Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамирыг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урьж, тус яамнаас хэрэгжүүлэх гэж байгаа болон хэрэгжүүлж буй үйл ажиллагааных нь талаар ярилцсан юм.
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам шинэ бүтцээр ажиллаад багагүй хугацааг ардаа орхилоо. Энэ хугацаанд цөөнгүй ажил хийлээ. Энэ талаар товчхон танилцуулахгүй юу?
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсан цагаасаа эхэлж нэлээд томоохон хэмжээний өөрчлөлтүүдийн суурийг тавих ажлыг хийж байна. Энэ хүрээнд өнгөрсөн ондоо багтаан үндэсний хэмжээний томоохон чуулганууд болон хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн даатгалын байгууллагууд болон халамж үйлчилгээний газрууд, хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний зөвлөлгөөнийг хийж, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрхэн ажиллах талаараа санал бодлоо солилцож, ажлынх нь чиг баримжааг тодорхойлоод байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран асуудлыг нь хэрхэн шийдэх талаар зөвлөлгөөнийг хийсэн. Ахмадуудынхаа үгийг төрийн бодлогод тусгах үүднээс ирэх сарын 1-нд “Ахмадуудаа сонсъё” аяныг Дархан хотод зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад явж байна. Одоогоор ажил хэрэг болгоод явж байгаа хэд, хэдэн ажилд маань иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг дахин олгож эхэлсэн.
Манай улсад 970 мянган хүүхэд байдгаас 900 мянга нь дээрх мөнгийг авч эхэлсэн гэсэн тооцоо гарсан. Мөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийг хангах журмыг өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 15-наас эхэлж хэрэгжүүлж эхэлсэн. Энэ журмын үйлчлэх хугацаа ирэх наймдугаар сарын 1-нд дуусах юм. Тэгэхээр шимтгэл төлсөн жилээ болон нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтэй иргэд харьяа нийгмийн даатгалынхаа хэлтэст хандаж, хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлж өгөхөд найман сарын хугацаа байна гэсэн үг.
-Зарим тэтгэмжийн хэмжээг нэмсэн гэж сонссон юм байна. Тухайлбал, ихэр хүүхдүүдэд олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмсэн гэсэн байх аа?
-Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил их байгаагийн нэг илрэл нь дээрх жишээ л дээ. Нийгмийн халамжийн сангаас олгодог зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлдэг тусламж, хөнгөлөлтөд нэлээд өөрчлөлт оруулж шинэчилсэн байгаа. Тухайлбал, 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгодог амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж гэж улирал бүр 30 мянган төгрөг олгодог байсныг сар бүр 60 мянган төгрөг өгдөг болгож нэмэгдүүлсэн. Мөн ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн хүний ар гэрийнхэнд сар бүр 200 мянган төгрөг олгохоор болсон. Хоёр ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж бойжуулж байгаа эхэд хүүхдийг нь гурван нас хүртэл сар бүр 60 мянган төгрөг олгодог байсныг өөрчилж жил бүр хүүхэд тус бүрийн тоогоор нэг сая төгрөг олгохоор болсон. Харин гурав ба түүнээс дээш ихэр хүүхэдтэй эхэд хүүхдийнх нь тоогоор, хүүхдийг нь гурван нас хүртэл жил бүр гурван сая төгрөг олгохоор болсон. Энэ шийдвэр нь ихэр хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эхчүүдээс талархал хүлээж байгаа.
-Энэ бүхнээс болоод “Шинэчлэлийн Засгийн газар халамжийг хавтгайруулж байна” гэсэн шүүмжлэлд өртөх болсон. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар халамжийг байх ёстой зүйл гэж үзэж байгаа. Гэхдээ зорилтот бүлгүүдэд халамжийг хүртээх ёстой гэсэн байр суурийг баримталж байгааг дээрх жишээнүүдээс харж болох байх. Өмнөх дөрвөн жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг халамж нэрээр хавтгайруулан тараасан байдаг юм билээ. Тиймээс бид энэ зүйлээс татгалзаж байгаа. Өнөөдөр бид ядуурал гэж юуг хэлээд байгаа вэ гэдгээ бодох цаг хэдийнэ ирчихэж. Өмнөх Засгийн газруудын ядуурлын эсрэг авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийг хараад байхад дандаа л орлогын ядууралтай тэмцээд байсан байгаа юм.
