/Сэтгүүлчийн тэмдэглэл/
Кино сонирхогч, шимтэн үзэгчдэд дуулгах таатай мэдээтэй. Өнөөдрийг хүртэл “Форрест Гамп”-ын хэмжээний уран сайхны киног хүсэж, хүлээж байсан хүн хэр олон байдаг вэ? Дэлхийн кино урлагийн түүхэнд "Форрест Гамп" хэмээх IQ багатай ч, асар том зүрхтэй залуугийн түүх хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, амьдралыг харах өнцгийг өөрчилсөн байдаг.

Өнгөрсөн амралтын өдрөөр миний үзсэн “Сэтгэлийн уяа” уран сайхны кино яг түүн шиг, магадгүй түүнээс ч илүү гүн гүнзгий "хүн байхын утга учир"-ыг Монголын шинэхэн дэлгэцийн бүтээл "Сэтгэлийн уяа" бидэнд харуулжээ. Энэхүү киноны гол дүр Балгаагийн амьдрал Форрест Гамптай хэрхэн огтлолцож байгааг дараах 3 өнцгөөс мэдэрч болно.
Балгаа дандаа гүйдэг

Балгаад морь бий ч тэр байнга л гүйж явдаг. Учир нь амьдралд учрах саад бүхнийг давж, зорьсон цэгтээ хүрэхийн тулд зөвхөн өөртөө, өөрийнхөө хөлөнд л итгэдэг болсон.
2. Балгаа Цэвэлмааг насан туршдаа хайрласан
Ямар ч цаг үед, ямар ч нөхцөл байдалд Балгаагийн Цэвэлмааг гэх хайр хувираагүй. Бас хэзээ ч хариу нэхэж, түүнээс юуг ч шаардаж байсангүй. Жинхэнэ хайр гэдэг бол нөгөө хүнийхээ аз жаргалын төлөө өөрийгөө золиослохын нэр ажээ. Гэхдээ жаргалын хэмжүүр хүн бүрд ондоо билээ.
3. Удвал буюу Монгол ээж
Өөрийгөө элээж үрээ хайрлах эхийн хайраар энэ орчлон дутдаг болов уу. “Ээж” гэдэг үг заримдаа бүхэл бүтэн хувь заяаг тодорхойлдог.
Форрист Гамп кинонд Форрестын ээж хүүдээ “Чи бусдаас өөр биш” гэж итгүүлж, амьдралын хатууг зөөллөн, замыг нь засдаг шиг “Сэтгэлийн уяа” киноны Балгаагийн ээж Удвал ч мөн адил хүүгийнхээ хувь тавиланг тэгшитгэсэн эмэгтэй.

Хүүдээ хорвоогийн хүндийг үүрүүлэхгүй гэж хичээдэг ч үнэндээ амьдралд бэлтгэж, зөөлөн атлаа хаттайгаар жигүүр ургуулж өгдөг. Удвал бол үрийнхээ төлөө бүхнээ өгдөг, харин хариуд нь зөвхөн түүнийг жаргалтай байхыг харахыг хүсдэг тэр агуу хайр.
4. Балгаагийн хүү түүний амьдралын утга учир
Балгаа өнгөрсөн үеийн гуниг, гомдлоо орхиж, ирээдүйн амьдралаа гэрэл гэгээтэйгээр харсан ганц шалтгаан бол анхны хайраас нь үлдсэн Цоомоо хүү. Хүүгийнхээ төлөө бүхнээ зориулах аавын хайр - хэзээ ч тасаршгүй сэтгэлийн уяа.

Дүгнэлт: Таны сэтгэлийн уяа хаана байна вэ?
Найруулагчийн анхны дебютээрээ үзэгчидтэйгээ уулзаж байгаа орчин цагийн монгол киноны онцлох төрх Батнямбууд халуун алга ташъя. Сэтгэл огшуулж, олон зүйлийг бодуулсан монголын нүүр тахлах уран бүтээл шинээр мэндэлжээ.
Хэрэв та "Форрест Гамп" кинонд дуртай, үзэх бүрдээ урам зориг авдаг бол энэ амралтын өдрүүдээр кино театрт зорин очиж, "Сэтгэлийн уяа"-г заавал үзээрэй. Тэндээс та өөрийнхөө сэтгэлийн уяаг гарцаагүй олох болно.