогтвортой хөгжлийн тайланг жил бүр олон нийтэд танилцуулж байхаар төлөвлөж байна.
-БОНЗ, Тогтвортой хөгжлийн тайлан гаргахын ач холбогдол юу вэ?
-Тогтвортой хөгжлийн болон БОНЗ-ын тайлан гэдэг нь тухайн байгууллага нь өөрийн бизнесийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд, хариуцлагатайгаар эрхлэх явцдаа улс, орон нутгийн хөгжил, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл болон оруулж буй хувь нэмрийг компанийн хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, олон нийт, сонирхогч талуудад нээлттэй, ил тод харуулдаг чухал ач холбогдолтой баримт бичиг байдаг.
Товчхоноор хэлбэл бизнесээ хэрхэн ёсзүйтэй эрхэлж, хүрээлэн буй орчин, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг хамгийн өндөр байлгах талаар хүчин чармайлт гарган ажиллаж байгаагаа нотолдог баримт гэж хэлэхэд болно.
Дэлхий нийт ногоон эдийн засаг руу шилжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөөх үйл ажиллагаагаа эрчимжүүлж буй энэ үед ялангуяа уул уурхайн салбарын хувьд БОНЗ болон Тогтвортой хөгжлийн тайлан бол сонголт биш харин зайлшгүй биелүүлэх шаардлага болон тавигдаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулах, олон улсад бүтээгдэхүүнээ борлуулах, хөрөнгө оруулалт амжилттай татах, ялангуяа үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэл бусад томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, төслүүдийн санхүүжилтийг олон улсын санхүүгийн байгууллагууд, стратегийн хөрөнгө оруулагч нараас татахаар төлөвлөж байгаа байгууллагын хувьд БОНЗ болон Тогтвортой хөгжлийн тайлагналын тогтолцоотой байх нь зайлшгүй хэрэгжүүлэх ёстой шалгуур үзүүлэлт болон тавигдаж байна гэсэн үг юм.

-БОНЗ хариуцсан мэргэжилтэн байдаг уу?
-Эрдэнэт үйлдвэрийн хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, Нийгмийн харилцаа, Эдийн засаг зэрэг тухай тухайн асуудал хариуцсан хэлтэс, нэгжүүд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, чиглэл тус бүрийн хүрээнд тайлагнаж ирсэн. Харин эдгээр чиглэлүүдийн тайланг нэгтгэн, олон улсын стандартын дагуу БОНЗ, Тогтвортой хөгжлийн тайланг дагнан эрхэлж, зохион байгуулах чиг үүрэг бүхий БОНЗ хариуцсан мэргэжилтэн одоогоор байхгүй байна.
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЖИШЭЭ

Зургийн тайлбар: “Оюутолгой” компанийн цахим хуудаснаас
“Оюутолгой” компанийн 34 хувийг Засгийн газар эзэмшдэг. Тус компани “Бид орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн төслүүлийг дэмжин санхүүжүүлдэг. Бодлого, стандартдаа тогтвортой хөгжлийн зарчмыг баримталдаг. Бизнесийн тогтвортой хөгжлийг хангаж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна хэмээн цахим хуудсандаа бичжээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл охин компаниудынхаа байгаль орчин, нийгэм, засаглалын манлайлагчийг шалгаруулдаг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр энэ шагналыг хоёр удаа хүртжээ.
Тус нэгдэл жилд нэг удаа "Уурхайчдын баяр"-аар шилдэг охин компаниа шалгаруулахдаа борлуулалт, цэвэр ашиг, инновацаас гадна хариуцлагатай уул уурхайн чиглэлд хийсэн гүйцэтгэлийг мөн үнэлдэг. Нэгдлийн 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө “Сайн засаглал, хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлнэ” гэж тусган, нэгдлийн хэмжээнд мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулж, тогтвортой байдлын тайлагналыг нэвтрүүлэхээр бэлтгэж байна.
Ингэснээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчин, нийгэм, засаглалд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулж, нэгдлийн стратеги төлөвлөгөө, засаглал, үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулна. Нэгдлийн аливаа шийдвэр гаргалт тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдаж, зөвхөн санхүүгийн өгөөжид бус нийгэм болон байгальд үзүүлэх нөлөөллөөр хэмждэг системд шилжинэ гэж тус нэгдлийн Хэвлэлийн алба бидний асуултад хариуллаа.
ТӨРИЙН ӨМЧИТ, УУЛ УУРХАЙН БУСАД КОМПАНИ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАЙЛАН ГАРГАСАН УУ?

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар “Алт 3” аяныг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч алт олборлогчид одоог хүртэл хариуцлагатай олборлолт рүү нийтээрээ шилжээгүй, тэдний бүтээгдэхүүнийг худалдан авч буй Төв банк тогтвортой, хариуцлагатай олборлогч мөн эсэхийг харгалзахгүйгээр алтыг нь авдаг аж. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг шиг өнөөдөр л ам.доллар олж, ханшаа барих минь гэж богино бодож буй нь харамсалтай.
Тогтвортой хөгжлийн тайлан гаргасан бол тухайн компани нийгэм, байгаль орчны чиглэлд тодорхой ажлууд хийснийг илтгэнэ. Тайлан гаргаагүй бол зөвхөн олборлолтдоо төвлөрснийг харуулах юм.
Манай улсын төрийн өмчит, уул уурхайн томоохон компаниуд тогтвортой хөгжлийн тайлан гаргадаг эсэхийг бид тухайн компанийн Хэвлэлийн албанаас тодруулж, цахим сайтаас нь мэдээлэл шүүв. БОНЗ буюу байгал орчин, нийгэм, засаглалын тайлагнал хангалтгүй байгааг дээрх хүснэгт харуулав. Ямартаа ч төрийн өмчит, уул уурхайн компаниудаас хамгийн том нь болох “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын стандартын дагуу тайлагнадаг болохоор бэлтгэж эхэлжээ.
Манай улсын ДНБ 2001 оноос хойш 20 дахин өсжээ. Үүгээрээ бид дэлхийн хамгийн хурдацтай хөгжсөн таван улсын нэг болов. Үүнд гадаад валютын нөөц олдог гол салбар болох уул уурхай томоохон хувь нэмэр оруулдаг. Тэгвэл цаашид тогтвортой хөгжилд тусгасан хүний хөгжил, нийгмийн үзүүлэлтүүдийг өсгөхөд ч анхаарах шаардлагатай. Эдийн засгийн өсөлтөөр биш, тогтвортой хөгжлөөр уралддаг үе ирлээ. Богино хугацааны өсөлтөөс урт хугацааны, тогтвортой хөгжил рүү тэмүүлцгээе.