gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"ДЭЛГЭЦИЙН ЦААНА. Таны хүүхэд юу хийж байна вэ?"

gogo.mn
Бизнес
2023-05-20
74
Twitter logo

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээ, технологийн боловсролд санаа тавьдаг хүн бүрт зориулав.

Орчин үеийн хүүхдүүдийг технологиос хол өсгөх боломжтой юу?

  • “Манай хүү утас таблетыг хэнээр ч заалгаагүй ч том хүн шиг  маш сурмаг ашигладаг”
  • “Охин маань уйлах үед дуртай youtube контентыг нь тавиад өгчихвөл тайвширчихдаг”
  • “Заримдаа ядарсандаа, хүүхдээ гар утсаа өгч саатуулан хэсэг тайван суудаг үе надад бий”
  • “Хүүхдэдээ утас, таблетаа өгөхгүй бол маш их уурлаж стрессддэг. Авахаараа буцааж өгөхгүй юм. Яах ёстой вэ?”
  • “Манай охин хоолондоо муу. Youtube үзүүлж байж л хоолыг нь идүүлэх юм”
  • “Хоолоо сайн идвэл утсаа өгнө шүү гэхээр ёстой мундаг идчихдэг. Бусад үед анхаарал нь төвлөрдөггүй.

Энэ бол телевиз, гар утас, таблетгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхгүй болсон орчин цагийн гэр бүлийн амьдралын жирийн нэг зураглал. Гар утасны хамаарал, анхаарал дутмагшлыг эмгэг, нойргүйдэл зэрэг толгой өвтгөсөн асуудлыг шийдэхийн тулд хүүхдийнхээ цахим хэрэглээг шууд хязгаарлах уу эсвэл мэдлэг боловсролыг нь дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхэд нь ашиглах арга ухаан зааж өгөх үү гэсэн асуудалтай эцэг эхчүүд тулгарч байна.

Хүүхдүүдэд дижитал технологийг эрс хориглохоос өөр ямар гарц шийдэл байна вэ?

Хүүхдийнхээ технологийн зохистой хэрэглээг нь чиглүүлэх, бүтээлчээр ашиглах дадлыг бий болгоход нь туслах “ДЭЛГЭЦИЙН ЦААНА... Таны хүүхэд юу хийж байна вэ?” аяныг Сайн электроникс эхлүүлж нээлтээ хийж байна.

ЭВЕНТЭД ХҮРЭЛЦЭН ИРСНЭЭР ТА ЮУ МЭДЭХ ВЭ?

  • Хүүхэд багачууд, өсвөр насныхны дэлгэцийн хэрэглээ
  • Технологийн ухаалаг зохистой хэрэглээг  гэр бүлдээ хэвшүүлэх арга барил
  • Цахим хэрэглээний донтолтоос сэргийлэх зөвлөмж
  • Анхаарал дутмагшлын эмгэг гэж юу вэ?
  • Өсвөр насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог цахим дээрэлхэлтийн талаар нээлттэй ярилцах болно.
  • Мэргэжлийн сэтгэл засалчаар өөрсдийн сэтгэлзүйг тодорхойлуулах сонирхолтой булан ажиллана.
  • Эвентийн турш Sain electronics-ын Sain support багийнхан танд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг хэрхэн хянах, аюулгүй байдлыг хангах техник тохиргооны зааврыг хүргэнэ.

ЯАГААД ДЭЛГЭЦИЙН ЦААНА...АЯНЫГ ХИЙХ БОЛСОН БЭ?

ХХЗХ-оос хийсэн 2020 оны судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь цахим орчинд цагийг өнгөрүүлдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ 237 минут орчим гэж гарчээ. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их үзүүлэлт юм.

Хэт их дэлгэцийн хэрэглээ нь анхаарал дутмагшлын эмгэгийг үүсгэх хүчин зүйлийг 7,7 дахин нэмэгдүүлдэг.

