Манай улсад цахилгаан эрчим хүчний 871 мянган хэрэглэгч байдаг. Үүн дээр дулааны эрчим хүч хэрэглэгчдийг нэмбэл өдөр тутам 1636 МВт чадал эрчим хүч хэрэглэдэг. Импортыг оруулахгүйгээр манай цахилгаан станцуудын хоногт гаргаж байгаа эрчим хүч нь 1264 МВт буюу нийт хэрэглээний 81 хувийг хангаж чадна. 2023 онд оргил ачааллын үеэр 115МВт чадлыг дутагдал орж, нийслэлд хэсэгчлэн цахилгаан хязгаарласан. Энэ нь төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал өмнөх оноос 11 хувиар өссөн үзүүлэлт юм. Ирэх жил гэхэд энэ нөхцөл байдал илүү хүндрэх бөгөөд 115МВт чадлын дутагдалд орж байсан бол 303МВт болж өсөх төлөвтэй байна.
2030 онд эрчим хүчний нийт хэрэглээ 3329МВт болно гэж тооцоолжээ. Тэгвэл одоогийн эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэхгүй бол зургаан жилийн дараа чадлын дутагдал 55 хувьд хүрэх юм. Өөрөөр хэлбэл улсын талаас илүү хувь нь цахилгаан, дулаан эрчим хүчээр хангагдахгүй болно. Тиймээс станцуудаа хүчитгэх, олшруулах, шинэ эрчим хүчний үүсвэрүүдийг нэмэх шаардлагатай болсон.
Манай улсын эрчим хүчний үндсэн эх үүсвэр нь дулаан цахилгаан станц буюу нүүрс түлж эрчим хүч гаргаж авдаг. Дэлхийн тогтвортой хөгжил болон экологид учруулж байгаа сөрөг нөлөөллийн улмаас дэлхийн улс орнууд нүүрсний хэрэглээнд хориг тавьж эхэлнэ гэдгийг ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий хэлэв. Учир нь дулааны цахилгаан станцаас ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ их байдаг аж. Мэдээж дулаан энерги ашиглахаа болихгүй бөгөөд нар, салхи гэх мэт өөр илүү олон эрчим хүчний үүсгэвэртэй болох нь чухал.
Үүний нэг шийдэл нь цөмийн энергийг ашиглалтад оруулах гэж эрдэмтэд танилцуулж байна. Бид энэ талаар эх сурвалжуудын байр суурийг хүргэхээр "Монголын эрчим хүчний систем ба цөмийн эрчим хүчийг ашиглах боломж" эрдэм шинжилгээний хурлыг зорилоо.
МОНГОЛ УЛСАД ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГТЭЙ ЮУ
Доктор(Ph.D) Г.Пүрэвдорж "Манай улсад эрчим хүчний үүсвэрийн бүх төрлийг ашиглаж, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах шаардлага байгаа. Монгол орон бол түлшний асар арвин нөөцтэй. Түүний дотроос уран гэж гайхамшигтай, нэг талдаа цацраг идэвхт буюу маш их эрчим хүчийг үүсгэн гаргаж болох нөөцөөр баян юм. Үүнийгээ ашиглаад цөмийн эрчим хүчийг дэлхийн нийтийн хэрэглээ болгох шаардлага байна. Ураны түлшийг бүрэн боловсруулж хэрэглээ болгох нь төвөгтэй асуудал юм байна. Гэхдээ ураныг ашиглаад цөмийн цахилгаан станц ажиллуулах бүрэн бололцоотой.
Үүнийг хэрэгжүүлэхэд нэлээд их ажил хийх болно. Эрчим хүч үйлдвэрлэлийн асуудал ЭХЯ-нд байх жишээтэй, Цацрагт идэвхт ураны төрлийн асуудлууд нь Цөмийн энергийн комисс зэрэг янз янзын газарт харьяалагддаг. Тиймээс нэгдсэн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөтэйгөөр ажиллах шаардлагатай байна. Хууль эрх зүйн хувьд ч нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага байна.
Саяхан Оросын цөмийн эрчим хүчний үйл ажиллагаа явуулдаг төлөөлөгчид хэлэхдээ ураныг ашиглахын тулд гадаад, дотоод хууль эрх зүйн маш өндөр түвшний тохиролцооны үндсэн дээр хэрэглээ болгодог гэсэн. Ер нь монголд цөмийн эрчим хүчийг ашиглах нь зайлшгүй юм. Тийм учраас өнөөдөр илтгэл тавьд байгаа хүмүүс бүгд цөмийн эрчим хүчний станц хэрэгтэй, харин яаж ашиглах вэ гэдэгт үзэл бодлоо илэрхийлж байна. Гэхдээ манай улсад үүнийг ашиглах цогц бодлого, эрх зүйн орчин алга. Цаашид бий болох биз ээ".
ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦЫН УРЬДЧИЛСАН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХАД 5.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
ЦЭК-ын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал "Манай улсад 2009 оны УИХ-ын 45 дугаар тогтоолоор 10 жилийн дотор цөмийн эрчим хүчний төлөвлөлтийг зохион байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард Ажлын хэсэг байгуулагдаж цөмийн эрчим хүчний эх үүсвэр ашиглах талаар шийдвэр гаргахад шаардлагатай тайлан бэлтгэх, цөмийн эрчим хүчний станцыг барих, ашиглахтай холбоотой эдийн засгийн товч мэдээллийг хүргэх зорилго тавьсан.
Цөмийн эрчим хүчний том төсөл бий болгох олон улсын туршлагаас харахад менежментийн нэгжийг байгуулдаг. Үүнийг олон улсын байгууллагууд ч бидэнд зөвлөж байгаа. Энэ нэгж нь Засгийн газар, эрчим хүчний гол хэрэглэгчид, ШУА, техникийн мэргэжлийн, улс төрийн төлөөллүүд оролцсон санхүү төсөвтэй, эрх мэдэлтэй байгууллага байгуулж ажиллах нь хамгийн оновчтой гэдгийг зөвлөж байна.
Тиймээс манай улс нэгдүгээрт энэ нэгжийг байгуулах шаардлагатай. Цөмийн эрчим хүчний цахилгаан станц байгуулагдаад ажиллаж эхлэх хүртэл ажиллах нэгж юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын өмнөөс бусад улсуудтай холбоо барих зэрэг ажлуудыг хийх менежмент, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ойлгож болно. Тухайлбал, хууль эрхзүйн орчныг хэрхэн бүрдүүлэх, ямар гэрээ, конвенцид нэгдэх, хаана станцаа барих зэрэг цөмийн эрчим хүчний станцын 19 асуудлыг судалж, урьдчилсан ТЭЗҮ боловсруулна.
Энэ ТЭЗҮ нь манай улсад цөмийн эрчим хүчний станц хэрэгтэй юу, үгүй юу эсвэл нүүрс ус зэрэг бусад эх үүсвэрийг ашиглах уу гэдгийг харьцуулж үзэх зорилготой. Тайланг үндэслээд Засгийн газар шийдвэр гаргана. Засгийн газар дэмжсэн тохиолдолд жинхэнэ ТЭЗҮ болно. Харин станц барих ажлыг 4-6 жил болох болов уу гэсэн урьдчилсан тооцоо байна. Ингээд нийлбэрээр нь арван жилийн дараар цөмийн эрчим хүчний станцтай болно гэж үзэж байгаа юм.
Урьдчилсан ТЭЗҮ боловсруулахад 5.7 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн тооцоолол бий. Энэ мөнгөний зарим хэсгийг нь төрийн байгууллагууд өөрсдийн зардлаар, мөн тодорхой хувийг нь олон улсын байгууллагуудын дэмжлэгээр, үлдсэн зардлыг Засгийн газрын санхүүжилтээр буюу нийт 2.5 тэрбум төгрөгийг гаргах шаардлагатай гэж үзсэн. Урьдчилсан тайлангаа УИХ-д танилцуулсан. Засгийн газар тайланг дахин нарийвчлан задалж оруулж ирэх шаардлага тавьсан юм. Тиймээс энэ ондоо багтааж дахин УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна".
ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦЫГ БАРИХ БОЛОМЖ, ТЕХНОЛОГИЙН СОНГОЛТ
МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн захирал, доктор(Ph.D) Б.Мөнхбат "Цөмийн эрчим хүчний станц барихад тухайн улсынхаа газарзүйн байршил, хүн амын нягтаршил буюу хаана илүү их дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бий болгож байна вэ? гэх мэт нөхцлүүдээс хамаараад технологийн сонголтууд хийж болдог. Энэ жишгийг олон улс дагаж байна. Өнөөдрийн хурлаар арван жилийн дараа гэхэд 300МВт чадалтай цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох шаардлагатай болов уу гэж ярьж байна. Энэ нь цөмийн эрчим хүчний станц барих технологийн хувьд бага, дунд чадлын станц гэж нэрлэгддэг технологийг хэлнэ. Ийм төрлийн станцууд сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад олон баригдаж байна. Урд болон хойд хөрш орнуудад баригдаад эхэлсэн байгаа бол цаашдаа Солонгос улс гэсэн барихаар төлөвтэй байна. Тэгэхээр 300МВт чадалтай цөмийн эрчим хүчний станц барих технологи, туршлага нь аль хэдийн бий болчихсон.
Харин бид олон улсын төсөл хэрэгжүүлдэг зарчмынхаа дагуу тендерээ зарлана л гэсэн үг. Бид өөрсдөө ТЭЗҮ боловсруулаад төслөө олон улсад нээлттэй зарлана. Анх удаа турших гэж байгаа төсөл биш. Арабын нэгдсэн Эмират, Турк, Болгари зэрэг улсууд нээлттэй тендер зарлаж, цөмийн станц барьдаг туршлагатай улс нь шалгарч барих жишиг бий болсон.
Станц барих хугацааг дунджаар арван жил гэж үзэж байгаа юм байна. Барина гэсэн шийдвэр гараад гэрээ байгуулснаас хойш эрчим хүч үйлдвэрлэх хүртэлх хугацааг хэлж байгаа юм. Миний бодлоор бол орчин үеийн материалын технологи хөгжсөн учраас арван жилийг богиносгож болно. Ялангуяа Хятад, Оросын технологийг сонговол ойрхон учраас магадгүй 6-8 жилд барих бүрэн боломжтой".
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСГҮҮРИЙН ХҮРЭЭЛЭН ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ
ШУТИС-ийн Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор(Ph.D) Ж.Цэен-Ойдов "Одоогийн эрчим хүчний үүсвэрүүд нүүрсээр ажиллаж байгаа учраас хүлэмжийн хий ялгаруулах нь өндөр байдаг. Харин цөмийн эрчим хүчний станц нь хүлэмжийн хийн ялгарал бараг байхгүй байж болох талтай.
Нөгөөс талаас манай одоогийн эх үүсвэрүүд хувьд хийн болон хатуу төлөвтэй бохирдуулах бодисууд ялгарч байдаг. Үүнийг бууруулахын тулд орчин үеийн экологид хор нөлөө багатай техник технологио шинэчлэх, нэвтрүүлэх асуудал байна.
Харин цөмийн эрчим хүчний станцууд ашигласан хаягдлаа устгах нь нэлээд хүндрэлтэй асуудал байдаг. Энэ чиглэлд цөмийн эрчим хүчний станцын хаягдлын цацраг идэвхийг тараахгүй байх зэрэг шинэ технологи гарсан байх гэж бодож байна" гэв.
Тус хуралд арав орчим байгууллагын 100 гаруй эрдэмтэн мэргэжилтэн, холбогдох байгууллагын төлөөллүүд танхимаар болон цахимаар оролцлоо.