Тухайлбал, гэр олголт, мөнгөн тусламж, хүнсний талон зэрэг материаллаг зүйлээр л иргэдийг хангах үйлчилгээг үзүүлдэг байж. Харин бидний ядуу гэж нэрлээд байгаа хүмүүс ямар төрлийн ядууралд нэрвэгдчихээд байгааг олж хараагүй өдийг хүрчихжээ. Өнөөдөр тэр хүмүүс гэр бүлийн үнэт зүйл, эв нэгдэл, сэтгэлгээний ядуурал, оюун ухаан, сэтгэл санааны хоосролд өртчихсөн байна. Ядуурал энэ бүхнээс л эхтэй. Өнөөдөр гэр бүлийн үнэт зүйл алдагдсанаас болж эцэг эх нь үр хүүхдүүдийнхээ дэргэд архидаж, хэрэлдэж, хүүхдүүд нь гэрээсээ дайжиж байна. Оюун санааны хоосролоос болж өөрийгөө ч илэрхийлж чадахгүй байдалтай хүн маш олон болчихож. Энэ бүхнийг иргэдтэй уулзалт хийж явахдаа дэндүү ихээр мэдэрч байна. Тиймээс бид халамжийг энэ хүмүүст зарцуулна гэж төлөвлөж байгаа.
Гэхдээ материаллаг зүйлсийг халамж хэлбэрээр олгохоосоо илүүтэйгүүр гэр бүлийн үнэт зүйлийг бий болгох, оюун ухаан, сэтгэл санааны дэмжлэг, ирээдүйдээ итгэх итгэлтэй болгох халамжийг олгохоор түлхүү ажиллах төлөвлөгөө гаргасан. Өнөөдөр бидний ядуу гэж нэрлээд байгаа тэр хүмүүс өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болчихсон байхад бусад хүн тэднийг юу гэж үнэлэх вэ. Тиймээс монгол хүний үнэ цэнийг эргүүлэн авчрахын төлөө бид ажиллаж байна.
-Тэгэхээр та бүхнийг ядуурлыг бий болгож байгаа хүчин зүйлсийг тодорхойлоод үндсээр нь устгах гэж байна гэж ойлгож болох нь ээ. Үүний тулд хэрхэн ажиллах гэж байгаа юм бэ. Тийм ч амар асуудал биш байх аа?
-Ер нь монголчууд шинэ ажил авахаараа өмнө нь хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлэн хийдэг зуршилтай болчихжээ. Манай яамны хувьд өмнө нь хэрэгжүүлж байсан ажлыг уламжилсан байдлаар ажиллахыг хүсээгүй. Манай салбарын хүрээнд тулгамдаад байгаа бүх асуудлыг үндсээс нь эхлээд иш, салаа, мөчир хүртэл нь тодорхойлж шийдэх ямар арга, гарц байгааг тодорхойлж, төлөвлөгөөгөө боловсруулж ажлаа эхэлсэн. Манай яамны ажилтнууд ч энэ бүхнийг маш өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээж авч, урам зоригтойгоор ажлаа хийж байна.
Ядууралтай байгаа хэсэгт сэтгэл зүйчдийг олноор нь ажиллуулж, тэр хүмүүсийг эхний ээлжинд өөртөө итгэх итгэлтэй, нийгмийн идэвхтэй болгох ёстой юм байна гэдэг дээр бид санал нэгдсэн. Үүний тулд нийгмийн ажилтнуудыг чадавхжуулж, тоог нь нэмэх шаардлага тулгарч байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын таван мянган өрхөд нэг нийгмийн ажилтан харьяалагдаж байгаа бол хөдөө орон нутгийн гурван мянган өрхөд нэг нийгмийн ажилтан хуваарилагдаж байх жишээтэй. Гэхдээ энэ асуудалд ганцхан манай яамны хүч бололцоо хүрэхгүй нь мэдээж. Тиймээс холбогдох бүх л байгууллагуудтай нь хамтарч ажиллахаар ярилцаж байна. Болохгүй гээд л зугатаад байвал юу ч бүтэхгүй шүү дээ. Болгоно, бүтээнэ гэсэн сэтгэл байхад бүтэхгүй зүйл гэж байхгүй. Тиймээс бид асуудлаас гарах гарцыг хамтран хайж байгаа. Үүний үр дүнд ядуурал их байгаа газарт нийгмийн ажилтнуудыг олноор нь ажиллуулахаар төлөвлөгөө боловсруулаад явж байна.