Мэргэжилтнүүд ингэж ярьж байна:

Soul Haven сэтгэлзүйн төвийн үүсгэн байгуулагч, урлагийн сэтгэл засалч, гэр бүл судлаач Б.Бэрцэцэг

Ишлэл: Анхаарал дутмагшлын хам шинжийг олон талын авьяас чадвар болгож хөгжүүлэх боломжтой.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн НЭМЭШСГХА-ны Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Сэтгэцийн эмч О.Батчимэг

Ишлэл:  Донтолт үүсэхэд нөлөөлөх олон хүчин зүйлс бий ч дийлэнх шалтгаанд хүүхдийг үл хайхрах, стресс тайлах арга сул эзэмшсэн, гэр бүлийн болон нийгмийн сөрөг харилцаа, өөртөө итгэлгүй байдлууд зэрэг нь нөлөөдөг.

Facebook, Instagram, Tiktok ашиглаж эхлэх нас 13. Гэтэл монгол эцэг эхчүүдийн 62% нь үүнийг мэддэггүй бол 32% нь 10-12 насанд нь, 11% нь бүр 1-3 насны хүүхдэдээ фейсбүүк хаяг нээж өгсөн байв. Хүүхдүүд төлөвшөөгүй, бэлтгэлгүй, мэдлэггүйгээр интернэт орчинд эрт орсноор олон эрсдлүүдтэй учирч болно. Өсвөр насныхны дунд хамгийн түгээмэл тохиолддог нь цахим дээрэлхэлт, гадуурхалт юм. Судалгаагаар цахим орчны дарамтад өртсөн 10 хүүхэд тутмын 6 нь эцэг, эхдээ хэлдэггүй. Дөнгөж 15% нь л эцэг, эхдээ хэлдэг нь хүүхдүүд эцэг эхчүүдийн хоорондын ойлголцол, харилцаа хангалтгүй байгааг харуулж байна.

Хувь хүний хөгжил, гоо зүйн сургагч багш Х. Бадамгэрэл

Ишлэл: Хэн нэгнийг дэлгэцийн араас доромжлох нь хулчгар сэтгэлзүй. Цахим дээрэлхэлт, гадуурхалт нь хувь хүний хандлага, хүмүүжил, ёс суртахуунтай шууд холбоотой.

Орчин үед олон зүйлийг технологигүйгээр шийдэх боломжгүй ч гэр бүлийн амьд харилцаа бидний хүүхдийн хүмүүжилд юу юунаас ч илүү чухал юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд гар утсаа ашиглах нь хүүхдийн ганцаардах мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг байна. Гэтэл монгол эцэг эхчүүдийн 80% нь оройн цагаар сошиал медиа ашиглаж байгаа нь хүүхдүүдтэйгээ ярилцах боломжийг улам л багасгасаар байна.  

Медиа мэргэжилтэн, зөвлөх М.Тунгалагтуяа

Ишлэл:  Хэрэв та хүүхэддээ ямар нэгэн технологи ашиглуулахаар шийдсэн бол заавал дүрэм, цагийн хязгаарлалт тогтоогоорой. Хүүхдүүд дүрмээр медиа технологитой хэрхэн харилцахаа зохицуулж сурдаг.

Бид цахим хэрэглээний олон сөрөг баримтуудыг дурдаж болох ч технологийг зөв зохистой, бүтээлчээр ашиглаж сурах нь бидний зорилго юм.

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://shorturl.at/fivwd

ЯАГААД “ДЭЛГЭЦИЙН ЦААНА’’ ЭВЕНТЭД ИРЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

“Дэлгэцийн цаана” эвент бол үр хүүхдээ хариуцлагатай, ухамсартай бие хүн болгож төлөвшүүлэх чин хүсэлтэй, хүүхдийнхээ технологийн боловсрол хүмүүжилд санаа тавьдаг

Хэн бүрт нээлттэй, хамтдаа гарц шийдэл хайх эцэг эхчүүдийн заавал цуглах үйл явдал юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан