gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.25
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Олон нийтийн бухимдал, эргэлзээг арилгах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоов

А.Анужин
1 цаг 35 минутын өмнө
Twitter logo
А.Анужин
Twitter logo
1 цаг 35 минутын өмнө

~Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна~

Нийгмийн сүлжээнд "Туулын хурдны замын төслийг Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо" хэмээн Ерөнхий сайд Н.Учрал мэдээлээд байв. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж байх үеэр тайлбарласан.

Тус төсөлтэй холбоотойгоор олон нийтэд үүсээд байгаа бухимдал, эргэлзээ, тээнэгэлзээг арилгах хүртэл, мөн нэр холбогдож буй албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллагаар бүрэн шийдвэрлэж дуусах хүртэл Туулын хурдны зам төслийг түр зогсоох шийдвэр гаргасан юм.

ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ПРОКУРОРООС ШАЛГАЖ ЭХЛЭВ

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн.

Шалгалтын ажиллагааны талаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Гансүлд "Нэр бүхий иргэдээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл ирүүлсэн. Мэдээлэлд дурдсан асуудал тус бүрд Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар 22.12.1, 18.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байна. Нийт дөрвөн хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэв.

"ИРЭХ САРД НЭГ ЛИТР ДИЗЕЛЬ ТҮЛШ ₮6400 БОЛОХ НӨХЦӨЛ ҮҮСЛЭЭ"

​Ормузын хоолойн нөхцөл байдал дэлхийн зах зээлийг савлуулж, дизель түлшний үнэ огцом өсөж байгаа тухай  Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийв.

Тэрбээр “Шатахуунтай холбоотой олон асуулт ирж байгаа. Манай улс Сингапурын  биржийн үнэд суурилсан тогтолцоогоор шатахуун худалдан авч ирсэн. Гэвч өнөөдөр дэлхийд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан урьд өмнө нь байгаагүй хүнд сорилттой тулгарлаа. 

Дөрөвдүгээр сард гуравдугаар сараас хоёр дахин өндөр үнээр буюу дизель түлшийг тонн тутамд 1400 ам.доллароор худалдан авсан бол ирэх тавдугаар сард 1700 ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэг литр дизель түлш нэг сарын өмнө 3200 төгрөг байсан бол өнөөдөр 4400 болж өслөө. Тавдугаар сард нэг литр дизель түлш бараг 6400 төгрөг болж өсөх нөхцөл үүслээ. Тиймээс Засгийн газраас Гаалийн албан татварын 5 хувийг тэглэх зэргээр арга хэмжээ авсан" гэж мэдээлсэн юм.

  • Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар мэдээлэл авчээ

ЖДҮХС-ИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ 8 ЖИЛЭЭР ОЛГОХООР БОЛОВ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/157 дугаар тушаал гарлаа.

Уг тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохыг үүрэг болгосон.

Ингэснээр Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэллээ.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020-2025 онд хөнгөлөлттэй зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийн төлөлтийг 2 хүртэл жилээр сунгаж 7 жил болгохоор боллоо.

КАЗАХСТАНД ХИЙСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал өндөрлөлөө.

Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нар үдэж мордуулав. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм.

Санал болгох нийтлэлүүд:

  • Б.Тэлмэн: Аль ч улсын цагаачлалын алба зорилго нь тодорхойгүй хүнийг буцаадаг, манайх ч адилхан
  • И.Балжинням: 24 цагаар ажилладаг дэлгүүрүүдэд жоргүй эм худалдаж болохгүй
  • Их говийн цөлийн бүсийг ганцаар сахигч байгаль хамгаалагч
  • "10 гаруй жилийн уйгагүй судалгааны үр дүнд Монголын тал нутгаас үлэг гүрвэлийн мөр илрүүллээ"
  • Түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнийг нэг дор цогцлоосон Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар
  • Аялал жуулчлалын салбар яагаад тогтвортой хөгжил рүү тэмүүлэх ёстой вэ?
  • З.Ган-Очир: Ормузын хоолойн хямралын нөлөөгөөр нүүрс, уран, чухал ашигт малтмалын эрэлт өснө

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан