gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол газрын ховор элементийн нөөцөөр дээгүүрт ордог тул энэ салбарын тоглогч болох боломжтой

Б.Чимэг
Эдийн засаг
2023-04-14
9
Twitter logo

“Газрын ховор элементийн судалгаа-аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

Монгол орны газрын ховор элементийн судалгаа, үүний хэрэглээ, ач холбогдол, бодлого, цаашид хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох зорилгоор ШУА-ийн Физик, математик, информатик болон Техник технологийн салбарын бага чуулганаас энэхүү хурлыг зохион байгуулжээ.

Уул уурхайн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга өндөр технологийн түүхий эдийн хэтийн төлөв, баримталж буй бодлогыг танилцуулав. Тэрээр “Газрын ховор элементийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэрийг заавал Үндэсний аюулгүй байдлын хурлаар хэлэлцэх шаардлагатай. Гэтэл ҮАБ хуралддаггүй. Цаг их ордог тул 2015 оны Ерөнхийлөгчийн зарлигийг өөрчлөх шаардлагатай.

Энэ төрлийн дөрвөн тусгай зөвшөөрөл шинээр олгохоор хүлээж байна. Манай улсад “Оюутолгой” шиг том орд яагаад илрэхгүй байна гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийг дөрвөн жилийн турш олгоогүй. Цаашид эрэл хайгуулыг эрчимжүүлнэ. “Эрдэнэс Монгол” компани энэ чиглэлд анхаарч ажиллана. Мөн “Алсын хараа 2050-д газрын ховор элементийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох зорилт дэвшүүлсэн” гэв.

18-19 дүгээр зуунд эдгээр элементийн талаарх мэдээлэл хомс байсан тул ховор гэж нэрлэсэн байна. Хэдий ховор гэж нэрлэдэг ч энэ төрлийн элементүүд дэлхийд жигд тархжээ. Газрын ховор элементийг хүнд, хөнгөн гэж хоёр ангилдаг.

Одоо газрын ховор элементийг өндөр технологийн түүхий эд болгон өндөр хөгжилтэй орнуудад өргөн ашигладаг. Химийн үйлдвэрлэл, газрын тосны салбарт, цахилгаан машины катализатор, онгоц, компьютер, хамгаалалтын нүдний шил гэх мэт олон бүтээгдэхүүний орцонд заавал ордог. Жишээ нь салхин сэнсний хөдөлгүүр, цэнэглэдэг батарей, нарын хавтан зэрэг юм. Байгальд сөрөг нөлөө багатай, ногоон эрчим хүчний үйлдвэрлэл, цөмийн технологи, батлан хамгаалах салбарт ашиглаж байна.

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БУЙ УЛСУУД (ИСЭЛ, ТОНН)

1. БНХАУ      168 000
2. АНУ           43 000
3. Мъянмар 26000
4. Австрали 22000
5. Тайланд   8000
6. Энэтхэг    2900
7. ОХУ            2700
8. Бразил     800

Манай улсад одоогоор 3.1 сая тонн газрын ховор элементийн нөөц илрүүлжээ. Дорноговь, Өмнөговь, Ховд, Хэнтий, Увс аймагт дараах ордууд бий.

    Хурлыг ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулганы дарга, академич Д.Сангаа нээв. Тус хуралд ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид, энэ салбарын нэртэй эрдэмтэд, мэргэжилтнүүд тухайлбал, Хөдөлмөрийн баатар, доктор(Sc.D) Х.Бадамсүрэн, Үйлдвэр худалдааны сайд асан, доктор(Ph.D) Ц.Даваадорж, ШУТИС, Геологи, уул уурхайн сургууль, доктор(Ph.D), Гавьяат багш С.Жаргалан нар оролцсон юм.

    Тус хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, ШУА-ийн Геологийн хүрээлэн, “Эрдэнэс-Монгол” ХХК, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэн, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургууль, МУИС-ийн Улаанбаатар сургууль, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-тай хамтран хамтран зохион байгуулжээ.

    20 орчим байгууллагын 90 гаруй оролцогч танхимаар, 50 орчим хүмүүс цахимаар оролцов. 13 илтгэлийг төрийн бодлого, хэрэгжилт, геологи боловсруулалт, баяжуулалт газрын ховор элементийн судалгаа гэсэн 3 үндсэн салбарт хуваан хэлэлцүүллээ.

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан