gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Итгэлт: Энэ онд 1826 км төмөр замын барилгыг эхлүүлж, 21 зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүнээ нэмнэ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-03-02
5
Twitter logo

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлттэй 2024 онд төмөр замын салбарт хийгдэх онцлох ажил, бүтээн байгуулалтуудын талаар ярилцлаа.

-Энэ онд төмөр замын салбарт хийх бүтээн байгуулалтууд юу вэ?
-Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгосон. Зам, тээврийн салбарт Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил гэсэн зорилт дэвшүүллээ. Төмөр замын салбарт ачаа тээврийг нэмэх, төмөр замын барилгыг эхлүүлэх, байнгын ашиглалтад оруулах зэрэг ажил хийнэ.

Энэ онд төмөр замаар 45.5 сая.тонн ачаа тээвэрлэнэ. Өнгөрсөн онд 35 сая.тонн ачаа тээсэн. Үүнийгээ 10.5 сая тонноор нэмэх зорилт тавьсан.

Энэ онд 1826 км төмөр зам барих барилгын ажлыг эхлүүлнэ.Тодруулбал, баруун босоо чиглэлийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км төмөр зам, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 430 км төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

 Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 19.6 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км төмөр зам, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 430 км төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлнэ.

Мөн Улаанбаатар төмөр замын төв коридорын шинэчлэлийн ажил, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Чойбалсан чиглэлийн их засварын ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийнэ.

-Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын ач холбогдол юу вэ?
-Баруун бүсийн төмөр замын ажлыг эхний ээлжид Шивээхүрэнгээс Баянхонгорын Шинэжинст хүртэл барих ажил энэ онд эхэлнэ. Зүүн бүсэд Сүхбаатар аймгийн Бичигт боомтоосоо барилгын ажил эхлээд явна.

Баруун босоо чиглэлийн төмөр замуудыг барьснаар бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялаг эргэлтэд орж, үүнийг дагасан суурьшлын бүс, ажлын байрууд бий болно.

Цаашдаа аймгуудын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх давуу талтай.

Мөн Ази, Европ, Орос, Хятадыг холбосон баруун бүсийн коридор болно. Зүүн бүсийн чиглэлийн төмөр зам ч ялгаагүй уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж, Монгол Номхон далайтай хамгийн ойр БНХАУ-ын Зүүнхатавч, Жинжөү боомт чиглэлийн төмөр замтай холбогдоно.

Дээрх төмөр замын бүтээн байгуулалтуудын үр дүнд Монгол Улс Ази Европыг холбосон төмөр замын гурван коридортой болж, худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

-Хөдлөх бүрэлдэхүүнээ нэмэгдүүлж, парк шинэчлэх үү?
-2024 онд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг 21 зүтгүүрээр  нэмэгдүүлнэ. Тавантолгой төмөр замд Америк улсад үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай СD70 серийн 16 зүтгүүр энэ оны гуравдугаар улиралд Монгол Улсад ирнэ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн 2023 онд ОХУ-д ажиллахдаа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурж, шинээр 5 зүтгүүр авахаар болсон. 2024 оны гуравдугаар улиралд багтаан дээрх 5 зүтгүүрийг Монгол Улсдаа хүлээн авна.

-Ашиглалтад оруулахаас гадна техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төмөр замын төслүүд бий байх?
-Энэ онд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа 2050, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод орсон Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгана. Барилгын ажлыг 2025 оноос эхлүүлэхээр төлөвлөсөн.

Энэ төмөр зам ойролцоогоор 160км цагийн хурдтай зорчигчийн галт тэрэг аялуулахаар төлөвлөсөн. Мөн энэ төмөр замаар ачаа тээвэрлэнэ.

Үүнтэй уялдуулаад Хархорин чиглэлээс цаашаа Арвайхээр, Баянхонгор, Алтай чиглэлийн төмөр замын эхлэл болно. Мөн Тавантолгойн бүлэг ордоос Даланзадгад, Шивээхүрэн чиглэлийн 450 орчим км төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан