gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Энэтхэгт ханиадны сироп хэрэглэсэн хүүхдүүд нас барж, 3 эмийг аюултай гэж сэрэмжлүүллээ"

Б.Азбаяр
Эрүүл мэнд
2025-11-05
24
Twitter logo

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын хууль бус эм эмнэлгийн хэрэгсэл олон нийтийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газраас ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. 

Энэтхэг улсад ханиадны сироп хэрэглэсэн хүүхдүүд нас барж, гурван төрлийн сироп хэлбэрийн эмийг аюултай хэмээн сэрэмжлүүлээд байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд Энэтхэг улсын Матхия Прадиш мужийн Чкиндвара дүүрэгт "колдриф" нэртэй ханиадны сироп хэрэглэсэн 22 хүүхэд бөөрний дутагдлаар нас баржээ. Тус хэргийг мөрдөн шалгах явцад "колдриф" хэмээх сиропод диэтилийн гликол хэмээх хорт бодис агуулагдаж байсан нь тогтоогджээ. Энэ нь бөөрний ажиллагааг доголдуулж улмаар үхэлд хүргэдэг бодис аж.

Тус улсын эмийн хяналтын байгууллагаас "COLDRIF", "RespiFresh-TR" болон "Relife" гэсэн хуурамч гурван төрлийн ханиадны сиропыг хэрэглэхэд аюултай хортой хэмээн албан ёсоор зарлаж хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн клиникийн эм судлаач Ц.Мишээл, "Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байгаа энэ үед бага насны хүүхдэд ханиадны сироп өгөх гэж байвал анхаарах гол зүйлс бол,

Нэгдүгээрт, шошгонд заасан найрлагыг сайтар шалгах. Туслах бодисуудад диэтилийн гликол, пропилен гликол, сорбитол, глицерин зэрэг эмэнд зөвшөөрөгдөхгүй, хортой бодисууд орсон эсэхийг нягтал. 

Хоёрдугаарт, хувь хүний гараас гарах буюу танихгүй эх сурвалжаас, цахим орчноор дамжуулан эм авахыг аль болох зайлсхий. Ийм замаар авсан эмийн үйлдвэрлэлийн эх үүсвэр, үйлдвэрлэлийн шаардлага мөрдөгдсөн эсэх нь тодорхой бус тул эрсдэл өндөр.

Хортой бодис агуулсан сироп богино хугацаанд бөөрний ноцтой дутагдалд хүргэж, урт хугацаанд бага тунгаар хэрэглэсэн ч бөөрний архаг дутагдал, хараа муудах, мэдрэлийн болон булчингийн гэмтэл, сэтгэл зүйн өөрчлөлт зэрэг хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Тиймээс хүүхдийн эмийг заавал тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас, эмчийн заавраар авж хэрэглээрэй" гэв.

Эх сурвалж: ЦЕГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан