Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдрөөс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд эхэллээ.
Хэлэлцүүлгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдаж, оролцогч талуудын асуултад холбогдох албаныхан хариулав.
Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагууд, эдийн засаг, уул уурхайн салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоод, Сангийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Цөмийн энергийн комисс зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Цөмийн энергийн комиссын ажлын албаны тамгын газрын дарга Б.Баатарцогт “Хүмүүс геологийн суурь судалгааг хайгуулын ажилтай холиод байдаг. Геологийн суурь судалгааг дэлхийн бүх оронд хийдэг. Энэ судалгааг хийж байж ашигт малтмалтай байх хэтийн төлөвт талбай, геологи хайгуулын ажлыг нарийвчлан хийх талбайг сонгодог юм. Үүгээр гидрогеологийн, чулуулгийн насжилт, газар хөдлөлтийн судалгаа ч давхар хийдэг. Энэ хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмж явах шаардлагатай. Энэ бол эргэн төлөгддөг ажил. Өөрөөр хэлбэл, геологийн хайгуул хийж, орд олж, олборлож зардлаа төлдөг.
Дэлхийн зах зээлд ураны геологи хайгуулын ажил эрчимжиж байна. Энэ мэтчилэн дэлхийн зах зээлд үнэ нь өсөж байгаа бүтээгдэхүүний геологи, судалгааны ажилд анхаарах шаардлага бий. Сүүлийн үед Хэмнэлтийн тухай хууль зэргээс шалтгаалан тээвэр, шатахуун, шуудан холбоо, багаж техник хэрэгсэл зэрэг дотоод үйл ажиллагаатай холбоотой зардал хүрэлцэхгүй, байгууллагын үйл ажиллагаа доголдох ч нөхцөл үүсэж байгаа. Үүнийг Сангийн яамныхан анхаараасай гэж хүсэж байна.
"Үнэхээр л төсвөө танах гээд байгаа бол дээд удирдлагын түвшинд унаа, хоол, утасныхаа зардлыг танаад зүгээр л цалинг нь өгье".
Манай ажлын албаны цацраг идэвхт ашигт малтмал, атомын цахилгаан станц барих суурь судалгааг хэрэгжүүлэх хоёр том ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан бий. Энэ хоёр ажлыг хэрэгжүүлэхэд тодорхой төсөв, мөнгө зайлшгүй шаардлагатай. Олон нийтэд хандсан ажил зохион байгуулах, атомын цахилгаан станц байгуулах суурь судалгааг хийх, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах судалгаа, эрдэм шинжилгээний зардалд өнгөрсөн жил 2.7 тэрбум төгрөг тавьсан, байхгүй. Энэ жил мөн тодорхой мөнгө тусгаад санал оруулсан, байхгүй. Эрдэм шинжилгээний судалгааны зардалд 292 сая төгрөг л тавигдсан байна. Ийм бага мөнгөөр томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс Сангийн яам анхаарал хандуулж, бидний үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүсье” гэв.
"Үнэн хатамж" ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа “Төсвийн зардлыг танана гээд л яриад байна. УИХ-ын гишүүн гэх 126 хүн бий. Тэдэнд сар бүр унааны зардал гэж 900,000 төгрөг өгдөг. Үүнийг өгөх хэрэггүй гэж бодож байна. Унааны зардал байтугайгаа зохицуулаад явах чадвартай хүмүүс гэдгээ ярьсаар сонгогдсон шүү дээ. Үнэхээр л төсвөө танах гээд байгаа бол дээд удирдлагын түвшинд унаа, хоол, утасныхаа зардлыг танаад зүгээр л цалинг нь өгье" гэсэн юм.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр “Монгол Улсын төсөв өнгөрсөн 2025 онд хэт хөөсрөөд тодотгол хийгээд 35 их наяд болсон. Өнөөдөр тодотгол хийсээр 30 их наяд дээр бууж байна. Тэгэхээр ирэх оны төсөв энэ хэмжээнд буюу 30 их наядаас төдийлөн давахгүй. Тиймээс төсвийн ерөнхийлөгч захирагч нараас санал болгож байгаа тоо мэдээж батлагдахгүй. Гэхдээ геологи, хайгуулын суурь судалгааны ажил маш чухал байгаа.
УИХ-ын хаврын чуулганаар баталсан Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө бий. Энэ дотор геологи, хайгуулын судалгааны 5-6 ажил хийнэ гээд зорилт дэвшүүлсэн. Үүнд шаардлагатай тухайн жилийн төсвийн хөрөнгө нь 50 гаруй тэрбум төгрөг. Зорилтоо зөв гээд УИХ баталчихсан. Харин үүнд шаардлагатай хөрөнгийг батлах болохоор нөхцөл өөр болчихлоо. Нийгмийн шинжтэй байгууллагууд танаж болно. Гэхдээ геологи, хайгуулын ажил ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийн суурь гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол төсвөө дагаад дээш, доош савлаад байх мөнгө биш шүү дээ. Энэ ажил тасралтгүй буюу таван жилийн дотор 10 тэрбумыг зарж байж эцсийн хайгуулын үр дүн гарна. Дундаа тасарчихвал үр дүн гарахгүй” гэлээ.
ШУТИС-ийн профессор, доктор С.Жаргалан “2026 оны геологийн суурь судалгаанд зарцуулахаар 10.3 тэрбум төгрөг батлах санал өгсөн гэж ойлголоо. Геологийн бодлогын газраас бол 42 тэрбум төгрөгийн санал өгсөн. Үүнийг дөрөв дахин бууруулж 10.3 тэрбум болгожээ. Геологийн бодлогын газар бодитой тооцоотой, олон жилийн статистикт үндэслэж ийм санал гаргасан болов уу. Тэгэхээр 10.3 тэрбум болгож буй үндэслэл нь юу юм бол гэдгийг тодруулмаар байна. Геологийн суурь судалгаа бол байгалийн шинжлэх ухааны нэг хэсэг. Өнөөдөр аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарыг мэдээллээр хангаж байдаг гол судалгаа. Монголд зэс, алт, нүүрс гэх мэтийн судалгаа маш сайн хийгдсэн.
Харин гэнэт хэрэглээ нь ихсэж байгаа ашигт малтмалын судалгаа маш ховор. Энэ мэдээллийг хаанаас авах вэ гэхээр геологийн суурь судалгаанаас. Ямар орчинд хэрхэн тархан байршиж байна, үүнд хөрөнгө оруулагчид хэрхэн хөрөнгө хаях вэ гэдэг асуудал чухал. Гэтэл үүнд зарцуулах хөрөнгийг зүгээр л шууд 10.3 тэрбум болгочхож болохгүй болов уу. 42 тэрбум бол бодит тоо байх” гэв.
Мөн Монголын геологийн холбооны УЗ-ийн гишүүн, геологич Д.Өгөөдэй “Өнөөдөр 2026 онд сайдын багцад сууж байгаа геологийн судалгааны ажлыг тойрч хэлэлцүүлэг хийнэ гэж ойлгосон ч үүнд төвлөрсөнгүй. Геологийн судалгааны ажил үе шат, дараалалтай. Геологийн суурь судалгаа бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суучихсан. Гэтэл 42 тэрбумыг 10 тэрбум болгоод оруулж ирж болохгүй шүү дээ. Хаана нь ч хүрэхгүй мөнгө. Үүнийг нэлээн тойрч ярих ёстой байлаа, өнөөдөр.
Геологийн суурь судалгаа бол Монгол Улсын эдийн засаг, санхүүд маш чухал. Жишээ нь, гүний уурхайн үндэс суурь нь геологийн судалгаа байдаг. Геологийн суурь судалгааг зайлшгүй хийж байж дараа, дараагийн ажил явагддаг. Тиймээс 42 тэрбум төгрөгийн төсвийг бууруулж болохгүй. Улс, орны эдийн засгийн байдал хүнд байгаа гэдэг тайлбарыг Сангийн яамнаас өгч байна. Нэн тэргүүний чухал ажлуудаа эрэмбэлэх ёстой юм. Төсөвт суулгах талаас нь хөөцөлдөх байх гэж ойлгож байна. Бууруулах биш харин ч хөхүүлэн дэмжих талаас нь бодлогын агентлагууд ажиллах ёстой гэж бодож байгаа” гэлээ.
Ташрамд дурдахад 2026 оны улсын төсөвт олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Саналыг 11-11 төв, E-Mongolia апп болон яамдын цахим хуудсаар авч буй юм байна. Мөн олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар энэ сарын 4-14-нд салбар яам бүрээр зохион байгуулах аж. Нийт 12 удаагийн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.