gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -11
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -11
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -11
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Мөнхсайхан: Бизнес удирдаж байсан хүнийг сонгон шалгаруулж, захирлаар томилбол ТӨК-иудад маш их нөөц бололцоо байна

Э.Энхмаа
Эдийн засаг
2025-12-03
27
Twitter logo

“Төрийн өмчит компанийн эзэн хэн бэ?“ сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг санаачлан, Конрад- Аденауэрийн сантай хамтарч өнгөрсөн пүрэв /2025.11.27/ гарагт зохион байгууллаа. “Өмчийн эзэн нь төр” гэж шууд хариулж болох ч төрийн өмчит компаниудын менежмент муу, ил тод байдал хангагдаагүй,  хариуцлагын тогтолцоо сул байгаагаас хулгай нүүрлэсэн, үр ашиггүй ч дампуурдаггүй ажилласаар, төсвийн хөрөнгө урссаар ирсэн бахь байдлаасаа салах цаг ирснийг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөв.

Энэ үеэр төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэг бүхий “Эрчист Монгол” ХХК-ийн Стратеги, бизнес хөгжлийн газрын захирал Ж.Мөнхсайханы төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр явуулж буй ажлынхаа талаар товч танилцуулсныг хүргэж байна.

Тэрбээр, ТӨК-ийн эзэн хэн байхаас үл хамаарч эзэн нь ажлаа хийж чадах уу гэдэг асуудал чухал болов уу. “Эрчист Монгол” компани албан ёсоор үйл ажиллагаа явуулаад 5-6 сар л болж байна.

Энэ хугацаанд бид Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу ТӨК-иудын санхүүгийн тайланд шинжилгээ хийлээ. 2024 оны санхүүгийн тайланд шинжилгээ хийхэд хүлээн зөвшөөрөгдөхгүй орлого, зардлуудтай холбоотой асуудал маш их гарч байна. ТӨК-иудыг удирдаж байгаа нэгж компанийнхаа санхүүгийн тайлан, орлогыг олон улсын стандартын дагуу удирдаж, хянаж чадаж байна уу гэдэг нь чухал.

Жишээлбэл, МИАТ ХК 2024 онд 24 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2025 онд нэлээд алдагдалтай гарахаар байна. 2024 оны ашгийг харахад хүлээн зөвшөөрөгдөхгүй орлогууд гарч байна. Тэгэхээр хөндлөнгийн аудит чанаргүй ажиллаж байна гэсэн үг.  Үндэсний аудитын газар болон хөндлөнгийн аудитын компаниуд олон улсын стандартын дагуу тухайн жилд орлогын төрлөөр нь хүлээн зөвшөөрөгдөх үү гэдэг байдлаар нь харахгүй байна.

Зүгээр л хууль, журамд нийцүүлэх байдлаар хийж байна. Төрөөс МИАТ-ын IPO гаргахаар бэлтгэл хангаж байна. Тэгэхээр магадгүй хөндлөнгийн аудит оруулбал зарим орлогод нь өмнөх жилүүдэд залруулга хийх шаардлага үүсэхээр байна.

Мөн ТӨК-иудын өр зээлтэй холбоотой асуудалд зээлийн менежмент хийж, санаа тавьж байгаа хүн байхгүй гэхэд болно. “Эрчист Монгол” компанийн дотоод үйл ажиллагаа иймэрхүү байдлаар явагдаж байна. 

Бид Эрчим хүчний яамтай хамтарч эрчим хүчний салбарын 26 ТУЗ-ийг цөөлж, 14 болгосноор зардлын хэмнэлт гарч байна.