-Энэ ажил хэрэгжээд эхлэхээр “Ардчилсан намынхан өөрсдийн ухуулагч нарыг олноор бэлтгэж, иргэдийн тархийг угааж байна” гэх асуудал гарах вий дээ. Энэ замаар яваагүй гэх баталгааг яаж гаргах юм бэ?
-Бүх ажлыг төр хариуцахаа больчиход л ийм асуудал гарахгүй гэдгийг баталж хэлэх байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр дээрх ажлыг хийлгэж яагаад болохгүй гэж. Гүйцэтгэлийн ажлаа хувийн хэвшлийнхнээр хийлгэчихээд үр дүнгээс нь шалтгаалж урамшуулал олгодог ажлыг зохион байгуулж болно шүү дээ. Халамжийн үйлчилгээ явуулдаг төрийн бус байгууллага, халамжийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулдаг байгууллага, хувийн хэвшлүүдийг нэгтгэж, нэгдсэн бодлогоор энэ ажлыг хийх нь асуудлыг шийдэх гарц ч байж болох юм. Энэ ч үүднээс төр, хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа зөвшилцөөд, мөрийн хөтөлбөрөө гаргаад явдаг схем рүү орох саналыг гаргаад байгаа. Хэрэгжүүлж байгаа бусад үйлчилгээг ч энэ аргаар шийдээд явах бололцоотой. Халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ олон байгууллагыг цэгцэлж, яамнаас хяналт тавьдаг механизмыг бий болгож, нэгдсэн стандарт бий болгоё л гэж яриад байгаа юм. Аливаа улс орны хөгжлийг хүний хөгжлийн индексээр нь тодорхойлдог учир бид хүнээ хөгжүүлэх тал дээр түлхүү ажиллахаар төлөвлөөд байна.
-Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хэрхэн анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Юуны түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд байгаа. Манай яам энэ асуудлыг хариуцсан тусдаа хэлтэстэй болсон. Энэ хэлтэст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа. Нэгэнт хөгжлийн бэрхшээлтэй болчихсон хүмүүсийг ажил хийх нөхцөл бололцоогоор хангахын тулд олон улсад мөрдөгддөг стандартуудыг нэвтрүүлж, хөдөлмөрийн чадвараа ямар байдлаар алдсанд нь тохируулан ажил хийх нөхцөл бололцоогоор хангана. Тухайлбал, хөлгүй хүн ширээний ард суугаад оффисын ажил хийж чадна шүү дээ. Нөгөөтэйгүүр, хүүхэд, залуусаа хөгжлийн бэрхшээлтэй болгохгүйн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ хамтран энэ бүхнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд манай яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд өөрсдийн биеэр оролцох бололцоотой болж байгаадаа талархалтай хандаж, нөгөөтэйгүүр өөрсдийгөө нийгэмд хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх болсондоо баяртай байгаа. Мөн ахмад настнуудыг нийгэмшүүлэх тал дээр ч анхаарч ажиллана. Ирэх сарын 1-нд болох “Ахмадуудаа сонсъё” аяны хүрээнд ахмадууд юу хүсэж, ямар асуудалтай тулгарч байгааг нь судлах юм. Нөгөөтэйгүүр, Батсүмбэрийн асрамжийн газар өнөөдөр боловсон шорон шиг л болчихож. Тэнд өвчтэй байна уу, эрүүл байна уу хамаагүй бүгдийг нь нэг дор байрлуулж, нийгмээс тусгаарлачихдаг. Тиймээс Батсүмбэрийн асрамжийн газрыг хот руу ойртуулах хэрэгтэй гэсэн саналыг ч гаргаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.Сарангоо