Дараагийн асуудал нь засаглалын буюу ТУЗ-ийн асуудал. “Эрчист Монгол”-ын харьяанд төлөөлөл хэрэгжүүлэх буюу ЗГХЭГ-ын хувьцаа эзэмшигчийг төлөөлөх эрх албан ёсоор шилжсэн зургаан компани бий. 34 хувийг эзэмшдэг эрчим хүчний компаниуд байгаа. Энэ бүх компани ТУЗ-тэй. ТУЗ нь есөн гишүүнтэй. Тэдний гуравны хоёр нь төрийн төлөөлөл буюу яам, тамгын газар төрийн захиргааны байгууллагын албан хаагчид. Зарим компанид сайдын туслах хүртэл ТУЗ-ийн гишүүн болсон жишээ бий. ТУЗ нь компанийн засаглалын хувьд ямар үнэ цэн, үүрэгтэй бүтэц вэ гэдгийг бид сайн мэднэ.

Гэтэл ТӨК-ийн ТУЗ-д орохыг нэмэлт орлого төдийгөөр хардаг байдлыг чанаржуулах ёстой. Бид Эрчим хүчний яамтай хамтарч эрчим хүчний салбарын 26 ТУЗ-ийг 14 болгож цөөлсөн. ТУЗ-өөр хэлэлцэх асуудлын удирдамж чиглэлийг яамнаас нь гаргадаг, ТУЗ-ийн гишүүд ямар ч үүрэг оролцоогүй гараа өргөөд сууж байдаг. Тэнд бизнесийн зарчмаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөдөггүй.

Тиймээс үйл ажиллагааны ижил төстэйгээр нь нэгтгэж 26 ТУЗ-ийг 14 болгож, ТУЗ дээр ч гэсэн зардлын хэмнэлт гаргаж байна. Цаашид гүйцэтгэх удирдлагыг бизнесийн зарчмаар нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулна. Бизнес удирдаж байсан хүнийг сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх удирдлагаар томилбол ТӨК-иудад маш их нөөц бололцоо байна.

Бид салбарын яамтай хамтарч төрийн өмчит эрчим хүчний компаниудын худалдан авалтыг шалгаад үзэхэд, ганцхан компанид гэхэд 320 орчим сая төгрөгийн бараа материал акталж байна. Үүний 82 хувь нь техникийн үзүүлэлт таарахгүй гэдэг шалтгаанаар актлагдсан. Төрийн өмч иймэрхүү байдлаар үнэ цэнгүй болж байгаа нь маш харамсалтай. Тэгэхээр энэ бүхнийг гүнд нь орж олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан хийвэл маш их боломж харагдаж байна.

ТӨК-иудын өртгийн асуудлыг хөндөх хэрэгтэй. Манай компаниуд 1 төгрөг олохын тулд магадагүй 1.2 төгрөг зарж байна. Тэнд өртгийн хяналт огт байхгүй. Эрчим хүчний хүчний компаниудад өртгийн орлогод эзлэх хувьд олон улсын жишгээр 85 хувиас бага байх ёстой бол манайд 95 хувиас дээш байна. Энэ бол асуудал үүссэний шинж.

Нэг талаар эрчим хүчний компаниудад үнийг төрөөс зохицуулдаг. 10 төгрөгөөр  үйлдвэрлэсэн цахилгаан дулааныг 6 төгрөгөөр зарж байгаа нь үндсээрээ буруу. Яаралтай шинэчлэл хийх шаардлагатай. ТӨК-ийн эзэн хэн байхаас үл хамаарч ажлаа олон улсын жишгээр бизнесийн зарчмаар явуулах нь чухал гэж үзэж байна. “Эрчист Монгол” компани сүүлийн 5-6 сард ийм ажил хийлээ.

Сүүлийн саруудад манай компанийг их шүүмжилж байна. Энэ бол дарга, сайд нарын эрх ашиг хөндөгдөж, ТӨК-иудын хулгай, хууль бус зүйлүүдийг эхнээс нь илрүүлж гаргаж буйтай холбоотой гэж хардаг. Би хувийн хэвшилд ажиллаж байсан учир ийм зүйлд маш эмзэг хандаж байна гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан